Эхийн сургаал-4

“Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.”

1234 Үзсэн тоо

Абрахам Бурханд дуудагдаж, үеэл Лотын хамтаар Канаан нутагт очсон үед ийм явдал болжээ. Абрахамын болон Лотын мал өсөж, тэднийг даган явах ар гэрийнхэн нь нэмэгдэв. Тэгэх тусам нь хамт амьдрах газар нутаг хүрэлцэхээ байв. Иймд тэдний малчид өөр хоорондоо маргалдах болов. Абрахам Лотод “Бид хоорондоо маргалдаж болно гэж үү? Өөр өөрийн явах замаа сонгоод тусдаа амьдаръя” гэж хэлэв. Энэ үед Лотоос түрүүлж газраа сонгох эрх Абрахамд байсан. Гэвч тэрээр үеэл Лотынхоо сэтгэлд нийцэх газрыг түрүүлж сонгуулахын тулд буулт хийсэн юм. Дараа нь тэрээр Лотын сонгоогүй газрыг сонгожээ.

Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. … Абрам, Лотод —Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.Эхл 13:7-9

Лотод сайн зүйлээр буулт хийсэн Абрахамын тухайд Бурхан харагдаж байгаа алив газар нутгийг түүнд болон үр удамд нь өгч, түүний үр удмыг газрын тоос мэт их болгоно гэж амласан юм. Үеэлдээ сайн зүйлээр буулт хийснээр л Абрахам илүү сайн ерөөл авсан хэрэг.

Энэ мэтчилэн бид ч бас ах дүү нартаа сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно хэмээн Бурхан айлдсан юм. Бид Бурханы энэхүү үгийг санаж, ах эгч дүү нартаа сайн зүйлээр буулт хийгээд Абрахам шиг илүү том ерөөл авах Бурханы хүүхдүүд болцгооё.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын дөрөв дэх нь ямар сургаал вэ?
Абрахам үеэл Лотыгоо эхлээд өөрт таалагдах газраа сонго хэмээн буулт хийхэд нь Бурхан Абрахамд ямар ерөөл өгсөн бэ?