WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн сургаал-8

“Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ.”

925 Үзсэн тоо

“Бусдад сайхан үг хэлбэл эргээд өөрт сайхан үг хэлнэ” гэсэн Солонгосын зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь үг хэлний онцлог шинж чанарыг харуулж байна. Үг нь яг л цуурай шиг. Би хэрхэн хэлж ярихаас шалтгаалан харилцаж буй хүн ч адилхан хариу үйлдэл үзүүлнэ. Харилцаж буй хүнээ магтах юм бол надад ч магтаал буцаж ирнэ. Харин түүнийг шүүмжилбэл надад ч мөн шүүмжлэл ирнэ. Тиймдээ ч тэнгэр Эх маань бидэнд “Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ” хэмээн сургасан юм. Эхийн үг сургаалыг санаж, жижиг зүйл дээр ч ах эгч дүүсээ магтан, урам өгөх юм бол тэрхүү магтаал эцэст нь өөрт буцаж ирнэ. Тэдний зүгээс магтаал эргэж ирээгүй ч үйлсийг маань марталгүй санадаг Бурхан бидэнд магтаал, ерөөлөө хайрлах болно.

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.Мат 7:12

Бурхан ах эгч дүүс нэгддэг Сионыг хичнээн сайхан, хичнээн тааламжтай гэж хардгийг бид санах ёстой (Дуу 133:1-3). Тэгвэл Сионд байгаа итгэлийн гэр бүлүүд биесээ хайрлаж, өөр хоорондоо нэгдэхийн тулд яах ёстой вэ? Хайраар магтаж, хайраар урам өгөх хэрэгтэй.

Бид дутуу дулимаг нүгэлтэн учраас заримдаа буруу үг үйлдэл, алдаа эндэл гаргах нь ч бий. Тэглээ гээд дандаа л ах эгч дүүгийнхээ дутагдалтай болон сул талыг нь харж, хуруу чичлээд байвал Бурханд тааламжит Сионы нэгдмэл байдал бий болохгүй шүү дээ. Ах эгч дүүгийн алдаа нүдэнд харагдах үед өөрийгөө ч мөн дутуу дулимаг нүгэлтэн гэдгээ санаж, тэдний алдаа бурууг тэвчин, харин ч сайн талыг нь олоод магтаж чаддаг байх хэрэгтэй. Тэр л үед Бурханд тааламжтай Сионы нэгдмэл байдал бий болох юм. Ах эгч дүүгээ магтаад, Бурханыг баярлуулах нэгдмэл байдал, эв эеийг цогцлоон Бурханаас зөндөө их ерөөл авах Бурханы хүүхдүүд болцгооё.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын найм дахь нь юу вэ?
Ах эгч дүүгийн алдаа харагдах үед яавал дээр болохыг өөр хоорондоо ярилцаарай.