Миний хоньд дууг минь сонсдог

Иох 10:22-38

14,929 үзэлт

Израиль үндэстний баяр наадам болох сүмийг Шинэтгэн ариусгасны баяраар Есүс Иерусалим сүм дотор танхимд явж байхад нь иудейчүүд Түүнийг тойрч, эсэргүүцэх маягтай ийн асуудаг.

“Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл.”

“Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би болон Эцэг нэг юм.”

Есүсийн үгийг сонсоод иудейчүүд Түүн рүү чулуудахаар чулуу шүүрцгээв.

“Олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Юунд Над руу чулуу шиднэ вэ?”

“Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө юм. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна.”

Есүс дахин ийн хариулав.

“Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад итгэхгүй байж болно. Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно.”

Иудейчүүд Есүсийн бурханлаг байдлыг ухаарч чадаагүй. Бурханыг тэнгэрийн сэнтийдээ сүр жавхлант төрхөөр л заларч байх ёстой гэж итгэдэг байсан тэдэнд Библийн зөгнөл дагуу хүн болж ирсэн Бурханыг таних арга байгаагүй аж. Бурханыг өөрсдийнхөө санаа бодлоор хязгаарласан нь тэдний алдаа байсан юм.

Тэд өөрсдийн өрөөсгөл бодол дүгнэлтээр бий болгосон Бурханд биш, харин Библийн гэрчилж байгаа Бурханд итгэх үед л сая нэг жинхэнэ Хоньчины дууг сонсож чадах юм.

“Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.” Иох 10:27