WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы сүм өсвөр үеийнхнийг чиглэсэн ямар сургалт явуулдаг вэ?

415 Үзсэн тоо

Өсвөр үеийнхэн бол гэрэлт ирээдүйг бүтээх гол баатрууд юм. Бурханы сүм өсвөр үеийнхний зөв зан чанар, халуун сэтгэл, оюун санааг нь төлөвшүүлж, ёс зүй, бусдыг ачлах ёсонд сурган, тэдэнд итгэл найдвар хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг юм.

Өвөл зуны улиралд сурагчдын кэмпийн хүрээнд Библийн сургалт явуулах, нэр алдартай хүмүүсийг урьж авчран зан чанарын тусгай лекц уншуулах, залуучуудад зориулсан оркестрын тоглолт зохиох, сургалтын тэтгэлэг олгох, туршлага хуримтлуулах кейс сургалт явуулах, сайн дурын ажил хийлгэх, өсвөр насныханд зориулсан сар тутмын “Су-үл (Найдварын цэцэрлэг)” сэтгүүл хэвлэн гаргах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлдэг юм. Өсвөр насныхан болон сурагчдын эцэг эх, багш нар ч мөн уг сургалтанд хамтран оролцдог болохоор харилцан ойлголцох, эв эеэр нэгдэхэд эдгээр нь чухал ач холбогдлоо өгдөг байна.