Хайраар аяга ус өг

679 Үзсэн тоо

“Ус сайн уувал өвчин зовлонгүй, урт удаан насална” гэсэн үг гарах хэмжээнд ус гэгч хүний эрүүл мэндэд асар их нөлөөлдөг.

Ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна бодисын солилцоог дэмждэг. Мөн дархлааг дэмжин, арьсыг гоё сайхан болгох зэрэг ач тустай.

Америкийн Хавдар судлалын төвийн судалгаагаар өдөрт 4 аяга ус уудаг хүн нь өдөрт 2 аяга ус уудаг хүнээсээ бүдүүн гэдэсний хорт хавдар, цистит үүсэх эрсдэл 50%-аар бага байдгийг тогтоожээ.

Ус их хэмжээгээр уухгүй бол биед хорт бодис хуримтлагдаж амархан ядарна.

Энэ сар гэрийнхэндээ чин сэтгэлээсээ аяга ус өгөөрэй. Хайраар аягалж өгсөн ус юм чинь эрүүл мэндэд бүр ч тустай байх биш үү?

Зөвлөмж
Өглөө бүр аяга ус өгөх.
Эм уух үед нь ус өгөх.
Эм уухад нь ус хийж өгөх.
Усаа хэт халуун хэт хүйтэн байх вий шалгах.
Кофейн агуулсан кофе эсвэл ногоон цай усыг орлож чаддаггүй.
Усанд нь хэрчим нимбэг юм уу нэг жимс ногоо хийж өгөх.
Гадагшаа болон спортоор хичээллэхээр гарах үед нь усны сав бэлдэж өгөх.
Инээмсэглэн, эелдэг зөөлөн өнгө аясаар өгөх.