WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхлээд ах дүүтэйгээ эвлэр

Матай 5-р бүлэг

594 Үзсэн тоо

Есүс уул өөд гарав. Түүнийг сууж байхад шавь нар нь тойрон ирлээ. Есүс ерөөлтэй хүний талаар, хуулийн талаар, итгэгч хүнд байх ёстой чанарын талаар тодорхой сургамжлав.

“Чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал эхлээд ах дүүтэйгээ эвлэрч, дараа нь өргөлөө өргө.”

“Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно.”

“Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Татвар хураагчид хүртэл харийнхан ч хүртэл ингэдэг бус уу? Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.”

Библийн гол цөм бол хайр. Үүнийг “Хайр нь хуулийн гүйцэлдэл” (Ром 13:8-10) гэсэн үгнээс мэдэж болно. Хэдийгээр бид Бурханы зарлиг, хуулиудыг нэгийг нь ч алдалгүй бүрэн сахисан ч хайр үгүй бол юу ч биш. Есүсийн бидэнд заасан хайр нь ойр байгаа ах эгч дүүсээс авхуулаад хөршүүд, дайснууд гээд өргөн цар хүрээг хамардаг юм. Бурханы хайр долоон тэрбум хүнд үтэр түргэн тунхаглагдаж байгаа энэ үед миний хайрлаж чаддаггүй ах дүү, эгч дүү байна уу гэж эргэн тойрноо нэг ажаарай. Есүс ойр байгаа ах дүү, эгч дүүтэйгээ ямар нэг зөрчилтэй байдаг хүмүүст хандаж “Эхлээд ах дүүтэйгээ эвлэр” гэж хэлээд, тахилын ширээн дээр өргөх өргөлөө хойшлуулахыг тушаасан байна.

Хэрвээ бодол санаа, үзэл бодлын тал дээр өөр өөр хандлагатайгаасаа болоод эсвэл сэтгэл дэх үзэн ядалт, атаа жөтөө, атаархал гэх мэт нүгэлт зуршлаасаа болоод аль нэг ах дүү, эсвэл эгч дүүтэйгээ зөрчилдөж байгаа бол уучлал гуйж, эвлэрч, уучилж, төгс хайрыг гүйцэлдүүлцгээе. Энэ бол биднийг хайрласандаа загалмайн зовлон ч амсахаас татгалзаагүй Христийн чинхүү хүсэл билээ.