Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Эхийн сургаал, халамж
Мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн замаар алхаж буй бид өөрсдийгөө ер нь Бурханд таалагдах амьдралаар амьдарч байна уу гэдгээ өдөр тутамдаа эргэн харж, зайлшгүй нягталж байх ёстой. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа гэж бий (Ном.Үгс 3:1). Махан биеийн амьдралаа дуусгаж, тэнгэрийн хаанчлалын хаалганы өмнө очих тэр үедээ сайн мэдээний амьдралаа эргэцүүлэн бодоод, харамсах юмгүй амьдарчээ гэх итгэлтэй байя гэвэл өдөр бүр Елохим Бурхандаа талархаж, яруу алдар өргөн, сургаалыг нь дуулгавартай дагаж амьдрах нь зүйтэй. Эх маань хүүхдүүдийнхээ төлөө аль сайн болгоныг л зааж сургадаг. Эхийн сургаал дундаас “халамж” гэгчийн тухай тунгаагаад, сайн мэдээний амьдралынхаа хугацаанд Эцэг Эхийнхээ бидэнд хайрласан хайр халамжийг эргэн тойрны хүмүүстээ хэрэгжүүлэн амьдарч ирж үү гэдгээ одоо эргэн нэг харцгаая. Бусдын сэтгэлийг ойлгох…
Бие биеэ хайрладаг тэнгэрийн гэр бүл
Гэр бүл бол цусаар холбогдсон цусан холбоо, хайраар хэлхсэн холбоо юм. Ам бүлээрээ хамтдаа амьдардаг тэрхүү айл гэр хэмээх орон зайг хүн төрөлхтөн хайранд суралцах орчин гэдэг. Мосегийн үед энэ газарт босгогдсон ариун газрыг тэнгэрийн ариун газрын хуулбар ба сүүдэр гэсэн байдаг (Евр 8:5). Үүн шиг газар дээрх гэр бүл нь тэнгэрийн гэр бүлийн сүүдэр юм. Тийм учраас бид Бурханыг Эцэг минь, Эх минь хэмээн дуудаж, Ариун Сүнс биднийг Бурханы хүүхдүүд хэмээн Өөрийн биеэр гэрчилдэг (Мат 6:9, Гал 4:26, Ром 8:12-16 үзэх). Тэнгэр Эцэг Эх маань бидэнд махан биеийн гэр бүлээр дамжуулан сүнслэг гэр бүл байдгийг ухааруулж, бидэнд тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох эрхэм ивээл буулгасан билээ. Тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох бид тэнгэр Эцэг Эхийн хүслийг хүлээн…
Бурханы хайр
Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай”, “Бүх зүйлд талархлаа өргө” хэмээн сургасан. Цаг үе хувьсан өөрчлөгдөж, юмс хөгжихийн хэрээр улам л баргар болж буй ийм нийгэмд бид үргэлж баяртай байж, бүх зүйлд талархлаа өргөх ёстойн утга учир бий. Энэ бол нүгэл дунд амьдарч байгаа биднийгээ марталгүй, нүгэл ба алдааг маань угааж, шинээр өөрчлөн өгч буй Бурханы хязгааргүй хайр юм. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээ баярладаггүй, талархдаггүй хүн байдаг бол өчүүхэн зүйлд ч хязгааргүй баярлаж, бүх зүйлд талархдаг хүн бий. Энэ нь Бурханы хайрыг ухаарах ухаарлын ялгаатай байдлаас болж байгаа юм. Бурханы хайрыг ухаараагүй хүнд бол бүх зүйлд талархана гэдэг үнэхээр хэцүү байна. Харин ухаарсан хүнд бол үргэлж баярлаж, бүх зүйлд талархах нь маш хялбархан, бас байдаг л хэрэг. Үргэлж хамт явдаг…
Тэнгэрийн гэр бүл ба хайр
Бидний амьдралд хэрэгтэй олон олон мэргэн ухаан, мэдлэгийн дотроос хамгийн үнэ цэнэтэй болоод ивээлтэй сургаал Бурханы үг болох Библид агуулагдаж байдаг. Бурханыг таньж мэдэх, Бурханд бат итгэх, сайн сайхан мөнхийн найдвар өвөрлөх зэрэг нь үнэхээр чухал гэж Библид тэмдэглээстэй бий. Гэвч юу юунаас илүүтэй бидэнд хамгийн хэрэгтэй ерөөлт үйлс бол хайр хэмээн зааж өгсөн байдаг. Ертөнцөд амьдрахад ч хайр чухал. Бас итгэлийн амьдралаар замнах үед ч хамгийн хэрэгтэй нь хайр гэмээр байна. Христ энэ газар хүртэл хүүхдүүдээ хайн ирээд, загалмайн хатуу зовлонг Өөрийн биеэр эдэлсэн гол шалтгаан ч мөн л хайраас үүдэлтэй. Хайр байхгүй бол бид юу ч биш гээд, хамгийн чухал нь хайр гэж Библид айлдсан. Энэ үгний утга учрыг дахин нэг удаа гүн гүнзгий тунгаацгаая. Хайраар өөрчлөгдсөн хадам…
Хамгийн агуу нь хайр
Ертөнцөд хамгийн сайхан, хамгийн хүчирхэг зүйл бол хайр гэлцдэг. Библийн сургаалыг авч үзэхэд ч тийм л байдаг, ертөнцийн зүй тогтлоор аваад үзсэн ч хайраар шийдвэрлэгддэггүй асуудал гэж байдаггүй бололтой. Үүнийг бид онолын хувьд мэддэг ч хааяа нэг илэрхийлэх арга дутсанаас хайрыг хэрэгжүүлж чаддаггүй. Сионы гэр бүлүүд маань “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” хэмээн айлдсан Бурханы шинэ тушаалыг сэтгэлдээ сийлж, тэнгэрийн хүүхдэд байх ёстой хайрыг бүрэн хэрэгжүүлцгээе. Хайр нь хөрсөн энэ үеийнхэн Эцсийн үед олны хайр хөрж, бусдад сэтгэл тавихаасаа илүү өөрийн ашиг хонжоог эрдэг цаг үе ирэх тухай Бурхан зөгнөсөн байдаг. Харин бусдыг хайрлаж халамжлах, бусдын сайн сайханд баярладаг ийм л хайрыг хэрэгжүүлээсэй гэж Бурхан биднээс чин сэтгэлээсээ хүсэж байгаа. “Эцсийн өдрүүдэд хэцүү…
Цаг зуурын төлөө амьдрагч ба мөнхийн төлөө амьдрагч
Библид авралыг өвлөн авах Бурханы хүүхдүүдийн иргэний харьяалал тэнгэрт байдаг хэмээн гэрчилдэг (Фил 3:20 үзэх). Иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бол мэдээж газарт хамаарах ажлаас илүүтэй тэнгэрт хамааралтай ажилд сэтгэл оюунаа зориулах нь зүйтэй. Бурхан ч хүүхдүүдээ зөвхөн махан биеийн амьдралд баригдан амьдрахыг хүсээгүй. Тиймдээ ч хожим буцаж очоод эдлэх тэнгэрийн яруу алдарт амьдралын төлөө зүтгэхийг сургамжилжээ. Энэ газар дээр аливаа улсын иргэний харьяалалтай хүн үүнийхээ дагуу эрх, үүрэгтэй байдаг. Түүн шиг тэнгэрт харьяалагдах хүнд ч бас тэнгэрийн иргэний харьяалалтай хүнийх нь хувьд эрх, үүрэг гэж бий. Энэ газрын амьдрал бидэнд ямар утга учиртайг, мөн хожим соёрхох мөнх амьдралын төлөө одооноос бидний хийх ёстой ажил юу болохыг ойлгож авцгаая. Үзэгдэх юмс ба үл үзэгдэх юмс Хүн энэхүү дэлхий хэмээгч хязгаарлагдмал…
Алгасал баяр ба амлалтын тэмдэг
Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гарч буй гай гамшгийн улмаас дэлхий дахин түгшүүртэй байна. Библид хэдэн мянган жилийн өмнөөс хэдийн анхааруулсан болохоор дайн дажин, зөрчил мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт, цаг агаарын онц сонин үзэгдлүүд гээд байгалийн гамшиг тасралтгүй гарсаар байна. Эдгээр бүхий л төрлийн гамшиг бидний амьдарч байгаа яг энэ Ариун Сүнсний үед нэгэн зэрэг цутгаж байгаа. Бурхан энэ цаг үед Алгасал баярыг сэргээж өгсний шалтгаан нь ард түмнээ элдэв төрлийн гай гамшгаас хамгаалахын төлөө юм. 3500 жилийн өмнө Египетээс гарах тэр үед Алгасал баярыг нэн түрүүнд израиль ард түмэнд мэдүүлсний учир ч мөн үлэмж их гамшиг Египет даяар буусантай холбоотой байв. Бурхан үргэлж гамшиг буулгахаасаа өмнө Өөрийн ард түмнээ Алгасал баяр сахиулан, улмаар Бурханы…
Алгасал баяраар гамшиг алгасан өнгөрдгийн учир
Бурхан диаволыг үлдэн хөөж хүүхдүүддээ мөнх амь өгөхийн төлөө Алгасал баярын үнэнийг бий болгосон. Сионы гэр бүлүүд Алгасал баярын чухлыг сайтар мэдэж байгаа хэдий ч Алгасал баяраар гамшиг алгасуулдаг болсон учир шалтгаан юу болохыг илүү нарийн судалж үзэцгээе. Алгасал баярын жинхэнэ утга учир юу болохыг, биднээс гамшиг алгасуулдаг Алгасал баярын хүч чадлын эх үндэс хаана байдгийг Библиэс ойлгож мэдэн, Бурханыхаа өмнө илүү даруу хүмүүс болцгооё. Алгасал баярын хурганы цусаар гамшгаас аврагдана Алгасал баяр нь одоогоос 3500 жилийн өмнө тогтоосон Бурханы баяр юм. Израиль үндэстнийг Египетэд боолчлогдон амьдарч байхад нь израильчуудыг тавьж явуул гэх Бурханы тушаалыг зөрчсөн Египетэд арван төрлийн гамшиг буусан. Ариун тооллын эхний сарын арван дөрөвний үдэш буусан арав дахь гамшиг нь уугануудыг цохих гамшиг байжээ. Иймд Бурхан хурганы…
Бодоогүй өдөр ирэх Бурхан
Христчин хүн “амар амгалан, аюулгүй байдал” гэсэн бодолд автвал юу болох вэ? Ийм хүн гаднаа христчин гэж харагдаж байвч дотроо христчин хүний төрхгүй байх нь бий. Зарим хүн зовлон зүдгүүр, хавчлага саадтай үедээ халуун итгэлтэй байснаа харин таатай нөхцөл байдалд орохоороо бүр эсрэгээрээ Бурханд итгэх итгэлээ гээх тохиолдол гардаг. Библи нь хүн төрөлхтөн биднийг бүтээсэн Бүтээгч Бурханы тэмдэглэсэн үг болохоор хүний сэтгэл бодлыг нарийн тодорхой дүрсэлсэн бичээс юм. Бидний сэтгэлийг Бурхан сайн мэддэг тул биднийг Сатан диаволын арга мэхэнд уналгүй авралд хүрэг гэсэндээ Библийн 66 номыг бичиж үлдээжээ. Бурханы үг нь заримдаа биднийг зэмлэдэг, зарим үед биднийг залхууралд автуулахгүйн тулд сэрээдэг. “Ирэхгүй удна” ба “Удахгүй ирнэ” гэх бодлын ялгаа Бурханы үгийг унших үед хамгийн чухал зүйл нь үгийг хүлээн авах…
Бурханы хүн ээ
Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ уршгаар сүнсний хоргодох хот болох энэ дэлхийд хөөгдөж ирсэн нүгэлтнүүд бол хүмүүн бид. Ийм л өрөвдөлтэй хүн төрөлхтнийг аврах гэсэндээ Бурхан гэм зэмгүй, толбогүй Христийн цусаар авралыг, өөрөөр хэлбэл нүглийн уучлалыг өгч, Бурханы хүүхэд болгон дахин төрүүлээд, тэнгэрийн хаанчлалдаа буцах ивээл ерөөлийг соёрхсон билээ. Бурханы хүнээр дахин төрсөн бид Бурханаас юун түрүүнд юу гуйх ёстой юм бол? Мөн Бурхан хүүхдүүд биднээсээ хамгийн их хүсдэг зүйл нь юу юм бол? Энэ бол амь, өөрөөр хэлбэл мөнх амь юм. Бурхан хүүхдүүдээ мөнх амийг олж, тэнгэрийн хаанчлалын баяр баясгаланд оршихыг л тэсэн ядан хүлээж байдаг юм. Итгэлийн сайн тэмцлээр тэмцсэний эцэст мөнх амийг зуур “Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн…
Дуулгавар ба итгэл
Энэ жил Эцэг Ан Сан Хун Христ энэ газарт мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг тоо нь төгс төгөлдөр байдлыг илтгэдэг. 99% болон 100%-г харьцуулахад ганцхан тооны зөрүүтэй ч энэ нь хоорондоо асар их ялгаатай. Эхнийх нь төгс бус, хоёр дахь нь төгс гэсэн санааг илэрхийлдэг. Бид итгэлээ 100% төгс болгохыг хүсвэл дуулгавартай байдалд суралцах хэрэгтэй. Энд хэлж байгаа дуулгавар нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлж байна. Сүүлийн үед хүмүүс бусдын үгийг сонсож дуулгавартай дагахаас илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж тэмцэхийг зөв зүйтэйд үздэг болж. Хүний үгэнд дуулгаваргүй байлаа ч Бурханы үгэнд бол үргэлж дуулгавартай байх хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд дуулгавартай байна гэдэг боломжгүй шүү дээ. Дуулгавар болон итгэлээрээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн хүүхдүүд болцгооё. Дуулгаварт байдлаар биелэгдэх…