Ялалтаа тэмдэглэх, баяр хөөрөө илэрхийлэх үүднээс хоёр хүн хоорондоо гараа цохилцохыг “гар цохих” буюу “high five” гэдэг. Ихэвчлэн спортын уралдаан тэмцээний үеэр тамирчид багийн ажиллагаагаа сайжруулахаар гар гараа цохилцдог. Тэмцээнд өндөр оноо авдаг сайн багийг судалтал тамирчид нь хоорондоо high five хийх, гар гараа барих, тэврэлдэх зэрэг биеийн наад захын харилцан үйлдэл их хийдэг ажээ.
Багш нь урам хүч өгч нуруун дээр нь зөөлөн алгадах, эсвэл гарыг нь зөөлөн атгах зэрэг үйлдэл үзүүлдэг сурагчийг бусад сурагчтай харьцуулбал ангийн үйл ажиллагаанд оролцох нь хоёр дахин нэмэгддэг гэсэн өөр нэгэн судалгаа ч байдаг аж.
Хүн баярлах үедээ өөрийн мэдэлгүй алга ташдаг шиг алга таших нь эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санаа сайхан болгож, баяр хөөртэй болж, тэр бүү хэл өөртөө итгэх итгэл ч гэнэт бий болдог шүү дээ. Алга таших нь эрүүл мэндэд ч сайн юм чинь нээрээ л нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг!
- Зөвлөмж
- Ийм үед гараа цохилцоорой.
- Өглөө гэрээсээ гарахдаа
- Өдрийн ажлаа дуусгаад гэртээ ирэхдээ
- Сайн байна гэж магтмаар санагдсан үедээ
- Хөгжөөн дэмжих эсвэл урамшуулмаар санагдсан үедээ
- High five хийхдээ нүд рүү нь хараад инээмсэглэх.
- Гараа цохилцохдоо чимээ гарах хэмжээнд хүчээ тааруулж цохих.
- Гэр бүлээрээ тойрч цуглаад хоёр гараа өргөн алга хавсран цохих.
- Хүүхэдтэй high five хийхдээ гараа жаахан бултуулбал бүр ч хөгжилтэй болгодог.