Мартахгүй байх арга

175 Үзсэн тоо

Нэгэн эр алдартай хүний лекц сонсохоор очив. Хүмүүс лекцийг нь сонсох дуртай болохоор тасалбарыг нь арай гэж авав. Тэгээд догдолсон сэтгэлээр лекцийн танхимд орж гэнэ. Түүний найдаж байсанчлан алдартны лекц мэдээллээр тун баялаг байсан бөгөөд лекцийн турш л ирээдүйд илүү сайхан амьдарна гэсэн хүсэл эрмэлзэл оволзож байлаа.

Харамсалтай нь тэрээр ирэх гэж яарсаар дэвтэр, үзэг бэлдээгүй байв. Мэргэн үг, сэтгэлд нь хүрсэн жишээ яриа гэх мэтчимлэн үүрд санаж явахыг хүссэн зүйлээ бичиж тэмдэглээгүйдээ мартах вий гэхээс санаа нь зовж байлаа.

Лекцээ дуусгаад гэртээ харихаар танхимаас гарч явахдаа тэрээр саяхан л тайзан дээр лекц уншиж байсан өнөөх алдартантай санамсаргүй таарчихав. Тэгээд баяртайгаар дөхөж очоод мэндлэв. Алдартантай хэдэн үг сольчихоод, лекцийг нь бичиж тэмдэглээгүйдээ харамсаж байгаагаа түүнд хэлжээ. Гэтэл алдартан түүнд ийн хэлж гэнэ.

“Тэмдэглэл хөтлөх нь сайн зуршил л даа. Харин үүнээс илүү сайн зуршил бий. Тэр нь зүрх сэтгэлдээ хүрсэн тэр зүйлийг өөрийн биеэр хэрэгжүүлэх явдал. Тэгвэл мартана гэсэн зүйл огт гарахгүй.”