WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы сүм хүн төрөлхтөн болон нийгмийг чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

395 Үзсэн тоо

Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг. Бурханы сүм нь Бурханы авралын мэдээг дэлхий дахинд сонсгохын төлөө авралын зар тараадаг юм.

Мөн амь аврах, тэнцвэрийг бий болгох, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хүн төрөлхтний эв нэгдлийг чиглэсэн олон ажлыг улс орон, үндэс угсаа, хэл соёл үл харгалзан явуулж, хүн төрөлхтний аз жаргалтай ирээдүйн төлөө ажиллаж байна. Газар хөдлөлт, хар салхи, үер ус гэх мэт гамшгийн үеэр хүмүүнлэгийн аврах ажиллагаа болон улс нийгмийг хамарсан тусламжийн аянуудыг явуулж ирсэн.

Түүнчлэн олон улсын болон төр засгийн байгууллагуудтай түншлэл тогтоож, хүн төрөлхтний энх тайван болон аз жаргалын төлөөх SDG (Тогтвортой хөгжлийн зорилт) зорилтод хүрэхийн төлөө хамтран ажиллаж байна.