Библийн мэдлэг
Библийг ойлгоход туслах суурь мэдлэг эзэмшицгээе.
Ариун Сүнсний ажил ба бузар муу сүнсний ажил
Протестант сүмд өвчин эмчлэх юм уу харь хэлээр ярихыг Ариун Сүнс авсны баталгаа гэж үзээд үүнийгээ их чухалд тооцдог. Ганц протестант биш, католик сүмд ч бас Мариагийн хөшөөнөөс нулимс дуслах юм уу хэн нэг өвчтөн эмчилгээ авах юм бол үүнийг нь Ариун Сүнсний ажил гэлцэнэ. Хэн нэгнийг ариун хүнээр өргөмжлөхдөө ч гайхамшиг үйлдэх чадварыг нь тэд шалгадаг байна. Гайхамшиг ба тэмдгүүд нь цөм Ариун Сүнсний ажил уу? Ариун Сүнсний ба бузар муу сүнсний ажлыг яаж ялгах вэ? Энэ талаар Библийн дагуух хариултыг олцгооё. Гайхамшиг тэмдэгт мэхлэгдэж болохгүй гэсэн захиас Гайхамшиг тэмдгүүдийг Ариун Сүнсний ажил гэж үздэг хүмүүс Есүс ч бас шавь нарын хамтаар олон гайхамшиг үйлдэж байсан болохоор гайхамшиг тэмдгүүд нь Ариун Сүнс хамт байгаагийн илэрхийлэл гэдэг. Гэвч Есүс Өөрийгөө…
Үүл ба махан бие
Хуучин гэрээний Библид Христийн ирэлтийн талаарх олон зөгнөл байдаг. Харин Христ нууцаар ирэх тул тэр үеийн шашны удирдагчдын хувьд Христ болох Есүсийг хүлээн авна гэдэг нэн бэрх байлаа. Тиймээс Иохан элч “Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх” хэмээн бичсэн байдаг (1Иох 4:2-3).Тухайн цаг үед Христийг махан биеэр ирсэн гэдэгт итгэх нь тийм хэцүү байсныг энэ ишлэл харуулж байна. Тиймээс анхны сүмийн итгэгчдэд байсан гол үзэл санааны нэг нь Христ махан биеэр ирсэн явдал байв. Тэдгээрээс Даниел эш үзүүлэгчийн үүлсээр ирэх тухай зөгнөлийг Библид хэрхэн тайлбарладгийг, мөн анхны сүмийн итгэгчид уг зөгнөлийг хэрхэн ойлгож хүлээн авсныг судалж үзье. “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг…
Идэж болох хоол хүнс ба идэж болохгүй хоол хүнс
Мосегийн хууль дагадаг иудейн шашин ба Христийн хууль дагадаг Христийн шашны хооронд ялгаатай тал олон бий. Түүний нэг нь хоол хүнстэй холбоотой тушаал юм. Одоо Еден цэцэрлэгийн үеэс эхлэн Мосегийн хуулийн үе, цаашлаад анхны сүмийн үе хүртэл Бурхан хоол хүнсний асуудлын тухайд хэрхэн хуульчилж өгснийг нь дэс дарааллын дагуу авч үзээд, энэ тал дээр бидний мөрдөх ёстой шинэ гэрээний хууль нь юу болохыг нягталж үзэцгээе. Үе тус бүрд өгөгдсөн хоол хүнс 1. Еден цэцэрлэгт өгөгдсөн хоол хүнс Еден цэцэрлэгт Бурхан хүн төрөлхтөнд үрт ургамал, үрт жимс бүгдийг хоол хүнс болгон өгчээ. Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Эхл 1:29 …
Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр
Хислев сарын (9-р сар) 25-нд тэмдэглэдэг байсан Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр нь иудейчүүдийн үндэсний баяр бөгөөд Мосегийн хуульд ордоггүй. “Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.” Иох 10:22-23 Меде Персийг эзэлсэн Грекийн эзэнт гүрэн Александр хааныг нас нөгчсөний дараа дөрвөн жанжных нь мэдэлд шилжиж, дөрвөн хаанчлалд хуваагдсан байна. Кассандрын (Македон), Селевкийн (Сири), Лизимакийн (Бага Ази), Птолемийн (Египет) гэсэн дөрвөн эзэмшил нутагт хуваагдаж, хаад нь бүгд л өөрсдийгөө Александр хааны ор залгамжлагч хэмээн үзэж байв. Хожим Бага Ази дахь Лизимакийн эзэмшил нутаг Селевкийн хаанчлалд эзлэгдэж, гурван хаанчлал нь л үлдсэн байна. Вавилон, Меде Перс залгуулаад Грекийн эзэнт гүрний колони болсон Иуда орон эхэн үедээ Египетийг байгуулсан Птолемийн хаанчлалын эзэмшилд орсон байв.…
Пуримийн баяр
Хаман Перс даяарх (Меде Перс) иудейчүүдийг бүгдийг нь алахаар “пур” хэмээх шавга орхиж иудейчүүдийг сүйрүүлэх өдрийг товлосон хэдий ч (Ест 3:7) тэр өдөрт нь харин ч Естер, Мордехаи нар Хаманы хуйвалдааныг таслан зогсоов (Ест 9:1). Энэ явдлыг дурсах өдөр бол Пуримийн баяр билээ. Мосегийн үед Бурхан Мосегоор дамжуулан Өөрийн хуулийг тогтоосон бөгөөд тэрхүү хуулинд 3 удаагийн 7 баяр багтдаг. Харин Пуримийн баяр нь 3 удаагийн 7 баярт хамаарагддаггүй, израиль ард түмний баяр юм. Пуримийн баярын үүслийн талаар судалж үзэцгээе. 1. Тухайн цаг үеийн байдал Иудейчүүд Вавилонд олзлогдсон үе байв. Харин Вавилон улс удалгүй Перс (Меде Перс) улсад бут цохигдон сүйрч, израильчууд Персийн удирдлаганд шилжив. Хэдийгээр израильчууд цөөхүүлээ байсан ч тэд ухамсарт нь гүн суусан “Бурханы сонгосон ард түмэн” гэдгээрээ бахархан,…
Еврей хэлтэй иудейчүүд ба грек хэлтэй иудейчүүд
“Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ.” Үйл 6:1 Үйлс 6-р бүлэгт грек хэлтэй иудейчүүд болон еврей хэлтэй иудейчүүдийн тухай гарч байна. Еврей хэлтэй иудейчүүд болон грек хэлтэй иудейчүүд гэж хэнийг хэлснийг үзэцгээе. Еврей хэлтэй иудейчүүд нь еврей хэл (Анхны сүмийн үед арамей хэл)-ийг, грек хэлтэй иудейчүүд нь грек хэлийг хэрэглэдэг байв. Арамей хэл ба иудейчүүд МЭӨ VI зууны үед Вавилонд олзлогдсон иудейчүүд 70 жилийн турш Вавилонд амьдарч байхдаа өвөг дээдсийнхээ албан ёсны хэл болох еврей хэлнээс илүүтэй Ойрх Дорнодын хязгаар нутгийн албан ёсны хэл болоод байсан арамей хэлийг хэрэглэх болжээ. Тэд Иерусалим руу буцаж ирснээсээ хойш ч арамей хэлийг үргэлжлүүлэн ашигласан байна. Есүсийн үед…
Израилийн түүх
Израилийн түүхийг сурч буй шалтгаан Бид Израилийн түүхийг сурч байгаа учир нь махан биеийн Израилийн түүх нь сүнсний израиль ард түмэн бидэнд тохиолдох түүхийг харуулж байдагт оршино. Махан биеийн Израилийн улс төрийн бус зөгнөлийн түүхээр бид өөрсдөдөө тохиолдох түүхийг урьдчилан харж болно. Улмаар Бурханы хүүхдийн хувьд байр суурь, зэрэг дэвээ зөв бэхжүүлж, Бурханы хүү, охидод байх ёстой итгэлтэй болцгооё. Израилийн түүхийг ерөнхийд нь дараахтай адил ангилж болно. Адамаас Ноагийн үе хүртэл Ноагаас Абрахамын үе хүртэл Абрахамаас Мосегийн үе хүртэл Египетээс гарснаас Канааны байлдан дагуулалт ба Шүүгчдийн үе Хаадын үе Хуваагдсан хаанчлалын үе Вавилоны цөллөг ба эх нутагтаа буцсан үе Иерусалимын сүйрэл ба сэргээн босголт 1. Адамаас Ноагийн үе Хүн төрөлхтний өвөг эцэг Адамаас Ноагийн үе хүртэлх удам угсааны талаар Эхлэл…
Грекийн гүн ухаан
Шинэ гэрээний Библи нь тухайн үеийнхээ олон улсын хэл гэгдэж байсан грек хэл дээр бичигджээ. “Гүн ухаан” буюу грек хэлний “философи (φιλοσοφια)” хэмээх үг нь “мэргэн ухааныг хайрлах” гэсэн утгыг агуулж байдаг. Грек нь эртнээс нааш гүн ухаан ихэд хөгжсөн орон байсан бөгөөд Сократ, Платон, Аристотель нарын алдартай гүн ухаанчдыг төрүүлсэн өлгий нутаг билээ. Паул элчийн сайн мэдээний аянаа үргэлжлүүлсэн Коринт, Ефес, Афен зэрэг нь бүгд л Грекийн алдартай хотууд юм. Паул элч авралын зар тараахдаа Епикур болон Стоикийн гүн ухаантнуудтай тааран мэтгэлцэж байгаа дүр зураг Үйлс номонд гардаг. “Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь…