WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн сургаал-3

“Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно.”

1712 Үзсэн тоо

Энэ газар нүглийн гивлүүр зүүн амьдарч байгаа хүмүүсийн дунд төгс хүн гэж байдаггүй. Хэн бүхэнд сайн муу тал гэж байдаг. Зан чанар ямар ч өөгүй юм шиг харагддаг хүнд ч дутагдалтай тал байх нь гарцаагүй. Авах юмгүй юм шиг харагддаг хүнд ч сураад авчихмаар сайн тал байдаг аж. Үзэн ядах сэтгэл тээн бусдыг харвал үзэн ядмаар зүйл нь л харагдана. Харин сайнаар харах юм бол ивээлтэй сайн талууд нь харагдана.

Бүх зүйлийг сайнаар харж хандана гэдэг хэрхэвч амар биш ээ. Харин Бурханы үгэнд түшээд ах дүү, эгч дүүгээ сайнаар харах гэж хичээх юм бол Эхийн сургаалд гардагчлан үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно. Улмаар Бурхандаа баяр баясгалан өргөж чадах юм.

Мөн бид Бурхан миний сүнсийг хайрлаж байгаа шиг ах дүү эгч дүүгийн минь сүнсийг ч тэгж хайрлаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бид хааяа ах дүү, эгч дүүгийнхээ сүнсийг хичнээн эрхэм нандин гэдгийг мартчихаад тэднийхээ алдаа бурууг шүүж шүүмжилж, тэднийгээ үзэн ядах нь бий. Харин Бурханы өнцгөөс харвал дэргэдэх ах эгч дүү минь Бурханы 6000 жилийн турш тэвчин байж төгс бүтээл болгон бүтээж байгаа эрхэм нандин оршихуйнууд юм. Бурхан Өөрийн амиа өмнөөс нь өгөөд ч болов аврах гэсэн ах дүү, эгч дүүгээ бид муу муухайгаар харж, үзэн ядах юм бол Бурханы сэтгэл яасан их өвдөх бол оо? Тиймээс ах дүү, эгч дүүд маань дутагдалтай тал харагдлаа ч гэсэн сүнсийг нь нандигнан хайрлаж байгаа Бурханы сэтгэлийг бодоод, бид ч бас тэднийг эрхэм нандинд үзэж, сайнаар харж чаддаг байх ёстой юм. Нүглээр дүүрсэн миний сүнсийг сайнаар хардаг Бурханы сэтгэлийг бодох юм бол ах дүү, эгч дүүгээ сайнаар харж чадахгүй байх шалтгаан байна гэж үү дээ?

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын гурав дахь нь ямар сургаал вэ?
Бид ах дүү, эгч дүүгийнхээ дутагдалтай талыг ч хүртэл сайнаар харах ёстойн учир юу болохыг ярилцаарай.