Хайр татам гэр бүлийн маань түүх
Гэр бүлийн халуун дотно, гүн гүнзгий хайрын талаар уг буланд өгүүлэх болно.
“Ээж болсон минь сайхан”
Коллежийн төгсөлтийн баярын урд өдөр би ёслол хаана болохыг, хэдэн цаг гэхэд би тэр газар нь очсон байх ёстой гээд төгсөлтөндөө хэрэгтэй зүйлсийг бэлдэж эхлэв. Яг цагаа олж, ээж надаас төгсөлтийн малгайн талаар асуув. Төгсөлтийн малгай гэдэг бол төгсөнгүүтээ шууд олоод авчихаж болдог зүйл биш аж. “Намайг сургуулиа төгсөж байхад тэнхим дээр төгсөлтийн малгай түрээсэлж байсан сан” гэж ээж хэлэв. Би сургуулийн вебсайтаас энэ тэрийг хайтал яг ээжийн зөв байлаа. Ээж надад энэ талаар сануулаагүй бол төгсөлтийн өдөр би будилах байж. Төгсөлтийн баяр дээр би тэнхимээс түрээсэлж авсан малгайгаа өмсөөд, найзуудтайгаа зургаа дарууллаа. Гэнэт ээж миний зургийг дарж байгаа нь нүдэнд тусав. Би төгсөлтийн малгай өмсгөл хоёроо тайлж ээждээ өмсгөв. Ээжийг хараад, ээж гоёл чимэглэлээ дэндүү сайн санаж байсныг нь…
Солонгос, Сөүл
“Бөглөө гэнэт мултарна” гэгчээр
Манайх нүүх гэж байгаа болохоор би шөнө дөл болтол гал тогооны өрөөгөө цэгцлэв. Хамгийн сүүлд хөргөгчөө цэвэрлэнгээ хуванцар лонхонд юу байгааг харах гээд онгойлгов. Тэр агшинд саван доторх юм гэнэт “пүн” гээд хүчтэй оргилж гарч ирэв. Дээх нь исгэсэн бөөрөлзгөний шүүс сагаж асгах нь тэр. Гал тогоо тэр аяараа, шал таазгүй нил улаан хүрэн бөөрөлзгөний шүүс болов. Ёстой л бөглөө гэнэт мултарна гэгчээр юм болов. Тэр гэнэтийн нөхцөл байдалд би яахаа мэдэхгүй чичирч байлаа. Зочны өрөөнд зурагт үзэж байсан нөхөр маань гал тогоо руу гүйн ирээд гайхаж орхив. Тэрээр нөхцөл байдлыг хурдхан ойлгож, асгарсан зүйлийг цэвэрлэхээр алчуур шүүрч авав. Нөхөр маань хүүхдүүдээ сэрээхгүй гэсэндээ чимээ гаргалгүй гэтэж байсан боловч лонх мултрах дуу нэлээн чанга байсан тул гүн нойрондоо байсан охидууд…
Солонгос, Сөүл
Жирийн асуултуудын цаадах хайр
Саяхандаа би И мэйлээ цэгцэлж байтал хэдэн мессеж нүдэнд тусав. Явуулсан хүн нь дүү охин маань ч гэлээ яг үнэндээ тэр месежнүүд дүүгээс ирсэн биш байв. Ээж намайг гадаадад байхад утсаар холбогдож чадахгүйдээ болоод дүүг өөрийнхөө өмнөөс бичүүлсэн байж. Би тэр И мэйлүүдийг нээхэд энгийн хэдэн асуултаас өөр гойд юм байсангүй. “Сайн хүрч очсон уу?” “Цагийн зөрүүндээ дасаж байна уу?” “Бие чинь гайгүй юү?” “Ачаагаа эвтэйхэн задалсан уу?” “Тэндхийн хоолонд хэр дасаж байна даа?” “Охиноосоо асуух юм ээжид нь их байна. Өнөөдөр яасан бэ?” Охиноо анх удаа хүний нутагт амьдарч байгаад санаа зовсон ээж маань санаа зовнилоо энэ хэдэн энгийн асуултаар илэрхийлж байж. Одоо эргээд бодоход зүгээр эсэхийг маань ээж тэр үед л асуусан биш, үргэлж л асуудаг байсан юм…
Чой Еэ Жү / Солонгос, Хуасон
Галт тэрэгний тасалбарын дурсамж
Баярын өдрүүд ойртох үеэр би аав ээждээ очихоор гэр рүүгээ галт тэргээр явах захиалга өгөхөөр тасалбарын сайт руу нэвтрэв. Амралт баяр ёслолын үеэр тасалбар нүд ирмэхийн зуур дуусдаг тул эртхэн онлайн захиалгаа баталгаажуулав. Хэд хэдэн оролдлого хийж, баахан клик хийсний эцэст би арай гэж тасалбараа авч чадлаа. Сүүлд нь би аав, ээждээ хэзээ очихоо хэлэх гээд нарийн ширийн зүйлийг дахин нягталж үзээд зүрх салгалав. Галт тэрэгний хөдлөх цаг миний бодож байсан цаг биш байх нь тэр. Би өмнө нь ийм алдаа гаргаж байсан болохоор уг нь маш болгоомжтой байсан юмсан. ... Гэсэн ч би дахиад л будилж орхилоо. Энэ энгийн алдаа галт тэрэгний тасалбартай холбоотой мартагдашгүй дурсамжийг маань сэргээлээ. Ахлах сургуульд байхдаа би аавтайгаа хамт нэг чухал ажлаар Сөүл явах…
Ким Хэ Сон / Солонгос, Сөүл
Бороотой өдөр
Аадар бороо тасралтгүй шаагина. Ийм өдөр гадуур алхахаар хамаг бие нэвт нордог ч бороотой өдрүүдэд би дэндүү дуртай. Яагаад юм бол гэж нэлээн эргэцүүлтэл бага насны дурсамж сэргэж, бага ангид байсан үе маань санаанд орох нь тэр. Тариачин аав, ээж маань үүрээр бидэнд чимээгүйхэн өглөөний цай бэлдчихээд нар мандахаас бүр өмнө тариан талбай руу явдаг сан. Нэг өглөө би өглөөний цайгаа хам хум уучихаад тэнгэрийн байдал анзаарахтай манатай сургууль руугаа яаран гүйлээ. Тэгтэл хичээл тарахын алдад ширүүн бороо асгарав. Тэр үед ямар гар утас байсан биш. Аав ээжтэйгээ холбоо барилаа гэхэд тэд над руу шүхэр аваад ирэх тийм завтай улс байгаагүй л дээ. Би сургуулийн үүдэнд бороо намжихыг хүлээн жаахан саатсан ч бороо зогсох шинжгүй байсан тул явахаас өөр аргагүй…
Юүн Жү Ён / Солонгос, Сөүл
Бороо салхитай өдөр болохоор л
Би бороотой өдрүүдэд дургүй. Бүрхэг цаг агаар намайг гунигт автуулж, гутал хувцас норгочихно. Бороотой өдрүүдэд дургүй байдгийн бас нэг шалтгаан бол үе мөч маань бороо орохыг бүр андахгүй, цаг уурын газраас ч илүү тодорхой мэдүүлдэгт байгаа юм. Гэхдээ би заримдаа бороон дундуур инээмсэглэн алхдаг. Багадаа би сумын төвийн бага сургуульд сурдаг байлаа. Манай гэр яг төвд нь байдаг байв. Сургууль гэр ойрхон байсан болохоор заримдаа би сургуулийнхаа биеийн тамирын талбайгаас ээжийгээ дээвэр дээрээ угаасан хувцсаа дэлгэж байхыг нь харна. Тэр үед нэлээн олон сурагч гучин минут, бүр цаг гаруй алхаж байж сургуульдаа ирдэг байсан юм. Тэдэнтэй харьцуулахад би хамаагүй таатай нөхцөлд сурч байсан хэрэг л дээ. Нэг өдөр ширүүн салхитай бороо орж, би сургуулийнхаа биеийн тамирын талбай дундуур бороо зүсэн…
Чой Жэ Жон / Солонгос, Гүнпу
Надад урам хүч өгдөг хүн
Саяхан би хувьдаа нэг юм бэлдэх шаардлага гарч хэд хоног шөнө дөл болтол сууж ажилласан юм л даа. Олигтой унтаж ч чадахгүй, гэр орны ажлаа ч хийж амжихгүй байлаа. Нэг өдөр би ажлаа арай эрт дуусгаад 20 цагийн үед ядарсан байдалтай гэртээ ирэв. Гэртээ орж иртэл гэрэл асаалттай, гал тогооны ширээн дээр хүнсний дэлгүүрийн сурталчилгааны хуудас байхыг хараад баярлах нь тэр. Нөхөр маань ажлаасаа түрүүлж ирээд, хаалганд наасан тэр хуудсыг хараад дэлгүүр явсан бололтой байв. Би нөхөр рүүгээ залгах гээд утсаа хартал түүнээс хэд хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэгээд нөхөр рүүгээ залгалаа. “Дэлгүүр яваа юу?” “Харин тийм ээ, өнөөдөр эрт иржээ? Би чамд самгетан (хүн орхоодой, тахианы махтай шөл) хийж өгөх гээд.” “Нээрэн үү?” Сэтгэл огшоод ирэх нь тэр. Үнэндээ…
Солонгос Хуасон / Ан Ха Жон
Ах дүүгээ өөрийн адил хайрла
Манай гэрээс чимээ шуугиан тасарна гэж ер үгүй. Хэргийн эзэн нь жил дараалан төрсөн хүү, охин хоёр маань. Тэр хоёр завсар зай гарах л юм бол тоглож, хоорондоо ноцолдож байснаа сүүлдээ хэрүүл маргаанаар өндөрлөнө. Заримдаа би тэднийг нэгнээсээ 1 метрийн зайтай байлгах гэнэ. Гэсэн ч хүүхдүүд маань намайг хоол хийж, гэр цэвэрлэх зуур нэг л мэдэхэд нийлчилсэн тоглож байна. Эргэн тойрныхон хүүхдүүдийг маань хараад хоорондоо эвтэй, нэгэндээ найр тавьдаг гээд л магтдаг сан. Би тэр үгийг нь сонсоод баярладаг ч юм л бол хоорондоо муудалцаад унадаг хүүхдүүдээсээ болж дотроо их бухимдана аа. Нэг өдөр манай сүмээс “Гэр бүлээ урих өдөрлөг” зохиохоор болов. Гэр бүлийн сонин хийж, гэрийнхэндээ ил захидал бичих даалгавар өглөө. Гэр бүлийн сонин хийхийн тулд эхлээд би зураг…
Паг Жон А / Солонгос, Гимчон
Хүүхдээ гадаад руу явуулсан минь
Саяхан зургадугаар ангийн охин маань Боловсролын яамны тэтгэлэгт хөтөлбөр болох түүхийн дурсгалт газрын аялалаар гадаад руу явав. Амьдралдаа анх удаа онгоцоор нисэх боломж түүнд маань тохиож байгаа юм. Явах өдрийнх нь үүрээр нөхөр маань охиноо нисэх буудал дээр хүргэж өгөв. Харин нисэх цаг болохын алдад хариуцсан багш нь над руу залгах нь тэр. “Жи Ын гэдэс нь өвдөөд байгаа гэнэ. Яагаад тэгээ юм бол?” Охин маань сандарсан үедээ байнга л гэдэс өвдөж байна гэж гонгинодог юм л даа. Охинтойгоо ярьтал тэр өдөр бас сандарснаасаа болж гэдэс нь өвдөж л дээ. Яах ч арга байсангүй. Би дэмий л багшаас нь охиныг маань онгоцонд суухаас нь өмнө юм идэхгүй байлгаарай гэж хүсээд утсаа тасаллаа. Өвчтэй хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ сэтгэл…
Ма Ын Хи / Солонгос, Ёсү
Эмээгийнхээ сэтгэлийг ухаарах сайхан сэтгэл
Надад нэг маш сайхан сэтгэлтэй зээ дүү байдаг юм. Тэр маань эмээдээ их санаа тавина аа. Эмээгийнхээ дуртай жигнэмэг, амтат төмс, төмс, жүрж гээд байсхийгээд л явуулж, дуртай амттанаа авч ид гэж жилдээ гурван удаа бага сага мөнгө гуйвуулна. Ийм эелдэг зээд маань өнгөрсөн жил их хүнд юм тохиох нь тэр. Гэрлэснээсээ хойш үр хүүхэдгүй их удаж байгаа болохоор тэрээр сэтгэлээр нэлээн хүндхэн байсан л даа. Тэгж тэгж нэг юм жирэмслэсэн ч төрөхийн өмнөхөн хүүхдээ алдчихлаа. Энэ мэдээг сонсоод би гэдэг хүн уйлж гашуудах сөхөөгүй шууд л зээ дүүгийнхээ хэвтэж байгаа эмнэлэг рүү явлаа. Зээ дүү маань арван сарын турш хэвлийд байгаа хүүхдээ өсгөн бойжуулж, эсэн мэнд уулзахыг хүлээж байсан гэж хэлэхэд нь зүрх эмтрэв. “Нагац эгч ээ, би охиныхоо…
И Сүн Уг / Солонгос, Чанвон
Бэрхшээлийг эв эеэр даван туулна
Дэлхий дахиныг хамраад байгаа Ковид-19 өдөр тутмын амьдралд маань олон өөрчлөлт авчирсан. Телевизийн мэдээ, сонин, гамшгийн талаарх мэдээ мэдэгдлүүдээр дамжуулан хувийн эрүүл ахуйн талаар болон “олон нийтээс зай барих” зэргийг мэддэг болсон тул бидний гэртээ байх цаг хугацаа улам нэмэгдэж байна. Гэрээсээ огт гарахгүй зөвхөн гэртээ олон хоногоор байж үзээгүй болохоор эхэндээ би гэртээ цагаа яаж өнгөрүүлэх тухайд санаа зовж байсан л даа. Үүнээс гадна өвлийн амралтаараа нэлээн удаан амарсан хүүхдүүддээ өдөрт гурван удаа хоол унд гээд ширээ засна гэдэг амаргүй ажил байв. Нэг өдөр бага хүү маань хоолны үеэр ингэж хэлэв. “Ээж ээ! Бодоод байхад гэрийн ажил хэцүү биш хэрнээ жаахан ядаргаатай юм аа” гэх нь тэр. Дараа нь тэрээр намайг гэрийн ажлаа ганцаараа хийгээд байлгүй, хуваагаад хийж байя…
Гвон Ми Сүг, Солонгос Сөүл