WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Ирландад ухаарсан тэнгэр Эхийн золиос зүтгэл

Чой Нан Ён / Солонгос, Чонжү

8,375 үзэлт

Хэдэн жилийн өмнө Ирландын Дублин хотод сайн мэдээний замаар найман сарын турш алхахдаа ухаарсан зүйлээ хуваалцъя гэсэн юм.

Хойд Атлантын далайн зүүн хойд хэсэгт орших Ирланд улс нь Европын орон дундаа католик шашны нөлөөнд их автсан газар. Улсад нь католик шашны баярууд нэлээн томоохон баяртаа ордог, хаана ч байсан үд дунд, орой 6 цагт залбирлын цаг гэдгийг зарлах том хонх сонсогдоно. Шашин шүтлэг гэдэг зүйл хувь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төр, соёлын хүрээнд онцгой байр суурь эзэлнэ. Түүнчлэн ирландчууд Бурхантай салшгүй холбоотой юм шиг санагддаг байлаа.

Харин яг сайн мэдээ тараагаад ирэхээр миний төсөөлж байснаас тэс өөр байх нь тэр. Ихэнх хүмүүс Бурханыг хайдаггүй, сүмд явдаг хүмүүс нь болохоор өөрсдийнхөө мэдлэгийг Библиэс дээгүүр тавьчихна. Ирландчуудын хувьд Библи бол энэ дэлхийд овоолоостой байдаг үй түмэн номнуудын л нэг байсан. Тэгэх тэгэхдээ бүр хамгийн доор нь, бүр сөхөж хардаггүй ном нь шүү.

Тийм хүмүүсийн дунд ч хүртэл Бурханы үгийг хүсэмжлэх сүнснүүд байсан л юм даа. Войтех ах дүүгийн хувьд ер нь сүмүүд Библийн дагуу биш, өөрсдийнхөө бий болгосон хуулийг сахидаг гэдгийг олж мэдсэнээс хойш ямар ч сүмд явахаа больсон байлаа. Сүмд явдаггүй ч гэлээ түүний Бурханд итгэх итгэл нь харин хэвээр байсан юм. Тэрээр Эх Бурхан, Алгасал баярын тухай сонсоод бүр гайхаж орхив. Тэр оройдоо л тэрээр Сион руу ирж, авралын амлалтанд оролцсон доо. Төдийг хүртэл уулзсан хүмүүсээс нэг л ондоо, ах дүү Библи сурах үнэхээр сонирхолтой байсан болохоор нь Бурханы хүүхэд өөр л байдаг юм байна гэж мэдэрсэн.

Энэтхэгээс ирсэн Пратек ах дүү хинди соёлын дунд өсөж, Библи огт уншиж байгаагүй ч Бурханы үгэнд анхаарч байгаа нь андашгүй байсан л даа. Тэгээд Эх Бурханы өгдөг мөнх амийн ерөөл авахыг хүсэж байна гээд үнэнийг хүлээн авлаа. Тэрээр Эх Бурханы дотор их ерөөл хурааж, тэнгэрийн хаанчлал явах найдвар дүүрэн байгаа.

Патрик ах дүүгийн ирсэн түүхийг ерөөсөө мартдаггүй юм. Түүнийг бага байхад нь солгой байсан болохоор нь “чөтгөрт автсан” гэж үзэж, хурц хутгаар зүүн гарыг нь зүссэн байгаа юм. Зүүн гараа хутгалуулсан шархаасаа илүүтэйгээр сэтгэлдээ гүн шарх авсан байв. Энэ аймшигт явдлаас хойш сүмээс ангид амьдарч ирсэн байгаа юм.

Сайн мэдээ тунхаглах зуураа бид Патрик ах дүү шиг сүнс нь шархалсан, Бурханаас холдсон олон хүн байдгийг ухаарсан л даа. Сайн мэдээ тунхаглах нь шархалсан сүнсэнд хамгийн сайн эм өгч, эдгэхэд нь тусалж байгаатай адилхан болохоор сайн мэдээ тунхагладгаараа бид их бахархсан.

Мөн сайн мэдээ тунхаглая гэвэл Бурханыг баярлуулах хэмжээний итгэлтэй байх ёстой гэсэн эрхэм ухаарал олж авсан юм. Патрик ах дүүг хөтөлсөн Эдвард ах дүү бараг ная хүрч байгаа хэрнээ маш эрч хүчтэй нэгэн. Сүнсээр бол үүрийн шүүдэр залуу л гэсэн үг. Эдвард ах дүү сайн мэдээ тараагаад зогсохгүй мөн түүнчлэн машин унаагаар үйлчлэх, зууш амттан энэ тэр авчрах гээд Сионтой холбоотой юу ч байсан идэвх зүтгэл гаргана. Саяхан түүний бие муудаж, эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн юм. Тэгтэл эмчилгээндээ орохын өмнөх долоо хоног хүртлээ тэрээр авралын зар тараахад оролцсоор л байсанд нь бид бүгд л сэтгэл хөдөлж байлаа. Бурхан түүнд Патрик ах дүүг үр жимс болгон өгснийг нь бодохоор Бурхан түүнд биднээс ч өмнө сэтгэл нь хөдөлсөн байх.

Ирландын Дублин Сионы гэр бүлүүдийн хүсэл тэмүүлэл, хайраар шинэ гэр бүлүүд Бурханы энгэрт нэг нэгээрээ ирэхийг хараад би дотроо нэг сүнс Бурхан руу ирэх үйл явц хүүхэд төрж, өсдөгтэй адилхан юм даа гэж бодсон. Нялх хүүхэд өөрт нь ойртсон хүн рүү нүдээрээ ч болов харилцаж чаддаггүй шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа юман дээр хараа нь төвлөрч, ээж аавыгаа таньдаг болдог. Үүн шиг бидний сүнс эхэндээ тэнгэр Эцэг Эхийгээ бүрэн танихгүй юм. Харин Бурханы үг сурах явцаар л сүнслэг хараа маань Библид төвлөрч, ялгаж салгахтайгаа болж, аажимдаа тэнгэр Эцэг Эхийгээ таньдаг юм.

Аав ээжүүд гэдэг хүүхдүүдээ зөвхөн өөрсдийг нь таньлаа гээд сэтгэл ханахгүй шүү дээ. Тэд үр хүүхдүүдээ хайрлаж, том болон болтол нь асарч халамжилдаг. Дублин Сионд шинэ гэр бүлүүдээ угтан авахын тулд би булан тохой бүрийг цэвэрлэж, Бурханы үгийг нэгд нэггүй шалгаж, гэр бүлүүдийн сэтгэл рүү анхааралтай гэгч нь ажиглав. Ингэхдээ төдийг хүртэл Сионд миний анзаараагүй байсан өчүүхэн зүйл ч хүртэл бүгд л хэн нэгний халамж, хайраар дүүрч байсныг ойлгосон доо.

Итгэлээр би гэдэг хүн хүссэнээ авах гэж шалдаг хүүхэд шиг л байж дээ. Ирландад ирээд л хүүхдүүдээ асарч санаа тавьдаг тэнгэр Эхийнхээ шаналал, золиосыг би арайхийж ойлгосон юм. Сайн мэдээний ажлыг дуртайяа хийдэг үүрийн шүүдэр мэт залуу хүн гэдэгтээ би одоо л арай ядан тэнцэж байх шиг байна.

Нэг сүнс аврахын тулд хичнээн их анхаарал, халамж хэрэгтэйг, махан биеэр ч, сүнсээр ч өсөхдөө би өөрөө хичнээн их хайр авч байсныг ухааруулсан Эцэг Эхдээ талархаж байна. Эх маань өнөөдөр ч мөн хүүхдүүдийнхээ авралын төлөө амраагүй л байгаа. Эхийнхээ хайрыг сэтгэлдээ шингээн, Эхийн сэтгэлээр ах эгч дүү нараа асарч, Эхдээ туслах төлөвшсөн хүүхэд болно оо.