Эрүүл мэнд
Эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө эрүүл мэндийн болон эмчилгээний тусламж дэмжлэг үзүүлж байна.
Бид таагүй орчин нөхцөлд төрөл бүрийн өвчин эмгэгийн улмаас зовж шаналж буй хүмүүст эрүүл мэндийн болон эмчилгээний тусламж дэмжлэг үзүүлдэг юм. Дэлхийн хэмжээнд цусны донорын аян явуулж, цусны хомсдлоос болж амь нас нь эрсдэлд орсон хүн зонд эрүүл мэндийн тусламж үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Цусны донорын аян
- Цус хандивлах
- Цусны донорын сертификат хандивлах
- Цусны донорын аян
Эмнэлгийн тусламж
- Гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх
- Мэс заслын зардал мөнгө хандивлах
- Эм, эмэн бүтээгдэхүүн хандивлах
- Үнэ төлбөргүй эмчилгээ
Эмнэлгийн төнөг төхөөрөмжөөр тусламж үзүүлэх
- Хүүхдийн эмнэлэгт зориулсан хандивын арга хэмжээ
- Эмнэлгийн багаж хэрэгсэл цэвэрлэх сайн дурын ажил
- Эрүүл мэндийн төв дээр соёлын арга хэмжээ зохиох
Өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Эрүүл мэндийн зөвлөгөө
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх туслалцаа үзүүлэх
- Вакцин хандивлах
Амь аврах цусны донорын аян
Дэлхий дахины Бурханы сүм цусны донорын аяныг тогтмол явуулах замаар цус, цусан бүтээгдэхүүний хомсдыг арилгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, донорт хандах хувь хүн, нийгэм, соёлын туйлширсан үзэл бодлыг арилган, иргэдийн донорт оролцох ухамсрыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулдаг юм.
Үнэ төлбөргүй эмчилгээ
Даралт, цусан дахь сахрын хэмжээг шалгах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, шүд эмчлэх, эм эмэн бүтээгдэхүүн хандивлах зэрэг ажил явуулж байна.
Гамшигт нэрвэгдсэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх
Газар хөдлөлт, галт уул зэрэг гай гамшгийн улмаас хохирол амссан иргэдийн төлөө эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
Эмнэлгийн төнөг төхөөрөмжөөр тусламж үзүүлэх
Эрүүл мэндийн төв дээр соёлын арга хэмжээ зохиодог нь өвчтөнүүдийн эмчилгээнд ихээхэн дэм болдог. Түүнчлэн өвчтөн хүүхдүүдэд тоглоом, хөнжил гэх мэт эд зүйлийн туслалцаа үзүүлж байна.