Солонгосын гурван хот, Монголын Улаанбаатар хотод ажилчин залууст зориулсан “Хиллинг” семинар зохиогджээ

“Ажилчин залуучуудаа нийтэд нь хөгжөөн дэмжье!”

September 1, 2019 10,626 үзэлт

“Хүсээгүй байхад өнгөрчихдөг ням гараг, дуудаагүй байхад хүрээд ирдэг даваа гараг.” Солонгосын Чонан Собүг сүмээс зохиосон “Ажилчин залууст зориулсан Хиллинг семинарын үеэрх эмпати ток

“Ажлын байранд таныг хамгийн их ядраадаг зүйл юу вэ?” гэсэн асуултанд оролцогчдын нэг нь ийн хариулж, бүх хүнийг инээлгэж орхив. Ажил хийдэг хүмүүсийн хувьд хичнээн амарсан ч хангалттай санагдана гэж үгүй. Иймд дээрх үг тэдний сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн гэлтэй.

9 сарын 1-ний өдөр Солонгосын аялал жуулчлалын томоохон бүс нутаг Чэжү, Соннам, Чонан хотуудад ажилчин залууст сэтгэлийн амралт олгох үүднээс “Хиллинг” семинар зохион байгуулжээ. Уг сарын 15-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо уг семинарыг явуулсан нь иргэдийн таашаалд ихээхэн хүрчээ.

Чэжү Ура болон Чонан Собүг сүмүүдэд, мөн Шинэ Иерусалим Имэ ариун өргөөнд “Ажилчин залууст зориулсан хиллинг семинар”-ын үеэр оркестрын тоглолт болж, 2200 орчим хүн оролцсон байна. Мөн камерны оркестрын тоглолт бүс нутаг бүрд зохиогдож, шинэ дуу “Сэтгэлийн гүнд төсөөлөгдөх”, Пиазоллагийн “Либертанго”, “Лала Ленд” киноны дуу зэрэг төрөл бүрийн хөгжим тоглосон байна. Чэжү Ура сүмд зохиогдох арга хэмжээний үеэр тоглохоор нийслэл хотоос нисэн ирсэн хөгжимчид Чэжү, Согүйпу хотынхныг ихэд баярлуулсан аж.

Хиллинг семинарын сэдэв “Аз жаргалын эрэлд” гэсэн нэртэй байлаа. Өнөө үеийнхнийг хамгийн их стресстүүлж байгаа зүйл бол хүн хоорондын харилцаа. Илтгэгчид уг сэдвийг сонгон авч, утга зохиолын болон үзүүлэн материал ашиглан илтгэл тавьж “Нийгмийн харилцаанаас үүдэн хүмүүс их зовдог. Гэхдээ бас харилцаанаас тайвшрал, урам зориг олж авах нь ч бий. Ялангуяа хайрын ундарга болсон аав ээжтэйгээ харилцах харилцаанаас хүн жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг” хэмээн зөвлөж байв. Өөрсдийн бодол сэтгэлтэй нь нийцсэн илтгэл сонсоод оролцогчид дор бүрнээ толгой дохин, анхааралтай сонсож байв. Тэдний дунд аав ээжийгээ, ар гэрийнхнээ бодон, нулимс унагах хүн ч сууж байлаа.

Оркестрын тоглолтын өмнө болон дараа нь зочид хүлээн авах танхимд оролцогчид фото зургийн бүсэд бийрийн бичлэг, ил захидал бичин, иштэй чихэр хийж, стрессгүй бүс ажиллуулан, “Хиллинг сагс” тоглох гэх зэргээр хөгжилдөн, стрессээ тайлсан байна. Чэжүгийн өөртөө удирдах тусгаар аймгийн хурлын дарга Ким Тэ Сог арга хэмжээнд оролцов. Тэрээр “Гудамж талбай цэвэрлэх, цусны донорын хөдөлгөөн зэрэг Бурханы сүмийн үйл ажиллагаа “Эрүүл Чэжүг” бий болгоход гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн энэ арга хэмжээ ч мөн иргэдийн маань санаа сэтгэл, эрүүл мэндэд тустай арга хэмжээ болж байна. Түүнчлэн энэ нийгмийнхний хоорондын ойлголцол, харилцаа, эв нэгдэлд нэгэн шинэ хуудас нээлээ” хэмээн магтаж байв. Чонаны хүүхдийн эмнэлэгт сувилагч ажилтай Ким Сү Мин (23 нас) “Эмпати токийн үеэр бусдын яриаг сонсоод “Би ганцаараа зовдоггүй юм байна” гэсэн бодол төрж нэлээн тайвширсан шүү” гээд семинарт урьсан хүндээ талархсанаа илэрхийлж байв.

Монгол, Улаанбаатар сүм дээр явагдсан “Ажилчин залууст зориулсан хиллинг семинар”-т Улаанбаатар дахь сүмийн итгэгчид танилуудаа болон ажлын хамт олноо урьж, 110 гаран хүн оролцжээ. Ням гаргийн үдээс хойш сүм дээр зочлон ирсэн оролцогчид нэмэлт арга хэмжээний үеэр өөр хоорондоо хөгжилдөн инээлдэж байлаа. Тэд гэр бүлийн хайрыг ухааруулсан семинарт оролцоод ихээхэн огшиж байгаа нь харагдлаа. Бага ангийн багш Даариймаа (24 нас) хэлэхдээ “Бага насны хүүхдүүдэд хичээл заана гэдэг хөгжилтэй ажил л даа. Хичээл бэлдэхэд заримдаа их ядарна. Өнөөдөр миний хувьд хамгийн сайхан амарсан өдөр байлаа” хэмээн хүүрнэв.

Маргааш нь даваа гараг мөн л “урилгагүй зочин” мэт ирнэ. Гэсэн ч семинарын дараа Монголд ч, Солонгост ч оролцогчдын царайд нүүр дүүрэн инээмсэглэл тодорно. Өнгөрөгч оны 8-р сард Гёнги аймгийн Шихын хотод анх зохион байгуулснаас хойш эдүгээ 20 мянга орчим хүнд “хиллинг” эдгэрэл бэлэглээд байна. Уг семинарыг явуулах тусам аль ч цаг үе, аль ч бүс нутгийн иргэдэд урам зориг хайрлах чухал арга хэмжээ болж байна.