Сайн дурын ажлын тэмдэглэл
Бусадтай хуваах тусам улам ундардаг зүйл бий. Тэр бол хайр, аз жаргал.
Сайн дурын ажлын шинэхэн мэдээ мэдээлэл сонсмоор байна уу?
Нэг хүний халамж хайр чухал байдгийн учир
Төрөлт багасаж, хүн амын насжилт ихэссэнээс болоод цусны доноруудын тоо буурсаар байхад харин цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Цус сэлбэх шаардлагатай хүмүүст туслах хүсэл зорилгоор, мөн тухайн өвчтөн хэн нэгний аав, ээж эсвэл магадгүй бүр манай ах дүү, эгч дүү ч байж болно гэж бодоод би цусны донорын аянд оролцохоор шийдлээ. Арга хэмжээ эхлэхийн өмнө миний цус тэнцэх эсэхийг шалгуулахаар би эмнэлэг явж шинжилгээ өгөв. Харамсалтай нь би донор байх боломжгүй байлаа. Харин би ямар нэг байдлаар үнэхээр туслахыг хүсэж байсан тул бие бүрэлдэхүүнд нь оръё гэж шийдлээ. Арга хэмжээний өдөр цусны төв өглөө эртээс эхлэн хүн пиг болсон байлаа. Цусаа өгөхөөр болсон гэр бүлүүд гэрэлтэй инээмсэглэнэ. Би цусаа өгч чадаагүй ч тэдэнтэй хамт байгаадаа бас баяртай…
Ким Сон Сүг / Солонгос, Чүнжү
Сайн үйлсийн аян явуулсан шалтгаан
Сайн дурын аяны боломжийг алддаггүй найзуудтайгаа цуг би оюутны клубынхээ хүрээнд гудамж талбай цэвэрлэх ажилд оролцсон юм. Бид манай сургуулийн ард байдаг хоолны гудамжийг цэвэрлэх хэрэгтэй болов. Тэр гудамж ресторан, кофе шоп эгнэж байдаг учир хаа сайгүй нэг удаагийн аяга, хүнсний хог хаягдал, тамхины иш байлаа. Удалгүй сайн дурын ажилд оролцоно гэсэн баяр хөөр маань ч замхрав. Хогийн далан байх нь тэр. Би өөрийн эрхгүй хөмсөг зангидав. Бүр цэвэрлэгээний багаж, бээлийтэй хэр нь цэвэрлэж зүрхлэхгүй байлаа. Тэндээс холдохоор эргэн тойрноо тойруулан хартал найзууд маань хичээнгүй гэгч нь хог түүж байлаа. Миний ард байсан бусад сайн дурынхан ч хүртэл муухай үнэртэй хогийг огтхон ч дургүйцэлгүй түүж байлаа. Надад ичих сэтгэл төрөв. Би хэсэг азнаж байгаад сайн үйлсийн утга учрын талаар бодлоо.…
Ким Су Жон / Солонгос, Бүчон
Бидний хийж чадах зүйл
“Тэдний төрөлх хэлээр нь ч ярьж чадахгүй байж бид ер нь тэнд юу хийх болж байна аа?” Энэ бол өнгөрсөн зун Солонгосоос дэлхийн нөгөө өнцөгт байдаг Колумб улс руу нисэхдээ бодож байсан бидний бодол. Хэдийгээр бид зуны амралтаараа сайн дурын ажил үйлс өрнүүлэхийг хүссэн ч бид тэнд яаж ажилладаг талаар мэдэхгүй байсан болохоор хийж чадах зүйл байхгүй байвал яана аа гэж санаа зовж байлаа. Харин Богота хотын албаны хүмүүстэй уулзаад, бидний бодол өөрчлөгдсөн юм. Бид хотын захиргаагаар орж танилцан, Бурханы сүмийн ажилтан залуучуудаас бүрдсэн ASEZ WAO багаа танилцуулж, улмаар энэ хотод сайн дурын ямар ажил үйлчилгээ хэрэгтэй байгааг асуухад хотын захиргааныхан баярлаж байлаа. Нэг албан тушаалтан нь биднийг өөр хэлтэс хариуцсан албаныхан болон хотын орлогч даргатай танилцуулж, тэд ASEZ WAO-н…
Ким Мён Ын / Солонгос, Намянжү
Хайрын сайн үйлсийн давтамж
Ах эгч дүү нар Бангладешийн нийслэл Дакка хотод гудамж цэвэрлэх ажилд оролцохоор цугларав. Хэдийгээр борооны улирал байсан ч тэнгэр хүртэл бидэнд урам өгч, баярлуулъя гэсэн шиг тэр өдөр нарлаг сайхан байлаа. Ийм сайхан цаг агаарын ачаар цэнхэр футболк, шар хантаазтай ах эгч дүү нар маань бүр ч илүү гэрэлтэж харагдана. Тэр өдөр бидний цэвэрлэж байсан газар бол нэгэн том эмнэлгийн ойр орчим байв. Янз бүрийн хог шороотой холилдсон байсан тул бид гараараа нэг бүрчлэн цэвэрлэх хэрэг гарсан юм. Хувингаар ус цутгачихсан аятай хөлөрч байсан ч бид дор бүрнээ л хичээнгүйлэн ажиллаж байв. Өглөөгүүр гэх богинохон хугацаанд цэвэрлэгээ хийсэн гэхэд бидний цэвэрлэж түүсэн хог нэг тонн гаруй болов. Биднийг ажиглаж байсан эмнэлгийн ажилтан бүр гадаа гарч ирээд, биднийг магтаж байлаа. Тун…
Жон Мин Жи / Солонгос, Пусан
Үнэ цэнэтэй ажил
“Ковид-19”-г ялан гарах найдвар тээн 2020 оны дөрөвдүгээр сард би Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ багаас явуулсан “Гараас гарт (Hand to Hand)” хэмээх сайн дурын аянд оролцсон юм. Урам өгөх уг аян нь “Ковид-19”-н улмаас махан биеэр ч ядарч, сэтгэл оюунаар ч ядарч байгаа хүн ард болон вирустэй тэмцэхээр хичээж буй хүмүүст урмын захидал болон бэлгийн багц хүргэх ажил байсан л даа. Эхлээд ийнхүү урам өгөх бэлгээ орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвд илгээж, өөрсдийн хүсэл эрмэлзлээ харууллаа. Бид тэгээд ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй эмнэлгийн ажилчид болон хөл хорионы ажилтнуудад жаахан ч болов тайтгарал, урам дэм өгнө гэдэгт итгэн, урмын үгтэй захидал бичин, амттан шимттэн багцалж боов. Биднийг нийгмийн эрүүл мэндийн төв дээр…
Ким Тэ Ху / Солонгос, Гуанян
Үг бүрд хайраа шингээн ярих нь
Би их сургуульд орохоосоо өмнө Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ багийнхантай сайн дурын ажил явуулахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Би тэдний үйл ажиллагааг өмнө нь киноноос, мэдээнээс л үздэг байсан юм. Тэгтэл “Ковид-19” цар тахлын улмаас би сургуульдаа очиж чадаагүй тул сайн дурын ажил олон сараар хойшлогдлоо. Намайг үүнд бухимдаж байтал Олон улсын хүчирхийллийн эсрэг өдрийг тохиолдуулан ASEZ-н зүгээс “Үг хэлээр доромжлохоо больё” сэдэвт аян зохион байгуулав. Энэхүү компанит ажил нь үг хэлний хүчирхийллийг зогсоох, зөв боловсон хэл ярианы соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн байв. Энэ аянд оролцох маш амархан байлаа. Өдөр тутмын амьдралдаа ердөө эргэн тойрныхоо хүмүүст л урам зориг хайрласан үгс илгээх ёстой байв. Энэ аян надад ган гачгийн үеэр яг цагаа олж…
Чон Сэ Ым / Солонгос, Дунхэ
Сүүлчийн боломж
Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан хэт халуунаас болоод настай хүмүүс олон цагаар гадаа ажиллах амаргүй байлаа. Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан хүнд хэцүү нөхцөлд байгаа Гүрегийн тариаланчдад туслахаар очив. Халуун цаг агаарыг ажралгүй тосгонд нь туслахаар ирсэнд талархаж, тосгоны дарга биднийг халуун дотноор угтан авлаа. Өргөн уудам тариан талбайн бараг бүх мод нь унасан харагдаж байлаа. Бүрэн сэргэх хүртлээ нэлээн хугацаа орох шинжтэй. Тариаланчид дангаараа хийж дийлэх ажил биш байлаа. Өндөр настай…
Ким Шин Хён / Солонгос, Гуанжү
Бүгд хайраар нэгдээд хийсэн нь
“Ковид-19”-с болоод өдөр тутмын маань амьдралд өч төчнөөн өөрчлөлт гарав. Хичээлийн семестрийн нээлтийн өдөр хойшлогдож, семестрийн эхний хичээлийг онлайнаар эхлүүлэх ёстой байв. Нийгмээс хол хөндий, засгийн газрын удирдамж заавраа дагаж байх зуур би халуун шугаман дээр вирустэй тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон хорио цээрийн албаны ажилтнуудад туслахыг үнэхээр хүссэн юм. Тэгтэл бодит байдал дээр миний хийж чадах ганц юм тэдэнтэй зүрх сэтгэлээрээ л хамт байх байлаа. Хүчээ нэмэрлэх ганц ч болов арга байсан бол шууд л оролцмоор байлаа. Тэгж байтал манай сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт” аян явуулах гэж байгааг сонслоо. Энэ мэдээ миний хувьд ёстой л цагаа олсон ган тайлах бороо мэт санагдаж байлаа. Энэ аян нь өөрийгөө тусгаарлаж байсан ард иргэд, гадаад оюутнууд, ганцаараа…
Сун Ён Жү / Солонгос, Янсан
Сайн үр жимс хураах нууц
“Ковид-19”-н улмаас тариаланчид хүн хүчний ноцтой хомсдолд ороод байгаа талаар саяхан би мэдээгээр үзлээ. Санжүд тариалан эрхэлдэг газар нутаг их болохоор хүн хүчний хомсдол эндхийг ч зайлшгүй дайрах нь дамжиггүй. Үүнийг сонсоод хүн хүчээр дэндүү дутагдаж байгаа усан үзэм тариалдаг настай эхнэр нөхөр хоёр ойрхон байдгийг дуулаад, манай сүм тэр даруй тэдэнд туслах төлөвлөгөө гаргалаа. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин, тусламжийн гараа сунган тэднийг тайвшруулах санаатай манай сүмийн хорь орчим гэр бүл тэрхүү усан үзмийн талбайг зорилоо. Бидний хийх ажил гол мөчир болон навчны хоорондын найлзуурыг хоёр өдрийн турш өглөөгүүр тайрах байв. Замбараагүй гэнэт ургадаг тэдгээр найлзуурыг нь тайрахгүй бол жимсний шим тэжээл тарж, том, сайн чанарын усан үзэм хураах боломжгүй болдгийг бидэнд ярьж өглөө. Өөрөөр хэлбэл тэрхүү найлзуурыг гараараа…
Жин Сүн Гён / Солонгос, Санжү