Алгасал баяр
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53
“Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог.
3500 жилийн өмнө израиль ард түмэн Алгасал баярын хурганы цусаар гамшгаас аврагдаж, Египетийн боолчлолоос чөлөөлөгдөж байжээ. Бурхан Алгасал баяраар “Бүх гамшгийг алгасан өнгөрүүлнэ” гэж амлаад, энэхүү өдрийг дурсан санаж, үүрдийн зарлиг болгон тэмдэглэ хэмээн тушаасан (Гэт 12:1-4).
2000 жилийн өмнө Есүс загалмай дээр амьсгал хураахынхаа өмнөх шөнө Алгасал баярын талх, дарсыг Христийн мах, цус болгон гэрээлсэн юм. Ийм учир хүн төрөлхтөн Есүсийн мах, цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, дарсыг идэж ууснаараа сүүлчийн гамшгаас хамгаалагдаж, мөнх амийн ерөөл ч хүртэл авах юм (Иох 6:53-58, Мат 26: 17-19, 26-28).
Алгасал баярыг Есүс болон шавь нар, анхны сүмийн итгэгчид бүгд сахиж байсан боловч (Мат 26:17, 1Кор 11:23-26) МЭ 325 онд Константин эзэн хааны удирдан явуулсан Никеагийн шашны хурлаар устгагдаж, 1600 орчим жил уг баярыг сахиж чадаагүй. Гэсэн ч Библийн зөгнөл дагуу Бурхан Өөрөө энэхүү Алгасал баярыг дахин сэргээж өгсөн. Ийнхүү дэлхийн хэмжээнд зөвхөн Бурханы сүм л Алгасал баяраа ариунаар сахиж байна (Иса 25:6-9).