Шинэ итгэгчийн асуулт хариулт FAQ
Итгэлийн анхны алхмаа тавьж буй шинэ итгэгчдийн сүнслэг сониуч байдлыг нь хангах орон зай.
Яагаад бид Алгасал баяр сахих ёстой вэ?
Манай Бурханы сүм жил бүр Алгасал баяр тэмдэглэдэг дээ. “Итгэл сүсэг гэдэг нь хэлбэр гэхээсээ илүүтэй итгэл чухал” гэдэг дээ. Тэгэхээр Алгасал баяр заавал сахих ёстой юу? Бурханд итгэж байгаа болохоор Алгасал баяр сахиж байгаа. Нэг жишээ авч үзье. Эмчид итгэж байгаа хэрнээ үгэнд нь ордоггүй өвчтөн бий юү? Өвчтөн эмчид итгэж байгаа бол эмийн жорыг нь дагадаг. Үүнтэй адил нүгэлтэн бид Аврагч Бурханд итгэж байгаа бол Бурханы сахь гэж тушаасан нүглийн уучлал авах хуулийг дагах нь зүйн хэрэг шүү дээ. Бурханд итгэдэг учраас үгийг нь дагах ёстой гэсэн үг юм байна. Тийм ээ. Алгасал баяр бол Бурханы хүүхдүүд мөн л бол заавал сахих ёстой чухал тушаал юм. Бидний итгэлийн жишээ болсон Есүс Өөрийн биеэр сахь гэж тушаасан баяр учраас…
51,804 үзэлт
Майхан баяр Талархлын баяр хоёрын аль нь зөв бэ?
Ах дүү, удахгүй Майхан баяр болно. Намрын баяр хэзээний ойртчихсон байна шүү. Сэрүүвтэр байдаг болчихож. Ингэхэд нэг юм асууя даа. Өөр сүмд явдаг нэг найз маань байнга л Талархлын баярын талаар ярих юм. Энэ баяр Майхан баяртай адилхан юм уу? Тийм биш ээ. Хоёуланг нь намар тэмдэглэдэг болохоор тэгж боддог хүмүүс их байдаг ч тэр хоёр баяр тэс өөр. Майхан баяр бол биднийг аврал руу хөтөлдөг Бурханы баяр юм. Харин эсрэгээрээ Талархлын баярыг хүн дураараа бий болгосон төдийгүй Библид ч тэмдэглэгдээгүй. Талархлын баяр Библид байхгүй гэж үү? Тийм ээ, байхгүй. Талархлын баяр хэдэн зуун жилийн өмнө Америкт бий болсон юм. 1620 онд Английн зуу гаруй пуританчууд итгэл бишрэлийнхээ эрх чөлөөг эрж, шинэ тив болох Америк руу нүүн цагаачилсан юм. Тэдний…
44,559 үзэлт
Библид үнэхээр Эх Бурхан байдаг уу?
Сониучхан эгч дүү, таныг оны эхээр нутагтаа очоод ирсэн гэж сонслоо. Та тийшээ байнга явдаг уу? Тийм ээ, ээж маань тэнд байдаг болохоор үндэсний баяр гэх мэт онцгой өдөр биш байсан ч зав л гарвал ээжтэйгээ уулзахаар нутаг явдаг. Төрсөн нутагт ээж нь байгаа цагт хүн нутгаа илүү санадаг бололтой. Нутагтаа очно гэхээр аяндаа л ээж нь санаанд ордог биз дээ? Тэгэхээр сүнсний маань төрсөн нутаг тэнгэрийн хаанчлалд ч мөн тэнгэр Эх байдагт гайхах юм огт үгүй л дээ. Гэхдээ тэнгэр Эхийн тухай анх сонсоод би их гайхаж билээ. Хүмүүс бүгд л Бурханыг Эцэг гэж дууддаг биз дээ. Би ч бас тэгж бодож байлаа. Тэгтэл тэнгэрт ч мөн Эх байдаг гэхэд нь үнэн болов уу гээд л гайхаж байлаа. Хүн…
122,937 үзэлт
Бурханы сүмийн эмэгтэй итгэгчид мөргөлийн үеэр яагаад толгойны алчуур зүүдэг юм бол?
Дэлхий дахины Бурханы сүмийн зураг юм уу бичлэгийг харахад нэгэн ер бусын зүйл бий. Мөргөлийн үеэр тэд яаж нэгэн жигд харагддаг юм бол? Эмэгтэй итгэгчид нь бүгд толгойны алчуур зүүдэг байхад эрэгтэй итгэгчид нь эсрэгээрээ юу ч зүүдэггүй. Бурхан мөргөлийн тухайд зайлшгүй сахих ёстой зарлиг тогтоосон юм. Тэдгээрийн нэг нь толгойны алчуурын талаарх зарлиг. Толгойны алчуур зүүх нь Бурханы тушаал зарлиг уу? Тэгэлгүй яахав. “Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. ...” 1Коринт 11:7 Эрэгтэй хүн залбирах юм уу мөргөл тэмдэглэх үедээ толгой дээрээ юу ч зүүхгүй байх ёстойг Библи заадаг. Хэрэв мөргөл тэмдэглэхдээ Библийн энэхүү сургаалыг дагахгүй бол харин ч бүр Бурханы яруу алдрыг халхалж буй хэрэг юм. Нээрээ тийм байна.…
94,183 үзэлт
Бурханы сүм яагаад бямба гарагт мөргөл тэмдэглэдэг юм бэ?
Эгч дүү, Амралтын өдрийн ерөөл их аваарай. Мөргөл болтол нэлээд цаг байна. Та эрт ирсэн байна шүү. Мөргөлөө сүсэглэн сахихын тулд мөргөлийн цагаас эрт ирэх хэрэгтэй гэж би сурсан л даа. Харин өглөө босох гэж нэлээд юм боллоо. Юу ч заасан дагахыг хичээдэг Сониучхан эгч дүү таныг хараад би их баяртай байна. Гэхдээ намайг бямба гарагт сүмд явдаг гэхээр сонин гэж боддог хүмүүс байдаг юм билээ. “Мөргөлийг ням гарагт л сахидаг биз дээ?” гэж гайхаад толгойгоо гилжийлгээд байсан. Өө тэгсэн үү? Тэгээд л асуух гэсэн юм. Манай сүм яагаад бусад сүм шиг мөргөлөө ням гарагт биш, бямба гарагт сахидаг юм бэ? Бурхантай уулзахаар товлосон өдөр нь Амралтын өдөр бөгөөд тэр өдөр нь бямба гараг учраас тэр юм. Чухал хүнтэйгээ хэзээ…
61,920 үзэлт
Бурханы сүмд яагаад загалмай байдаггүй вэ?
Өнөөдөр би ажлынхаа хүнтэй нэг яриа өрнүүллээ. Гэхдээ олигтой тайлбарлаж өгч чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байна. Юун тухай тэр үү? Тэр хүн сүмд явдаг юм л даа. Тэгээд би түүнд загалмайг шүтээн болохоор босгож болохгүй гэж хэлсэн юм. Тэгтэл тэр надаас загалмай сүмийн бэлгэ тэмдэг байхад яагаад шүтээн болохыг асуусан. Би түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгмөөр санагдсан ч юу ч санахгүй байсан. Та надад загалмай яагаад шүтээн болохыг хэлээд өгөөч. Тэгье, тэгье. Эхлээд Арван тушаалаас унших уу? “Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. ...” Гэтлэл 20:4-5 Бурхан шүтээнд мөргөж, үйлчилж болохгүй гэчихээд ямар нэг юмны дүрс хийх нь зүгээр гэсэн байна уу?…
59,659 үзэлт
Яагаад “Бурханы сүм” гэсэн нэртэй юм бол?
Ерөөл их аваарай! Намайг Мэдлэгхэн пастор гэдэг. Уулзсандаа баяртай байна. Тантай уулзах сайхан байна. Пастор оо, би Бурханы сүмд яваад удаагүй байгаа болохоор надад асуух юм зөндөө байна. Ингэхэд яагаад “Бурханы сүм” гэсэн нэртэй юм бол? Олон хүн тэгж боддог. Гэхдээ эгч дүү, танай дүүрэгт олон сүм байдаггүй гэж үү? Тэдний дунд Бурханы байгуулсан сүм ч бий, Бурханы байгуулаагүй сүм ч бий. Бурханы байгуулаагүй сүм байдаг юм уу? Хэрэв тэр чинь үнэн бол би сүмд явж эхлэхээсээ өмнө аль нь Бурханы байгуулсан сүм гэдгийг мэдэх ёстой юм байна даа. Яг зөв. Тэгвэл Бурханы байгуулсан сүмийг би яаж олж чадах уу? Тийм ч хэцүү биш ээ. Бурханы үг болох Библиэр л олж авч чадна даа. “Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан…
45,240 үзэлт
Ариун Гуравын сэнтий нэгийн талаар сонирхож байна уу?
Библи унших явцад нэг болохоор Ёхова нь Бурхан юм шиг, нэг болохоор Есүс нь Бурхан ч юм шиг. Тэд тус тусдаа, өөр өөр Бурхан юм уу? Тийм биш ээ. Бурхан Ариун Эцэгийн үед Ёхова, Ариун Хүүгийн үед Есүс, Ариун Сүнсний үед шинэ нэр (Илчлэл 3:12 үзэх) гэж үе тус бүрд өөр өөр дүр төрх, өөр өөр нэрээр гарч ирсэн ч угтаа бол бүгд адилхан нэг Бурхан юм шүү дээ. Тиймээс Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь өөр өөр Бурхан биш, адилхан нэг Бурхан гэсэн үг. Тэгвэл Ариун Эцэг нь эцэг, Ариун Хүү нь хүү байхад яахаараа нэг Бурхан гэдэг билээ? Төгс хүчит Эцэг Бурхан гурван өөр үүрэг гүйцэтгэсэн гээд бодчихвол…
37,524 үзэлт
Христмас Есүсийн мэндэлсэн өдөр биш гэж үү?
12 сар болонгуут энд тэндгүй чимэглэсэн модод, бэлэг дурсгалын зүйл өрөөстэй лангуу нүдэнд тусна. Христмас арай болоогүй байхад хүмүүс хэдийн догдлоод эхэлчихсэн бололтой. Сониучхан ах дүү та Христмас Есүсийн мэндэлсэн өдөр биш гэдгийг мэднэ биз дээ? Тийм ээ, телевизээр хааяа нэг гарч байдаг л даа. Хүмүүс Христмасыг шашинлаг утгаар авч үздэггүй, харин дэлхий нийтээрээ наадан цэнгэдэг баяр наадам гэж боддог юм шиг ээ. Ах дүү таны хэлдэг зөв шүү. Гэхдээ 12 сарын 25 бол нарны бурхны мэндэлсэн өдөр байгаа юм. Нарны бурхны мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ гэдэг нь харийн бурханд үйлчилж байгаа хэрэг. Би бас энэ талаар анх сонсоод ёстой их гайхсан. Яаж байгаад Есүсийн мэндэлсэн өдрийг нарны бурхны мэндэлсэн өдөр тэмдэглэдэг болчихдог байна аа? Христийн шашин Иудейн нутаг дэвсгэрээс хальж,…
59,267 үзэлт
Алгасал баяр сахивал Бурхан биднийг хамгаалах уу?
Сүүлийн үед гамшгийн тухай мэдээ их сонсогдож байна. Тэгээд ч тэр үү гамшгаас аварна гэсэн Алгасал баярын тухай их бодлоо. Гамшгийн мэдээ ихсэх тусам авралын мэдээ илүү үнэ цэнэтэй сонсогддог. Алгасал баярыг нэрнээс нь харахад л гамшиг биднийг алгасан өнгөрдөг баяр юм. Алгасал баяр сахиад хамгаалагдаж байсан тохиолдол бий юү? Байлгүй яахав. 3500 орчим жилийн өмнө анх удаа Алгасал баяр сахих үед тийм түүх гарч байсан. “Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. … Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг…
40,698 үзэлт