WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хэдийгээр бид уулзаж чадахгүй ч гэлээ

Амелиа Китиножа / АНУ, CO Денвер

88 Үзсэн тоо

Шинэ төрлийн коронавирус дэлхийд нүүрлэснээс хойш Америкийн нийгэмд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн л дөө. Ажил төдийгүй өдөр тутмын амьдралын маань бүхий л зүйл зогсож, бид сүмдээ ч явж чадахаа больсон. Харин сүнсний төлөөх авралын үйл ажил Бурханы тусламжаар гайхалтай нь аргагүй гүйцэлдсээр байгаа.

Нэг өдөр над руу нэг эгч дүү залгаж, нэг ах дүүгийн эхнэр Библийг гэнэт сонирхож эхэлсэн гээд түүнд утсаар хичээл зааж болох эсэхийг маань асуув. Би дуртай гэгч нь “Болно болно” гэж хариуллаа. Би долоо хоног бүр Деббитэй хоёр удаа хичээл үзсэн юм. Чөлөөтэй ч уулзаж болохгүй тийм нөхцөл байдалд түүнтэй хичээл үзэж байгаадаа би жаахан санаа зовж байсан л даа. Бид хоёр нүүр нүүрээ ч хараагүй байсан болохоор миний заасныг тэр ойлгож, Бурханы үгийг шингээж авч чадаж байгаа болов уу гэж санаа зовж байлаа. Деббиг тэнгэрийн хаанчлал руу бидэнтэй хамт яваасай гэж залбирч байхдаа би өөрөө анх Библи сурч байснаа саналаа. Би хэдэн сарын турш Библи үзсэн хэрнээ шинэ амийн ерөөл авах уу гэж асуух бүрд нь л эргэлзэж, татгалздаг байж билээ. Үнэн рүү хөтөлж авчирсан эгч дүүгийнхээ намайг гэсэн тэвчээрийг би одоо л ойлгож байна. Тэр эгч дүү миний тухайд ганц хором ч шантраагүй болохоор л би Бурханы ивээл хүртсэн гээд бодохоор талархах сэтгэл дахин төрлөө. Тиймээс би ч бас Деббигийн тухайд тэвчээртэй байж, түүний төлөө залбирч хүлээхээр шийдлээ. Сион руу явах хэцүү нөхцөл байдалд байсан ч Бурхан бидэнд авралын зам нээж өгнө гэдэгт би итгэж байсан юм.

Сар гаруй Библи үзсэний эцэст бид хоёр сүм рүү явах боломжтой болов. Би амьсгаагаа дарж ядан байж Деббигээс Бурханы хүүхэд болох эсэхийг нь асуутал тэрээр ямар ч эргэлзээгүйгээр цовоо гэгч нь “Тэгье” гэж хариуллаа. Би ёстой амьдралдаа баярлаагүйгээрээ баярлав. Бид уулзалдахаар тохиролцоод, би арай эрт ирж сэтгэл түгшин түүнийг хүлээв. Ах дүүг хараад хажууд нь байгаа эмэгтэйг Дебби гэж танилаа. Тэрээр надтай уулзах хугацаандаа нүдэнд нь нулимс цийлэгнэн байлаа. Авралын мэдээг хичнээн их хүлээснийг нь, Бурханы үг сонсоод хичнээн их баяртай байсныг нь тэгэхэд л би анзаарлаа. Биднийг Сион дээр очтол бүх гэр бүл түүнийг халуун дотноор угтан авав. Гэр бүлүүд түүнд нэгэн гэр бүл шиг хандсаны ачаар Дебби анх удаа Сионд ирж байгаа хэрнээ Сион дээр гэрэвшилгүй, гэр бүлүүдийн найрсаг байдалд талархаж байлаа.

Дебби эгч дүүг Бурхан руу хэрхэн хөтлүүлэхийг хараад би нөхцөл байдал хичнээн хэцүү, хүнд байсан ч бид тэнгэрийн гэр бүлээ баттай олж чадах юм байна гэдгийг ухаарсан. Яагаад гэвэл Бурхан тусалж байгаа шүү дээ. Ямар ч нөхцөлд байсан тэнгэрийн гэр бүлээ олох тал дээр бид огтхон ч шантрах ёсгүйн учир энэ.