Томоохон шагналууд
Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайранд дэлхий нийт уяран догдолно.
Хувиа хичээх үзэл газар авсан өнөө цагт сэтгэл шингэсэн үйлсээрээ хөрш нийгэмдээ тусалдаг
Бурханы сүмд орон орны төр засгийн газар болон байгууллагуудаас төрийн дээд одон медаль, хүндэт өргөмжлөл, талархал зэрэг
4800 орчим шагнал урамшуулал хүртээгээд байна.
The President’s Volunteer Service Award
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв
АНУ-д хамгийн эрх мэдэлтэй сайн дурын ажлын шагнал
Хувь хүний төрөлд хамгийн нэр хүндтэй “Лайф тайм” шагналыг,
байгууллагын төрөлд шилдэг алтан шагналыг (58 удаа) хүртэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналыг сайн дурын ажил их явуулсан хувь хүн, байгууллагад ерөнхийлөгчөөс олгодог юм.
Сайн дурын ажил хийсэн цагийнх нь дагуу хүрэл, мөнгө, алтан шагналыг олгодог. Ялангуяа 4000-аас дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүнд хүрэл, мөнгө, алт гээд дээрх бүх шагналыг багтаасан хамгийн дээд “Лайф тайм” шагнал хүртээдэг аж.
Байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, донорын аян, хүмүүст туслах, гамшгийн үеийн яаралтай тусламж, өндөр настны халамж гэх мэт сайн дурын ажлаараа Бурханы сүм улс нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан гэгдэн тэргүүн дээд нэр хүндтэй алтан шагналыг нийт байгууллагын төрөлд хүртжээ. Мөн хувь хүний төрөлд “Лайф тайм” хэмээх шилдэг шагнал хүртсэн юм.
- “Лайф тайм” шагнал
- 2011, 1 удаа
- Алтан шагнал
- 2023, 5 удаа / 2022, 5 удаа / 2021, 1 удаа / 2020, 3 удаа / 2019, 30 удаа / 2018, 6 удаа / 2017, 3 удаа / 2015, 3 удаа / 2014, 1 удаа / 2011, 1 удаа
- Мөнгөн шагнал
- 2023, 2 удаа / 2018, 1 удаа
- Хүрэл шагнал
- 2019, 4 удаа / 2018, 1 удаа / 2017, 1 удаа
АНУ-ын мужийн засгийн газраас
20 орчим удаа тунхаг бичиг гардуулав
АНУ-ын хэд хэдэн бүс нутгаас Бурханы сүмд онцгой хүндэтгэл илэрхийлэн тунхаг бичиг гардуулсан.
АНУ-ын Атланта хотын зөвлөлийн тунхаг бичиг
“... Бурханы сүм Эх Бурханы хайрыг шингээсэн сайн дурын олон ажил явуулж байна. ... Манай Атланта хотын зөвлөлийн гишүүд Атланта хотоо төлөөлөн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийг сайшаан өргөмжилж байна. Үүний баталгаа болгон Атланта хотын тамгыг дарлаа.”
- Хотын зөвлөлийн дарга Сисар С.Мишель болон нийт гишүүд
Бурханы сүмийн нэрэмжит өдрийг тунхаглав
АНУ-ын Денвер, Орландо, Сан Диего зэрэг бүс нутгийн засгийн газраас Бурханы сүмийн чин сэтгэлийн сайн дурын ажилд гар бие нэгдэхийг иргэддээ уриалж, тэмдэглэлт өдрийг товлов.
Английн Манчестер мужийн
арван хотоос шагнал хүртлээ
Их Манчестер мужийн Манчестер, Сальфорд, Болтон, Бери, Рочдейл, Стокпорт, Теймсайд, Траффорд, Виган, Олдхам зэрэг хотоос Бурханы сүмд хотын даргын шагнал, засгийн газрын шагнал, хотын байгаль хамгаалах шагнал, тусгай гавьяаны шагнал, талархал гэх мэт шагнал урамшууллыг шил дараалан хүртээсэн юм.
Английн Хатан хааны шагналThe President’s Volunteer Service Award
БНСУ-ын гурван засгийн газраас ерөнхийлөгчийн шагнал хүртэв
Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, төрийн дээд одон, ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл
Хар салхи, үер, нефть асгарах гэх мэт гамшиг осолд өртсөн бүс нутгийг нөхөн сэргээх, зорчигч тээврийн “Севол” онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх гэх мэт олон талт сайн дурын ажлаараа Солонгос орны хөгжил цэцэглэлт, эв нэгдэлд хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж, байгууллагын хувьд дээд нэр хүндтэй Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, төрийн дээд одон, ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл гэх мэт шагналыг Бурханы сүмд хүртээжээ.
БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал хүртэв
Байгууллагын хувьд авч болох нэр хүндтэй шагнал
Таваас дээш жил тухайн салбартаа гавьяа байгуулсан байгууллагад уг шагналыг олгодог бөгөөд шашны байгууллага авсан нь онцгой ховор тохиолдол аж. Хар салхи, үер, далайд нефть асгарсан осол гэх мэт гамшгийн дараа нөхөн сэргээх ажил явуулах, зорчигч тээврийн “Севол” онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх, далайн эрэг цэвэрлэх гэх мэт бүхнээ зориулан зүтгэсэн сайн дурын ажлаараа далайн орчныг хамгаалах, аваар ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмэр оруулсан Бурханы сүмийн гавьяа зүтгэлийг үнэлэн уг шагналыг олгосон байна.
2022 оны Бразилийн Хууль тогтоох гавьяаны одонгоор шагнагджээ
Бразилийн парламентын танхим болон намын удирдагчдын санал болгосон Үндэсний конгрессын дээд шагнал
Бразилийн Холбооны парламент Бурханы сүмд Үндэсний Ассамблейн дээд шагнал болох Хууль тогтоох гавьяаны одонг гардуулав.
Байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын дэмжлэг, гамшгийг арилгах зэрэг өргөн цар хүрээтэй, үлгэр жишээ болж, улс орон, нийгмийн хөгжил цэцэглэлт, эв нэгдэлд тасралтгүй, чин сэтгэлээсээ хувь нэмрээ оруулсны гавьяа юм.
Төлөөлөгчдийн танхим Бразилд оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгт Хууль тогтоох гавьяаны медалиар шагнав.
Дэд танхимын ерөнхийлөгч Артур Лира
Иргэний дээд шагнал
Хууль тогтоох гавьяаны одон
Энэхүү одонг Холбооны Төлөөлөгчдийн Танхим нарийн шалгасны дараа улс орон, хууль тогтоох байгууллагад эерэг нөлөө үзүүлж, олон нийтийн магтаал сайшаалтай хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллага, байгууллагад олгодог.
Бичвэрийг уншихПеру улсын конгрессын хүндэт одон хүртэв
Перу улсын Үндэсний Ассамблейн дээд одон “Комендадор” хүртлээ
Перу улсын Үндэсний Ассамблей Бурханы сүмд “Бүгд Найрамдах Перу Улсын Үндэсний Ассамблейн Хүндэт одон (Medalla de Honor del Congreso de la República del Perú)” хүртээв. Бурханы сүмийн хүртсэн уг одон “Комендадор” (Comendador=Командлагч) нь шагналын нийт таван зэрэглэл байдгаас байгууллагын хувьд авч болох тэргүүн дээд нэр хүндтэй шагнал аж.
Бурханы сүм гамшгийн үеийн авран туслах ажиллагаа, цусны донорын аян, байгаль орчны цэвэрлэгээ, зорилтот бүлгийнхэнд туслах гэх мэт байнгын сайн дурын ажлуудыг Эхийн сэтгэлээр явуулж ирсэн юм. Улс нийгмийн эв эе, хөгжил цэцэглэлтэнд оруулсан Бурханы сүмийн хувь нэмрийг үнэлэн уг шагналыг олгосон байна.
“Перу улсын Үндэсний Ассамблейн Одон медаль олгох хянан шалгах хорооны зүгээс Олон улсын шашны байгууллага болох Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн улс нийгэмд оруулсан хувь нэмэр болон сайн дурыг ажлыг нь өндрөөр үнэлж, Үндэсний Ассамблейн “Комендадор” зэрэглэлийн Хүндэт одон олгов.”
Алехандро Сото Рейес
Перу улсын Конгрессийн дарга, Үндэсний Ассамблейн Одон медаль олгох хянан шалгах хорооны дарга
Үндэсний хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог байгууллагын дээд шагнал
Бүгд Найрамдах Перу Улсын Үндэсний Ассамблейн Хүндэт одон
Перу улсын Үндэсний Ассамблей энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Бурханы сүмийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн энэхүү нэр хүндтэй одонгоор шагнасан юм. Бурханы сүм өнгөрсөн 25 жилийн хугацаанд Перу улс даяар гамшгийн үеийн авран туслах ажиллагаа, байгаль хамгаалах аян зэрэг 1350 гаруй удаагийн сайн дурын ажил явуулжээ. Шашны байгууллага анх удаа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байгаа нь онцгой ховор тохиолдол аж.
Бичвэрийг унших