Сатан үргэлж материаллаг зүйл, нэр алдар, тэмцэл, үзэн ядалт, эрх мэдэл, мөнгө, хайр дурлал, хардалт, атаархал, нэр нүүрээ бодох гэх зэрэг махан биеийн зүйлсийг хэрэгслээ болгон сүнсний ертөнцийг зорьж байгаа бидний сэтгэлийг доройтуулан сульдааж, эцэс сүүлд нь итгэлийг маань унагаж, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүйд хүргэдэг. Сатаны ийм сорилтыг бид ялж, тэнгэрийн хаанчлал руу явах өдрийг хүртэл итгэлээ бат сахих ёстой.

1. Сатан биднийг ямар аргаар сорьдог вэ?
- Эд зүйл хомс үед эд зүйлээр сорино.
- Бурханы зүй тогтолд эргэлзээ төрүүлж сорино.
- Ертөнцийн элдэв яруу алдар санал болгож, Бурханд итгэснээс тэр нь дээр мэт санагдуулах гэж сорино.
- Шүтээн шүтүүлэхээр сорино.
- Эргэн тойрны хүмүүсийг турхиран, итгэлийн амьдралд саад болох хүчин зүйлс бий болгож сорино.
- Эд хөрөнгийг нь арвижуулж эд баялаг хураахад адгуулж, Бурханд үйлчлэх ажилд хайнга болгон сорино.
- Хуурамч сайн мэдээгээр үнэнд эргэлзээ төрүүлж сорино.
- Дарамт, хүчирхийлэл зэргээр Бурханд хүрэх замыг хаагдуулж сорино.
- Итгэл дотор байгаа итгэгчдийн хооронд яс хаян, биесээ үзэн ядахад хүргэж, нэгдмэл болгохгүй гэж саад хийнэ.
2. Тэгвэл Сатаны сорилтыг ялах арга юу вэ?
- Залбиралд хүч зарж ялах хэрэгтэй (Мат 26:41).
- Итгэлээ бат босгож ялах хэрэгтэй (Ефе 6:16). Итгэл бол диаволыг ялах зэвсэг, ертөнцийг ялах хүчний эх үндэс юм (1Иох 5:4).
- Бурханы үгээр эсэргүүцэж ялах хэрэгтэй (Мат 4:2-11).
- Сорилтыг тэсвэр хатуужлаар ялах хэрэгтэй (Иак 1:2-4).
- Соригдох тусам Бурханыг л улам илүү түшиж ялах хэрэгтэй.
- Бурханы өвч зэвсгийг авч ялах хэрэгтэй (Ефе 6:13).
- Сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос ангижруулна (2Пет 2:9).
- Итгэлийн ах эгч дүүсээ үзэн ядах сорилтонд орвол сорих тусам нь улам илүү хайрлах сэтгэл гаргавал Сатан орхин явдаг.
Сатан итгэгчдийг сорих зорилго нь итгэгчдээр гэм нүгэл үйлдүүлэн замыг нь алдуулж, Бурханаас урван тэрслүүлж, итгэлийг нь хөсөр орхиулан, өөрийгөө дагуулахыг хүсдэг. Дахин хэлэхэд итгэгчдийн сүнсийг сүйрүүлж, тамд унагахын төлөөх арга заль юм. Сатан бидний сүнсийг мөхөхөд баярлан, сүйрэхэд баясан хөөрөгч юм. Бид Сатаны сорилтуудыг зайлшгүй ялах хэрэгтэй. Хожим очих мөнхийн тэнгэрийн хаанчлалыг бодон, сорилтыг ялаад ерөөл авах итгэгчид болцгооё.
- Тунгаах зүйлс
- Сорилтыг ямар аргаар ялах вэ?
- Ямар сорилттой тулгарч байснаа болон тэрхүү сорилтыг хэрхэн ялснаа бодоцгооё.