Итгэл & Амьдрал

Гэр бүлийн хайр & Харилцаа

Бид бие биенээ ойлгож, санаа тавих тусам гэр бүлийн хайр улам бүр гүнзгийрдэг.
Та гэр бүлээ илүү аз жаргалтай болгох харилцааны аргад суралцаарай.

Хоорондоо дэндүү ялгаатай эрэгтэй эмэгтэй хүн. Тиймдээ ч хоорондоо илүү зохицно!

“Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд (Men Are from Mars, Women Are from Venus)” гэдэг ном хэвлэгдсэн цагаасаа хойш олныг шуугиулж, “бестселлер” болоод байгаа билээ. Уг номонд эрэгтэй, эмэгтэй хүний зан байдал, сэтгэлгээний хэв маяг ялгаатай байдаг нь тэд өөр өөр гаргаас ирсэн учраас гэсэн сонирхолтой үзэл бодол гардаг. Нөгөөтэйгүүр мөн эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйг дүрсэлсэн нь олны санаа бодолтой нийцээд байгаа. Үнэндээ нэг адилхан хүйсийн хүмүүс ч хоорондоо үл ойлголцох үе гардаг. Ээж охин хоёр, аав хүү хоёр, хадам бэр хоёрын хооронд зөрчил маргаан гарах энүүхэнд. Тиймээс хоорондоо үл ойлголцох шалтгаан хүйсийн ялгаанд байгаа гэж шуудхан дүгнэж болохгүй юм. “Эмэгтэйчүүд иймдээ л асуудалтай байхгүй юу”, “Эрчүүд бүгд л ийм шүү дээ” гэх зэргээр хүйсийг үндэслэн эрэгтэй эмэгтэй хүнийг шүүх нь учир…

​Харилцан зөвшилцөж өрх гэрийнхээ санхүүг барь

Өнөө үе нь хэрэглээний эрин үе юм. Хөүм шоппингоор “Бараг бүгд зарагдсан”, “Захиалга хязгаартай” гэх зэргээр хүмүүсийн хэрэглээний хүсэл шуналыг өдөөн хатгана. Гэртээ зүгээр сууж байгаад хуруугаа товших төдийд л авах гэсэн бараагаа гэртээ хүргүүлчихнэ. Ядаж хоолноосоо үнэтэй аяга кофе аваад уучих хэрэгтэй гэцгээнэ. Хаа сайгүй уруу татах үй түмэн хэрэглээний урхинд орж, яах ч аргагүй мөнгөө үрэх хүмүүс. Тэглээ гээд хүссэн бүгдээ авч, хүссэн бүхнээ идэж амьдарч чадахгүй. Хэрэглээний хүслээ ханатлаа гүйцээлээ гээд аз жаргалтай амьдрах баталгаа болж чадахгүй. Амьдралын туйлын зорилго болох аз жаргалыг эдэлье гэвэл ар гэрийн амьдралдаа арвич гамтай байх нь их чухал. Ам бүлийн дотор мөнгө санхүүд хандах ялгаанаас болж зөрчил маргаан, үрэлгэн байдлаас эсвэл дампуурлаас үүдэлтэй амьдралын бэрхшээл зэрэг нь айл гэрийн аз жаргалыг…

Шуналаа хаявал аз жаргал бялхана!

Оны эхний өдөр хүмүүсээс шинэ оных нь хүсэл мөрөөдлийг асуувал бүгд л өөр өөрөөр хариулдаг ч эцсийн эцэст бүгдийнх нь хүсэл нэг л байдаг. Энэ бол яалт ч үгүй аз жаргалтай амьдрах явдал. Аз жаргалын хэм хэмжүүр хүн хүнд янз бүр байдаг. Зарим хүн их мөнгөтэй байвал аз жаргалтай байна гэж боддог. Зарим нь нэр алдартай байвал аз жаргалтай байж чадна гэж боддог. Мөн эрх мэдэлтэй л байвал аз жаргалтай байна гэж итгэдэг хүн ч бий. Тэгтэл тэрбумтан Жей Голд нас барахынхаа өмнө “Энэ дэлхийн хамгийн өрөвдөлтэй хүн би байлаа” гэж хэлсэн байна. Европыг байлдан дагуулж байсан эзэн хаан Наполеон “Миний амьдралд жинхэнээсээ аз жаргалтай байсан зургаахан өдөр л байсан” гэж өчжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картераас амьдралынх нь хамгийн…

Хүн бүр ялагч болох боломж, зөрчил маргаан

Өнөө үед манай нийгэмд өрх гэрийн гишүүдийн дунд гэмт хэрэг маш их гарах болсон. Хоорондын харилцаа дутуугаас болоод харин ч хамгийн их хайрлан, халамжлах учиртай гэрийнхэн нь гэмт хэргийн бай болж байгаа хэрэг. Удаан хугацааны зөрчил маргаан сэтгэл санааны сөргөлдөөнийг даамжруулж, хэт туйлширсан үйлдлийг өдөөх гол шалтгаан болдог. “Өрх гэрээ товхинуулах нь цэцэрлэгээ арчлахтай адил” гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Зэрлэг өвс, хогийн ургамлыг нь цагт нь зулгаахгүй бол үзэсгэлэнтэй цэцэрлэг ч хүртэл хогийн ургамалд дарагдана. Аливаа зөрчил маргаан гэдэг бол гэр бүл хэмээх цэцэрлэгийн хогийн ургамал гэсэн үг. Жаргалтай, өв тэгш гэр бүлийн дотор ч байнга л зөрчил маргаан гардаг. Нэг ёсондоо зөрчил маргаан гэдэг бол тэд амьд байгаагийн, мөн бие биедээ хайртай байгаагийн л баталгаа юм. Зүгээр нэг…

Зөөлөн үг, ний нуугүй сэтгэл

Хамгийн тав тухтай газрыг төсөөлөхдөө хүмүүс ихэвчлэн орондоо хэвтэж байгаагаар, буйдан дээр амарч байгаагаар төсөөлдөг байх. Зөөлөн матрас, хөвсгөр зөөлөн дэр биеийн тань алжаалыг тайлж, бие тайвшрахаар дагаад сэтгэл оюун тайвширдаг даа. Үүний нэгэн адил бидний хэлэх үг хэн нэгний сэтгэлийг тайвшруулж, чихэнд нь, сэтгэлд нь таатай, зөөлөн байх ёстой. Хүнээс юм хүсэх, хэн нэгний хүсэлтээс татгалзах, зөвлөгөө өгөх, үзэл бодол өөр байгаагаа илэрхийлэх зэрэг зөрчил маргаан үүсгэж болзошгүй нөхцөл байдалд ийм бодолтой харилцах нь онцгой чухал. Тийм мөчид бусдын сэтгэлийг шархлуулахгүйгээр санаа оноогоо бусдад хүргэх арга замаар ярих шаардлагатай. Зөөлөн, хүндэтгэлтэй үг хэллэг ашиглах нь таны үгийг зөөллөхөд тустай тул нөгөө хүн илэн далангүй хүлээж авах магадлал өндөр байдаг. Ийм анхаарал халамж ихэвчлэн хэрэглэгчдэд үйлчлэх тухайд чухал байдаг л…

Аз жаргал талархлын хаалгаар орж ирдэг

Бүх зүйл дээр гомдоллодог нэгэн залуу байжээ. Тэрээр багшийнхаа лекцийг сэтгэлд хүрсэнгүй гэж шүүмжилж, юм л бол эргэн тойрныхондоо уурлаж ундууцан, таагүй үгсээр гомдоодог байв. Тэрээр бодит байдалдаа сэтгэл дундуур байдаг тул бүхнээс зугтахаар шийдэн, ганцаарчилсан аялалд гарчээ. Гэтэл нислэг нь хойшлогдох, хэтэвчээ алдах гэх мэтээр түүний аян замд элдэв бэрхшээл тасарсангүй. Цөхрөнгөө барсан тэрээр боломжийн үнэ өртөгтэй өрөө хайж явтал нэгэн эмгэн түүнийг гэртээ урьж, халуун шөлөөр дайлж, ойр зуур хуучлангаа “Хүний амьдралд сайн сайхныг дууддаг гайхалтай үг байдаг юм шүү” хэмээн намдуухан өгүүлэв гэнэ. Настны хэлсэн эл үгэнд залуу чих тавин анхааралтай гэгч нь сонсов. Улмаар үгийг нь сэтгэлдээ сийлэн, тэр өдрөөс хойш өөрөөр амьдрахаар шийджээ. Үнэхээр л сайн сайхан зүйл ар араасаа тохиож, тэрээр улам жаргалтай болж…

“Баярлалаа” гэх талархам үг

Хүмүүс ер нь олон янзаар бие биеэ түшиж тулдаг. Хоол хүнс, хувцас хунар, орон байр гэх мэт наад захын хэрэгцээгээ хангаад, алс газар дангаараа амьдрахгүй л бол хүн зайлшгүй нэг нэгнээ дэмжиж туслах болдог. Хүний амьдралын энэ үндсэн байдал хэдэн жил өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хүн ер нь их ч бай, бага ч бай хүнээс сайхан сэтгэл, тус дэм авсан л бол ямар нэгэн байдлаар хариу өгөх хандлагатай байдаг. Наад зах нь талархлаа илэрхийлнэ гэдэг бидний аз жаргал, сайн сайханд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг хүлээн зөвшөөрч буй энгийн хэр нь тун утга учиртай арга юм. Гэвч ихэнх хүн ичих, нэрэлхэх, угаасаа талархдагийг нь мэдэж байгаа гэж бодох зэрэг шалтгаанаар “баярлалаа” гэж хэлэхээс татгалздаг. Заримдаа бүр талархлаа илэрхийлэхийн хүчийг дутуу…

Зай барих нь сайхан харилцаагаа хадгалахад тустай

Хүйтэн салхи үлээсэн өвлийн нэгэн өдөр сүрэг зараа биеийн дулаанаа харилцан хуваалцаж дулаацахаар бөөгнөрөв гэнэ. Тэгтэл бие биедээ ойртох тусам хурц өргөс нь нэг нэгнээ улам бүр хатгаж өвтгөнө. Тэр өвдөлтөө тэсэхээ больсон зараанууд сүүлдээ нэг нэг алхмаар ухрахаас өөр аргагүй боллоо. Энэ ёгт үлгэрээс үүссэн “зарааны дилемма” (hedgehog’s dilemma) гэх ойлголт нь бусадтай ойр дотно байхыг, мөн зохих хэмжээнд зай барихыг хүсдэг хүмүүсийн сэтгэл зүйг илэрхийлсэн зүйрлэл юм. Хүмүүн гэдэг гэртээ аав ээжийнхээ халамжинд өсөн торниж, сургууль дээрээ найз нөхөд бололцож, ажил дээрээ бол ажлынхантайгаа хамт ажилладаг. Өөрөөр хэлбэл хүн ер нь аав ээж, хань ижил, хамаатан садан, найз нөхөд, хамт олон, айл хөрштэйгөө гээд байнгын харилцаа бий болгож амьдардаг байна. Харилцан яриа хөөрөө өрнүүлж, сэтгэл санаагаа уудалж, туршлага…

Инээд хошигнол дүүрэн жаргалтай айл гэр

Ирландын Дублин хотод болсон нэгэн оршуулгын ёслолын үеэр хүмүүс гашуудлын байдлыг эвдэж, баярын уур амьсгалтай болтол инээлдэв гэнэ. Учир нь талийгаачийн охин гашуудагсдыг инээлгэх талийгаачийн хүсэлтийн дагуу урьдчилан хийсэн нэгэн хөгжилтэй бичлэг тавьсан аж. Архаг өвчнөөр шаналж байсан хэр нь цаг үргэлж инээд хөөр болдог байсан уг талийгаач оршуулах ёслол дээрээ ч хүртэл эргэн тойрныхондоо инээд хөөр бэлэглэсэн байгаа юм. “Инээд хөөр, зөв хошигнол хоёр шиг эсэргүүцэх аргагүй, халдвартай зүйл энэ дэлхийд байхгүй” гэж Чарльз Диккенсийн хэлсэнчлэн амьдрал хэцүүгийн хэрээр хошигнолын ашиг тус илүү анхаарал татаад байгаа. Хошин шогийн мэдрэмж нь удирдагч хүнд байх ёстой чанар болж, хошигнох чадварыг байгууллага компаниуд нааштай хүлээн авч, хошин байдлаар хийсэн зар сурталчилгаа илүү их борлуулалттай байдаг байна. Инээд хошигнол гэгч зүйл 21-р зуунд…

Өөрийгөө бусдын байр сууринд тавих чадвар “эмпати”

“Сэтгэл чинь өвдөө юу, миний сэтгэл ч өвдөж байна” гэсэн үг Солонгост ярианы сэдэв болоод байсан. Нөгөө хүнийхээ сэтгэлийн зовлонг ойлгоод зогсохгүй тэр зовлонг нь хуваалцаж, өрөвдөн адил мэдэрдэг нэгэн олон ангит киноны гол дүрийн энэ халуун дулаан үг үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөндсөн юм. Үнэндээ энэ бол дэгс үг биш. Хүмүүс өөр хэн нэгэн тариа хийлгэх, унаж өвдгөө шалбалах зэргийг хараад өөрөө өвдөж байгаа юм шиг хөмсгөө зангидан ярвайдаг даа. Зөвхөн өвдөлт төдийгүй инээх, эвшээх, загатнах зэрэг ч халдвартай байдаг байна. Ингэхэд хүн яагаад бусдын сэтгэл хөдлөлийг өөрийнх юм шиг мэдэрдэг юм бол? Энэ нь адилхан мэдрэх эмпати сэтгэлтэй холбоотой. Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, санаа бодол, үзэл баримтлал гэх мэтийг ойлгож, адилхан мэдрэх чадвар юм. Эмпати мэдрэх чадвар…

Санаа зовнилоо хаябал аз жаргал ирнэ

Эрт дээр үед санаа зовнилоор дүүрэн нэгэн хүн байжээ. Тэнгэр нурж, газар цөмрөх вий гэж санаа зовсондоо унтаж, идэж ч чадахгүй, тэр байтугай бүр гэрээсээ ч гадагш гарч чаддаггүй байж гэнэ. Уг нь хүн бүр санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсэж мөрөөддөг ч үнэндээ хүн үй түмэн хэрэггүй санаа зовнил, айдас дунд амьдардаг аж. Амьдрал бол хичээл сурлага, эрүүл мэнд, холбоо харилцаа, ажил алба, гэрлэлт, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өндөр настан аав ээжээ дэмнэж тэтгэх, хожмын он жилүүддээ бэлтгэх гээд санаа зовнилын үргэлжлэл гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Бие султай нь сул дорой байдалдаа санаа зовж, эрүүл чийрэг нь эрүүл мэндээ алдах вий гэж айна. Аз жаргалгүй бол аз жаргалгүйдээ санаа зовж, аз жаргалтай байвал аз жаргалаа удаан үргэлжлэхгүй байх вий гэж…

Олон нийтийн сүлжээний аюулгүй байдал нь хаалгаа түгжихтэй адил чухал

Олон нийтийн сүлжээ гэдэг нь Facebook, Twitter, Kakao Story, Instagram, Band, YouTube гэх мэтээр хүмүүс бусадтай мэдээлэл харилцан солилцож, өөр хоорондоо чөлөөтэй харилцах замаар олон нийтийн сүлжээ буюу нийгмийн харилцаа бий болгохын тулд ашигладаг виртуал орон зай, онлайн платформ юм. Ухаалаг утасны тархалт нэмэгдэхийн хэрээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжтой болж, улмаар орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Солонгосын нэгэн портал сайтаас 693 хүнийг хамруулан “Олон нийтийн сүлжээний ашиглалтын хэв маяг ба ашиглалтын төлөв байдал” гэсэн судалгаа хийжээ. Нийт хариултын 91,3% олон нийтийн сүлжээ ашигладаг байсны ашиглаж буй зорилгын тухайд 63,2% нь бусадтай харилцахын төлөө, 60,7% нь төрөл бүрийн мэдээлэл судалгааны чиглэлээр, 46,9% нь уйдаагаа гаргах зорилгоор, 38,6% нь өдөр…

​Сайхан харилцааны төлөөх хэлэлцээ​

“Бараг юм бүхэн хэлэлцээ.” Америкийн хэлэлцээ судлаач Херб Коэн ийм үг хэлсэн байдаг. Хэлэлцээ гэхээр ихэнх хүмүүс олон улсын хэлэлцээ, цалингийн хэлэлцээ гэх мэт чухал асуудлуудын тухай сүртэй, ширүүн тэмцэл гэж төсөөлдөг. Харин хэлэлцээ хийнэ гэдэг нь зөвхөн гадаадын дипломатч, бизнесийнхэнд зориулагдсан тусгай ажил үүрэг биш. Зах дээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохиролцох, үдийн хоолны цэсийг хамт олонтойгоо хэлэлцэн хамт шийдэх, гэр бүлийнхэнтэйгээ гэрийн ажлаа хуваах, хүүхдийн халаасны мөнгөний хэмжээг шийдэх зэрэг нь хэлэлцээний нэг хэлбэр. Херб Коэний хэлсэнчлэн албан ёсоор ширээний ард өөд өөдөөсөө хараад суухгүй ч гэлээ хүний өдөр тутмын амьдрал гэгч нээрээ л цуврал хэлэлцээ байдаг аж. Хэрэв хүн болгон хэрэгцээгээ бие даан хангаж чаддаг байсан бол, эсвэл хоёр талын хүсэл сонирхол үргэлж таардаг байсан бол энэ…

Айл гэр аз жаргалтай бол бүх үйл бүтнэ! Аз жаргал гэрээс эхэлнэ!

Танай гэр бүлийн уриа юу вэ гэж асуухаар ихэнх хүн “Гэрийнхэн минь л аз жаргалтай байвал бүх юм болох нь тэр” гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн, улс орны үндэс суурь төдийгүй хэн нэгний амьдралын гараа, эхлэлийн цэг юм. Тийм учраас гэр бүл эв эетэй бол нийгэм хүчирхэг, улс орон тогтвортой байх нь зүйн хэрэг. Эв найртай гэр бүлийн нууц Кимийн гэр бүл цаг үргэлж бие биетэйгээ маргалдана. Маргалдаж муудалцахгүй нэг ч өдөр байхгүй. Нэг өдөр Ким үнээгээ ногоон бэлчээрт идээшлүүлэхээр толгодын орой дээр уяв. Гэвч уяа нь суларч, үнээ нь талаар нэг зугтаж, үр тариаг нь сүйрүүлж орхив гэнэ. Ким үнээгээ барьж аваад, зэлнээс уяснаа эхнэр рүүгээ “Эхнэр, чи өглөө үнээндээ олигтойхон тэжээл өгсөн юм уу? Чи яагаад үнээгээ тэгтлээ…

Санаандгүй биш зайлшгүй учрал, гэр бүл

Биологийн хувьд бол гэр бүл нь генээ хуваалцдаг төдийгүй цусны бүлэг нь адилхан эсвэл цусны бүлэг нь хамааралтай хэсэг бүлэг хүмүүс юм. Биеийн бүх эс цусаар дамжин шим тэжээл, хүчилтөрөгч хангагддаг тул цус нь амийн үндэс. Нэгэн гэр бүлийнхэн тэр л цусаа хуваалцдаг билээ. Цусан холбоо нь өөр бусад харилцаанаас илүү хүчтэй. Гэр бүлийн холбоо хамаарлын талаар “Цус уснаас өтгөн” гэсэн хэлц байдаг. Ам бүлийнхний нэг нэгнээ гэх хайрыг салгаж болохгүй. Гэр бүлийнхнээсээ салж хагацсан хүмүүсийн тухайд гэрийнхнээ өөрсдөө санаатайгаар орхиж яваагүй л бол тэднийгээ олох гэж байдгаараа хүчин зүтгэх нь жам. Эцэг эх, үр хүүхдийн холбоог тэнгэрийн тавилан гэлцдэг. Хүний амьдрал сонголтын цуврал. Гэхдээ эцэг эх, төрсөн ах эгч дүүс, үр хүүхэд гэдэг сонгох зүйл биш. Аав ээж нь…

Хайраа илэрхийлэх нь л жинхэнэ хайр

Хүний амьдралд хамгийн чухал байр суурь эзлэх хайр. Хайрыг амьдралын мөн чанар гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэсэн ч хайрыг нүдээрээ харж, үнэрлэж, гараараа барьж болдоггүй. Тиймээс хайрлах сэтгэлээ тухайн хайртай хүндээ гаргаж ирээд харуулчих, гоёмсог бэлгийн хайрцганд хийгээд гардуулчих боломжгүй. Тэгвэл бид ямар үед хайрыг мэдэрдэг юм бол? Мөн ямархуу аргаар хайртай гэдгээ мэдрүүлэх юм бол? Хайрын тухайд “Сэтгэл×илэрхийлэл” гэсэн томьёо үйлчилнэ. Хайрлах сэтгэлээ илэрхийлэх үед л хайр гаднаа ил гарч ирэн, ертөнцийг өөрчлөх ер бусын эм болдог. Хайр зуу байлаа гээд хайраа илэрхийлэх нь тэг байвал ямар ч ашиггүй. Хичнээн ойр дотно хүн чинь байлаа ч гэсэн нэгэнт л тэр хүн та бишээс цааш таны сэтгэлийг бүрэн дүүрэн мэдэж чадахгүй шүү дээ. Нохой хайртай эзнээ харахаараа сүүлээ шарван, нүдээрээ…

Хоёр дахь өсвөр нас болох цэвэршилт

Толины өмнө настай эмэгтэй сууж байгаа аятай л санагдана. Мөн зүрхээ гэнэт цохилж байгаа юм шиг санагдана. Яаж ч хичээсэн сэтгэл санаагаа захирах хэцүү. Гэвч учир шалтгаангүй юм гэж үгүй билээ. Иймэрхүү зүйл үргэлжилбэл өөрийгөө хоёр дахь өсвөр нас гэгдэх цэвэршилтэн дээр ирсэн эсэхээ бодох хэрэгтэй. Амьдрал гэдэг улиран одох он цагтай л адилхан. Энэ ертөнцөд дуугаа хадаан ирж, анх хөл тавьж, хөлд орсон нялх балчраас өсвөр нас хүртэл цаг хугацаа бол харанхуй газар үр соёолох урин хавар гэлтэй. Хүний амьдралын цэцэг дэлбээлэх залуу нас бол хөрст дэлхийд наран туяаран гийх зун цаг гэмээр. Амьдралын дунд үе бол хүнд хүчир ажлынхаа хөлсийг авах ургацын улирал юм. Сульдан ядарч, буурал суух тэр үе бол бүхий л ажил үйл зогсдог цасан бүрхүүлт…

Өчүүхэн шалихгүй зүйл эрвээхэйн үр нөлөө дагуулна!

“Тахны хадаас сугарснаас болж тах мултарч, тах мултарснаас болж морь бүдэрч, морь бүдэрснээс болж морьтон жанжин унаж, морьтон жанжин унаснаас болж тулаанд ялагдаж, тулаанд ялагдсанаас болж хаант улс булаагдав. Тахгүйгээс болж хамаг хэрэг мандав.” Энэ бол нэгэн хаант улс морины тахны хадаасгүйгээс болоод тулаанд ялагдсан тухай англи ардын дуу. Өчүүхэн нэг хадаас яаж бүхэл бүтэн хаант улсыг сүйрүүлж чадах билээ? Энэ нь зарим талаар хэтэрхий дэгс ч гэлээ өчүүхэн шалихгүй зүйлс гинжин холбоо хамаарлын үр дүнд асар том үр дагавар дагуулж болдгийг харуулж байгаа хэрэг. Хүмүүс ерөнхийдөө өчүүхэн шалихгүй зүйлсийг нэг их тоохгүй, хөнгөн авч үзэх хандлагатай байдаг. Асар их хэмжээний олз ашиг дагуулах юм уу их алдагдалд оруулах юмыг л асуудал гэж авч үзээд, харин өдөр тутмын өчүүхэн жижиг…

Ачлал нь ачлах сэтгэлээс эхтэй

Бяцхан хүүхэд ч хүртэл аав ээжийгээ ачлах үүрэгтэйгээ мэддэг. Харин томчуудын хувьд хэдийгээр тэд хүүхдүүддээ тэр талаар зааж сургах байр суурин дээр байгаа ч өөрсдөө энэ тал дээр 100% биш. Үр хүүхдийнхээ төлөө аав ээж хичнээн шаргуу хөдөлмөрлөж, хичнээн хайртай байсныг өөрсдөө хүүхэдтэй болсон хойноо сайн ойлгодог гэдэг. Гэвч аливааг ойлгож мэднэ гэдэг хэрэгжүүлж үйлс гаргахаас тэс өөр юм. Ихэнх хүн аргагүйн эрхэнд ээж ааваасаа илүү өөрийн үр хүүхдэдээ санаа тавьж, бусад төрсөнгүүдээ аав ээжийг нь сайн асарч халамжилна гэсэн шалтгаанаар аав ээжийгээ ачлах өөрийн үүргээ хойш тавьдаг. Харин аав ээжүүдийн хувьд бол үр хүүхэд нь л хамаг утга учир. Тэдний тэр хайр ямар ч нөхцөл болзолгүй. Тэд үр хүүхдүүдээсээ өр нэхэхгүй. Харин ч байнга өгөх гэнэ. Бүр илүүг, илүү…

Хэл ярианы ёс зүй гэрээс эхэлнэ

“Би бол хөвүүн” гэсэн үгийг ширүүн харц, түрэмгий өнгөөр хэлбэл “Би муу хүү” гэсэн утгатай, харин “Би бол хөвүүн” гэсэн үгийг инээмсэглэсэн царай, зөөлөн өнгөөр хэлбэл “Би сайн хүү” гэсэн утгатай гэсэн хошигнол байдаг. Уг нь ижилхэн үг хэрнээ эрс өөр сонсогдож байгаа шалтгаан нь тухайн үгийг агуулсан “сав”-ны ялгаанд байгаа юм. Зочдод ширээ засахдаа хоолны амт чухал ч уг хоолыг хийх аяга тавагт өөрийн эрхгүй санаа тавьдаг биз. Аяга тавагны өнгө, хэлбэр хэмжээ тухайн хоолонд зохицож байвал бүр л илүү амттай харагддаг даа. Харин аяга таваг бохир заваан, хагархай сэтэрхий эсвэл тухайн хоолондоо зохицоогүй бол хоол хичнээн амттай байсан ч зочид тэрнээс идмээргүй санагдана. Ер нь үг яриа нь хүний бодлыг агуулж байдаг сав юм. Бусдыг гомдоохгүй, тав тухтай…