Эхийн сургаал-12

“Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.”

817 Үзсэн тоо

Бурхан бидний юу хийх ёстойг Өөрийн биеэр үйлдэж итгэлийн жишээ үзүүлсэн юм. Тэдгээрийн нэг нь “үйлчлэх жишээ”. Бурхан сансар огторгуйн хамгийн дээд, эрхэм Нэгэн, бүх бүтээлээсээ үйлчлэл хүндлэл хүртэх зохистой Нэгэн боловч эсрэгээрээ бидэнд үйлчилсэн шүү дээ. Бид Бурханы энэ мэт жишээг даган ах эгч дүүдээ үйлчлэх ёстой билээ.

Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.Лук 22:24-27

Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.Иох 13:13-15

Үйлчлэх гэдэг нь зүгээр л нөгөө хүнээ хүндэтгэхийг хэлдэг биш. Жинхэнэ “үйлчлэл” гэдэг нь харилцаж буй хүндээ санаа тавьж, хүндэтгэж, анхаарч халамжлахыг хэлнэ. Сионы ах эгч дүүстээ ёс зүйтэй хандах, хүнд хэцүү зүйл байгаа эсэхэд нь санаа тавих, хэдий өөрт гарз хохиролтой ч тэдэнд буулт хийх, халамжлах, мөн шинээр Сионд ирсэн юм уу итгэлээр сул итгэгчдэд Бурханыг зөв ухааруулан тэнгэрийн хаанчлалын найдвараа гээхгүй байхуйцаар санаа тавих, хайрлах.. Энэ бүхэн нь ах эгч дүүдээ үйлчилж буй хэрэг.

Бурхан “Бие биедээ үйлчлээрэй” хэмээн айлдсаны цаана тэнгэрийн оронд биднийг өргөмжлөх гэсэн Бурханы хайр шингэсэн юм. Энэ газарт өөрийгөө дорд болгон ах эгч дүүдээ үйлчилдэг хүн тэнгэрт агуу нэгэн болж, өргөмжлөгдөх учраас тэр. Ертөнцийнхөн эрх мэдлээ дөвийлгөн бусдаас хүндлэл хүртэх гэдэг ч бид харин тийм байж болохгүй. Энэ газарт түрхэн зуур бусдаар үйлчлүүлэхийн оронд өөрийгөө дорд болгоод гэр бүлүүддээ үйлчлэн, тэнгэрийн хаанчлалд очихоороо мөнхөд хаан тахилч болсон нь илүү дээр биш гэж үү? Үйлчлэх ерөөлийн агууг ухааран, жинхэнэ үйлчлэх ёсыг утгаар нь, хайр халамжаар хэрэгжүүлээд Бурхандаа баяр баясгалан өргөн тэнгэрийн ерөөл авах Бурханы хүүхдүүд болоорой.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын арван хоёрт ямар сургаал байдаг вэ?
Ах эгч дүүдээ үйлчлэх аргын талаар ярилцаарай.