WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бүгд хайраар нэгдээд хийсэн нь

Сун Ён Жү / Солонгос, Янсан

64 Үзсэн тоо

“Ковид-19”-с болоод өдөр тутмын маань амьдралд өч төчнөөн өөрчлөлт гарав. Хичээлийн семестрийн нээлтийн өдөр хойшлогдож, семестрийн эхний хичээлийг онлайнаар эхлүүлэх ёстой байв. Нийгмээс хол хөндий, засгийн газрын удирдамж заавраа дагаж байх зуур би халуун шугаман дээр вирустэй тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон хорио цээрийн албаны ажилтнуудад туслахыг үнэхээр хүссэн юм. Тэгтэл бодит байдал дээр миний хийж чадах ганц юм тэдэнтэй зүрх сэтгэлээрээ л хамт байх байлаа. Хүчээ нэмэрлэх ганц ч болов арга байсан бол шууд л оролцмоор байлаа.

Тэгж байтал манай сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт” аян явуулах гэж байгааг сонслоо. Энэ мэдээ миний хувьд ёстой л цагаа олсон ган тайлах бороо мэт санагдаж байлаа. Энэ аян нь өөрийгөө тусгаарлаж байсан ард иргэд, гадаад оюутнууд, ганцаараа амьдарч буй өндөр настнууд, эмнэлгийн ажилтан албан хаагчид, вирустэй тэмцэх хорио цээрийн албаныханд урмын захидал, бэлгийн багц дамжуулах байв. Өчүүхэн зүтгэлээрээ хэн нэгнийг тайвшруулж, урам өгөх болсондоо би баяртай байсан юм. Янсан дахь их сургуулийн эмнэлэг дээр тусгаарлах өрөөнд ажиллаж байгаа эмнэлгийн албан хаагчид болон их сургуулийн ойролцоох эрүүл мэндийн төвийн ажилтнуудад урмын захидал, бэлгийн багц хүргэхээр шийдлээ. Бид талархлын захидал бичин, амттан жигнэмэг сэлтээр урам өгөх бэлгийн багц хийсэн юм.

Товлосон өдөр бид эмнэлэг болон эрүүл мэндийн төв дээр очив. Эмнэлгийн албан хаагчдын зарим нь биднийг магтан, “Ийм сайхан санаа та нарт яаж төрдөг байна аа?” гэж, зарим нь “Би дутуу нойртой ажилласаар их ядарч байсан ч бидний хичээл зүтгэлийг яаж мэдсэн юм гэмээр та бүхнийг хараад сэтгэл догдолж байна” хэмээн баярласандаа нулимс дуслуулж байлаа. Үнэндээ бид тэр захидал дээр юу бичье дээ гэж бодож байсан ч албан хаагчид бидний эв хавгүй бичсэн захидлыг уншаад бахдан байв. Үүнийг хараад чин сэтгэлийн маань талархал хүндлэл тэдэнд хүрснийг ухаарсан юм.

Хайраар нэгдээд хийх юм бол бусдын сэтгэлийг хөндөх боломжтойг мэдэж авсандаа их урам орсон. “Ковид-19”-тэй тэмцэх бидний тэмцэл удалгүй эцэс болж, өдөр тутмын хэвийн хуваарьт эргэн орж, хүмүүсийн туйлдсан зүрх сэтгэл дулаацаасай хэмээн хүсэж байна.