Зохицол

242 Үзсэн тоо

Оркестрын тоглолтонд оролцож байгаа хөгжимчдийн хөгжим тоглох ур чадвар дор бүрнээ хичнээн гаргууд сайн байлаа гээд өөр хоорондоо зохицож нийлэхгүй л бол чихэнд чийртэй таагүй аялгуу гаргана. Найрал хөгжмийн талаар бодолцолгүй, зөвхөн өөрсдийнхөө тоглож байгаа хөгжмийн аялгууг л чухалчлаад байвал сонсголонтой эгшиг яруу аялгуу гаргаж хэрхэвч чадахгүй.

“Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:25-27

Христийн эрхтэн болсон бид дангаараа бол юу ч хийж чадахгүй юм. Бурханаас авсан Ариун Сүнсний бэлгүүд хичнээн их байлаа ч бусад эрхтнүүдийн тус дэмгүйгээр хийж чадах зүйл байхгүй тул юу ч байсан бие биедээ туслан, хамтдаа хийх хэрэгтэй юм. Сул дорой мэт санагдах эрхтнийг бүр ч их хэрэгтэйд тооцон, тийм ч эрхэм биш санагддаг эрхтнүүдэд хүндэтгэлтэй хандан, нэгэн бие лугаа үйлдэх үед Бурханаас хүн бүрд өгсөн талантууд нь үүргээ хамтран гүйцэтгэж, үр дүн илүү сайн гарах юм. Бие биедээ уусан зохицоод, өдөр бүр сайн мэдээний эгшиглэнт тансаг аялгуу гаргахын төлөө зүтгээд үзье.