Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Амийн хуулийг сахицгаая
Давидын амьдралыг харахаар Бурханы тогтоол, зарлиг, хууль түүний амьдралын баяр хөөр байсан нь илт. Бурханы хууль нь сэтгэлийг сэргээдэг, Бурханы сургаал нь зүрхний баясгалан хэмээсэн Давид Бурханы хууль тушаалыг шижир алтнаас ч илүүгээр хүсэж байж (Дуу 19:7-11). Бурханы ард түмэн мөн л бол Бурханы сургаал нэг бүрийг дуулгавартай дагадагтаа баярладаг байх ёстой. Бурханы үг болгон хүүхдүүд бидний сүнсний ашгийн төлөө, мөнх амь, аврал, мөн ерөөл өгөх гэсэн Бурханы туйлын хайраас үүдэлтэй юм. Сионы бүх гэр бүл Бурханы тушаалыг хайрлаж, сахиад Давид шиг Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүмүүс болоосой гэж хүсэх байна (Үйл 13:22). Шинэ ертөнцөд дасан зохицохын төлөөх сургуулилт Сансрын хувцас өмссөн нэгэн шүхрээр нисэгч агаар мандлын дээд үелсэн давхаргаас чөлөөт уналт хийсэн нь амжилттай болсон талаар хэдхэн хоногийн өмнө…
Бурхан тусална
Түүхэнд тодорсон алдар суутнуудаас хэн нэгний тусламж дэмжлэгийг авалгүйгээр бор зүрхээрээ явж байгаад их үйлс бүтээсэн хүн байдаггүй бололтой. Библийн түүхэнд гардаг итгэлийн суут өвөг дээдсийн дунд ч хэн нэгний тусламжгүйгээр тухайн байр сууринд өөрсдөө хүрсэн хүн гэж байхгүй. Тусламжийн тухайд хүнээс авдаг тусламж ч бий. Харин хамгийн хүчирхэг агуу тусламж нь сансар огторгуй түмэн зүйлийг цогцлоон бүтээж, цаг үе, түүхийг эрхшээн захирдаг Бурханаас ирдэг билээ. Хүний тусламж бүтэлгүйтэж, эсрэгээрээ ажил нураах учир шалтгаан болох үе бий. Харин Бурханы тусламж биднийг үргэлж мөнхийн аврал, ололт амжилтын зам руу чиглүүлж байдаг. Бурханаас тусламж аваад хийсэн ажил бүтэлгүйтнэ гэж огт үгүй. Бурханаар туслуулдаг хүн хамгийн хүчирхэг Энэ явдал эртний Хятадын Хан хэмээх нэгдсэн хаант улс байгуулагдсаны дараа болжээ. Хан улсын анхны хаан…
Санагалзах нутаг тэнгэрийн хаанчлал ба хүлээлт
Өчигдөрхөн 2011 он эхэлсэн юм шиг санагдсан ч аль хэдийн нэг жил дуусч, дахин нэг жил эхэлж байна. Хоног хугацаа өдөр өдрөөр ард үлдэж, он цаг жил жилээр улиран одохын хэрээр тэнгэрийн хаанчлалыг болон тэнгэр Эцэгээ санагалзсан сэтгэл маань улам бүр яаран догдлох мэт. Урьдын цагт нэгэнтээ алдаж, мартагдсан мөнхийн тэнгэрийн хаанчлалыг гэсэн санагалзал, тэнгэр Эцэгийг энэ газар үтэр түргэн морилон ирэхийг нь хүсэмжлэх хүлээлт гээд энэ бүхэн Сионыхны маань сэтгэл зүрхэнд давхацсан цаг үе бол жил жилийн энэ үе гэж бодогдоно. Хүсэл найдвар нь бодитоор биелэхийг шүүрс алдан хүлээх зуур ариун байдал ба итгэл сүсэг дор мөнхийн тэнгэрийн эх нутгаа чин үнэнээр хүсэмжлэн санагалзаж, өдөр бүрийг утга учиртайгаар, үнэ цэнэтэйгээр амьдраасай хэмээн хүсье (Ром 8:25, 2Пет 3:11-13). Санагалзах нутаг…
Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй
“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй.” 2000 жилийн өмнө Есүс энэ газарт ирээд 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээ тунхаглаж эхлэхдээ анх хэлсэн үг энэ (Мат 4:17). Есүсийн энэхүү үгэнд хүн төрөлхтнийг гэмших сэтгэлээр тэнгэрийн хаанчлалд бэлтгээсэй гэх хүсэл шингэсэн байдаг. Бурханы улс ойрхон ирэх үед бүгд гэмших сэтгэлээр, зөв амьдарч байгаад тэнгэрийн хаанчлалд орохыг Есүс хүссэн учраас “Гэмшицгээ” гэсэн үгээр авралын үүдийг нээсэн билээ. Өнгөрсөн жилээс энэ жил, өчигдрөөс өнөөдөр мөнхийн Бурханы хаанчлал бидэнд хоног хоногоор ойртсоор л байна. Дөхөн айсуй тэнгэрийн хаанчлалыг санаад, бид яавал Бурханы хүсдэг үнэн гэмшилд хүрч болохыг Библийн сургаалаар судалж мэдье. Гэмшихгүй хүнд сүйрэл ирнэ Бидний сахиж тэмдэглэдэг Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр зэрэг намрын баяруудад гэмшлийн утга санаа агуулсан байдаг. Майхан баярын хамгийн гол…
Бурханыг баярлуулдаг хүн
Бурхан Сионд оршигч хүүхдүүддээ үхэл, зовлон, гашуудал гэж байдаггүй мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өв болгон өгнө гэж амласан. Бид ийнхүү мөнхийн мөнхөд эдлэх мөнхийн тэнгэрийн хаанчлалыг соёрхсон Бурхандаа талархал ба яруу алдар өргөж, Бурханыхаа хөтлөлийг даган явдаг итгэлтэй байх хэрэгтэй юм. “Мэргэн хүү эцгийн баяр баясгалан, мулгуу хүү эхийн зовлон” хэмээн Сургаалт үгс номонд гардаг (Сур.Үгс 10:1). Бурханы мэргэн хүү, охины хувиар “Яавал Бурхандаа баяр баясгалан өргөж чадах бол? Ямархуу итгэл, шийдвэрээр Бурханд яруу алдар өргөн амьдарч чадах бол?” хэмээн тунгаан бодоод, бүгд харамсах зүйлгүйгээр ивээлтэй итгэлийн амьдралаар амьдрахыг хүсье. Газраас илгээсэн материалаар барьсан тэнгэр дэх гэр Нэгэн баян хүн итгэлийн амьдралаа дуусган, тэнгэрийн хаанчлалд орж гэнэ ээ. Тэнд нь тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг авсан Петр түүнд газарчлав гэнэ. Тэр баян дэлхийд…
Бурханы амлалт
Аливаа амлалт гэдэг бол ямар нэг зүйлийн тал дээр яах ийхийгээ урьдчилан тогтоож, түүнийгээ зөрчихгүй байна гэдгээ харилцан хэлцэл хийхийг хэлдэг. Үүнээс гадна хоёр талын харилцан нэг нэгэндээ амладаг зүйл болохоор амлалт тогтоосон субьектууд гэж байдаг. Хуучин, шинэ гэрээний 66 номноос бүрддэг Библи нь Бурхан ба хүн төрөлхтөн бидний хооронд тогтоогдсон Бурханы үй олон амлалтыг агуулж байдаг юм. Хуучин гэрээ нь Бурхан еврейчүүдэд өгсөн хуучин гэрээ хэлцэл, харин шинэ гэрээ нь Бурхан бидэнд өгсөн шинэ гэрээ хэлцэл юм. Бурханы энэ амлалтаас хүн нэг ч үсэг, нэг ч зураас хөдөлгөх эсвэл өөр бусад юмаар сольж болохгүй. Тийм учраас Библид Бурхан болон бидний хоорондын харилцан амласан тэрхүү үгэн дээр нэмж ч, хасаж ч болохгүй гэж захисан (Илч 22:18-19). Эдүгээ ертөнцийн үндэстнүүдэд бид…
Бурханд юу өргөх вэ?
Бурхан бидэнд мөнх амь төдийгүй ерөөл соёрхож, тэнгэрийн орныг захирах эрх мэдлийг ч хүртэл амласан билээ. Тэнгэрт үйлдсэн алдаа нүглийг маань бүгдийг нь уучилсан төдийгүй нүгэлтэн биднийг тэнгэрийн “хаан тахилч” болгож өөрчилж, мөнх амь авах хүртэл маань өдөр бүр тахилын ширээн дээрх Хурга болж үхлээс ч татгалзаагүй юм. Бурханы энэ хайранд бид яаж хариулах вэ? Хүүхдүүд нь болсон бидний л авралын төлөө золиос болохоос буцалгүй, амь биеэ харамлалгүй бидэнтэй цуг байгаа тэнгэр Эцэг Эхдээ чухамхүү юуг өргөх вэ? Бурханаас чухалчлан залбирч гуйхдаа бид ямар нэг юм өгөөч хэмээн нэхэхээсээ өмнө Түүнд юу өргөхийгөө, мөн энэ газар Бурханы гүйцэлдүүлж буй авралын ажлын төлөө бид юу хийж чадахыгаа нэг удаа ч болов бодож үзэх хэрэгтэй. Эх ба өндөг Хэзээ ч билээ дээ…
Өчүүхэн зүйлээр гүйцэлдүүлдэг агуу түүх
Мөрөөдөл биелдэг гэлцдэг. Мөрөөдөл байхгүйдээ л биелдэггүй болохоос мөрөөдлөө нандигнаж, тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээх юм бол зайлшгүй биелэх болно. “Хүсэл байгаа газар арга зам бий” гэсэн өрнөдийн нэгэн зүйр үг байдаг юм. 2000 жилийн өмнө “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Мат 28:19) гэж айлдсан үедээ Есүс ямар ч нөхцөл тавилгүйгээр, хүсэл байгаа л бол хүн бүхэн явж чадах тийм зам нээж өгсөн билээ. Бурханыг туйлаас түшдэг итгэл л байвал хэн ч бай Бурханы гайхамшигтай түүхэнд хамтран оролцож чадна. Өөрийнхөө дутуу дулимгийг бодож, эргэлзэж тээнэгэлзэхээс илүү, өчүүхэн зүйлээр агуу түүхийг хөтлөн явуулж ирсэн Бурханы хүч чадлыг санаад, “Би ч гэсэн зөгнөлийн гол баатар болж чадна” гэсэн мөрөөдөл тээж, сайн мэдээний…
Миний баяр баясгалан та нарт
Сүүлийн үед Сионы баяртай мэдээнүүд өдөр тутам тасрахгүй байна. Сайн мэдээ улам бүр хурдтай тархаж, Солонгост ч сар бүр олон сүнс шинэ амийг олж, гадаад сайн мэдээ ч ид эрч хүчтэй өрнөж байна. Бурхан Сионд ерөөсөн зөгнөл ёсоор шинэ Иерусалим Эхийн яруу алдар улам хурц гэрэлтэн, Сионы ард түмэн бид ч магтаал, яруу алдар хүртээд байна. Энэ бүхэн нь зөгнөлүүдийг яаравчлан биелүүлдэг Бурханы ивээл, Сионы гэр бүлүүдийн маань Бурханы үгэнд дуулгавартай байсны үр дүн гэж бодогдоно. Итгэгч та бүхэн Эхийн сургаалд дуулгавартай байж, гэр бүлүүд болон хөршдөө өдөр бүр инээмсэглэн хандаж ирсэн болохоор Бурхан бүр ч их инээмсэглэм, баяр хөөр зөвшөөрч өгч байгаа хэрэг. Христийн сайн мэдээ бидний дотор баяр баясгаланг оргилуулдаг. Үргэлж баяр хөөр дотор амьдран, Бурханы хүслийг биелүүлж,…
Ивээлтэй үг, сэтгэл уярам үг
“Бусдад сайхан үг хэлбэл эргээд өөрт сайхан үг хэлнэˮ гэсэн Солонгосын зүйр үг байдаг. Бусдаас таагүй хатуу үг сонсохгүйн тулд бусдад таатай зөөлөн үг хэлэх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа бид бусадтай найрсаг дотно харилцаатай байя гэвэл зөв зүйтэй, аядуу намуун үг яриа ашиглах хэрэгтэй. Бурхан хүнийг нэг ам, хоёр чихтэй бүтээсэн нь “Ярихаасаа хоёр дахин их сонс” гэсэн утгатай гэж хүмүүс ярьдаг. Библийн олон хэсэгт Бурхан бидэнд хэрхэн ярих тухай сургасан байдаг. Урьд өмнө бид дуугаа өндөрсгөн ярьж, шунал хүсэл ихтэй байсан бол одооноос тэдгээр алдаагаа таягдан хаяж, тэнгэр Эцэг Эхийн сургаалыг даган, Эцэг Эхийн биднээс хүсэж буй үзэсгэлэнт төрхөөр өөрчлөгдөх ёстой юм. Их залбирахын зэрэгцээ Бурханы энэрэнгүй, өршөөнгүй, дөлгөөн даруу чанарыг нь дуурайгаад, эргэн тойрныхоо бүх хүнийг аврах тэнгэрийн…
Бидний хүлээж байгаа зүйл
Итгэгчдийн тухайд Бурханы амласан ерөөлийг авах хүртэл хүлээлтийн цаг хугацаа гэж бий. Тэд Бурханы морилон ирэхийг ч хүлээж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед эдлэх баяр хөөр, аз жаргалаа ч хүлээнэ. Мөн дайсан диаволын хамгийн сүүлд шүүгдэх тэр цаг мөч төдийгүй итгэл дотор нойрсож буй хүмүүсийн амилалт, амьд үлдсэн бид өөрчлөгдөн Бурханыг угтах яруу алдрын цаг мөчийг ч хүлээдэг. Хүлээлтэнд тэвчээр хэрэгтэй. Мөн бэлтгэлээ базаах ч шаардлагатай. Энэ амьдралынхаа турш бидний хүлээх ёстой зүйл юу болохыг, бас ямар бэлтгэл хэрэгтэйг одоо бодож үзэцгээе. Бурханыг хүлээх итгэл Уг нь бид тэнгэрт Бурхантай хамт оршдог тэнгэр элч нар байв. Гэвч Сатаныг урван тэрслэхэд хамсаатан нь болж, нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөн ирсэн гэж Библид мэдүүлдэг. Үхэхээс өөр аргагүй нүгэлт биднийг аврахын төлөө Бурхан…
Харуулын үүрэг ба үеийн шинж тэмдэг
Хэн нэг хүнийг юм уу ямар нэг зүйлийг хамгаалдаг хүн бол харуул. Хүмүүс унтаж байх үеэр ч сэрүүн сэргэг, анхааралтай байж, дайсны халдлага, аливаа аюул гамшиг болох шинж тэмдэг ажиглагдвал хүмүүст мэдэгдэж сэрэмжлүүлэх нь харуулын үүрэг. Бурхан Сионы хүүхдүүдэд сүнслэг харуулын үүргийг даалгасан. Сүнслэг харуулуудын үүрэг нь хүмүүс сонссон ч, эс сонссон ч Бурханы үгээр ертөнцийг сэрэмжлүүлж, гамшгаас аврагдахад нь тусалж, аврал руу хөтлөх явдал юм (Езе 3:11, 17-18 үзэх). Өнөө үед гарч байгаа өдий төдий гамшиг нь Бурханаас хүн төрөлхтөнд илгээж буй сануулгын мессеж гээд бодохоор сүнслэг харуул болсон бид өөрт ямар ч хамаагүй мэт зүгээр хараад суугаад байж болохгүй юм. Энэ цаг үеийн байдлын талаар Библид хэрхэн зөгнөснийг, эдүгээ хүн төрөлхтөнд тулгараад байгаа үй олон гамшгаас хэрхэн аврагдах…
Мэдлэгтэй итгэл ба үйлстэй итгэл
Өнөө үед ертөнцөд олон сүм байгаа боловч ихэнх нь Есүсийн биечлэн зааж, сахин биелүүлэх жишээ үзүүлсэн шинэ гэрээний сайн мэдээг дагадаггүй. Христэд итгэдэг гэх хүмүүс Есүст итгэх л юм бол аврал авна гэж зүтгэцгээдэг. Тэд өөрсдийгөө Библи уншдаг гэж ярьдаг хэрнээ үнэн хэрэгтээ Библид бичигдсэн, бид бүхний үйлсээрээ харуулах ёстой Христийн сургаалыг хайхардаггүй. Энэ нь христчүүдийн бодит байдал билээ. Бурханы үгийг мэддэг атлаа хэрэгжүүлдэггүй бол тушаал ба хууль дотроо шингээсэн Бурханы хүслийг ч сайн ойлгож чадахгүй, Бурханы авралын ажилд ч оролцож чадахгүй. Мэдэхийг нь онол, хэрэгжүүлэхийг нь практик гэдэг. Ертөнцийн энэ зүй тогтлоос харсан ч тэр онол практик хоёр зохицохгүй л бол ямар ч ажил бүрэн төгс биеллээ олдоггүй. Бидний итгэлийн хувьд ч мөн адил. Мэдэх нь чухал ч хэрэгжүүлэх…
Зөгнөл даган амьдардаг хүмүүсийн эдлэх яруу алдар
Библи нь ганц ч үсэг, ганц ч зураас зөрөлгүй биелдэг Бурханы зөгнөлийн ном билээ. Үнэн Бурханы төлөвлөсөн бүхэн зайлшгүй бүтэх болохоор зөгнөлд анхаарлаа хандуулж, зөгнөлтэй хөл зэрэгцэн алхах нь үнэхээр үзэсгэлэнтэй, амьдрах хамгийн зөв арга зам гэхэд болно (Иса 14:24, 2Пет 1:19 үзэх). Зөгнөлийн дагуу амьдардаг хүмүүсийн авах ерөөл, яруу алдрын талаар Библийн сургаалыг судалж үзэнгээ өнөө үед бидэнд оногдсон зөгнөлийн дагуу цаашдаа хэрхэн амьдрах ёстойгоо бодож үзэцгээе. Зөгнөлтэй хөл нийлүүлсэн Христ Есүс Алгасал баяр тэмдэглэснийхээ дараа Гетсемани гүвээн дээр залбирч байх тэр шөнө тэргүүн тахилч нар болон ахлагчдын явуулсан бүлэг хүмүүс Искариотын Иудасыг даган Есүсийг барихаар ирдэг. Петр Есүсийг хамгаалахаар илдээ сугалж далайхад Есүс Петрийг болиулж, энэ нь Библийн зөгнөл биелэх үйл явц болохыг сануулжээ. “... Тэгээд тэд ирж,…
Золиос, хайрын Эх
Библид “Бурхан бол хайр” хэмээн тэмдэглэсэн байдаг (1Иох 4:8). Өөрийн золиосоороо амийн үнэний шинэ гэрээг босгож өгсөн Эцэг Бурхан болон одоо энэ цаг мөчид ч хүртэл мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөхөөр нөр их хичээж буй Эх Бурхан маань бид бүхнийг өнөөдрийн энэхүү байр сууринд хүргэсэн юм. Эцэгийн маань хайр хэмжих аргагүй, Эхийн маань хайр түүнээс бүр ч илүү хэмжээлшгүй, хязгааргүй их билээ. Сионы гэр бүлүүдийн бие биедээ туслан хайраар нэгддэг тэр хүч Эх Бурханаас гарсан гэж хэлмээр байна. Эхийн хязгааргүй золиос, хайр л үл үзэгдэх сүнсний ертөнцөд Сатаны бүх саадыг хөөн зайлуулж, үр хүүхдүүд биднийгээ ялалтанд хүртэл хөтөлдгийг Библиэр дамжуулан баталж үзье. Харамгүй хайр Эрт урьд цагт нэгэн багш шавь нарынхаа хамтаар ухаарал олж авахаар урт аян замд гарч гэнэ.…
Бурхан биднийг аварна
Өнгөрсөн аль ч үеэс илүү бидний амьдарч байгаа энэ цаг үе нь Бурханы тусламж, хамгаалалт илүү их шаардлагатай зөгнөлийн үе болов уу гэсэн бодол төрж байна. Гамшиг газар авсан үе байх тусам Бурханы ард түмэнд юу юунаас илүү Бурханы авралын мутар хэрэгтэй. Ийм утгаар, одоо энэ цагт Бурханы авралын тухай сургаалыг Библиэс хамтдаа нэгд нэггүй судалж үзэцгээе. Бурханыг өөрийн тусламж болгодог хүнд гамшиг ойртохгүй Бурхан бол бидний Хоньчин хийгээд Аврагч билээ. Бидний түшиж найдах Нэгэн нь зөвхөн Бурхан. “Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм. ... Мянган хүн чиний…
Сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээдэг вэ?
Библийн түүхээс харвал Бурхан яг шийдвэрлэх чухал мөч тулж ирэхэд гайхамшиг үзүүлж, ард түмнээ аварсан байдаг. Улаан тэнгисийг хуваасан түүх, 40 жилийн турш зургаан зуун мянган эр цэрэг, тэдний ар гэрийнхэнд өдөр өнжилгүй манна буулгасан явдал, хадыг цохиж ус гаргасан тохиолдол гэх мэт израиль ард түмнийг бэрхшээлтэй учрах болгонд Бурхан тэдэнд гайхалтай аргаар зам нээж өгч байсан дүр зургуудыг харж болно. Тэгвэл өнөө үед сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээх юм бол? Үүний хариулт нь мөн л Бурхан. Бид тэнгэрт Сатанд мэхлэгдээд энэ газарт хөөгдөж ирсэн. Тэр байтугай одоо ч Сатан мэхлэх л юм бол мэхлэгдэхэд хэзээд бэлэн байдаг мөхөс ядмаг хүмүүс билээ. Харин үргэлж биднээс зуурч, залж чиглүүлдэг тэнгэр Эцэг, Эх маань байгаа учраас л мөхөс дорой бид хүчирхэг нэгэн…
Амралтын өдрийн утга учир
Ваар, шаазан эдлэл хийхийн тулд хэвэнд цутгах, хэлбэрт оруулах, өнгөлгөө хийх, хатаах, зууханд хийх, дахин зууханд хийх гээд бүрэн гүйцэд болох хүртэл нь нэлээн нүсэр явц шаардагддаг. Нэг амь төрөхийн төлөө ч мөн арван сарын турш эхийн хэвлийд ураг бүрэлдэх явц бий. Нүдэнд харагдах махан биеийн ертөнцөд ч хүртэл юм бүхэн бүрэн төгс болох хүртэл хөдөлмөр зүтгэлийн явц байдаг байх нь. Яг үүн шиг нүдэнд харагдахгүй сүнсний ертөнцөд Бурхан биднийг төгс бүтээл болгон бүтээхийн тулд тасралтгүй зүтгэсээр байгаа. Тэнгэрийн иргэний хувьд дутуу зүйлгүй байг гэсэндээ долоо хоног бүр Бурхан Амралтын өдрөөр бидэнд ерөөл өгч, шинэ хүч чадал соёрхдог. Бурханы хайраараа тогтоосон Амралтын өдрийнх нь утга учир болон ач холбогдлыг бодож эргэцүүлцгээе. Сүнслэг нүгэлтнүүд Амралтын өдрөөр ариусна Бид дэлхийд төрсөн нь…
Амралтын өдөр ба Бүтээгч Бурхан
Бурханы тогтоосон баярыг сахидаг ариун хүмүүс баяр дотор шингэсэн Бурханы зүй тогтол, хүүхдүүдийнхээ сүнсийг аврахын тулд нөр их зүтгэж буй Бурханы хайрыг ухаарч чадна. Тийм л учраас бид Бурханы тушаалыг шижир алтнаас илүү хайрлаж, эрхэмлэн сахидаг (Дуу 119:127, 50:5 үзэх). Бурханы баярууд дундаас Амралтын өдөр бол тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсан, эмээн хүндэтгэдэг өдөр юм. Зургаан өдрийн бүтээлийн ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарсан Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгосон. Мосегийн үед Арван тушаалын дөрөв дэх тушаал болгон “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн тушаал буулгасан байдаг. Бурхан израиль ард түмнийг Бүтээгчийн хүч чадлыг дурсан, Бурханаас ерөөл аваг гэсэндээ Амралтын өдрийг сахь гэж тушаасан юм (Эхл 2:1-3, Гэт 20:8-11). Ариун Эцэгийн үе төдийгүй Ариун Хүүгийн…
Хоосон юманд бэдрэх хүмүүний амьдрал
Библид бидний амьдралыг удалгүй алга болох өглөөний шүүдэр мэт хэмээн дүрсэлсэн байдаг. Бурханы баттай айлдал ёсоор өнгөрсөн амьдралаа эргээд нэг харвал цаг хугацаа нээрээ л хурдан өнгөрөх юм. Сионы гэр бүлүүд та бүхэн хүний амьдрал хичнээн хоосон, утгагүй байсаар замхран оддогийг бодож үзэнгээ тус бүрд тань өгөгдсөн цаг хугацаанд Бурханы бидэнд даалгасан жинхэнэ ирээдүйтэй ажлын төлөө хичээл зүтгэл, чин сэтгэлээ зориулахыг хүсэж байна. Хоног өдрийг хоосон юмнаас зуурч элээх дэмий хоосон амьдралаар бус, мөнхийн тэнгэрийн хаанчлал байгааг Библиэс судлаад, сэтгэл дэх амьд найдвараа шинэчлэх ивээлтэй цаг болгоорой. Маргаашаар бүү сайрх Нэгэн загасчин далайн эргээс санаандгүй Алладины шидэт дэнлүү олжээ. Дэнлүүг илтэл аварга хүн гарч ирээд, нэг хүслийг чинь биелүүлж өгье гэв. Загасчин нэг жилийн дараах сонинг авчирч өгөөч гэж гуйв.…