Шижир алтнаас илүү үнэ цэнэтэй сүнсийг хайх нь

Стеффи Акуилине Аделберт / Малайз, Кота Кинабалу

254 Үзсэн тоо

Бурханы ивээлээр манай Кота Кинабалу Сион 2017 онд хамгийн анхны богино хугацааны тунхаглалаар явах ерөөл авлаа. Анхны аялал маань хоёрдугаар сард Папаранд, хоёр дахь маань Туаранд гуравдугаар сард болов. Папаранд гэдэг маань Сабагийн дүүргүүдийн нэг л дээ. Миний төрсөн нутаг болохоор хэдэн жилийн өмнө үнэнийг хүлээн авснаас хойшхи хамгийн том найдвар маань Папаранд тунхаглах байлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана (Мат 24:14) гэж Библид зөгнөсөн ёсоор одоо зөгнөл биелэх цаг болж, намайг хамгийн ихээр баярлуулсан зүйл бол Бурхан намайг энэ богино хугацааны тунхаглалд оролцуулахаар сонгосон явдал юм.

“Та нарын явах газар бүрд Сион байгуулагдана” гэсэн ерөөлийн үгээрээ тэнгэр Эх биднийг ерөөсөн юм.

Эхийн эл үг биднийг сэргээн урам өгч, бид Ариун Сүнсээр дүүрэн байлаа. Манай богино хугацааны тунхаглалын багийнхан зүрх сэтгэлдээ Эхийн үгийг шингээн нэгдмэлээр үнэ цэнэтэй сүнснүүдийг хайсан юм.

Алдагдсан ах эгч дүү нараа хайж олох гэдэг амаргүй байлаа. Гэвч Елохим Бурхан бүх амьдралаа хүүхдүүдээ хайхад зориулж байсан юм. Хичнээн хэцүү зүрх эмтлэм байсан бол оо. Талархууштай нь би энэ удаагийн богино хугацааны тунхаглалаар Эцэг Эхийнхээ зовлонг бага ч атугай ухаарсан юм.

Бид махан биеэр ч, сүнсээр ч эрүүл чийрэг үр жимс хайж олох зорилгоо амжилттай биелүүлсэн. Тэдний нэг маань Паулинус ах дүү. Тэрээр үргэлж Библиэ авч явж, цаг заваараа байнга уншина. Энэ ах дүү Сүнс болон Сүйт бүсгүйн дуудлагыг л хүлээж байсан мэт санагдана. Түүний үнэнийг хүлээн авсан өдөр нь гурав дахь өдрийн мөргөлтэй өдөр байсан л даа. Тэрээр мөргөл сахиад зогсохгүй зүрх сэтгэлээсээ Шинэ дуу дуулж байлаа. Мөргөлийн дараа үнэнийг үргэлжлүүлэн сурч, Ан Сан Хун Эцэг нь энэ үеийн Аврагч гэдгийг ухаарсан юм. Тэр мөчид би Библид яагаад нэг сүнсийг аврах нь алт мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэж хэлснийг дахин нэг ухаарч билээ.

Богино хугацааны тунхаглалын үеэр өөр нэг үзэсгэлэнтэй үр жимс гарсан нь Жулие ах дүү. Түүнээс тэнгэр Эхийн тухай сонссон уу гэж асуухад “Аан Библид гардаг Сүйт бүсгүй юү?” гэж эргүүлж асууж байсан юм. Тэгээд тэрээр өмнө нь эгчээсээ энэ тухай сонсож байсан гэж тайлбарлав. Олон жил өнгөрсөн ч тэрээр одоо болтол энэ тухай санаж байв. Тэрээр сайн мэдээ сонссоноос хойш тэр даруй авралын тэмдгийг хүлээн авч, тэнгэрийн гэр бүлийн гишүүн болсон юм. Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм мөч байлаа.

Эцэг Эх бидний төлөө үзэсгэлэнтэй үр жимс бэлджээ. Тэднийг хайх гэж хэр зэрэг хичээл зүтгэл гаргасан ч хамаагүй Эхийн сэтгэлээр л хайх юм бол алтнаас үнэ цэнэтэй сүнсийг бид олохдоо л олно. Тэнгэр Эцэг уулын мухар руу явахдаа “Би явахгүй бол хэн тэдэнд тараах билээ?” гэж хэлээд уул өөд өгсөж байсан шүү дээ. Эцэгийн тухай цаг үргэлж санавал бид хэзээ ч ядарч цөхрөхгүй ээ. Энэ ухаарлынхаа ачаар л бид богино хугацааны тунхаглалын 4 хоногт баяр хөөр, талархал дүүрэн байсан билээ.