WATV.org is provided in English. Would you like to change to English?

April 13, 2021

Чамайг сүүл болгохгүй, толгой болгоно

Чой Бён Ху Австрали, Брисбен

152 Views
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Австралид ирснээс хойш хэдийн 8 жил өнгөрчээ. Австралид анх ирж байх үедээ би үнэнийг хүлээн аваад хэдэн сар л болж байсан болохоор шинэ итгэгч байлаа. Тэнгэр Эцэг Эхийн хайр золиосыг мэдэх нь байтугай суурь үнэнийг ч олигтой мэддэггүй байлаа. Итгэмжтэй мундаг сайн мэдээний үйлчлэгч шиг гадаад сайн мэдээний үүргээр ч юм уу эсвэл төлөвлөөд гадаадад тунхаглах гээд ирсэн юм огт биш.

Аделайд хотод 3 жил байх хоорондоо миний итгэл бага багаар өссөн гэх үү дээ. Библийн хичээл тасралтгүй үзэж, авралын зар тараах ажилд оролцонгоо сүнс маань аажим аажмаар өсөж байгааг мэдэрсэн. Сайн мэдээний үүрэг болон ерөөлийг ухаарсны дараа тэнгэр Эцэг Эхийнхээ хүлээж байгаа сүнсний ах дүү, эгч дүүсээ олж, Эцэг Эхдээ баяр хөөр өргөхсөн гэхээс үргэлж талархдаг болсон. Одоо би Австралийн гурав дахь том хот болох Брисбенд талархалтайгаар сайн мэдээний үүрэг хүлээж, хариуцан ажиллаж байна.

Брисбен бол Австралийн 6 мужийн нэг болох Квийнслэнд (*QueensLand: Хатан хааны газар) мужийн нийслэл юм. Бид Квийнслэндийг Мадерслэнд (*Mother’sLand: Эхийн газар) болгоцгооё гэсэн шийдвэр гарган бүгд сэтгэлээ нэгтгэн, тэнгэр Эхийн яруу алдрыг гэрэлтүүлэхээр хичээж байлаа. Тэгтэл ах эгч дүү нарт маань нэгэн маш онцгой зүйл тохиолдох нь тэр. Брисбен сүмээс өнгөрсөн хэдэн жилийн турш тасралтгүй өрнүүлж ирсэн цэвэрлэгээний компанит ажил сайн үр дүн дагуулж, сүм маань “Cleaner Suburbs Awards-2017” хэмээх шагнал хүртлээ.

Шагнал гардуулах ёслолд оролцохоор Брисбен сүмийн миссионер тэргүүтэй хэд хэдэн гэр бүлтэй цуг хотын захиргаа руу явж байхдаа сэтгэл догдлон байлаа. Үнэндээ бидний хувьд Брисбений төвд байдаг Хотын захиргааны гудамж бол нүдээ аньсан ч хялбархан дүрсэлчихээр дасал болсон газар л даа. Мөн сүмтэй ч ойрхон. Хотын захиргааны урдуур Жорж хааны талбай гэх нэлээн том талбай байдаг нь гадна дотныхон холхисон хөл хөдөлгөөнтэй хэсэг. Тиймд бид сайн мэдээ тунхаглахаар өдөр шөнөгүй очдог байлаа. Бурхан тэндээс олон ч үр жимс соёрхсон доо, бидэнд.

Тэр талбайд олон удаа очиж байсан ч үнэндээ хотын захиргаа руу нэг ч удаа орж байгаагүй юм. Зөвшөөрөлгүй орж болдоггүй газар болоод ч тэр үү, мужийн засгийн газартай холбоотой ажил хэрэг гарна, эсвэл олон нийтийн ажилтнуудтай уулзах хэрэг гарна гэж санаж ч байгаагүй л дээ. Гэвч бид шагнал авахаар дуудагдаж байгаа болохоор Брисбен хотын захиргааны үүд хаалга бидний өмнө цэлийтэл нээгдсэн юм.

Тухайн өдөр нийт 12 ангиллаар байгууллага болон хувь хүнд шагнал гардуулсан. Арга хэмжээний танхимд ортол хүмүүс бидэнд энд тэндээс баяр хүргэж байлаа. Зүгээр л дурсгалын цом авч, зураг даруулсан бусад шагнал хүртэгчдээс ялгаатай нь хамгийн сүүлд манай сүмд шагнал гардуулахдаа сэтгэгдлээ хуваалцаж үг хэлэх мөч хүртэл гаргаж өгөв. Сүмийг төлөөлж гарсан миссионер Брисбен хотын дарга төдийгүй бүс нутгийн төлөөлөгчид, уригдсан олон нийтийн зүтгэлтнүүдийн өмнө Бурханы сүмээрээ, тэнгэр Эцэг Эхээрээ бахархан ярьсан нь дэндүү сэтгэл хөдлөм байлаа. Арга хэмжээнд оролцогчдын алга ташилтанд сэтгэл бүр ч огшоод ирэв.

Шагнал гардуулах ёслол дуусмагц хотын дарга болон бүс нутгийн хэдэн төлөөлөгч өөрсдөө бидэн дээр ирж, Бурханы сүм хаана байдгийг асуусан юм. Цэвэрлэгээний компанит ажлыг бидэнтэй хамтарч хийхийг, мөн биднийг идэвхтэй дэмжихийг хүсэж байгаагаа хэлэхэд нь ёстой зүүд үү л гэмээр байлаа.

Шагнал гардуулах ёслол дуусган гарч ирээд, бид талбай дээр дахин дурсгалын зураг авхуулах гэж байлаа. Зураг авхуулах гээд зогсож байхад өөрийн мэдэлгүй нулимс урсав. Тэр том талбайг хараад тэнд гэр бүлүүдтэйгээ хамт авралын зар тарааж байсан мөч маань тов тодхон санаанд орлоо.

Тэр талбайд тунхаглаж явахдаа хотын захиргааны ордонд ороод, хотын даргаар зогсохгүй бүс нутгийн олон төлөөлөгчийн өмнө том шагнал гардан авч, тэнгэр Эхээрээ, Бурханы сүмээрээ бахархах өдөр ирнэ гэдгийг төсөөлөө ч үгүй явсан шүү дээ.

“ … дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна” Зеф 3:20

“ … ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.”Дэд.Хуу 28:13

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ дэлхий дахинд тунхаглагдах тусам Бурханы зөгнөл бодитоор биелж байгааг би бүр илүү мэдэрч байна. Харийн нутагт Бурханы үгийг тунхаглаж сайн дурын ажил хийх нь амар хялбар байгаагүй ч гаргасан нэг ч үйлс маань хоосон буцаж ирээгүй билээ. Сайн мэдээ тунхаглахын төлөө хүчин зүтгэсэн дусал хөлсийг минь ч хоосон болгоогүй Елохим Бурханы ивээлд л зөвхөн талархах минь.

Сайн мэдээний ажлыг тэнгэр Эцэг Эх минь гүйцэлдүүлж байгаа гэдгийг баттай ухаарч, Брисбен Сион одоо дахин сэрж байна. Брисбен Сион маань Ариун Сүнсний бялхам их үр жимс гарган, олон салбар сүм байгуулахыг чин сэтгэлээсээ залбиран байна.

FacebookTwitterEmailLineKakaoSMS