“Цус худлаа хэлдэггүй”

1920 онд нэгэн эмэгтэй өөрийгөө Оросын сүүлчийн хууль ёсны хатан хаан Анастасия хэмээн мэдэгджээ. Энэ явдал Большевикийн хувьсгалын үеэр Оросын хааны гэр бүлийг харгис хэрцгийгээр хөнөөснөөс 2 жилийн дараа болсон аж. Анастасия бол Оросын сүүлчийн эзэн хаан болох II Николай хааны дөрвөн гүнж дундаасаа хамгийн их хайрладаг гүнж нь байжээ.…

Эхийн төрөлх чанар

Байгаль дахь аливаа амьд биет өөр бусад амьтанд бариулахаас айж, байгалийн дайснуудаас зугтдаг. Харин эхээс гардаг эр зориг байгалийн тэрхүү зүй тогтлыг ч сөрдөг жамтай. Анааш огтхон ч айсан шинжгүй өлссөн таван арслангийн өөдөөс тулж байгаа нь, хэрэм амиараа дэнчин тавин байж могойтой тэмцэж байгаагийн цаана нэг л учир бий.…

Эхийн дуу хоолойнд шингэсэн нууц

Төрөлхийн дүлий төрсөн нэгэн нярай анх удаа ээжийнхээ дууг сонсоод уйлах шахан өмөлзөх бичлэг цахим ертөнцийг шуугиулаад байсан даа. Тусгай сонсголын аппаратны тусламжтайгаар анх удаа ээжийнхээ намуухан дууг сонсоод уг нярай инээмсэглэж, хошуугаа цорвойлгон бараг нулимс дуслуулна. Хэвлийдээ байхдаа сонссон ээжийнхээ дууг тэрээр санаа юм болов уу? Ураг сонсож чадна…

​Экосистемийн нуугдмал хамгаалагч болох балт зөгий

“Дэлхий дээрх зөгий уствал хүн төрөлхтөн ч мөн 4 жилийн дотор устана.” Энэ бол Альберт Эйнштейний алдарт ишлэл л дээ. Балт зөгий нь бал цуглуулдаг ашигтай шавьж гэгддэг. Энэхүү шар, хүрэн судалтай шавьж нь хатгадаг хошуутай тул ойртох тийм ч амаргүй байж мэднэ. Хүн төрөлхтний оршин тогтнохтой нягт холбоотой энэхүү…

Дэлхийн төв рүү аялах нь

Ингэхэд бидний зогсож байгаа газар дор ер нь ямархуу байдаг бол оо? “Дэлхийн төв рүү аялсан нь” хэмээх кино энэ асуултанд их сонирхолтой төсөөллөөр хариулдаг. Дэлхийн дотоод гүн дэх ертөнц бол хөндийд аварга том амьтад эргэлдэж, өлсгөлөн пиранха загас далайг дүүргэж, хүчтэй соронзон орны нөлөөгөөр хад чулуунууд агаарт хөвж байдаг…

Өргөн уудам сансар огторгуй, өөр ертөнц

Бид өдөр тутамдаа нэг их таараад байдаггүй байгалийн өнгө үзэмж харахаараа уулга алддаг шүү дээ. Ямар нэг шинэ, гоё зүйлийг харахдаа бие сэтгэл цэнэг орох шиг болж, сэргэж байгаагаа мэдэрдэг шүү дээ. Нэгэн хэвийн дахин давтагддаг өдөр тутмын амьдралаасаа болоод стрессдэх, уйдах зэргээ бид өөр нэг ертөнцийг хараад, үлдэн хөөж…

Хүмүүст тэнгэрийн гэсгээл мэт санагддаг аянга ургамал ногоонд тэнгэрийн ивээл байдаг

Тэнгэрт өтгөн хар үүл бөөгнөрвөл яагаад ч юм хүмүүст ер нь л айдас төрдөг. Тэгвэл бүр аянга хүртэл цахилбал ямар байх бол? Бүр ч илүү айна. Аливаа дүрс бичлэгт аймшигтай сэтгэгдэл төрүүлж, аймаар уур амьсгал бий болгох гэхээрээ аянга цахилгааныг орхидоггүй. Тиймээс их нүгэл үйлдсэн эсвэл нийгэмд томоохон хохирол учруулсан…

Өвдөлтийг мэдэрч байгаа нь амьд байгаагийн нотолгоо

Библид заадаг тэнгэрийн хаанчлал нь өвдөлт байхгүй газар. Насан турш өвдөлт мэдрэхгүй амьдарна гэхээр хичнээн сайхан байх вэ! Харин өвчин гэж огт байхгүй тэнгэрийн оронд бол энэ нь сайхан хэрэг. Гэвч энэ дэлхий дээр хэн нэг хүн өвчтэй байгаа хэр нь тэр өвдөлтөө мэдрэхгүй байх нь тийм ч сайн зүйл…

Амийн цаг хугацааны капсул болох үр

Аливаа юмсыг дурсамжтай нь хамт хадгалж байдаг цаг хугацааны капсулыг урт удаан хугацааны дараа нээдэг. Хамгийн анх цаг хугацааны капсулыг 1939 онд Нью Йоркт болсон дэлхийн үзэсгэлэн яармаг дээр газарт булсан ажээ. Тэгээд 5000 жилийн дараа буюу 6939 онд нээсэн байна. Амьд биетийн дунд урт удаан хугацааны зовлон тэсвэрлэн байж…

Дэлхийн агаар мандал ба соронзон орон

Хэрэв дэлхий дээр агаар мандал, соронзон орон байхгүй байсан бол ямар байх байсан бол? Дэлхийн гадарга солирын мөргөлдөөнөөс болж сарны гадаргуутай адил олон тооны хонхор, хотгор үүсэх бөгөөд юу юунаас илүү дэлхий дээр амьд организм оршин тогтнох боломжгүй байх байсан. Энэ чинээгээрээ дэлхийн агаар мандал болон соронзон орон хичнээн чухал…

Хүний биеийн дулаан хадгалалт

1997 онд ихээхэн хит болж байсан “Титаник” кино. Титаник хөлөг онгоц Атлантын далайн гүнд живэх үед яс царцам хүйтэн далайн усанд гол дүрийн жүжигчин Жек далайд хөвөх сүйрсэн онгоцны сэг дээр Рөүзийг гаргаад, эцэст нь өөрөө мөс болон хөлдөөд улмаар живдэг. Жек болон Рөүзийн сүүлчийн хагацлыг харуулсан энэ үзэгдэл олныг…

Амьд оршиход нэн тохиромжтой хүний мэдрэхүйн эрхтэн

Жаахан байхдаа үзэж байсан киноны баатар супермэн. Тэрээр ер бусын хүч чадалтай байсан сан. Тэнгэрээр дураараа нисээд зогсохгүй өрөөсөн гараараа машин өргөх хэмжээний их хүч, алс холын биетийг харж чаддаг дэндүү сайн хараа, алсаас сонсогдох өчүүхэн чимээг ч сонсож чаддаг сонсгол гээд хүнд баймгүй хүч чадал байдаг байлаа. Иймдээ ч…