WATV.org is provided in English. Would you like to change to English?

“Ковид-19”-г ялан гарахын төлөөх сайн дурын эд зүйл хандивлах буухиа аян

“Эрүүл амьдралаа эргэн сэргээх хүртэл бүгд хамтдаа”

July 8, 2020 585 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

“Ковид-19”-н нөхцөл байдал даамжирч байгаатай холбогдуулан Солонгос болон бусад улс орон дахь Бурханы сүмийн итгэгчид дэлхийн хэмжээний хямралыг даван туулах хүслээр сайн дурын эд зүйл хандивлах буухиа аян өрнүүллээ.

7 сарын 8-ны өдөр Монгол, Улаанбаатар сүмийн итгэгчид Монгол улсын Эрүүл мэндийн яаманд нэг удаагийн амны хаалт 5000 ширхэг, гараар хийсэн даавуун амны хаалт 5000 ширхгийг хандивлалаа. Ердийн үед ч үндэсний хувцсаа өөрсдөө оёж өмсдөг гарын уртай итгэгчдийнхээ тусламжтайгаар тэд амны хаалт хангалттай их хийсэн байна. Түүний өмнөхөн 6 сарын 30-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелос, Хавай мужийн Хонолулу болон Ваиана сүмийн итгэгчид АНУ-ын Тэнгисийн цэргийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний холбогдох албаныханд 300 ширхэг гар хийцийн амны хаалт хандивлажээ. АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд ажилладаг итгэгчид (Нью-Йорк, Нью Виндсор сүм) видео уулзалт явуулах замаар амны хаалт хийх онлайн-семинарыг ч мөн зохион байгуулжээ. НҮБ-ын ажилтнуудаас гадна аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд хүртэл оролцсон байна. Уг семинарын хүрээнд итгэгчид өмсдөггүй хувцсаараа хэрхэн амны хаалт хийх аргыг харилцан хуваалцаж, “Ковид-19”-г хамтдаа ялан гарцгаая хэмээн бие биедээ урам зориг өгчээ.

Бүс нутаг бүрд тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Филиппин, Индонез, Чили, Аргентин, Гана, Уганда, Нигери, ӨАБНУ зэрэг орнуудад “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хямрал нүүрлэн, амьжиргаа нь дордсон иргэдэд туслах үүднээс “Олны хүч оломгүй далай” гэгчээр тухайн орны итгэгчид сэтгэл хүслээ нэгтгэжээ. Будаа, ургамлын тос, гоймон, өндөг, сүү гэх мэт хүнсний бүтээгдэхүүн, саван, шүдний оо, угаалгын нунтаг, 00-н цаас зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлээр дүүргэсэн тусламжийн иж бүрдлийг хүмүүст бэлэглэн, сайхан сэтгэлээ дамжууллаа. Камбож, Непал, Шинэ Зеланд зэрэг орнуудад хоол ундаар хомс, хүндхэн амьдарч байгаа иргэдэд зориулан хоол хийж, сэтгэлээ шингээн “Хайрын зууш” хэмээх 1000 гаруй хоол дамжуулж өгөв. Венесуэл улсын Каракас хотын тухайд уг бүс нутгийг хоёр сарын турш усаар хангаагүй байна. Иймд нутгийн итгэгчид ханцуй шамлан орж, 5км орчим зайтай газар явган явж, иргэдэд хэрэглээний усыг нь зөөж өгчээ. Камбожийн Сием Рипд мөн төр засгийн байгууллагуудтай холбогдож, хоол хүнс хандивласан байна. ӨАБНУ-ын Кейптаун хотод иргэдэд хоол хүнс хүргэсэн Прешоис (Precious Malete) эгч дүү “Хүнд хэцүү цаг үед хүмүүст хэрэгцээтэй юмыг нь өгсөндөө баярлаж, бас их талархаж байна. Бид бүхэн нэгэн гэр бүл гэдгээ, огтхон ч ганцаараа биш гэдгээ хүмүүс мэдээсэй” хэмээн өгүүлнэ.

Өнгөрсөн 4-р сард эхэлсэн Бурханы сүмийн оюутан залуу сайн дурынхны ASEZ багийн “Гараас гарт (Hand to Hand)” буухиа аян ч мөн тасраагүй аж. АНУ-ын Колорадо мужийн Денвер сүмийн ASEZ-н гишүүд иргэдэд болон эмнэлгийн ажилтнууд, хорио цээрийн албаныханд зориулж 1000 ширхэг амны хаалт хийж, Денвер хотын захиргаанд хүлээлгэн өгчээ. Перу, Куско сүмийн ASEZ-н гишүүд ч мөн орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн болон эмнэлгийн ажилтнуудад сэтгэл шингээн бэлдсэн тусламжийн иж бүрдлийг ил захидлын хамтаар хүргүүлсэн байна. Бразил, Манаус сүмийнхэн ахмадын асрамжийн газарт өөрсдийн гараар бичсэн ил захидал болон өөрсдийн урласан амны хаалтыг хүргүүлжээ. Амны хаалт хийлцсэн АНУ-ын Мэримаунт Калифорнийн их сургуульд сурдаг Крис (Kris Keach) ах дүү “Ковид-19 ихээхэн тархаж байгаа аюул эгзэгтэй үе хэдий ч би цаашид ч хүмүүст тусалмаар байна. Бидний хийж чадах зүйл юу вэ гэдгийг эргэцүүлэн, тусламж хэрэгтэй газар би дуртайяа гар сунгах болно” хэмээн хүсэл зоригоо уламжиллаа.

Итгэгчид цус өгөх, цусны хандивын сертификат өгөх зэргээр “Ковид-19”-н улмаас үүссэн нөхцөл байдлын дараа ноцтой асуудал болж болзошгүй цус цусан бүтээгдэхүүний хомсдлыг арилгахад ч мөн хүчээ нэмэрлэхийг зорьж байгаа ажээ.


Бурханы сүм АНУ-ын ерөнхийлөгчийн
сайн дурын ажлын алтан шагнал хүртэв
Хөрш нийгмийнхээ төлөө бие сэтгэлээ зориулан, сайн дурын ажил хийж ирсэн Бурханы сүм 7-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагын шагнал) хүртлээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал нь 1000-аас дээш цаг сайн дурын ажил явуулсан байгууллагад олгодог шагнал юм.
Бурханы сүм өнгөрсөн хугацаанд алтан шагналыг нийт 25 удаа авчээ. Түүнчлэн 4000-аас дээш цаг сайн дурын ажил явуулсан хувь хүн болон албан байгууллагад олгодог шилдэг шагнал болох “Лайф тайм” шагналыг ч мөн 2011 онд хүртэж байжээ. “Ковид-19” газар авч байгаа ч цус хандивласнаараа олон хүний амь насыг аварсан хувь нэмрийг нь үнэлж, өнгөрсөн 5-р сард АНУ- ын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Бурханы сүмд Талархал гардуулжээ.

Тодорхой үзэх

FacebookTwitterEmailLineKakaoSMS