WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн сургаал-5

“Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.”

674 Үзсэн тоо

Хүмүүс өөртэй нь хүссэнээр нь харьцахгүй байх юм уу эсвэл хүндлэл үзүүлэхгүй бол тухайн хүний сэтгэл гонсойгоод явчихдаг. Энэхүү гонсойх мэдрэмж нь бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь үйлчлээсэй гэж хүссэнээс, өөрөөр хэлбэл ихэмсэг сэтгэлээс үүсэлтэй юм.

Бид тэнгэрт ёрын нүгэл үйлдэж, энэ газар руу ирсэн нүгэлтнүүд юм. Тиймд ямар ч үед ихэмсэг сэтгэл өвөрлөж болохгүй. Учир нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх эрх, хүндлүүлэх эрх нүгэлтэнд байна гэж үү дээ? Энэ газрын зүй тогтлоос харсан ч хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн шоронд хоригдож, алив эрхээ хасуулан, эрх чөлөөгөө хориулдаг шүү дээ.

Гэхдээ бид заримдаа өөрсдийгөө сүнсээр гэмт хэрэгтэн гэдгээ мартчихдаг. Хүн нүгэлтэн гэдгээ мартах юм бол сэтгэл нь ихэмсэг болж, бусдын үйлчлэл хүндлэлийг хүсэх нь лавтай. Бусад хүн өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх юм уу эсвэл өөрт нь үйлчлэхгүй бол гонсойж, дургүйцэж, бардам зан гаргах юм. Улмаар Бурханд талархах сэтгэлээ гээж, авралаас холдоход хүрнэ.

Тиймд аврал авахыг хүсдэг хүн л бол сэтгэл нь бардамнаж, гонсойх үедээ өөрийгөө нүгэлтэн гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн нүгэлтэнд авралын ерөөл соёрхсон Бурхандаа талархах хэрэгтэй юм.

Мөн бид Өөрийгөө дорд болгон золиосын замаар алхсан Бурханыг бодох учиртай. Дээдийн дээд өргөмжлөл хүндлэл хүртэх зохистой Бурхан бидний л авралын төлөө хүндлэл, магтаалын оронд элэг доог, доромжлол амсаж, золиосын амьдралаар амьдарсан шүү дээ.

Тийн атал бид яахан үйлчлэл авахыг хүсэж, ах эгч дүү нарынхаа хандлагад гонсойж болох билээ дээ? Хамгийн дорд байр сууринаас бусдад үйлчлэх жишээ үзүүлсэн Бурханыг бодож, Бурханы сургаалын дагуу өөрийгөө дорд, даруу болгохын төлөө хичээх юм бол гонсгор байдал цас хайлах адил арилж, аяндаа л Бурханд талархал, магтаал өргөх болно.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын тав дахь нь ямар сургаал вэ?
Гонсойх сэтгэлийг ялах аргын талаар ярилцаарай.