Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Бурханд хэрэглэгдэх хүн
Шинэ гэрээний үүрэг хүлээсэн хүмүүс “даруу” гэдэг үгийг сэтгэлдээ шингээвэл Бурханы сайн мэдээ агуу ихээр хөгжиж чадна хэмээн Бурхан айлдсан. Түрүүнд дуудагдсан эш үзүүлэгчээс эхлэн одоо дөнгөж итгэлийн амьдралаа эхэлж байгаа гэр бүл хүртэл бүгд даруу байдлын талаар бодож, даруу төлөв сайн мэдээний үйлчлэгчид болох хэрэгтэй. Христийн даруу сэтгэлийг өвөрлө “... Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.” Фил 2:1-8 Даруу байдлын чухлыг Есүс…
Залбирал
Залбирал нь христчин хүний итгэлд зайлшгүй шаардлагатай орхиж болохгүй хэсэг юм. Чин сэтгэлийн залбиралгүйгээр бидний хүчээр биелэх зүйл гэж нэг ч байхгүй. Хэдийгээр нүдэнд харагдахгүй боловч залбирал гэгч боломжгүй юмсыг боломжтой болгодог гайхамшигт хүчийг агуулдаг. Залбирлаар Бурхантай харилцах нь Дээх нь үед нэг америк айлд ийм явдал тохиолджээ. Тэдний телефон утасны аппарат өдөр нь ямар ч асуудалгүй ажиллаж, утсаар ярьж болдог хэрнээ шөнө болохоор л залгагдахаа больчихдог байж гэнэ. Яалт ч үгүй өдөр бүр ийм үзэгдэл давтагдаад байсан тул гэрийн эзэн утас засварчин дууджээ. Засварчин асуудлын шалтгааныг нь олж мэдээд, үнэхээр шалихгүй эвдрэл байсан болохоор хэлэх үг нь олдохгүй байсан гэнэ. Аппаратыг задлаад үзтэл гаднаас нь харахад холбоотой юм шиг байсан холболтын утас дотроо үл ялиг салсан байлаа. Тиймээс өдөртөө…
Элч Паулын тунхаглал
Итгэлийн амьдралаар амьдрахдаа хааяа бид таагүй орчин нөхцөлд сөхөрч, бууж өгснөөсөө болоод бүр илүү хүнд бэрхшээлтэй тулгарах тохиолдол гардаг. Түрхэн зуурын хэцүү бэрхийг ялж чадахгүй, тухайн байдалтай эвлэрэх үед бидний сэтгэл шаналж, итгэл доройтож, итгэлийн амьдрал маань томоохон аюулд ордог. Ямар ч нөхцөл байдалд бэрхшээлийг даван туулж, Бурханыг гэсэн оюун ухаанаа гээлгүй, Бурханд бат итгэж авралын зар тараах хэрэгтэй. Нөхцөл байдлаас болж ганхдаггүй жинхэнэ итгэл Нэг эгч дүү байсан юм. Тэрээр яаралтай ажил гараад хүүхдээ түр зуур сүмийн гэр бүлд даатган үлдээгээд гадагшаа гараад ирж л дээ. Сүм дээр эргээд иртэл хүүхдийг нь харж байсан гэр бүл өөрийнхөө хүүхдэд үнэтэй чанартай жигнэмэг идүүлэн, нөгөө эгч дүүгийн хүүхдэд хямдхан амтгүй жигнэмэг идүүлж байхыг харжээ. Тэрхэн агшинд эгч дүү хүүхдэд тэгш хандсангүй…
Хүмүүсийн загасчин болгоно
Дэлхийн нэрт зураачдыг хуруу даран тоолбол орчин үеийн урлагийн их уран бүтээлч, модернист зураач Пикассо орох нь мэдээж хэрэг. Түүний шилдэг бүтээл дунд “Бухын толгой” гэх баримал бий. Энэ нь Пикассогийн санаанд хамгийн их нийцдэг, ихээхэн хайрладаг үнэ цэнэтэй бүтээл нь бөгөөд нэгэн үе ертөнцийн хүмүүсээс нэр алдар, магтаал авхуулж байжээ. Пикассогийн суу билиг, урлагийн бүтээл туурвих чадварыг нэг дор харж болох туйлын үнэ цэнэтэйд тооцогддог бүтээл аж. Харин хачирхалтай нь тэр бүтээлийн гол материал нь хогийн саванд хаясан байсан нэгэн унадаг дугуйны хэд хэдэн хаягдлаар хийсэн гэнэ. Пикассо бусдын тоож хараагүй хогоор дэлхийн хэмжээний шилдэг бүтээл төрүүлсэн билээ. Өт мэт, нэг өдрийн настай ялаа мэт хүн төрөлхтнийг сонгон, урьд хожид байгаагүй төгс бүтээл болгож буй Бүтээгч Бурханы ариун зүй…
Эхийн хайр
Бид Бурханы хайрыг зөв ухаарахгүй бол үргэлж баяртай байж, Бурханд талархал, яруу алдар өргөдөг итгэлийн ивээлтэй амьдралаар амьдарч чадахгүй. 2000 жилийн өмнө элч нар загалмайд нас барах хүртлээ золиослогдсон Есүс Христийн хайрыг ухаарсны дараа Түүний тухай сайн мэдээг дэлхийн олон хүнд хурдтайгаар тараасан юм. Өнөө үед бид ч мөн адил тэнгэр Эхийн хайр, тэнгэр Эцэгийн хүслийг зөв ухаарч гэмээнэ алдагдсан гэр бүлүүдээ Сион руу үтэр түргэн хөтлөх юм. Эхийн эцэс төгсгөлгүй хайр, золиос Эрт үед хүнд өвчний улмаас зовсон хүүтэй нэгэн ээж байж гэнэ. Тэр эх хэд хоногийн турш хүүгээ асрахад өөрийгөө зориулж байв. Нэг өдөр аянчин тэднийхээр дайрч аяга ус гуйв. Тэр эмэгтэй өнөөх хүнд ус, хоол хүнс авчрахаар гал зуух руугаа орлоо. Буцаж иртэл өнөөх аянчин хайртай хүүг…
Хүн болох Есүс Христ
Христийг тунхаглахад бид үргэлж анхны сүмийн үед тохиолдож байсан зүйлсийг туулдаг. Анхны сүмийн үед элч нар махан бие өмсөж ирсэн Христийг хэрхэн тунхаглаж байсныг болон яагаад тэр үеийн шашны удирдагчид тэднийг хавчин эсэргүүцэж байсныг олж мэдэцгээе. Түүнчлэн хэн тэнгэрийн хаанчлалд орж, хэн там руу явахыг судалцгаая. Тэгээд бид Бурханыг ирэхэд “Сайн байна” гэж магтаал авахуйц ивээлтэй итгэлтэй болцгооё. Хүн болох Есүс Христ “Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.” 1Тим 2:4-5 Паул элч Тимотод бичсэн захидалдаа Есүсийг хүн болохыг онцлоод Христийн өмнө “хүмүүн” гэдэг үгийг хэрэглэж, “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ…
Елохим Бурхан
Хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгийг дагах үүрэгтэй байдаг. Үүнтэй адил хүний үндсэн үүрэг бол Бурханыг мэдэж, тушаалыг нь дагах явдал юм. Энэ ертөнцөд үнэний гэрэл болон ирсэн Бурханыг таньж мэдэх ёстой. Харин энэ эрин үеийн бурхан болох диавол хүмүүсийг Христийн алдрын гэрлийг үзэхгүй болгосон учраас Бурханыг мэдэх нь тийм ч амар биш юм (2Кор 4:4). “Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.” Хос 6:3 Энд Бурханыг мэдэх нь сүүлийн борооны Ариун Сүнс авах нөхцөл болно гэж зааж өгсөн. Бид Ариун Сүнсний өвч зэвсгийг агсаж, хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно гэсэн зөгнөлийг гүйцэлдүүлэхийн тулд…
Бурханы удирдамж
Өдөр ирэх тусам бидний тэнгэр нутагтаа явах өдөр ойртож байна. Сионы ах дүү, эгч дүү нар нэг хүсэл эрмэлзлээр, Бурханы сэтгэлээр хичээнгүйлэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тараахыг харахад бид Бурханы хайран дотор шинэ бүтээл болохоор бүтээгдэж байгаагаа мэдэрдэг. Бидэнд эцсийн өдрүүдэд эш үзүүлэгчийн үүрэг өгөгдсөн. Тиймээс бид эрин ба үеүдээс нууцлагдаж ирсэн нууц Христийг ухаарч, гэрэл байхгүй энэ харанхуй ертөнцөд Христийг болон Бурханы хаанчлалын сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглах ёстой. Авралын төлөөх Бурханы удирдамж Бид бүхэн тэнгэрийн хаанчлал байдагт итгэдэг. Тэгвэл яагаад тэнгэрийн хаанчлал оршдог юм бол? Энэ талаар бид жаахан гүн бодож үзвэл Бурхан аврал өвлөн авах хүмүүсийн төлөө тэнгэрийн хаанчлалыг бүтээсэн гэдгийг ойлгоно. Тэгвэл аврагдах хүмүүсийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх хүртэл Бурханы гүйцэлдүүлж байгаа сайн мэдээний удирдлага зайлшгүй бий.…
Бэлэн бай
Тариачин намартаа ургацаа хураах гэж хөлсөө урсган, махран ажилладаг ч ургацаа амбаарт хураах үедээ ингэж ажилласнаа ч тоолгүй баяр хөөр болдог. Ургац хураах улирал өнгөрвөл тариачны амардаг өвөл ирнэ. Одоо цэвэр буудайг тэнгэрийн амбаарт ид хураах сүнслэг ургац хураалтын цаг тохиож байгаа болохоор Эцэг морилон ирэх тэр өдөр улам ойртжээ гэдгийг мэдрээд байна. Бурханы морилон ирэхийг хоног тоолон хүлээж байгаа бид бүхэн Бурханыг бүрэн төгс хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүслээр сонор соргог байж, бэлтгэлээ хангаж буй хүүхдүүд Газрын хүсэл сонирхол ихтэй хүн тэнгэрлэг ярианд дургүй байдаг бол Ариун Сүнсний хүслээр дүүрсэн хүн тэнгэрийн юмсыг л сонирхон найдвараа тавьдаг. Хүсэл сонирхлын зөрүүтэй байгаа нь энэ аж. Ертөнцийн хүслээр дүүрсэн хүмүүст тэнгэрийн найдвар огт байхгүй. Нүдэнд харагдах газрын юмсыг…
Бурхан яагаад махан бие өмсөж ирсэн бэ?
Өнөө үед бид ариун Христийн зургийг харахад Түүний төрх гайхалтай дүрслэгдсэн байдаг. Тэгтэл 2000 жилийн өмнө Есүсийг хүмүүс юу гэж бодож байсан бэ? Тэд Есүсийн байгуулсан сүмийг мөн юу гэж боддог байсан бэ? Есүсийн тараасан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тэд хэрхэн хүлээн авсан бэ? Эдгээр зүйлийг мэдэхгүйгээр бид Христийг мэднэ гэж үнэхээр хэлэх боломжгүй. Христ Бурханы мөн чанараар оршиж байсан бөгөөд (Фил 2:5 ) Хөвгүүн болж төрөхийн өмнө хүчит Эцэг Бурхан байсан юм (Иса 9:6). Харин иудейчүүд Есүсийг “Би болон Эцэг нэг юм” хэмээхэд нь чулуу шидэн алахыг оролдож байсан. Мосегийн хуулиар Бурханыг доромжилсон хүн цаазлагдах ёстой байсан юм. Есүс ийн хэлснээрээ Бурханыг доромжлон гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэд бодоцгоож байв. Тэнгэрийн Бурхан энэ газар ирээд, Өөрийгөө танилцуулсан байтал Бурханд…
Бурханд сонгогдсон хүн
Бурхан сүйрлийн замаар гүйж яваа сүнснүүдийг тэнгэрийн хаанчлалын зам руу хөтлөх үнэ цэнэтэй авралын ажлынхаа туслагч болгон биднийг дуудсан билээ. Бурханы амласан ерөөлийг авахын тулд Мосегийн таягийг бариад ертөнцийг туулан явж байна. Тэгвэл Бурхан үнэний дайчдаа дуудах үед Бурханы сонголтын хэм хэмжүүр нь чухамдаа юу байх бол? Гидеоны дайчдыг сонгосон Бурханы хүсэл Бурхан үнэний дайчдаа сонгох хэм хэмжүүрийг мэдэхийн тулд юун түрүүнд Гидеоны дайчдыг сонгосон үйл явцыг тэмдэглэсэн Библийн хэсгийг үзье. “... ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван…
Бурхан бол хайр
Бурхан бидэнд дэндүү хайртай болохоороо энэ газарт ирж, бидэнд хайртай болохоороо л тэр хүнд хэцүү зовлонгоос татгалзаагүй юм. Голготагийн гүвээн дээр сүүлчийн амьсгал авах мөчдөө ч бидний төлөө үхлийн тарчлал зовлонг тэвчин, бидний төлөө л зовнин, бидний төлөө л залбирч байсан юм. Библийн 66 номд “Бурхан бол хайр” гэдгийг олон дахин онцолсон байдаг. Үнэн дотор байхаар Бурханд түрүүлж дуудагдсан бид бүхэн Бурханы энэхүү хайрыг ухааран, энэ хайрыг нь амьдрал дээр хэрэгжүүлэн түгээх ёстой. Биднийг сайн мэдээний үйл хэрэгтээ оролцуулсан нь ч түрүүлж ирсэн биднийг ухаарсныхаа хэрээр дэлхий даяар Бурханы хайрыг тунхаглаасай гэсэндээ л тэр юм. Бурханы хайрыг ухаарсан хүмүүс бол тэр хайрыг нь хуваалцахаа мэднэ шүү дээ. Хэрэв эхэнд дуудагдсан бид Бурханаас авсан хайраа ертөнцөд зааж өгөхгүй бол хүмүүс Бурханы…
Дуудлагын ивээл
Эртний Хятадын Хан улсын үед гүрэн улсынхаа бүх цэргийг удирдаж байсан Хан Шин гэдэг жанжин байжээ. Тэрээр удирдах цэргийнхээ тухайд “Их байх тусмаа сайн” гэж эрдэж байсан гарамгай жанжин байсан юм. Харин Хан улсын эзэн хаанд дуудагдахаасаа өмнө бол жирийн л нэг балмад этгээд байв. Хан улсын анхны эзэн хаанд дуудагдсаныхаа дараа тэрээр сүрлэг жанжин болж өөрчлөгдөн, нутагтаа буцаж ирсэн аж. Хэрвээ эзэн хаан түүнийг дуудаагүй байсан бол тэрээр удаан хугацаанд баатар жанжин хэмээн дурсагдаж түүхэнд үлдэж чадахгүй, насан туршдаа шалихгүй, нэр хүндгүй нэгэн балмад этгээд байх байлаа. Яг үүн шиг Библид гардаг олон хүн мөн л Бурхан тэднийг дуудсан болохоор л тэд хаан, эш үзүүлэгч, элч, үнэний дайчин болж, тэнгэрийн хаанчлалд орох Бурханы амлалтыг авч, нэр нь Библид бичигдэн…
Сатаны саад ба Бурханы ялалт
Эдүгээ дорноос өрнийг хүртэл сайн мэдээ тасралтгүй тархаж байна. Тэнгэр Эцэг цаг товлох л юм бол Бурханы түүх хурдтай биелэх нь бололтой. Тэр цаг үе ойртох тусам Сатаны саад мэх улам ширүүсэж байгаа тул Бурханы ард түмэн бид одоо байгаагаасаа ч илүү хавчлага саад, сорилт, зовлон бэрхийг туулж ч мэдэх юм. Библиэр Сатан хэрхэн Бурханы үнэнд саад хийхийг судалж үзэцгээе. Илчлэл 18-р бүлэгт тэмдэглэгдсэнээр бүхний эцэст Бурхан диаволыг ялна гэсэн болохоор Бурхан хэрхэн ялан дийлэхийг судалж үзэцгээе. Тэгээд бид бас баяртай сэтгэлээр итгэлийн аян замаа туулж, итгэлдээ бат зогсон, ялцгаая. Библид Бурхан Сатаны саадыг ялж, эцэстээ түүнийг дарна гэдгийг урьдчилан зөгнөсөн байдаг. Харин ийнхүү ялах явцад аюул эрсдэлтэй агшин тасралтгүй үргэлжлэх нь гэсэн бодол төрж байна. Сүүлчийн энэ үед амьдарч…
Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй бай
Бид тэнгэрийн оронд очин, мөнх амьдрахыг хүсэн найдаж Бурханд итгэдэг хүмүүс. Харин тэр мөнх амийн төлөө чадах чинээгээрээ хичээж, хүч хөдөлмөр зарахгүй бол олж авч чадахгүй. Амийн титэм нь ямар ч зүтгэлгүй олддог зүйл биш. Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй байна гэсэн хөдөлшгүй шийдвэр гарган, итгэлээ сахиж байж л амийн титэм авч чадна. Ертөнцөд бурханлаг байдлын дүртэй хүмүүс олон байгаа боловч тэд харин бурханлаг байдлын хүчийг үгүйсгэдэг. Тэд гаднаа итгэдэг хүний дүртэй байх боловч үнэндээ итгэлгүй бөгөөд амархан уначих хүмүүс юм. Тэд хүчтэй бороо орж, үер бууж, салхи салхилах зэргээр итгэлийн сорилт ирэхэд элсэн дээр барьсан байшин шиг амархан нурж унана. Харин хадан дээр итгэлээ барьсан хүмүүс нь “Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй байна” гэсэн шийдвэрээ үргэлж санаж, сорилтын салхи салхилсан ч…
Боолын ухаан ба хүүгийн ухаан
Бурханаар батлагдсан сайн мэдээний үйлчлэгчид бид Бурханы агуу том түүхэнд оролцож байна. Харин ямар бодол санаа, ямар сэтгэлээр сайн мэдээнд хандах ёстой вэ гэдэг нь үнэхээрийн чухал юм. Сайн мэдээний үр цацаж, цэвэр буудай хураах учиртай ургац хураагчийн үүрэг хүлээсэн та бүхэн үнэхээр хүүгийн ухаанаар ажиллаж байна уу эсвэл зүгээр талбайд цаг нөхцөөдөг боолын ухаанаар ажиллаж байна уу? Боолын ухаан ба хүүгийн ухааны хооронд асар их ялгаа бий. Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог хүүгийн ухаан Баян тариачныд зарагддаг нэгэн боол байсан гэж бодъё. Тэр боол үр цацаж, арчилж, тордох ажлыг сэтгэлээсээ хийлгүй, ажлын хөлсөө авбал л боллоо гэсэн бодлоор өдөр хоногийг нөхцөөдөг. Тэрээр юм л бол салхи салхиллаа, нар шатлаа, бороо орлоо гэх зэргээр шалтаглан яаж ийгээд л…
Зөвт хүн гэж хэн бэ?
Энэ ертөнцөд тэнгисийн эргийн элс мэт олон хүн амьдарч, тэдний олонх нь Бурханд итгэдэг гэцгээдэг. Гэтэл Бурхан хүн төрөлхтнийг хараад зөвт хүн ганц ч алга, Бурханыг эрэн хайдаг нь ч алга, сайныг үйлддэг нь ганц ч алга хэмээсэн байдаг. “Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. ... Бурханыг эрэн хайдаг нь ч алга. ... Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга»” Ром 3:10-12 Тэгвэл Бурханы хүлээн зөвшөөрдөг зөвт хүн гээд байгаа нь ямар хүн юм бол? Библийн сургаалын дагуу үзвэл зөвт хүн биш л бол Бурханыг эрэн хайж эсвэл Бурханд ойртож чадах нэг ч хүн байхгүй аж. Хүн төрөлхтний өвөг Адам нүгэл үйлдэхээсээ өмнө үргэлж Бурханыг хайн, Бурхантай ойр байсан авч сайн муугийн жимсийг идэж нүгэл…
“Эзэн минь! Би нүгэлтэн билээ”
Тэнгэр эх нутагтаа нүгэл үйлдэн хоргодох хот дэлхийд хөөгдөн ирсэн хүн төрөлхтөн бид эх нутгаа хүсэн санагалзах нь мэдээжийн хэрэг гэж бодно. Тэгтэл бүгд л тэнгэрийн орон буцахыг тэгж их хүсэж байгаа хэрнээ өөрсдийгөө тэнгэрийн нүгэлтэн гэдгийг мартах үе үнэхээрийн их байх шиг. Тэнгэрийн хаанчлалдаа буцахын тулд гэмших шаардлагатай нүгэлтний хувиар үндсэн үүрэг маань юу гэдгийг дахин нэг тунгаацгаая. Нүгэлтэн гэдгээ ухаарч ухамсарлах хэрэгтэй Хүмүүс энэ ертөнцөд амьдрахдаа өөрсдийн оршихуйн тухай бодож ухаардаггүй. Хүмүүсийн ихэнх нь энэ дэлхийд яагаад бууж ирснээ, дал наяхан жил амьдрахдаа яагаад баяр баясгалангаасаа зовлон бэрхшээл, цөхрөл гуниг нь илүү байдгийг, хүсээд байдаг эд хөрөнгө, эрх мэдэл нь яагаад тийм хэцүү олддогийг, амьдрал нь яагаад тийм хүнд бэрх байдгийг мэдэхгүй насан туршийнхаа амьдралыг өнгөрөөдөг. Харин Библид…
Сүнсний аврал, мөнх амийг хай
Бидний итгэлийн зорилгыг Библид сүнсний аврал гэж мэдүүлдэг (1Пет 1:8). Бурханд итгэдэг хэр нь сүнсний аврал авахгүй бол ёстой л нэг хоосон итгэл болно. Мөн тийм итгэлтэй хүн хамгийн өрөвдөлтэй хүн байх юм. Аврал авч чадахгүй хүний явах газар мөнхийн там гэсэн болохоор авралтай холбоотой асуудлыг бид нухацтай судлах хэрэгтэй. Юу юунаас илүү бид сүнсний аврал хайрласан Бурханы талаар мэдэх гэж шамдах хэрэгтэй. 2000 жилийн өмнө ч Бурханд итгэдэг гэх олон хүн байсан ч үнэн хэрэгтээ тэд Бурханыг мэддэггүй байв. Тэдний бодож байсан Бурханы төрх болон зөгнөлийн дагуу махан биеэр ирсэн Бурхан буюу Есүс Христийн төрхийн хооронд асар их ялгаа байсан болоод тэр. Өөрийгөө итгэлтэй хүн гээд Библийн зөгнөлд анхаарлаа хандуулахгүй бол яг л эрт үед иудейчүүд өөрсдийг нь аврахаар…
Нууцын доторх нууц
2000 жилийн өмнө израильчууд Ром улсын дарлалд асар ихээр зовж шаналж байв. Тэднийг зовлонгоос ангижруулах цорын ганц найдвар нь Библид зөгнөсөн Мессиа ирээд дарлалаас чөлөөлөх байжээ. Урт хугацаанд израильчууд Ромын тэр их дарамт хавчлагыг Мессиа ирж байж аврагдана гэсэн найдвараар л тэсэж байсан хэдий ч, тэгтлээ хүлээж байсан Мессиа нь Есүс Христ болон ирэхэд тэд хүлээн авч чадалгүй доромжилж хавчин, цовдолж алсан юм. Израильчуудын хувьд Бурхан тэдний аминаас нь ч үнэтэй байсан юм. Тэд итгэлээсээ татгалзсанаас амиа алдахыг илүүд үздэг байв. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн ихээр хайрлан үнэ цэнэтэйд тооцож байсан Бурханаа цовдолсон. Тэднийг юу ийм аймшигт нүгэл үйлдэхэд хүргэсэн бэ? Энэхүү шалтгааныг мэдэхгүй бол Бурханыг өнөө үед дахин ирэхэд ч бид тэдний нэгэн адил нүгэл үйлдэх юм. Төгс…