Хайр татам гэр бүлийн маань түүх
Гэр бүлийн халуун дотно, гүн гүнзгий хайрын талаар уг буланд өгүүлэх болно.
Ачлалт ёс гэдэг нь
Саяхан миний баруун бугуй өвдсөн юм. Нэг их тоолгүй, удахгүй зүгээр болчих биз гэж бодлоо. Тэгтэл өдөр өнгөрөх тусам өвчин нь бүр дордов. Бугуйны хамгаалалт зүүгээд, халуун жин тавьж, өвчнийг нь арай гэж тэсэж байлаа. Ахлах ангийн хоёр охин маань миний өвчнийг хараад санаа нь зовсон шинжтэй гэр орны ажилд тус дэм болж эхлэв. Хоолоо идсэний дараа тэд аяга тавгаа угаан, ээлжээр гэрээ цэвэрлэнэ. Бага сургуулийн сурагч отгон хүү маань ч хүртэл “Ээж ээ, би үсийг чинь угаагаад өгье. Өвдөж байгаа гараа та хөдөлгөж болохгүй шүү дээ” гэлээ. Бохирдож заваарсан угаалгын өрөөг цэвэрлэх тухайд тэднийг цэвэрлэнэ гэж санасан ч үгүй. Би өөртөө л “Энэ хавийг би цэвэрлэх хэрэгтэй байдаг, гэхдээ яаж цэвэрлэе дээ” гэж хэлж байсан юм. Тэгтэл ууган охин…
Жан Сүн Хян, Солонгос Сөүл
Гээсэн гутлаа олсон минь
Эмээ маань надад байнга л илүү их өгөх гэдэг юм. Намайг бага сургуульд байхад эмээ намайг сайн сураарай гээд нэг ширээ авч өгч байсан. Дунд анги, ахлах ангид эмээ миний сурагчийн дүрэмт хувцсыг авч өгдөг байлаа. Дээд сургуулийн оюутан болж ганцаараа амьдрах үед эмээ янз бүрийн хоолны хачир явуулдаг байв. Надаас юу хэрэгтэйг минь байнга л асууна. Хэдэн жилийн өмнө Солонгос үндэстний баяр болох Чүсог баярын үеэр эмээ маань надад нэг гутал бэлгэнд өгсөн юм. Эмээ бүр нагац, үеэл хоёроос маань хүртэл надад зохих загварлаг гутал сонгож өгөхийг гуйсан байгаа юм. Амралтаа дуусаад буцах болоход намайг хориглосоор байхад эмээ намайг гаргаж өгөх гээд автобусны буудал хүртэл дагаж явав. Сэтгэлдээ эмээгийнхээ хайрыг тээгээд автобусандаа суунгуут дотор яагаад ч юм нэг л…
У Жин Хүи, Солонгос Анян
Хүүхдээ гэх хайрын хүчээр өөрийгөө гаргуунд нь гаргадаг ээж
Аяга тавгаа угааж байтал утас дуугарлаа. Ээж залгаж байв. Ээж яагаад залгаж байгааг нь ч би гадарлаж байлаа. Ээж надад хоол хүнс л өгөх гэж байгаа биз. “Би эхэлж залгах ёстой байсан юм сан” гэж бодохоос ээжийгээ их өрөвдөв. Би дөрвөн эгч нэг эрэгтэй дүүтэй хүн. Хэдийн дөч гарчихаад байгаа ч ээжийнхээ нүдэнд би байнга л санааг нь чилээж байдаг нялх охин хэвээрээ. Уг нь эрэгтэй дүү маань гэрийн отгон нь шүү дээ. Гэхдээ дүү ул суурьтай хүү нь болохоор ч тэр үү ээж намайг л айлын отгон нь юм шиг бөөцийлөхийг яана. Би утсаа авч, “За ээж ээ” гэж жаахан хүүхэд аятай хариулав. Миний зөв байлаа. Өчигдөр гэр бүлийн баяр болж, авга нагац нар ирээд, зөндөө юм үлдсэн гээд…
И Сү Жа, Солонгос Гүми
Сайн байна!
Нэгэн ээж цахилгаан шат руу хүүхдийн тэрэг түрээд явж байлаа. Тэргэн дээр сууж байсан хүүхдийн үс гялалзан, нүд булаам хөөрхөн аж. Тэгтэл би түүний бугуйн дээр нэг тэмдэг байгааг анзаарав. “Сайн байна” гэсэн үг бичсэн байх шиг харагдлаа. “Алив дээ. Наад бугуйн дээр чинь юу байгаа юм бэ?” Сонирхсондоо болоод би бяцхан жаалаас ингэж асуутал ээж нь өмнөөс нь ийн хариулав. “Цэцэрлэг дээр нь байхад ийм тэмдэг авсан байна лээ. Би усанд оруулахдаа арилгах гэтэл уйлаад байхаар нь энэ хавийг нь угааж чадаагүй юм. Тэгээд л энэ тэмдэг ингээд үлдсэн.” Ээжийгээ усанд оруулж байхад тэр тэмдгээ арилчих вий гэж яасан их санаа зовсон бол гэхээс би өөрийн эрхгүй инээд хүрэв. Магтахаар халим хүртэл бүжиглэдэг гэсэн үг санаанд орох нь тэр.…
Чой Сог Хүи, Солонгос Соннам
Шоколадтай сүү
Нөхөр маань ажлаа тараад ирэх замаараа гадилтай сүү авчрав. Өмнө нь огт ингэдэггүй байсан л даа. Хааяа гэрийнхэнтэйгээ халуун дулаан дотно цаг өнгөрөөе гээд “Хүүхдүүдтэйгээ хамт гадуур хооллоё” гэхээр “Та гурав идчихээд ир ээ” гээд шууд утсаа тасалчихдаг, заримдаа бүр уур хүрмээр тийм л бүдүүн тоймын хүн байсан л даа. Тэгтэл сүүлийн үед тэрээр хүүхдүүддээ өгөхөөр чихэр жимс, жигнэмэг, зайрмаг гээд амттан үе үе авчирдаг болов. Үнэндээ хүүхдүүд маань гадилтай сүүнд тийм ч дуртай биш. Тэгсэн ч хүүхдүүдээ бодоод худалдаж авчирсанд нь юм яриад байлтай нь биш. “Янз янзын юм аваад сайхан байна. Хүүхдүүд маань шоколадтай сүү, гүзээлзгэнэтэй сүүнд дуртай” гээд тойруугаар дохио өгөв. Гэтэл тэрнээс хойш ч нөхөр маань гадилтай сүү байн байн авчирсан хэвээр. Сүүлдээ бүр түүнээс нь…
Хун Сон Уг, Солонгос Сөүл
Аавын хамгийн их санаа зовдог хүүхэд
Би дөрвөн охинтой айлын гурав дахь охин нь байгаа юм. Солонгост “Айлын гурав дахь охид хөөрхөн байдаг тул эрчүүд харахгүйгээр эхнэрээ болгоход ч бэлэн байдаг” гэсэн нэгэн эртний хошин үг байдаг л даа. Харин би гэр дотроо аавынхаа санааг хамгийн их зовоодог хүүхэд нь байсан юм. Би бага байхдаа полиомиелит өвчнөөр өвдөж, өндөр халуурч байсан гэсэн. Амьд мэнд гарсан ч бэлхүүснээсээ доош саажилттай болох эрсдэлтэй байсан гэнэ лээ. Тэгээд ямар ч аргаар хамаагүй охиноо эмчлэх гэж тариалангийн газраа хүртэл зарсан аав ээжийнхээ ачаар би доголон ч гэлээ алхаж чаддаг болсон юм даа. Аав маань намайг өрөвдөж, нэг удаа ч алгадаж үзэлгүй, энхрийлэн өсгөсөн юм. Гэсэн хэдий ч би шилжилтийн насан дээрээ гутранги үзэлд автаж, надаас юугаа ч харамлалгүй хайрласан эцэг…
Ха Жон Ү, Солонгос Жинжү
Ээж гүзээлзгэнэ хоёр
Миний бага насанд манайх нэлээн тарчигхан амьдардаг байлаа. Зургаан ам бүлээрээ нэг өрөөнд унтаж, эргэх ч зайгүй байдаг байв. Аав ээж минь дөрвөн хүүхдээ өсгөх гэж бусдын тариалангийн талбайг түрээсэлж тариа тарьдаг байлаа. Нэг удаа бие өвдөж, ээждээ сургуульд явмааргүй байна гэж хэллээ. Тэгтэл ээж гэрт ганцаараа байхад хэн ч чамайг анхаарч асрахгүй юм чинь хичээлээ битгий тасал гээд хүчээр хичээлд явууллаа. Хоёр цагийн турш алхсаар сургууль дээр иртэл бие бүр их өвдөж, тэрэндээ болоод би бөхийн ширээ тэгнэв. Миний байдлыг хараад багш намайг гэртээ харь гэлээ. Дахиад хоёр цаг алхана гэхээс зүрхшээн, сургуулийн амрах байранд жаахан амарсан нь дээр байх гэж би багшид хэллээ. Тэгтэл байдал бүр дордож, сургууль тарчихаад байхад ч хүртэл би босож чадахгүй боллоо. Тэр үеэр…
Паг Ын Жа, Солонгос Гүми
Дүүгийн маань чанасан өндөг
Манай дүү жаахан байхдаа өндөг чанаж сурахыг хүсдэг байсан юм. Тиймээс ээж биднийг цуглуулаад, “Дүүгийнхээ чанасан өндгийг яаж ч муу байсан хамаагүй идээрэй” гэлээ. Эхний удаад өндөгнүүдээ жаахан дутуу чанасан байв. Бидний хэн нь ч тэр өндгийг нь идэх дургүй байхад дүү ирснээ “Гоё байна уу?” гэж асуув. “Тийм байна, ёстой гоё байна” гэж ээж хэлэв. Дүүг магтсаныхаа дараа ээж бидэн рүү “Өндөгнүүдийг нь идээрэй” гэсэн харцаар харав. Тиймээс бид идэхээс өөр аргагүй байлаа. Дүү өндөг чанахыг дахин туршиж үзэхэд ээж маань дүүд чанаж болсон өндгийг яаж ялгадгийг эелдгээр тайлбарлав. Ээжийн энэ шинэ мэдээлэлд дүү маань өөртөө итгэлтэй болж, өндгөө хэт чаначихжээ. Тэрээр хийсэн хоолондоо сэтгэл нь хангалуун байгаа бололтой, гялс амссанаа биднийг идэг гээд ширээн дээр үлдээв. Бид хэд…
Бианка Папапиетро, АНУ GA Атланта
Шийгуанд дурлагч дүү минь
“Шийгуаны эрлэг”, “Шийгуанд дурлагч”. Энэ бол охин дүүдээ миний өгсөн хоч байгаа юм. Шийгуаны үрийг нь нулимж гаргахад төвөгтэй гээд би шийгуа идэх дургүй байхад харин дүү маань дуртай гэж жигтэйхэн. Тэрээр ажлаасаа гэртээ ирэнгүүтээ ээжийн зүсэж бэлтгэсэн сав дүүрэн шийгуаг хөргөгчнөөс гаргаж, өрөө рүүгээ авч орно. Тэгээд урамтай гэгч нь идэж гарна даа. Зуны зунд л нэг иймэрхүү дүр зураг би хардаг юм. Ер нь хэр их шийгуа авдгийг нь ээжээс асуутал ээж долоо хоногтоо дор хаяж нэг сагсыг авдаг гэлээ. Манай дүү тэгэхээр ганцаараа сард 5 сагс шийгуа иддэг байх нь. Яахаараа тэгж шийгуа идэхээсээ уйддаггүй байна аа. Өвлийн хүйтэнд ч хүртэл дүү маань байнга л шийгуа идмээр байна гэдэг юм. Ёстой хачин байгаа биз дээ? Ээж шийгуа…
Хун Жон Ын, Солонгос Сөүл
Өөдрөг сайхан үгийн үр
Манай гэрийнхэн “Аз жаргалтай гэрийн мөргөл” тэмдэглэснийхээ дараа “Эерэг үгс аз жаргалыг бий болгодог” гэсэн гарчигтай “Гэр бүлийн хайр ба харилцаа” буланд гарсан нийтлэлийг хамт уншсан юм. Үгийн хүч чадлыг ухааруулах нийтлэл байв. 2016 оны Рио де Жанейрогийн Олимпын үеэр “Би чадна, би чадна!” гэх үгийг дахин давтан хэлснээрээ өрсөлдөгчөө ялсан Өмнөд Солонгос улсын туялзуур жадны тамирчны тухай уг нийтлэлд гарсан нь сэтгэл их хөдөлгөв. Туялзуур жадчин бараг ялагдаж байсан төдийгүй ялах магадлал тун бага байсан хэдий ч тэрээр эрс шийдэмгий “эргэлт” хийж, туялзуур жадны тэмцээнд түрүүлж чаджээ. Тэр үеэр 7 настай хүү маань математикийн анхан шатны мэдлэг эзэмших гээд тэмцэж байлаа л даа. Үүнээс болоод бид хүүгийнхээ багштай байн байн холбоо барих хэрэг гарна. Багш нь хүүгийн маань тэр…
Роксанне К.Миллер, АНУ NY Нью Виндсор
Кимбаб хийх нь
Би жаахан байхдаа кимбаб идэх дуртай хүүхэд байлаа. Зугаалганд явах юм уу спортын арга хэмжээтэй өдөр ээж маань надад үргэлж кимбаб хийж өгдөг байсан юм. Тиймээс би онцгой өдрүүдээр кимбаб хийх нь байдаг л зүйл мэтээр бодож иржээ. Цаг хугацаа өнгөрч, би өөрөө ээж хүн боллоо. Би бас ээж шигээ хүүхдийнхээ зугаалганд явах өдөр нь кимбаб хийж өгч байя гэж шийдсэн юм. Гэвч кимбаб хийх амаргүй гэдгийг ухаарсан юм. Өмнөх өдөр нь хүнсний захаас материалыг нь аваад, орцыг нь хэрчин тэнцүүлж, зугаалга болох өдөр нь үүрээр босож будаагаа агшаан, хиамаа шарж, загасны махан бин, лууван, өндөг гээд бүгдийг нь бэлдэв. Бүх орцоо бэлдсэний дараа эцэстээ кимбаб хийх ажилдаа орлоо. Хатаасан далайн байцаан дээрээ агшаасан будаагаа тарааж, орцыг нь нэг нэгээр…
Ким Юү Ра, Солонгос Сүвон