Худал үгээр нуухыг оролдсон ч

Мат 28:1-15

18,905 үзэлт

Хоёр эмэгтэй Есүсийн булш руу явж байгаад тэнгэр элчтэй таардаг. Тэнгэр элчээс Есүсийн амилсныг сонссон тэд ихэд баярлан шавь нарт нь мэдэгдэхээр явав.

Харуулууд ч хотод ирж булшинд болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгджээ.

Ахлах тахилч нар ахлагчидтай зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд ийн захисан байна.

““Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална.”

Харуулууд ахлах тахилч нарын даалгаснаар энд тэндгүй худал цуурхал тараав. Эдгээр хүмүүсийн цуурсан яриа иудейчүүдийн дунд өргөн тархсан байна.

Ахлах тахилч нар оргүй үг зохиогоод Есүсийн амилалтыг нуухыг оролдсон юм. Гэвч үнэн хэзээд ил гардаг жамтай. Тухайн үед хэсэгхэн зуур худал цуурхалд мэхлэгдсэн хүмүүс байсан байж мэдэх л юм. Ахлах тахилч нар хичнээн худал үгээр үнэнийг нуухыг оролдсон ч, өнөө үед дэлхий даяар хүмүүс Есүсийн амилалтад итгэж, Түүнийг Аврагч хэмээн тунхаглаж байгаа.

Өнөө үед яаж байна? Библид тодорхой тэмдэглэгдсэн шинэ гэрээний үнэнийг үгүйсгэж эсэн бусын худал үгээр Бурханы байгуулсан сүмийг муу хэлэх нь их. Үүний үр дүн нь 2000 жилийн өмнөхтэй адил байх юм. Учир нь харанхуй хичнээн үнэнийг нуух гэж оролдсон ч үнэний гэрэл цаг нь болоход тод илчлэгддэг жамтай. Харанхуй яагаад ч гэрлийг дийлж чадахгүй.

“Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд… Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. … Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.” 2Кор 4:3-6