Үл үзэгдэх хүч, салхи

Салхи бол үл үзэгдэгч. Гэхдээ бид салхи байдгийг баттай мэдэрдэг. Найгах навчисаар, намирч хийсэх үс гэзгээр, эргэлдэх цаасан сэнсээр гээд шууд бусаар салхины хөдөлгөөн харагдаж байдаг болохоор тэр шүү дээ. Хэлбэр дүрсгүй салхины сүр хүч хүн төрөлхтний түүхийг ч хүртэл өөрчилсөн байдаг. 16-р зууны үед тулаанд ялагдаж байсан Англи улс “Ялагдашгүй Армада” гэгддэг Испани улсын эсрэг дайтаад урьд хожид байгаагүйгээр ялалт байгуулжээ. Яг цагаа олж шуурсан хүчтэй салхи болон далайн урсгал Испаний хөлөг онгоцыг сөнөөхөд англичуудад давуу тал болсон байдаг. Салхи гэгч харагдахгүй мөртлөө хүмүүний амьдралд ихээхэн нөлөөлдгөөр барахгүй улс орны мандан бадрах уу, буурч доройтох уу гэдэгт ч нөлөөлөх юм. Салхи гэгч ингэхэд юу юм бол? Агаарын хөдөлгөөн, салхи Хялбараар хэлэхэд салхи нь агаар мандлын температур болон агаарын даралт…

Багаар ажиллаж, золиос туулан барьж босгох шоргоолжны хаант улс

Гудманд алхаж яваад доош харахаар бишгүй л харагдаж байдаг шавьж бий. Энэ бол шоргоолж. Гудамжинд төдийгүй модны холтос, сургуулийн тоглоомын талбай, бүр харамсмаар нь гэр, байшин дотор ч хүртэл явж байдаг. Эргэн тойронд хаа сайгүй таардаг өчүүхэн шавьж болохоор зарим хүн тэднийг төдийлөн ойшоодоггүй л дээ. Гэвч дэлхий дээр тэрхүү шоргоолж Мезозойн эриний сүүлчийн үе болох Цэрдийн галавын үеэс урт удаан хугацааны турш амьдарч байсныг нь хүн мэддэггүй. Шоргоолжны холын төрөл болох реликт модчин (callipogon relictus) болон аргалын хорхой ховордсоор байгаа1 бол харин шоргоолж маш их өсөн олширсон байдаг. Дэлхий дээрх нийт шоргоолжны тоо хамгийн багадаа арван квадриллион гэж тооцоолжээ. Шоргоолжны 15000 орчим төрөл зүйл байдгаас 5000 орчим төрөл зүйл нь тэмдэглэгдэж, одоо болтол олж нээгээгүй төрөл зүйлийн шоргоолж үй…

“Өөрийг минь” тусган харуулдаг толин тусгал мэдрэлийн эс

“Хайч, чулуу, даавуу” тоглохоор яагаад голдуу хайнцаад байдаг юм бол? Яагаад өөрийн мэдэлгүй гялс яг адилхан дүрс гаргадаг юм бол? Энэ тухайд Английн Лондонгийн их сургуулийн тархи, мэдрэлийн шинжлэх ухааны эрдэмтдийн баг нэгэн хөгжилтэй туршилтын үр дүнг нийтэлжээ. Тэд оролцогчдыг хоёулангийнх нь нүдийг боож, бас зөвхөн нэг хүнийх нь нүдийг боох зэргээр “хайч, чулуу, даавуу” тоглуулсан байгаа юм. Хоёулангийнх нь нүдийг боох үед хайнцах хувь 33% байсан нь тоон магадлалтай тохирч байв. Харин зөвхөн нэгнийх нь нүдийг боосон үед 36% болж өссөн байгаа юм. Энэ туршилтаар нүдийг нь боогоогүй оролцогч нүдээ боосон хүнийг дуурайсан хандлага ажиглагдсан аж. Иймэрхүү зүйл хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг. Ангид хэн нэг нь эвшээхэд бусад оюутнууд бас халдварласан мэт хамт эвшээгээд унадаг. Өөд өөдөөсөө…

Эхийн бие дэх амийн ус-амнион шингэн

Нэгэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн сурталчилгаагаар усанд сэлж буй нярай гардаг. Толгойгоо ч даахгүй шинэ төрсөн нярай усанд сэлж байгааг хараад ихэнх хүмүүс үүнийг зураг авалтын тавилт гэж бодож байсан. Гайхалтай нь энэ үзэгдэл бол тавилт биш, бодит юм. Усан дотор нярай хүүхэд айх гэхээсээ илүү харин ч тухтай байдаг. Шинээр төрсөн нярай бүр ч дуртай байдаг байна. Тэд усан дотор тайван гэгч нь сэлж, нүдээ ч нээж чаддаг. Живлээ гэхэд бүр самардаж сэлнэ гээч. Ийм юм яаж байж болох вэ? Учир нь тэд ээжийнхээ хэвлий дэх амнион шингэн хэмээх усан дотор бүхэл бүтэн есөн сарын турш амьдарч байснаа санаж байгаа хэрэг. Гэхдээ төрснөөсөө хойш гурван сарын дараа бол мартдаг байна. Есөн сарын турш ургийг бүрхэж хүрээлж байдаг амнион шингэн…

Хорвоо ертөнцийг тольдох цонх, нүд

Утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал хүртсэн Хосе Сарамагогийн бичсэн “Сохор байдлын тухай эссэ” роман нь нэгэн хүн жирийн нэг өдөр машинаа жолоодож байгаад гэнэт сохор болж байгаагаар эхэлдэг. Удаа ч үгүй түүнийг асарч тойлж байсан эхнэр нь, эмчлүүлэхээр очсон эмнэлгийнх нь өвчтөнүүд, эмчилж байсан нүдний эмч нь гээд бүгд хараагүй болно. Тайлбарлахын аргагүй сохролт тахал аятай тархаж, нийгэм маш хурдацтай сүйрнэ. Энэ бол “Сохруудын оронд ганц нүдтэй нь хаан” гэдэг шиг харааны хүчийг бодитоор дүрсэлсэн зохиол юм. Бид харааны чухлыг байнга мартаж байдаг. Харин хараанаас хэр их хамаардгаа ойлгохын тулд ядах юмгүй, нүдээ анихад л болно. Хүмүүс ер нь маш их мэдээллийг хараагаар хүлээн авдаг тул мэдрэхүйн бараг 80% нь нүднээс хамаардаг байна. Биднийг болон ертөнцийг холбодог нарийн, боловсронгуй мэдрэхүйн…

Шинэ амийн эхлэл болох метаморфоз

“Та нар одоо усанд амьдардаг жирийн нэг авгалдай төдийхөн ч том болж, нас бие гүйцвэл биеэс чинь гэрэлтсэн тунгалаг гоёмсог далавч гарна. Тэр далавчаараа та нар тэнгэрт дураараа нисэн, цэцэг цэцгийн хооронд чөлөөтэй аялна.” Үлгэрт гардаг мэлхий аялж явахдаа харсан үзэсгэлэнт ертөнцийн талаар авгалдайнуудад хэлнэ. Харин авгалдайнууд төрсөн цагаасаа эхлэн үргэлж цөөрмийн усанд амьдарсан болохоор гаднах ертөнцийн талаарх мэлхийн энэ үгэнд жаахан ч итгэсэнгүй. Гэтэл нэг өдөр нэг авгалдай өөрчлөгдөж, уснаас ил цухуйсан ургамал өөд авиран, хайрсаа тайлжээ. Мэлхийн хэлсний дагуу тэнгэрээр нисэж чадах соно төрхтэй болж, өөрчлөгдөв. Соно бусад авгалдайнууддаа энэ тухай мэдэгдэхээр амьдарч байсан цөөрмийн ус руугаа буцаж орохыг хичээсэн ч усан дотор буцаж орж чадсангүй. Бурханд дуудагдсан хүмүүс номны “Сүнслэг ертөнцийг харцгаая” хэсгээс Хорхой шавьжнууд хайрсаа тайлан…

Ширхэг үс бидэнд юу хүүрнэдэг бол

Саяхан Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (IBS) Квантын Нано Шинжлэх Ухааны Төвийн зүгээс атомын хэмжээний1 мэдээлэл хадгалах бичил төхөөрөмжийг зохион бүтээж, тухайн салбарынхаа бүх шагналыг хүртсэн байдаг. Хүн төрөлхтөн бид микро эрин болох 20-р зууныг туулж, бичил нано технологийн эрин үе болох 21-р зуунд хөл тавиад байна. 1. Наног хэмжих нэгж. Жишээ нь 1нм (нанометр) нь 1м (метр)-ийн тэрбумны нэг. Бүхэл бүтэн зуун жилийн судалгааны үр дүнд олдсон өчүүхэн жижиг хэр нь нарийвчлал өндөртэй тийм мэдээлэл хадгалагчийг харин хүмүүн бидний толгой дээр хэдийн суурилуулсан байдаг байна. Энэ бол үс юм. Хүний үс төрөхөөс өмнө ургаж эхэлдэг. Үр тогтсоноос хойш 7 долоо хоногийн дараа арьсны эдэд үсний уутанцар2 ажиглагддаг. 10-13 долоо хоног орчимд үс нь хуйхнаас ургаж эхэлдэг ба 20 долоо хоногтойд…

Дурсамж агуулдаг үнэр: Үнэрлэх мэдрэхүйн нууц

Заримдаа исгэсэн шар буурцагны өтгөрүүлсэн шөлний үнэр үдшийн тэнгэрийн хаяанаа жаргах наран туяаран байдаг төрсөн нутгийг маань болон мойнийсон гараараа нүд ирмэхийн зуур надад хоол хийж өгдөг ээжийг минь ихэд сануулдаг юм. Үүн шиг магадгүй хүн болгон тодорхой нэг танил үнэрээс болоод зурвасхан дурсамж гэнэт санаанд нь орсон тохиолдол байсан биз ээ. Тэр ч байтугай өнөөх дурсамжууд нь бүр нэгд нэггүй санагдаж, тухайн дурсамжинд шингэсэн сэтгэл хөдлөлийг дахин авчрахыг нь яана. Үнэр гэгч нь дурсамжийн нэгэн хүчтэй хэрэгсэл аж. Үнэрлэх мэдрэхүйд ингэхэд ямар нууц байдаг юм бол оо? Хүн яаж үнэрлэдэг вэ? Хамар сэнгэнэм сайхан үнэр арааны шүлс гоожуулдаг. Хоол хүнснээс гардаг янз бүрийн үнэр бол бодит байдал дээр үнэндээ агаар дахь маш бага хэмжээний химийн бодисын ул мөр юм.…

“Цус худлаа хэлдэггүй”

1920 онд нэгэн эмэгтэй өөрийгөө Оросын сүүлчийн хууль ёсны хатан хаан Анастасия хэмээн мэдэгджээ. Энэ явдал Большевикийн хувьсгалын үеэр Оросын хааны гэр бүлийг харгис хэрцгийгээр хөнөөснөөс 2 жилийн дараа болсон аж. Анастасия бол Оросын сүүлчийн эзэн хаан болох II Николай хааны дөрвөн гүнж дундаасаа хамгийн их хайрладаг гүнж нь байжээ. Түүний гарч ирсэн явдал Оросын эзэн хааны гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлыг сануулан, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Уг эмэгтэйн нэрийг Анна Андерсон гэдэг байв. Тэрээр эзэн хааны гэр бүлийн нарийн ширийн зүйлийг мэдэж, эзэн хааны гэр бүлийн эелдэг ёс зүйд суралцсан байсан төдийгүй эргэн тойрных нь хүмүүс ч түүнийг гэрчилж байв. Ийнхүү тэрээр маргааны бай болж байлаа. Үнэн мөнөө тогтоолгохын төлөө 37 жил тэмцсэний эцэст 1970 онд Германы дээд…

Эхийн төрөлх чанар

Байгаль дахь аливаа амьд биет өөр бусад амьтанд бариулахаас айж, байгалийн дайснуудаас зугтдаг. Харин эхээс гардаг эр зориг байгалийн тэрхүү зүй тогтлыг ч сөрдөг жамтай. Анааш огтхон ч айсан шинжгүй өлссөн таван арслангийн өөдөөс тулж байгаа нь, хэрэм амиараа дэнчин тавин байж могойтой тэмцэж байгаагийн цаана нэг л учир бий. Бүгд л бяцхан үр зулзагаа хамгаалах гэсэндээ тэр юм. Дельфиний зулзага руу дайрсан аварга загас эх дельфинд нь мөргүүлж үхсэн явдал ч далайд гарч байжээ. Хахир хатуу ертөнцөд үр зулзагаа хамгаалах гэсэн ээжүүдийн тэмцэл гайхамшигтай бас сэтгэл огшоом. Хүн ч ялгаагүй. Хэт туйлширсан зэвсэгт бүлэглэлийн гишүүнтэй хуримлана гээд гэрээ орхин одсон мунхаг охиноо өөрийн биеэр аварсан нэгэн ээж бий. Охин нь зэвсэгт бүлэглэлийнхний дунд орсондоо харамсаж, ээжээсээ тусламж хүсэж л…

Эхийн дуу хоолойнд шингэсэн нууц

Төрөлхийн дүлий төрсөн нэгэн нярай анх удаа ээжийнхээ дууг сонсоод уйлах шахан өмөлзөх бичлэг цахим ертөнцийг шуугиулаад байсан даа. Тусгай сонсголын аппаратны тусламжтайгаар анх удаа ээжийнхээ намуухан дууг сонсоод уг нярай инээмсэглэж, хошуугаа цорвойлгон бараг нулимс дуслуулна. Хэвлийдээ байхдаа сонссон ээжийнхээ дууг тэрээр санаа юм болов уу? Ураг сонсож чадна 19-р зууны сүүлч үе хүртэл урагт сонсох чадвар байхгүй гэх үзэл баруунд ноёрхож байжээ. Харин 1925 онд Германы эмч Альбрехт Пейпер ураг автомашины сигналд хариу үйлдэл үзүүлдгийг олж илрүүлснээр ураг сонсож чаддаг болохыг баталсан юм. Жирэмсний 4 дэх долоо хоног гэхэд үр хөврөл дээр чихний хэсгүүд бий болж эхлэх ба дотоод чих1 24 долоо хоног гэхэд бүрэн гүйцэд бүрэлддэг байна. Ургийн эхний шатанд мэдрэлийн системүүд хөгжиж эхлэн, 34 дэх долоо…

​Экосистемийн нуугдмал хамгаалагч болох балт зөгий

“Дэлхий дээрх зөгий уствал хүн төрөлхтөн ч мөн 4 жилийн дотор устана.” Энэ бол Альберт Эйнштейний алдарт ишлэл л дээ. Балт зөгий нь бал цуглуулдаг ашигтай шавьж гэгддэг. Энэхүү шар, хүрэн судалтай шавьж нь хатгадаг хошуутай тул ойртох тийм ч амаргүй байж мэднэ. Хүн төрөлхтний оршин тогтнохтой нягт холбоотой энэхүү бяцхан амьтан гэж ер нь юу юм бол? Балт зөгий нь зургаан өнцөгт зөгийн сархинаг дотор амьдардаг. Ерөнхийдөө нэг үүрэндээ нэг хатан зөгий болон хэдэн арван мянган өөр бусад зөгийнөөс бүрддэг ба тэдгээрийн ихэнх нь эмэгчин зөгий болох ажилчин зөгий байдаг байна. Ажилчин зөгийнүүд бал, цэцгийн тоос зэрэг хүнс цуглуулах, үүр барих, авгалдайгаа тэжээх, байгалийн дайснаас үүрээ хамгаалах гээд бүхий л чухал ажлыг хийдэг байна. Эрэгчин зөгий болох эр зөгий…

Дэлхийн төв рүү аялах нь

Ингэхэд бидний зогсож байгаа газар дор ер нь ямархуу байдаг бол оо? “Дэлхийн төв рүү аялсан нь” хэмээх кино энэ асуултанд их сонирхолтой төсөөллөөр хариулдаг. Дэлхийн дотоод гүн дэх ертөнц бол хөндийд аварга том амьтад эргэлдэж, өлсгөлөн пиранха загас далайг дүүргэж, хүчтэй соронзон орны нөлөөгөөр хад чулуунууд агаарт хөвж байдаг ер бусын нууцлаг газар гэж уг кинонд дүрсэлсэн байдаг. Хэн ч очиж үзээгүй дэлхийн төв рүү, тэрхүү үл мэдэгдэх ертөнц рүү аялцгаая. Хөл доорх ертөнц болох дэлхийн дотоод бүтэц Хүний очиж үзсэн хамгийн хол зай бол дунджаар 384400км зайтай байдаг сар. Хүний хийсэн зүйлс дунд дэлхийгээс сансарт хамгийн хол орон зайг судлах Вояжер-1 сансрын хөлөг дэлхийгээс 20 тэрбум километр хол аялаад байна. Хүн төрөлхтөн сансар огторгуй тийш гараа сунгаж буй…

Өргөн уудам сансар огторгуй, өөр ертөнц

Бид өдөр тутамдаа нэг их таараад байдаггүй байгалийн өнгө үзэмж харахаараа уулга алддаг шүү дээ. Ямар нэг шинэ, гоё зүйлийг харахдаа бие сэтгэл цэнэг орох шиг болж, сэргэж байгаагаа мэдэрдэг шүү дээ. Нэгэн хэвийн дахин давтагддаг өдөр тутмын амьдралаасаа болоод стрессдэх, уйдах зэргээ бид өөр нэг ертөнцийг хараад, үлдэн хөөж чадна. Хүмүүс бидний аяллаар явдгийн учир шалтгаан ч энэ. Уг нь амаргүй байсаар байхад хүмүүс уул руу авирах гэдгийн, хүйтэн туйлын бүс нутагт туйлын туяа үзэх гэж зүтгэдгийн учир шалтгаан энэ байж таарах нь. Гэвч хүмүүсийн зүрх сэтгэлийг энэ дэлхийн байгалийн өнгө үзэмжнээс илүү догдлуулдаг нэг зүйл байдаг нь сансар огторгуй билээ. Гэрэл харанхуй аль аль нь эн зэрэгцэн оршдог сансар огторгуй гэгч шинэ зүйлс л бүтэж бий болдог бүтээлийн…