WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы сүм сайн дурын ажил их хийдгийн учир шалтгаан юу вэ?

357 Үзсэн тоо

Сайн дурын ажил бол христчин хүний үүрэг. Бурханд итгэдэг итгэгчдийг ертөнцийн гэрэл, давсны үүрэг гүйцэтгэж, хөршдөө хайраар туслаарай гэж Библид сургадаг (Мат 5:13-16, 22-39).

Бурханы сүм дэлхий дахины улс орон бүрд байгаль орчин цэвэрлэх, амьжиргаа буурай айл өрх, хөрш нийгэмд туслах зэрэг олон янзын сайн дурын ажил өрнүүлдэг. Сайн дурын үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг учир шалтгаан нь хүн төрөлхтнийг нэг айл, нэг ам бүл хэмээн үздэгтэй нь холбоотой.

Библид гардаг сайн самари хүний зүйрлэл нь хөршөө хайрлах хайрын талаарх сайхан сургамж юм. Үүнийг тайлбарлахдаа Есүс “Та нар ч мөн ийнхүү үйлд” хэмээн айлдсан шүү дээ. Бурханы тэрхүү сургаалын дагуу дэлхий дахины Бурханы сүм сэтгэл зүрхээ нэгтгэн, сайн дурын ажил өрнүүлж байна.