Бодоогүй өдөр ирэх Бурхан

Христчин хүн “амар амгалан, аюулгүй байдал” гэсэн бодолд автвал юу болох вэ? Ийм хүн гаднаа христчин гэж харагдаж байвч дотроо христчин хүний төрхгүй байх нь бий. Зарим хүн зовлон зүдгүүр, хавчлага саадтай үедээ халуун итгэлтэй байснаа харин таатай нөхцөл байдалд орохоороо бүр эсрэгээрээ Бурханд итгэх итгэлээ гээх тохиолдол гардаг. Библи нь хүн төрөлхтөн биднийг бүтээсэн Бүтээгч Бурханы тэмдэглэсэн үг болохоор хүний сэтгэл бодлыг нарийн тодорхой дүрсэлсэн бичээс юм. Бидний сэтгэлийг Бурхан сайн мэддэг тул биднийг Сатан диаволын арга мэхэнд уналгүй авралд хүрэг гэсэндээ Библийн 66 номыг бичиж үлдээжээ. Бурханы үг нь заримдаа биднийг зэмлэдэг, зарим үед биднийг залхууралд автуулахгүйн тулд сэрээдэг. “Ирэхгүй удна” ба “Удахгүй ирнэ” гэх бодлын ялгаа Бурханы үгийг унших үед хамгийн чухал зүйл нь үгийг хүлээн авах…

Бурханы хүн ээ

Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ уршгаар сүнсний хоргодох хот болох энэ дэлхийд хөөгдөж ирсэн нүгэлтнүүд бол хүмүүн бид. Ийм л өрөвдөлтэй хүн төрөлхтнийг аврах гэсэндээ Бурхан гэм зэмгүй, толбогүй Христийн цусаар авралыг, өөрөөр хэлбэл нүглийн уучлалыг өгч, Бурханы хүүхэд болгон дахин төрүүлээд, тэнгэрийн хаанчлалдаа буцах ивээл ерөөлийг соёрхсон билээ. Бурханы хүнээр дахин төрсөн бид Бурханаас юун түрүүнд юу гуйх ёстой юм бол? Мөн Бурхан хүүхдүүд биднээсээ хамгийн их хүсдэг зүйл нь юу юм бол? Энэ бол амь, өөрөөр хэлбэл мөнх амь юм. Бурхан хүүхдүүдээ мөнх амийг олж, тэнгэрийн хаанчлалын баяр баясгаланд оршихыг л тэсэн ядан хүлээж байдаг юм. Итгэлийн сайн тэмцлээр тэмцсэний эцэст мөнх амийг зуур “Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн…

Яв, дагалдуулагтун

Бурхан бидэнд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” гэж айлдсаар байна. Бурханы энэхүү үгийг бид юу юунаас илүү чухалчлан үзэж, дагалдуулах ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хамаг анхаарлаа хандуулж ирсэн. Харин дагалдуулах эрхийг хүн бүрд олгосон биш юм. Бурханы илгээхийг хүссэн авралын зар тараагч ямар байх ёстойг Библиэс судалж үзэнгээ өнөө үед сайн мэдээ тараагчийн хувьд бид бүхэнд дутуу зүйл бий эсэхээ эргэн нэг харцгаая. “… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20 “Дагалдуулагтун” гэсэн үгийг англи Библиэс үзвэл “make disciples” буюу “дагалдагч өсгө” гэсэн байдаг. Багшид байдаг бүхэн, өөрөөр хэлбэл…

Агуу хүчит нэгэн

Өнөө үед шинэ гэрээний сайн мэдээний гэрэл асар хурдтайгаар дэлгэрч байгаа болохоор Сатан диавол архирах арслан мэт сайн мэдээний гэрлийг халхлахын тулд боломжтой бүх арга мэхээ хэрэглэж байна. Бурханыг гэсэн туйлын итгэл, авралын найдвар, эцсээ хүртэл үнэнийг сахин хамгаална гэсэн баттай шийдвэрээр Бурханы өвч зэвсгийг агсан, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөн, авралын зар тараах явцдаа ёрын муу сүнснүүдтэй хийх аян дайнд бид ялсаар байгаа. Дайсан диавол ертөнцийн бүх бузар мууг ашиглан, биднийг эсэргүүцсэн ч бид гарцаагүй ялна гэсэн бат итгэлээр сайн мэдээ тарааж байгаа болохоор сайн мэдээний гэрэл илүү тод гэрэлтэн, илүү олон хүн аврагдсаар байна. Бурханд туйлаас найддаг хүн хүчтэй Энэ дэлхий дээр хэнийг хамгийн агуу, хүчтэй гэж та нар боддог вэ? Библиэс хариултыг нь хайвал…

Авралын түүхийг гүйцэлдүүлэх хүчний эх ундарга

Сионы маань ах эгч дүүс итгэл дотор сэтгэлээ нэгтгэн, хүчин зүтгэсээр байна. Ингэснийх нь үр дүнд дэлхий дахинд 7,000 гаруй Сион байгуулагдсан. Авралын энэхүү гайхалтай түүхийг хараад зарим хүмүүс Ерөнхий чуулганы хэлтэс төлөвлөгөө сайн боловсруулсан байна гэж, зарим хүмүүс нь төрөлхийн удирдах ур чадвартай зөнч миссионерууд байгаа учраас ийм үр дүнд хүрсэн гэж бодож байж мэднэ. Гэвч Библийн дагуу үзвэл Бурхан хэнийг ч босгож томилсон бай хамаагүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нэгд нэггүй тунхаглагдаж, авралын түүх Бурхан тусалснаар л биелдэг гэдгийг бид ойлгож болно. Бид тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд энэ газарт ирсэн нүгэлтэн тэнгэр элч төдий. Хэрхэвч бардамнан сайрхаж болохгүй. “Эзэн, нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн татвар хураагч шиг итгэлтэй байж, илүү их гэмшин, Бурханд талархах учиртай. Тийм итгэлээр авралын…

Гүн итгэл

Энэ амьдралдаа сайн багштай учирсан хүн үнэхээр ерөөлтэй. Амьдралын маань жинхэнэ Багш, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтлөх Елохим Бурхантай уулзсандаа бид цаглашгүй ерөөлтэй улс. Жинхэнэ Багш маань болсон Бурхан хүүхдүүдийнхээ л сүнсний авралын төлөө энэ газарт бууж ирээд, зовлонгийн зам туулсан юм. Хүмүүст доромжлогдон, зовохдоо ч намдуухан байж, үзэн ядалт, доог тохууг чимээгүйхэн тэвчиж гарсан Бурханы тэвчээр, золиосын ачаар бидний сүнс эдгэрч, аврал авсан. Бурханы энэ их ивээлд чин сэтгэлээсээ талархаж байна. Христийн замаар алхаж байгаа бид энэ замыг ямар итгэлээр туулах ёстойгоо бодож тунгаая. Гүн худаг Уужуу ухаантай хүнийг тодорхойлохдоо бид “уужим дотортой хүн” гэдэг. Ийм хүн тайван, бусдын сэтгэлийг сайн ойлгодог тул бараг л алдаа мадаг гаргаад байдаггүй. Мөн ойр тойрныхноо урам зоригтой болгодог тул хүмүүс түүнийг аяндаа л…

Дуулгавар ба итгэл

Энэ жил Эцэг Ан Сан Хун Христ энэ газарт мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг тоо нь төгс төгөлдөр байдлыг илтгэдэг. 99% болон 100%-г харьцуулахад ганцхан тооны зөрүүтэй ч энэ нь хоорондоо асар их ялгаатай. Эхнийх нь төгс бус, хоёр дахь нь төгс гэсэн санааг илэрхийлдэг. Бид итгэлээ 100% төгс болгохыг хүсвэл дуулгавартай байдалд суралцах хэрэгтэй. Энд хэлж байгаа дуулгавар нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлж байна. Сүүлийн үед хүмүүс бусдын үгийг сонсож дуулгавартай дагахаас илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж тэмцэхийг зөв зүйтэйд үздэг болж. Хүний үгэнд дуулгаваргүй байлаа ч Бурханы үгэнд бол үргэлж дуулгавартай байх хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд дуулгавартай байна гэдэг боломжгүй шүү дээ. Дуулгавар болон итгэлээрээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн хүүхдүүд болцгооё. Дуулгаварт байдлаар биелэгдэх…

Ариун мөргөлийг Бурханд өргөцгөөе

Мөргөл бол Бурханаас эмээж, Бурханд үйлчлэхийн төлөөх орхигдуулахын аргагүй хүчин зүйл. Бурханы ард түмэн мөргөлөөр дамжуулан бүх нүглээ уучлуулж, ариун болж, ерөөл хүртэн Бурхантай илүү ойртдог юм. Мөргөлийг зүгээр нэг ёслол төдийхнөөр, сүмд очиж сургаал сонсох төдийхнөөр л боддог хүмүүс бий. Гэвч мөргөл нь номлогчийн шилдэг сургаал, лекц сонсох зорилгоор цугладаг цаг биш, бидний ухаарах ёстой сүнслэг утга учир үүнд баттай шингэсэн байдаг юм. Номлогч хүн Бурхан болон итгэгчдийн хооронд зуучлах, Бурханы үгээр дамжуулан Бурханы хүслийг уламжлах үүрэгтэй төдий. Бурханд өргөх мөргөлийн ач холбогдол, утга учрыг Библийн үгнээс дахин тунгаацгаая. Хуучин гэрээний тахилд шингэсэн мөргөлийн утга учир Хуучин гэрээний хууль нь ирэх сайн юмсын сүүдэр, бодит нь болж гарч ирэх шинэ гэрээг төлөөлдөг юм (Евр 10:1). Хуучин гэрээний үед израиль…

Бага эхлэл ба агуу төгсгөл

Одоо бид эхлэл нь бага байсан ч Бурханы ивээлээр биелэх агуу төгсгөлийг харах итгэлийн амьдралаар замнажбайгаа билээ. Тиймээс Бурхан энэ ертөнцийн бусад хүмүүст бус, амлалтын хүүхдүүд болох бидэнд л зөвхөн амласан амлалт нь дараах ерөөлийн айлдал юм. “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно.” Иов 8:7 Ертөнцийн бүх зүйлд эхлэх нэг цаг байхад төгсөх нэг цаг зайлшгүй ирнэ. Сайн мэдээний түүх ч бас адилхан. Бидний сайн мэдээний ажил эхэндээ бага байсан ч явцын дунд цаашид төгсгөл нь улам агуу болно. Бид сайн мэдээний үйл явцын үр дүн, өсөлт хөгжлийг өнгөрсөн үед ч харсаар ирсэн. Одоо ч харж байна. Цаашид ч байнга харах болно. Агуу төгсгөлийг авчирдаг үл үзэгдэх хүчний эх үндэс Юм бүхэн эхлэл төгсгөлтэй бөгөөд эхлэл…

Тунхаглалын цаг үе

Бурхан бидэнд аливаа юмыг даалгах үед үүгээрээ эцэст нь бидэнд ерөөл өгөхийн төлөөх Бурханы хүсэл зайлшгүй байдгийг ойлгох ёстой. Бурханаас сайн мэдээ тараах үүрэг даалгавар авсан бид энэ нь зөвхөн бусад сүнсний төлөө биш, юун түрүүнд бидний сүнсний авралын төлөөх Бурханы ерөөл гэдгийг ухаарч итгэлийн замыг туулах хэрэгтэй. Гурван мянган хүний сүйрлийн түүх ба гурван мянган хүний авралын түүх Эрт Мосегийн үед израиль ард түмэн боолын амьдралаар амьдарч байсан Египетээс Бурханы хөтлөлөөр чөлөөлөгдөн, Канаан нутгийг зорин алхжээ. Цөлийн амьдралаар амьдрах хугацаандаа тэд Мосег Арван тушаал авахаар Синаи ууланд гарах хооронд махан биеийн бодолд автан, эцэстээ шүтээн шүтэх болсон юм. Түүний үр дүнд Бурханы уур хилэн тэдний эсрэг буцалж, цөлд гурван мянга орчим хүн алагджээ. “Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард…

Сүнслэг ертөнцийг харцгаая

Бид энэ газарт тэнгэр эх нутгаа санагалзан, он жилүүдийг бадарчны амьдралаар өнгөрөөж байна. Харин махан биеийн хувцас өмсөн, нүдэнд үзэгдэх хязгаарлагдмал ертөнцөд хоригдож байгаа болохоороо бидний сэтгэл зүрх, оюун ухаан нүдэнд илэрхий махан биеийн зүйлд өөрийн эрхгүй автаж, сүнслэг ертөнцийн талаар бодож, харж чадахгүйд хүрдэг. Махан биеийн зүйлсэд хэт өөгшөөд байвал итгэл огт өсөхгүй, байгаа итгэл маань хүртэл аажим аажмаар муудаж, Бурханы хүслийг ухаарч чадахаа больдог. Тиймээс итгэлийн өвөг дээдэс бидний төгс итгэлийн төлөө үл үзэгдэх ертөнц оршдогийг, мөн энэ нь мөнхийн ертөнц гэдгийг ухааруулж өгчээ. “Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.”2Кор 4:18 Хүмүүс нүдэнд үзэгдэх ертөнцөд болж буй зүйлсэд сайн итгэдэг хэрнээ үл…