
Есүсийг төрсний дараа дорно зүгээс Иерусалимд 3 хүн хүрч ирлээ.
“Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ.”
Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Херод бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад ийн лавлав.
“Христ хаана төрөх ёстой вэ?”
“Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно”” гэж тэд хариулав.
Херод дорно зүгээс ирсэн мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, “Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө” гэлээ.
Тэд Түүнд мөргөв. Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо. Тэднийг явсны дараа Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэв.
“Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна” гэжээ.
Иосеф хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Энэ нь Библийн зөгнөл ёсоор биелжээ.
Библийн зөгнөл биелэгдэнэ гэдэг бол санамсаргүй хэрэг биш.
Хүн мэдсэн ч, мэдээгүй ч Бурханы зөгнөл жаахан ч зөрөлгүй бүгд биелнэ.
Зөгнөлийг зүгээр л мэдэж байх нь итгэл биш. Зөгнөлийн биелэлт баттай гэдэгт итгээд, зөгнөлд нийцүүлэн үйлс гаргах нь итгэл юм.
Христийг Бетлехемд төрнө гэсэн зөгнөлийг мэддэг хэрнээ тэрхүү зөгнөл хэрхэн, хэнээр биелэгдсэнийг мэдэхийг ч хүсээгүй ахлах тахилч нар болон хуулийн багш нарт чин үнэн итгэл гэж байгаагүй юм.
Мөн зөгнөлийг мэдсэн хэрнээ хаан сэнтийгээ булаалгахвий гэж айсандаа Христийг хөнөөхийг оролдсон Херод хааны үйлсийг яалтай ч билээ.
Яг энэ агшинд, одоо ч мөн Бурханы зөгнөл бүх огторгуй ертөнцийг болон хүмүүний сэтгэлийг хөдөлгөж, Библид бичигдсэн ёсоор биелэгдсээр байна.
Зөгнөлийг зөвхөн мэдэх биш, зөгнөлд итгээд дагацгаая.