Зан төлвийн сургалт
Итгэгчид Бурханы хүүхэд болохынхоо хувьд бурханлаг чанарын хуваалцагч болж,
хэлбэр төдий итгэгч биш “хэрэгжүүлдэг итгэгч” болохоор бэлтгэгдэж байна.
Итгэлээ үйлсээр хэрэгжүүлдэг жинхэнэ христчин хүн
Жинхэнэ христчин хүн бол шашны дотоод үнэ цэнэ болон үүргийг зөв ухамсарлан,
Бурханы үгийг үйлсээрээ хэрэгжүүлнэ шүү дээ. Бид итгэгчдээ жинхэнэ христчин хүн болгон төлөвшүүлэхийн тулд бусдыг хүндэтгэх, хайрлах, бусадтай эв түнжинтэй байх тал дээр нь анхаарч зан төлвийн сургалт явуулдаг юм.
Ингэснээр тэд ар гэртээ, улс нийгэмд сайн үйлсээрээ үлгэр жишээ үзүүлдэг.
Эхийн сургаал
Teachings of Mother
Бурханы сайн сайхан сургаалыг агуулсан “Эхийн сургаал” нь өгөх хайр, сайнаар харах, тэвчих, бусдад үйлчлэх гэх мэт Бурханы хүүхдэд байх ёстой сайн сайхан чанарт сургадаг юм.
Аз жаргалтай амьдрах мэргэн ухаан шингэсэн байна.
- Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил, хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.
- Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.
- Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно.
- Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.
- Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.
- Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.
- Дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлнэ. Үргэлж талархах сэтгэлээр Бурханд үйлчлэх аваас дургүйцэл, бардам зан үгүй болж, даруу сэтгэлийг олох болно.
- Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ.
- Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.
- Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.
- Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.
- Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.
- Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.
Гэр бүлийн аз жаргал бол хүн төрөлхтний аз жаргал
“Гэр бүл бол эцгийн хаанчлал, эхийн ертөнц, хүүхдүүдийн тэнгэрийн хаанчлал” гэсэн үг байдаг. Гэр бүлийнхэн бие биенээ хайрлаж хүндэлдэг бол мэдээж тэнд тэнгэрийн хаанчлал бий болно шүү дээ. Нэг гэрийнхэн хамтдаа мөргөлөө тэмдэглэж, энгийн яриа өрнүүлэн, биесээ халамжлан, хайраа илэрхийлэх боломж олгохын тулд Бурханы сүмээс сар тутмын “Аз жаргалтай айл” сэтгүүл эрхлэн гаргадаг. Уг сэтгүүл нь гэр бүлийн харилцаанд ихээхэн тус болдог. Мөн “Аз жаргалтай гэр бүл”-д зориулсан семинар, гэр бүлийн спортын тэмцээн уралдаан гэх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаагаар тэдэнд өөр хоорондоо эв эетэй байх боломж бүрдүүлж өгдөг юм. Улмаар гэр бүлийн гишүүд дор бүрнээ үүргээ ухамсарлан, биендээ талархаж, “аз жаргалтай гэр бүл” болоход нь тэдэнд тусалдаг.
Сар тутмын сэтгүүл “Аз жаргалтай айл”
“Аз жаргалтай айл” сэтгүүл нь гэр бүлийн харилцаа, аз жаргалын төлөө гаргасан сар тутмын сэтгүүл юм. Бурханы хайран дотор эцэг эх, үр хүүхэд, ах эгч дүүс хоорондоо ойлголцон, санаа тавьж, “аз жаргалтай айл” болж өөрчлөгддөг.
Албан тушаал, албан үүрэг хүлээсэн итгэгчдэд болон багш нарт зориулсан сургалт
Эхийн манлайлал: Эхийн сэтгэлээр ах эгч дүүгээ харж халамжлах
Бурхан биднийг үргэлж хайрлан, бидэнд үйлчилж ирсэн. Сайн мэдээний тэргүүн эгнээнд явж байгаа албан тушаалтан, албан үүрэгтэн, багш нар ч сүнсний ах эгч дүү нартаа үйлчлэн, тэднийг харж халамжлах хэрэгтэй билээ. Энэ мэт Бурханы хайранд сургах гэж Бурханы сүмээс тогтмол сургалт явуулдаг. Бурханд хүндэтгэл илэрхийлэн мөргөл тэмдэглэдэг газар бол сүм. Сүм тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүдийн сэтгэлийн амралт эдлэх орон зай болдог учир нь тэнд Эхийн хайр бялхаж байдагтай холбоотой. Бурханы сүмийн албан тушаал, албан үүрэг хүлээсэн итгэгчид төдийгүй нийт итгэгч Эхийн сэтгэлээр бие биенээ хайрлан, сайн дураараа үйлчилдэг “Эхийн манлайлагч” нар болон суралцдаг юм. Ингэснээр тэд Бурханыг хамгийн их баярлуулдаг эв эе, нэгдмэл байдалд хүрнэ шүү дээ.
Зөнчийн сургалт
Албан тушаал, албан үүрэг хүлээсэн итгэгчдийн сургалт
Залуучууд, сурагчдын удирдагч багшийн сургалт
Хүүхдийн багшийн сургалт
Залуучуудын зан төлвийн сургалт
Ирээдүйн гол баатрууд болсон оюутан залуус, цэрэг, ажилчин залуусын зан чанарыг зөв төлөвшүүлэхийн төлөө энэ чиглэлийн сургалтыг тогтмол зохион явуулдаг юм. Библийн сургалт болон соёлын арга хэмжээ, хиллинг семинар, соёлын солилцоо зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан залуучууд маань ар гэртээ болон нийгмийн ёс зүйгээ сахиж, хамт олны хөгжил, эв нэгдэлд хувь нэмэртэй, глобал чиг хандлагатай болж өөрчлөгдөн дэлхий ертөнцтэй харилцдаг юм.
Өсвөр үеийнхний зан төлвийн сургалт
Өсвөр үеийнхний хувьд тэдний дотоод ертөнцөөс хамаарч зан төлөв, араншин, үнэ цэнийн тал дээрх ойлголт, цаашлаад ирээдүй нь ихээхэн өөрчлөгддөг. Тэднийг сайн сайхан зан чанар эзэмшиж, амьдралын үнэ цэнийг ухааран, эрдэм мэдлэгийн цар хүрээгээ тэлээсэй гэсэндээ Бурханы сүм зан төлвийн тусгай лекц, кейс сургалт, сайн дурын ажил зэргийг зохион явуулдаг юм. Мөн өсвөр үеийнхэнд зориулан өвөл зуны сурагчдын кемп зохиож, ярих мэндлэх ёс зүй, сургуулийн орчинд амьдрах гэх мэт олон зүйлд тэднийг сургадаг юм. Түүнчлэн төрөл бүрийн байгууллагатай танилцах, үзэсгэлэн үзэх, оркестрын тоглолт үзэж сонирхох, янз бүрийн сайн дурын ажилд оролцох зэрэг боломжийг тэдэнд бий болгон, бусдыг боддог зөв сэтгэлтэй бие хүн болж төлөвшихөд нь бид анхааран ажилладаг.