Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Надаар дамжилгүйгээр
Бурхан хүн төрөлхтөнд сүнснийх нь авралын төлөө Библийг өгсөн. Библи нь авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгөх чадалтай ном юм (1Пет 1:9, 2004 оны хэвлэлт 2Тим 3:15-17 үзэх). Хэрэв хэн нэгэн Бурханд хичээнгүйлэн итгэсэн боловч авралын замыг мэдэхгүйгээсээ болоод аврагдаж чадаагүй бол тэр хамгийн золгүй хүн болно. Сүнсний аврал авахын тулд Бурханы үгнээс бүрдсэн Библийг зөв зүйтэй ойлгож, Библиэр зааж өгсөн авралын замыг олох хэрэгтэй. Библийг хичээнгүйлэн судлах ёстойн учир үүнд л оршдог юм. Бурхан бол зам, үнэн, амь Бурхан үе тус бүрд эш үзүүлэгчдээр дамжуулан үгээ тунхаглаж ирсэн. Мосегийн үед Бурхан Синаи ууланд бууж ирээд ард түмнээ сургах хуулиудыг өгсөн. 2000 жилийн өмнө Бурхан Өөрөө махан бие өмсөн энэ газарт ирж, ард түмэндээ авралд хүргэх мэргэн ухааныг сургасан. Энэ…
Гэрээ ба итгэл
Хүний нийгэм гэгч хүн хоорондын амлалтуудаас тогтдог. Цаасан мөнгө уг нь жирийн нэг өөдөс цааснаас хэтрэхгүй зүйл хэрнээ хүн хоорондын тогтсон амлалтын улмаас зүгээр ч нэг цаас биш, эд юмс зарах, худалдан авах мөнгөн дэвсгэрт болоод хувирчих жишээний. Хэрвээ жаахан хүүхэд мөнгө урчихвал хүмүүс харамсдаг ч зүгээр нэг цаас урахад нь нэг их тоодоггүй. Мөнгөн дэвсгэрт биш харин жирийн цаасанд ямар нэг амлалт агуулаагүй учраас тэр шүү дээ. Энэ мэт жишээнээс амлалт гэгч ихээхэн чухал гэдгийг ойлгож болохоор байна. Бурхан болон хүн төрөлхтний хооронд ч Бурханы тогтоосон амлалт буюу гэрээ гэж бий. Итгэлийн амьдралын тухайд ч гэрээ болон итгэл гэгчийн хоорондын холбоо хамаарлыг ойлгохгүйгээр бид яагаад Бурханы тушаал сахих ёстойгоо, яагаад Елохим Бурханд итгэх итгэлээ сахих ёстойгоо ойлгохгүй, улмаар ийм…
Үгийн дагуу, зөгнөлийн дагуу
Бурханы сүм саяхан Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал авлаа. Бурханы сургаалыг хэрэгжүүлье гэсэн сэтгэл хүслээ нэгтгэж, хичээж зүтгэсэн Сионы гэр бүлүүдийн хамтдаа авсан байгууллагын шагнал энэ юм. Бусдын төлөө золиос гарган, сайн дурын ажил хийж авсан шагнал болохоор бүр ч үнэ цэнэтэй санагдана. АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал болон БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагналаас авхуулаад дэлхий даяар шагналын хур бууж байгаа мэдээ шил дараалан ирсээр. Бурхан яагаад өнөө үед бидэнд энэ мэт нэр хүндтэй шагналыг ар араас нь өгсөөр байгаа талаар Библиэр дамжуулан Бурханы хүслийг бодох цаг гаргацгаая. Би бүх дэлхийн үндэстнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө Бурхан сургаалд нь зөв итгэж, хүслийнх нь дагуу үйлддэг Сионы итгэгчдэд бүх дэлхийн үндэстнүүдийн дунд яруу алдар…
Тунхаглал нь бидний аргаас бус сэтгэлээс хамаарна
Бурханы хүслийг ухааран, үйлс гаргах гэдэг Бурханы хүүхэд мөн л бол сайн тунхаглаад цэвэр буудай үр жимс гаргах хүсэл сэтгэлтэй байдаг. Есүс ч мөн шавь нартаа “Та нар их жимс гаргавал Эцэг минь алдаршина” хэмээн сургасан удаатай (Иох 15:8). Үр жимс гаргахын тулд тунхаглалын ямар нэгэн тусгай арга олох гэдэг гэр бүлүүд ч байдаг. Харин үнэнийг дөнгөж хүлээн авсан манай шинэ гэр бүлүүд авралын зар тараах туршлагагүй хэрнээ үр жимс их гаргаж байгааг хааяа хараад тунхаглах тогтсон арга барил байдаггүй юм байна гэж ухаардаг. Сайн мэдээ тараахад арга барил гол нь биш, ямар сэтгэлээр тараахаас шалтгаалан Бурхан сайн мэдээний нандин үр жимс зөвшөөрдөг гэдгийг мэдэж авцгаая. Чин сэтгэлээр тунхаглахад гардаг сайн мэдээний үр жимс “Иерусалим Эхийн яруу алдрыг бүх дэлхийд…
Сорилтыг ялдаг итгэгч
Цөлийн түүхийг эргэн харвал түүн дотроос сорилтыг ялах мэргэн ухааныг олж болно. Израиль ард түмэн 430 жилийн турш Египетэд амьдран янз бүрийн зовлон зүдгүүр амсаж байгаад Бурханы ивээлээр Египетээс чөлөөлөгдөж сүү, зөгийн бал бялхсан Канаан нутгийг зорин гарцгаав. Тэд Бурханы сонгосон ард түмнийхээ хувьд Алгасал баяр тэмдэглэж, Бурханы гэрээний үг болох Арван тушаал, өөр бусад тушаал, зарлиг, хуулийг ч Бурханаас хүлээн авсан байна. Тэд хэдийгээр Бурханы гэрээг хүлээн авсан сонгосон ард түмэн ч гэлээ ихэнх нь Канаан нутагт хүрч чадалгүй цөлд мөхжээ. Үүний гол учир нь тэд сорилтыг ялж чадаагүйд байсан аж. Өнөө үед бид ч мөн Библид зөгнөгдсөн гэрээний ард түмэн, амлалтын хүүхдүүдийн хувьд Бурханы бидэнд зөвшөөрсөн үнэний тал дээр эргэлздэггүй. Харин сорилтыг ялж чаддаггүй нь л бидний гол…
Хайр ба эв нэгдэл
Бүх хүнийг аврах гэсэн Бурханы хүсэл хурдтай биелж байна. Дэлхий дахины Сион маань олон гэр бүлээр дүүрч байгаа тул яг одоо бидэнд нэн тэргүүнд хэрэгтэй зүйл нь ах дүүсэг энэрэл гэж би бодож байна. Тэнгэр Эцэг, Эх маань зөгнөл биелүүлэхээр гүйж яваа хүүхдүүддээ биенээ хайрлаж, өөр хоорондоо нэгдээрэй гэж байнга онцлон захидаг. Бид Бурханы энэхүү сургаалыг дуулгавартай дагах үед дэлхийн үндэстнүүдэд ерөөлтэй мэдээ сонсох яруу алдрын зам нээгдэх юм. Сайн мэдээ тунхаглах үйлсэд оролцохын зэрэгцээ хайр ба эв нэгдлийн ач холбогдлыг онцолсон Бурханы хүслийг мэдэж авцгаая. Авралаа гүйцэлдүүлж буй Бурханы зүй тогтол Бурхан тэнгэр газар, түмэн бодист хүслээ шингээн бүтээсэн (Илч 4:11). Моддыг хөдөлгөх хаврын салхинд ч, газарт унах намрын навчист ч Бүтээгч Эзэн Бурханы зүй тогтол шингэсэн байдаг. Бурхан…
Бардам занг хаяж даруу хүн болъё
Хүн төрөлхтөн бол тэнгэрт нүгэл үйлдэж, дэлхий рүү хөөгдөж ирсэн тэнгэр элч нар гэдгийг бид Библиэр ойлгож болно. Гэм нүглийнхээ төлөөсөнд үхэх тавилантай болсон хүн төрөлхтний өмнөөс Бурхан Өөрөө тэр бүх нүглийн хөлсийг нь төлж, амийн зам нээж өгсөн билээ. Бурханы ариун нигүүлслээр бид сүнснийхээ эх нутаг болох тэнгэрийн оронд буцан урьд өмнө эдэлж байсан мөнх амийн аз жаргалаа сэргээлгэх амлалт авсан шүү дээ. Одоо бидний хувьд тэнгэрийн хаанчлалдаа буцах өдөр ойртсоор. Урьдын нүгэлт зуршлуудаа хаяж, ариун хийгээд итгэл сүсэг бүхий зан байдалтай болж өөрчлөгдөхийн тулд бид ямар хандлагатай байх ёстойг Библиэс судалцгаая. Бардам зангаас улбаатай алдаа Нэгэн эзэн хаан цэргийн хуаранд зочлох үеэрээ хөнгөхөн хувцаслаад салхилахаар гарчээ. Тэрээр хуаран руугаа эргээд алхаж явтал салаа зам гарч ирж гэнэ. Аль…
Сүнс болон Сүйт бүсгүй
Дэлхий даяар олон сүм Бурханд итгэдэг гэдэг ч үнэн хэрэгтээ тэдний итгэлийн зам өөр өөр. Бурханд итгэх сүсэгт амьдрал нь янз бүр байдаг. Энэ нь олон сүм Бурханы тухай мэдлэггүй буйн хөдөлшгүй нотолгоо юм. Паул элч Грект сайн мэдээ тунхаглаж байх үед “эс танигдсан бурханд” гэсэн тахилын ширээг олж хараад, ихэд эгдүүцэж байсныг Үйлс номонд тэмдэглэсэн байдаг. Бид Бурханд зөв үйлчлэхийн тулд юу юунаас илүү Түүнийг бүрэн мэдэх хэрэгтэй. Эс танигдсан бурханд тахил өргөж, мөргөнө гэдэг ямар гэнэн бас мунхаг хэрэг вэ! Бид Бурханыг зөв таньж мэдвэл мөргөл маань ч үнэн зөв болох бөгөөд итгэлийн зөв амьдралыг бий болгоно. Библиэр дамжуулан Сүнс ба Сүйт бүсгүйн талаар судалж үзээд, Бурханы тал дээр үнэн зөв мэдлэгтэй болж, эс танигдсан бурханд үйлчлэлгүй үнэн…
Тэнгэрт одсон өдрийн утга учир
Тэнгэрт одсон өдөр нь Есүсийн тэнгэрт одсон үйл явдлыг дурсдаг өдөр. Энэ нь бид ч бас өөрчлөгдөөд Христ шиг тэнгэрт одно гэсэн найдварыг бидэнд өгдөг өдөр юм. Есүс тэнгэрт одохоосоо өмнө шавь нартаа дэлхийн үндэстнүүдийг авралын замаар хөтлөхийг тушаасан байдаг. Ариун тушаалыг нь хүлээн авсан анхны сүмийн итгэгчид Тэнгэрт одсон өдрөөс эхлэн 10 хоногийн турш чин сэтгэлээсээ залбирсныхаа дүнд эхний бороо Ариун Сүнс авч, сайн мэдээг дэлхий дахинаа тунхаглаж эхэлжээ. Дэлхийн сайн мэдээ бол Ариун Сүнсний үед амьдарч байгаа бидний гүйцээх ёстой үүрэг. Тэнгэрт одсон өдрөөр Бурханы амласан яруу алдар, ерөөлийг сэтгэлдээ хоногшуулж, дэлхий дахины сайн мэдээг гүйцээхийн төлөө явах ёстой замаа олж мэдэцгээе. Тэнгэрт одсон өдрийн үүсэл ба утга учир 3500 жилийн өмнө Египетээс гарсан тэр үед Мосе Улаан…
Пентэкостын өдөр
Шинэ гэрээний Пентэкостын өдрийг хуучин гэрээнд “Долоо хоногуудын баяр” хэмээн нэрлэж байсан юм. 2000 жилийн өмнө Есүс амилаад, тэнгэрт одсоныхоо дараа шавь нараа Есүс Христийг гэрчилж, Есүсийн мэдүүлсэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаг гэсэндээ Бурхан тэдэнд Ариун Сүнсний хүч чадал буулгаж өгсөн өдөр юм. Христ дэлхийн сайн мэдээг тунхаглан зарласан өдөр нь Тэнгэрт одсон өдөр байсан бол Пентэкостын өдөр нь дэлхийн сайн мэдээний тэсрэлт болсон өдөр юм. Пентэкостын өдрөөр буулгаж өгсөн Ариун Сүнс нь анхны сүмийн сайн мэдээний хөгжлийн хөдөлгөгч хүчин болсон байна. Ариун Сүнс бялхаан авсан шавь нар Христийг зоригтойгоор гэрчилж, ингэснээр сайн мэдээ дэлхий дахин руу хурдацтай тархаж эхэлсэн юм. Сүүлчийн Ариун Сүнсний үеийн итгэгчдэд Елохим Бурханыг гэрчлэн дэлхий даяарх алдагдсан ах дүү, эгч дүүгээ үнэн…
Амилалтын баяр
2000 жилийн өмнөх Есүсийн амилалт бидний итгэлийн амьдралтай салшгүй холбоотой, асар чухал үйл явдал юм. Христ үхэгсдээс амилснаараа үхвэл бүх зүйл дуусна гэж бодож байсан хүн төрөлхтөнд махан биеийн үхлийн дараа ч мөнхийн тэнгэрийн хаанчлалд Бурхантай хамт аз жаргал эдлэх мөнхийн амьдрал байгааг ухааруулсан билээ. Амилалтын баяр нь Есүс Христийн амилсан өдөр. Тийм болохоор үхлийн эрх мэдлийг устгасан Бурханы хүч чадлыг дурсах өдөр. Амилалтын баярын үүсэл болон утга учрын талаар Библиэс судлан үзээд амилалтын найдвараа зүрхэндээ хадгалан, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах Сионы гэр бүлүүд болоорой. Амилалтын баярын үүсэл Хуучин гэрээний 3 удаагийн 7 баяр израиль ард түмнийг Египетээс гараад Канааныг чиглэн явах үед Мосегийн үйлсийн дагуу тогтоогдсон юм. Амилалтын баярын үүслийг ч Мосегийн ул мөрөөс олж харж болно. “...…
Мелхизедекийн хэргэм ба аравны нэгийн хууль
Хүн төрөлхтнийг хайрладаг Бурхан авралын төлөөх гарын авлага болгож Библиэ өгсөн. Шинэ хуучин гэрээний үед олон эш үзүүлэгчээр бичүүлсэн Библийн 66 номд Бурханы ард түмний хувьд сахих ёстой хууль, зарлиг бичигдсэн байдаг нь ард түмэндээ ерөөл өгч, аврах гэсэн Бурханы хайр шингэсэн учраас юм. Баптисм, Амралтын өдөр, Алгасал баяр, толгойны алчуурын зарлиг гэх мэт шинэ гэрээний алив зарлигууд нь Бурханы ард түмний туйлын чухалд үзэн, даган мөрдөх ёстой амийн хуулиуд юм. Аравны нэг ч тэдгээрийн нэг. Зарим хүн аравны нэгийг сүмд өгч байгаа хандивын мөнгө гэсэн хэмжээнд буруу ойлгох нь бий. Гэвч аравны нэг бол ертөнцийн материаллаг зүйл огт биш, бидний авралд асар ихээр нөлөөлөх үнэний хууль билээ. Бурханы хууль ба хүн төрөлхтний авралын холбоо хамаарал Бурхан олон хууль тогтоол…
Вавилоны шүтээн загалмай
Сүүлийн үед үнэнийг ухаарч, Сион руу ирэх тэнгэрийн гэр бүлүүд маань эрс нэмэгдэж байгаа. Гэтэл Бурханы сүмд анх ирсэн хүмүүсийн бараг ихэнх нь нэг юмыг заавал асуудаг. Сүмүүдэд ер нь л байж байдаг загалмай энд харагдахгүй байна гэлцдэг. “Сүм” гэхээр хүмүүст шууд л загалмай санаанд нь ордог шиг байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ Есүсийн байгуулж, элч нарын явж байсан анхны сүмд загалмай байгаагүйгээр үл барам загалмайг итгэлийнхээ обьект, бэлгэ тэмдэг болгон үздэг зан үйл ч байгаагүй юм. Тиймээс л анхны сүмийн үнэнийг дагаж, Бурханы тушаал сахидаг Бурханы сүмд загалмай босгодоггүй юм. Загалмай шүтэх болсон түүх Өнөөгийн ихэнх сүм цамхгийн оройд юм уу сүм дотроо загалмай босгодог. Түүнчлэн олон хүн загалмайг сүмийн бэлгэ тэмдэг гэж үздэг. Тэгвэл хэзээнээс сүмд загалмай босгож…
Христмас ба нарны бурхны төрсөн өдөр
Жил бүрийн 12 сарын сүүлчээр дэлхий нийт баярын уур амьсгалтай болдог. Христмас баяр болдог болоод тэр л дээ. Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр гэх нэрийн дор бий болгож, улс орон, шашин шүтлэгийн хил зааг даван дэлхий нийтээрээ л энэ баярыг тэмдэглэн хөл хөөр болно. Гаднаа бол Христмас нь Христийн мэндэлсэн утга учрыг агуулсан мэт харагддаг. Гэвч үнэний өчүүхэн нэг хэсгийг гуйвуулж өөрчлөхөд л тэр нь цаашид үнэн байхаа больж, Бурханы авралын амлалтыг ч агуулахаа болино гэдгийг бид бүхэн сэтгэл оюундаа хоногшуулах учиртай. Үнэн гэгч зүйл нь бүрэн төгс, цэвэр ариун, Бурханы үгтэй нийцэж байх ёстой төдийгүй өчүүхэн хэсгийг нь ч сэвтээж, бузарлах ёсгүй. Тэгвэл дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон Христмас гэгч нь чухамдаа Христийн мэндэлсэн өдөр мөн үү, биш үү гэдгийг Библиэс…
Исгээгүй талхны баяр
Исгээгүй талхны баяр нь Алгасал баярын маргааш болдог баяр. Шинэ гэрээний үед Зовлонгийн баяр ч гэж нэрлэдэг. Шинэ хуучин аль ч гэрээний Библиэс харахад Исгээгүй талхны баяр нь израиль ард түмэнд тохиолдсон зовлонгоос авхуулаад Христийн амссан зовлон хүртэлх зовлон, шаналал, зүдгүүртэй холбоотой баяр юм. Уг баяр нь яг л нэр шигээ зовлон зүдгүүрийг илтгэдэг исгээгүй талх буюу хөрөнгө хийгээгүй талх иддэг баяр юм. Исгээгүй талхны баярын ёслолын тухайд ярихад, хуучин гэрээний үед 7 хоногийн турш исгээгүй талх иддэг байжээ. Харин шинэ гэрээний үед тэр өдөр мацаг барьж зовлонд оролцдог юм. Бурхан зовлонгийн баярыг тогтоон, зарлиг болгон сахиулах болсны цаана израиль ард түмний болон Христийн зовлонг бидэнд сануулаад зогсохгүй итгэлийн замаар ямар сэтгэл тээн алхах ёстойг ухааруулах гэсэн Бурханы хүсэл оршиж…
Бурханы хүсэх газар руу
Хуучин гэрээний Библид израиль ард түмний туулсан 40 жилийн цөлийн зам нь дуулгавартай байхын ёсыг бидэнд зааж өгдөг амьд сургамж билээ. Израиль ард түмэн Алгасал баяраар гай гамшгаас аврагдан, Улаан тэнгисийг хуурай газар мэт гаталж, Египетээс гарсан тэр үедээ л Бурханы хүч чадалд талархдаг байв. Харин авралын тэр ивээлээ тун амархан мартаж, цаг ямагт гомдоллож эхлэв. Бурханы хөтөлж байгаа аян замд жаахан л хүндрэл тулгарахад гомдоллож гоншгонохоос өөр юм мэдэхээ больсон тэдний ихэнх нь цөлд эрсэджээ. Эцсийн дүнд Египетээс гарах тэр үед байсан 20-иос дээш насны эрсийн дотроос Бурханы хөтлөлийг төгс дагасан хоёрхон хүн л Канаан нутагт орсон билээ. Энэ түүх нь итгэлийн цөлөөр алхаж байгаа бидний төлөөх сургамж юм. Бурхан хаашаа ч хөтөлсөн дагах нь Бурханд 100 хувь итгэж…
Итгэл ба гайхамшиг
Олон хүн Христэд итгэхээсээ өмнө гайхамшиг үзэх гэдэг. Мэдээж Бурхан төгс хүчит учраас ямар ч гайхамшиг үйлдэж чадна. Тэгвэл Христийн үйлддэг гайхамшиг гэж юу юм бол? Хүмүүс суугаа өвчтөн босож алхах, сохор нь хараа орох төдийг л гайхамшиг гэлцдэг. Харин Бурхан аль хэдийн илүү том, илүү агуу гайхамшгийг тоймгүй олон удаа үйлдсэн болохоор иймэрхүү хэмжээний гайхамшиг нь үнэндээ тийм ч сүртэй юм биш. Юмсыг итгэлийн нүдээр харвал бид хязгааргүй олон гайхамшиг харж болно. Тэр дундаас Бурханы үйлдсэн хамгийн агуу гайхамшиг нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан бидний сүнсийг мөнх амийн үгээр аварч амьдруулсан явдал юм. Энэ бол шинэ гэрээний гайхамшиг. Есүсийн үйлсээр дамжуулан чухам ямар хүн гайхамшиг үзэж чадах вэ гэдгийг судалж үзээд, Бурханы хамгийн агуу гайхамшгийг биеэрээ үзэцгээе. Гайхамшгийг…
Залбирал бол Бурханы хүч чадлыг дууддаг хэрэгсэл
Хүн хэрэв тамир тэнхээгээ алдвал эрч хүчтэй, идэвхтэй байж чадахгүй. Сүнсээр ч мөн ялгаагүй. Сүнсээр тамиргүй болбол итгэлийн амьдралд эрч хүчтэй, идэвхтэй хандаж чадахгүй. Тиймдээ ч Бурхан биднийг сүнслэг энерги, эрч хүчээр дүүргэх гэсэндээ өглөө, өдөр гээд байнгын шатаалт тахил болох залбирлын цаг, жил тутмын баярууд гээд онцгой залбирлын цагийг соёрхсон юм. Бурханд итгэгчид ариун байдал, итгэл сүсгээр Бурханы өдөр ирэхийг хүсэн хүлээдэг (2Пет 3:11-12). Өдөр бүр итгэл сүсэгтэйгээр, утга учиртай итгэлийн амьдралаар амьдруулах гэж Бурхан бидэнд залбирлын ач холбогдлыг ухааруулсан юм шүү. Залбирлын талаарх Библийн сургаалыг хамтдаа нягтлан судалж, залбиралд өөрсдийгөө зориулах Сионы гэр бүлүүд болохыг хүсье. Тасралтгүй залбир Итгэлийн амьдралаас салгахын аргагүй чухал зүйл бол залбирал. Залбирал нь хэлбэр төдий ёслол биш. Сүмд явдаг болохоороо зуршил болгон хийдэг…
Бурханд ойр байгтун
Бурханыг бид сүнсний Эцэг, Эх гэж дууддагийн учир нь бид хүүхдүүд нь болохоор тэр шүү дээ. Тэгээд хуулбар бүхий энэ ертөнцөд байхдаа аав ээжийнхээ сэтгэлийг ойлговол сүнслэг ертөнц дэх тэнгэр Эцэг, Эхийнхээ сэтгэлийг ч ухаарч ойлгох болов уу гэж бодно. Хүүхдүүдийнхээ ямар төрхийг Бурхан хамгийн ихээр харахыг хүсэж байдгийг дараах хүүрнэлээс мэдэж авцгаая. Эхийн хамгийн их харахыг хүссэн мөч Энхрий хайртай хүүгээ дайны талбараас эргэж ирэхийг нь хүлээн, энэлэн шаналан суугаа нэгэн ээж байж гэнэ. Нэг өдөр дайны талбар руу явсан хүүгээ амь эрсэдсэн тухай мэдээ хүлээж аваад, туйлын их уй гашууд автжээ. Хүүгээ алдсанаас хойш хүүгээ ихэд санан, байж сууж чадахаа больсон эх шөнөжин цурамхийлгүй “Хүүг минь дахин ганц л удаа харуулж хайрлаач” хэмээн Бурханд чин сэтгэлийн залбирал өчив.…
Амийн хуулийг сахицгаая
Давидын амьдралыг харахаар Бурханы тогтоол, зарлиг, хууль түүний амьдралын баяр хөөр байсан нь илт. Бурханы хууль нь сэтгэлийг сэргээдэг, Бурханы сургаал нь зүрхний баясгалан хэмээсэн Давид Бурханы хууль тушаалыг шижир алтнаас ч илүүгээр хүсэж байж (Дуу 19:7-11). Бурханы ард түмэн мөн л бол Бурханы сургаал нэг бүрийг дуулгавартай дагадагтаа баярладаг байх ёстой. Бурханы үг болгон хүүхдүүд бидний сүнсний ашгийн төлөө, мөнх амь, аврал, мөн ерөөл өгөх гэсэн Бурханы туйлын хайраас үүдэлтэй юм. Сионы бүх гэр бүл Бурханы тушаалыг хайрлаж, сахиад Давид шиг Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүмүүс болоосой гэж хүсэх байна (Үйл 13:22). Шинэ ертөнцөд дасан зохицохын төлөөх сургуулилт Сансрын хувцас өмссөн нэгэн шүхрээр нисэгч агаар мандлын дээд үелсэн давхаргаас чөлөөт уналт хийсэн нь амжилттай болсон талаар хэдхэн хоногийн өмнө…