Библийн үг

Амралтын өдөр

53,681 үзэлт

Бурханы “Сахь” хэмээн тушаасан Бүтээгч Эзэний дурсгалт өдөр Амралтын өдөр. Амралтын өдөр нь “амрах өдөр” гэсэн утгаасаа илүү “Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсах өдөр” юм. Бүтээгч Эзэнийг дурсах өдөр болох Амралтын өдрийг Бурхан онцгойлон ялгаж, Арван тушаалынхаа дөрөв дэх тушаал болгон тогтоожээ.

Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Гэт 20:8

Бурханы ард түмэн Бурханы хүслийн дагуу Амралтын өдрийг ариун өдөр болгож ариунаар сахих ёстой. Амралтын өдрийг сахиж байна уу, үгүй юү гэдгээр нь Бурхан Өөрийн ард түмнээ ялгана (Езе 20:11-17, Иса 56:1-7).

Тэгвэл долоо дахь өдөр болох Амралтын өдөр нь өнөө үед ямар гараг юм бол?

Библид Есүсийн амилсан өдрийн талаар тэмдэглэл байдаг нь Амралтын өдөр бямба гараг гэдгийг нотолдог юм.

[Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (Англи хэлний TEV Библи: Ням гаргийн өглөө эрт) Мар 16:9

Есүсийн амилсан долоо хоногийн эхний өдөр нь ням гараг. Дэлхий даяар христийн шашинтнууд ням гарагт Амилалтын баяр сахидаг нь ч бас үүнтэй холбоотой. Амралтын өдрийн дараагийн өдөр нь ням гараг юм бол өмнөх өдөр буюу Амралтын өдөр нь мэдээж бямба гараг. Тийм учраас Есүс болон Есүсийн жишээг дагасан элч нар Амралтын өдөр, өөрөөр хэлбэл бямба гарагт сүнсээрээ, үнэнээр мөргөл тэмдэглэж байжээ.

Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, … Лук 4:16

Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Үйл 17:2

Цаг хугацаа өнгөрөхөд барууны сүм ням гаргийн мөргөлийг баримтлах болов. МЭ 321 онд Ромын Константин эзэн хаан “Ням гарагт амрах зарлиг”-ийг тунхагласнаар ням гаргийн мөргөл байр сууриа баттай эзлэв. Бурханы хууль Ромын эзэн хааны улс төрхийн эрх мэдэлд үндэслэн устаж үгүй болсон юм. Харин үүний нөлөөгөөр ихэнх сүм ням гарагт мөргөл сахих болжээ.

Гэвч Есүсийн байгуулсан “Бурханы сүм” Бурханы хууль болох Амралтын өдрийг л сахидаг. Учир нь биднийг аврагдаасай гэж хүсдэг Есүсийн үг Бурханы сүмийн итгэгчдийн зүрх сэтгэлд шингэсэн байдаг юм.