​Бурханы хүслийн дагуу явагдах сайн мэдээний түүх​

Бурхан бидэнд үргэлж зоригтой бай гэж урам зориг өгч байдаг. Гэвч бид сайн мэдээ тараах явцдаа хүнд хэцүү байдал тулгарвал айдаст хүлэгдэж, хярсан туулай шиг болчихдог. “Би чамтай хамт, битгий ай!” (Иса 41:10) гэсэн Бурханы үгийг сонссоор байж заримдаа бид цаад мөн чанарын оронд нүдний өмнөх нөхцөл байдалд л анхаарлаа хандуулах тал бий. Үнэнийг гэрчилж байгаа хүн эргэлзэж тээнэгэлзэх юм бол сайн мэдээний түүх биелэхгүй юм. Манай Бурхан хичнээн агуу Нэгэн болохыг, мөн сайн мэдээний түүхийг Бурхан Өөрөө гүйцэлдүүлж байдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэгэх үед л сая нэг эр зориг орж, сайн мэдээний төлөөх бүх ажил болж бүтнэ. Бүх сансар огторгуйг эрхшээгч Бурхан Сансар огторгуйгаас харвал дэлхий нарийн тоостой л адил. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм л өчүүхэн. Харин сансар…

​Бурханы бэлэг​

Энэ ертөнцөд амьдрахдаа бид өдөр бүр Бурханаас тоо томшгүй гоё бэлэг авдаг бол яах уу? Бурханаас бэлэг авах болгондоо үргэлж л баяр хөөр, талархлаар бялхана биз. Үнэндээ Бурхан өдөр бүр цаг мөч тутамд бэлэг өгдөг ч харин бид бэлэг мөн эсэхийг нь танихгүйдээ болоод заримдаа талархаж чадалгүй, Бурхандаа яруу алдар өргөхийн оронд гомдол дугүйцэл гаргах нь бий. Бидэнд тулгарах ямар ч бэрхшээл зовлон Бурханаас өгч буй бэлэг. Мөн аливаа баяр хөөртэй зүйл ч Бурханаас өгч буй бэлэг юм шүү. Гэрийнхэн, айл хөршийнхөн гээд амьдралын явцад бидэнтэй уулзаж учирсан олон хүн бүгд л Бурханы өгсөн бэлэг. Тэр бүү хэл хааяа бидэнд тулгардаг сорилт шалгуур ч үнэндээ Бурханы өгсөн бэлэг. Өнөөг хүртэл бид бүхэнд өгч ирсэн юм бүхэн нь Бурханаас өгсөн бэлэг…

Бурхантай хамт явж байгаад дээш өргөгдөх нь​

Үхэл, уй гашуу, өвчин зовлон байхгүй тэнгэрийн хаанчлал руу хэн хүнгүй явахыг хүсдэг. Тэнгэрийн орон бол мөнхийн баяр хөөр, яруу алдар, аз жаргал дүүрэн байдаг ертөнц төдийгүй бидний сүнсний эх нутаг билээ. Бурханд итгэдэг хүмүүст тэрхүү тэнгэрийн эх нутагтаа буцах хүсэл найдвар бий. Тэгвэл ямар хүмүүсийг тэнгэрийн оронд орохыг зөвшөөрөх бол? Енох, Елиа гэх мэт эш үзүүлэгчид Бурхантай хамт алхангаа тэнгэр өөд өргөгдсөн гэж Библид гэрчилдэг. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бидэнд байх ёстой ухааны талаар одоо сурч авцгаая. Эхлээд бүгдээрээ Бурхантай хамт алхаж байсан итгэлийн өвөг дээдсийн түүхийг судалж үзэцгээе. Бурхантай хамт алхах нь Энэ дэлхийд өөрсдийгөө христчин гэж зүтгэдэг олон хүн амьдардаг төдийгүй Бурханд итгэдэг гэдэг үй олон шашны урсгал байдаг. Тэдний дундаас Библийн зөгнөлийн дагуу Бурхантай хамт алхдаг…

​Дэлхийн сайн мэдээ ба Эхийн урмын үг​

Хүн бүхэн л аз жаргал бялхсан сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалаа санаж, тэр газар руу явахыг хүсдэг. Гэвч тэнгэрийн хаанчлал явъя гэвэл энэ газарт заяасан хүний амьдралын замаар бид зөв алхах хэрэгтэй. 40 жил цөлийн замаар алхан Канаан нутагт орсон израиль ард түмэн шиг бид ч бас Эцэгийн туулсан, Эхийн алхсан замыг дагаад итгэлийн цөлийг туулж байж л тэнгэрийн хаанчлалд хүрнэ. Нүгэлтэн болоод дэлхий рүү ирсэн хүүхдүүдээ тэнгэрийн хаанчлал руу буцах аян замд нь Бурхан “авралын зар” хэмээх зам тавьж өгсөн юм. Бид энэ замыг туулах явцдаа тэнгэр Эцэг Эхийн золиос хайрыг, мөн нэг сүнсийг дэлхийгээс ч илүүд үздэг сэтгэлийг нь ухаарч, тэнгэрийн хаанчлалд хүрч чадна. Замдаа аяншин зүдрэх хүүхдүүдээ урамшуулах гэж Эх маань урмын үгээ цаг үргэлж илгээсээр. Хүн…

Айж сүрддэггүй тунхаглал

Сүүлийн үед тэнгэрийн олон гэр бүл Сионд эргэн ирж, Бурхан дэлхийн газар бүрд Сионы амбаарыг бидэнд зөвшөөрөн өгч байгаа билээ. Зөгнөлийн дагуу сайн мэдээний үгс бүх дэлхийгээр дүүрч байна (Хаб 2:14, Мат 24:14). Дэлхий даяараа Бурханы үгээр дүүрч байгаа энэ үед харин “Би” гэгч хүний тунхаглаж байгаа дуу хоолой хэр их хувийг эзэлж байгаа бол? Сайтар тунгаацгаая. Мөнхийн харамсал үлдээхгүйн тулд сайн мэдээ тараагдаж байгаа энэ үед бид тараах уу, яах уу гээд эргэлзээд суугаад байж болохгүй. Айдас дотор Бурханы ерөөлийг алдаж болох аюул байдаг бол айж сүрддэггүй зоригтой тунхаглал дотор Бурханы ерөөл их байдаг. Энэ тухай Библийн сургаалыг хамтдаа үзэцгээе. Гидеоны цэргүүдээ сонгосон шалгуур Амжилтанд хүрэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол “Хэрэгжүүлэх” байдаг. Санаа нь байвч хэрэгжүүлэхгүй бол тэр…

​Сүнслэг таталцлын хүч​

Бурханы бүтээсэн бүх зүйлийн хооронд татах хүч үйлчилдэг. Үүнийг таталцлын хүч гэж нэрлэдэг. Энэ нь хүн хоорондын буюу хоёр биетийн хооронд оршдог. Жишээ нь ширээн дээрх харандаа баллуур хоёрын хооронд, ном компьютер хоёрын хооронд гээд. Маш сул болохоор нь бид энэ хүчийг мэдрээд байдаггүй ч байдаг нь гарцаагүй. Түүхэн дэх агуу эрдэмтдийн нэг Исаак Ньютон “таталцлын хууль” олж нээсэн юм. Таталцлын хуулийн дагуу бол хоёр биетийн хоорондох татах хүч нь тэдгээрийн массын үржвэртэй шууд пропорциональ хамааралтай, харин тэдгээрийн хоорондох зайны квадраттай урвуу пропорциональ хамааралтай байна. Ньютон Бурханы тогтоосон таталцлын зүй тогтлын өчүүхэн хэсгийг ойлгосон бол харин Бурхан бүх юмсыг бүтээхдээ хэдийн физикийн зарчмыг нь илчилсэн байдаг. Хүн Бурханы бүтээсэн зүй тогтлын нэгийг олж илрүүллээ гэхэд мундаг эрдэмтэн болж байна. Манай…

Хоёр дахиа ирсэн Христийн золиос

Бурхан бол хаадын Хаан, эздийн Эзэн учраас алдар, хүндэтгэл, магтаал авах зохистой. Тэнгэрийн яруу алдраа орхиод, төгс хүчит Бурхан энэ дэлхийд махан биеэр хүүхдүүдээ л аврах гэсэн цорын ганц сэтгэл тээн, бүр хоёр дахь удаагаа ирчихээд байна. Аав ээжүүд зөвхөн хүүхдүүддээ л санаа нь зовнидог шиг Бурхан мөн зөвхөн тэнгэрийн хүүхдүүдийнхээ авралд л санаа тавьдаг. Энэ удаа Бурханы хоёр дахиа ирсэн утга учрыг бодоод бидний төлөө амь биеэ хайрлалгүй золиос амссан Бурханы ариун, эрхэм дээд хайрын тухай Библийн сургаалаас сурцгаая. Бурхан махбод болсон Библи бол хүн төрөлхтөнд мөнх амь өгөх Бурханыг гэрчилдэг ном (Иох 5:39). Бурхан махан бие өмсөн тэнгэрээс энэ газар ирсэн нь агуу үйл явдал байсан тухайд Библид ийн бичжээ. “Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан…

​Бурхан бол цор ганц шийдэл​

Аливаа асуудал тулгарах үед бид тэрхүү асуудлыг нь шийдвэрлэчих байх гэсэн хүнээсээ тусламж эрж, тэр хүнээ л түшдэг. Энэ дэлхийн юмс бол бодит нь болох тэнгэрийн юмсын хуулбар ба сүүдэр (Евр 8:5). Харин бид ямар нэг юм хийхээрээ байнга л сүүдрийг дагах гээд байдаг. Уг нь сүүдэр дагаад нэмэргүй шүү дээ. Бодитыг нь л дагах ёстой. Сайн мэдээний ажлыг удирдан гүйцэлдүүлж байгаа нь цорын ганц Бурхан. Энэ дэлхий дээрх юм бүхэн Бурхан тэнгэрээс зөвшөөрсөн үед л хийгдэж, биелнэ. Бурханы ажлыг өөрийн мэргэн ухаан, ур чадвар, эрх мэдлээр гүйцэлдүүлэх юм уу зогсоох чадвартай хүн нэгээхэн ч үгүй. Дуулал номыг бичигч “Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс” гэж хэлсэн болохоор та бүхнийгээ би гагцхүү Бурхан руу…

​Хаашаа ч явсан Бурхан бидэнтэй хамт​

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар бүх үндэстэнд тунхаглагдана гэсэн үгэнд итгээд, Иерусалимын яруу алдрын гэрлийг гэрэлтүүлэх газар болгонд олон сүнс Бурханы энгэрт буцаж ирсэн гэх ялалтын мэдээ ирсээр байна. Бурханы ариун хүслийг хүндэтгэн дагах үйлс бүрд минь Бурхан хамт оршиж, ялж чадах яруу алдрын замыг бэлтгэж байдаг. Биднийг хаашаа ч явсан хамт байна гэж Бурхан амлаад, айж эмээлгүйгээр сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхагла хэмээн айлдсан. Тиймээс Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг үтэр түргэн тунхаглаж, арвин үр жимс гаргахыг бүгдээс нь хүсэх байна. Елиаг хаашаа ч явсан хамт байсан Бурхан Сүүлийн үед дэлхий дахины сүмүүдээс ирж байгаа мэдээнээс тэнгэр Эцэг Эхийн хүслийг ивээлтэйгээр хүндэтгэж, хичээнгүйлэн тунхаглах газар бүрд өнөөг хүртэл бидний гаргаж чадаагүй байсан цэвэр буудайн олон үр жимсийг…

​Эх Бурхан хэрэгтэй үе​

Хүн ер нь аливаа асуудалтай тулгарахаараа нэн түрүүнд боддог хүн нь ээж. Ээж дээрээ нэг оччихоор сэтгэл санаа тайтгарахын зэрэгцээ асуудлаа шийдэх гарц олж чадна гэж боддог нь хүмүүний мөн чанар. Социологичид ч хүртэл хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн эмх замбараагүй байдал, зөрчилдөөний энэ эрин үед дэлхий дахинд хүлцэл уучлал, амар амгалан, халуун дулаан сэтгэлийн бэлгэдэл болсон эмэгтэй хүн, тухайлбал эх хүний шинж чанар байх хэрэгтэйг хэлдэг байна. Библийн зөгнөл харсан ч бидэнд Эхийн хайр хэрэгтэй, Эх Бурхан туйлын хэрэгтэй эрин үед амьдарч байгааг маань заадаг юм. Асуудал бүхний шийдэл болсон эх Аль ч үе, ямар ч улс оронд эх хүний үүрэг бараг л адилхан. Айл гэрийн хүүхдүүдийн дунд хэрүүл маргаан гарлаа гэхэд ээж нь л тэр хэрүүл маргааныг зохицуулж, хооронд…

​Эхийн сэтгэл ба сайн мэдээ​

Намар гингко модны навчис шаргалтан, байгалийн өнгө үзэмж бүрэлдэнэ. Моддыг сайн ажиглавал зарим модны мөчирт жимс бөнжигнөж байхад заримд нь жимс харагддаггүй. Гингко модыг эр, эмээр нь тусгаарладаг байна. Тиймд гагцхүү эм гингко мод нь жимсээ өгдөг байна. Бүх юмсыг бүтээсэн Бурханы зүй тогтол үнэхээр гүн гүнзгий, бас нууцлаг юм (Илч 4:11). Бүх амьд биет ээжээрээ дамжуулан амь авч, үр жимс гаргадаг. Харин Сионд бол Бурхан л бидэнд сайн мэдээний үр жимс соёрхдог. Бид тэнгэр Эхийн сэтгэлээр ах эгч дүү нараа халамжлан санаа тавьж, бие сэтгэлээ зориулан, ах эгч дүү нараа Бурханы үгээр хичээнгүйлэн хооллох үед үр жимс гаргаж чадна. Бурхан хүүхдүүдээ тэнгэр Эхийнх шиг сэтгэл оюунтай байгаасай гэж хүсдэг. Сүнслэг үр жимс их гаргахын тулд бид Эхийн сэтгэлтэй байх…

​Хувь заяаг маань өөрчилсөн тэнгэр Эх​

Эдүгээ дэлхий даяар Бурханы сайн мэдээ хурдтайгаар тархаж, Библийн зөгнөл ёсоор алдагдсан тэнгэрийн гэр бүлээ хайх авралын түүх дэлхий дахиныг доргиож, ах эгч дүү нарын явах газар бүрд Бурхан Сион байгуулсаар байна. Энэ бүхэн нь тэнгэр Эхийн сургаалыг дагаж, Сионы хүүхдүүд нэгдмэлээр, нэг сэтгэлээр, халуун сэтгэлээр сайн мэдээнд оролцсоны үр дүн хэмээн санаж байна. Гэрэлт ирээдүй биднийг хүлээж байгаа. Иерусалим Эхийн яруу алдар түгэх үед үндэстнүүд Бурхан руу буцан ирж, Бурханы ард түмэн Бурханы амлалтын дагуу мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчилна. Энэ бол бидний хувь тавилан. Бидний хувь заяаг хэн өөрчилснийг бүгдээрээ Библиэр судалж үзээд, замаа дуусгаж, ирээдүйд зөв байдлын титэм өөрт нь зэхэгдсэн байхыг харсан элч Паул шиг тэнгэрийн хаанчлалын найдвар тээн харамсах зүйлгүйгээр сайн мэдээний үүргээ гүйцээцгээе.…

​Дээрээс төрсөн хүмүүс​

Сүүлийн үед дэлхий дахины Сионы гэр бүлүүдээс маань гэмшлийн болон үзэсгэлэнтэй нэгдмэл байдлын чухлыг ухаарч байгаа талаарх баяртай мэдээ сонсогдсоор байгаа билээ. Тэнгэр Эхийн үзүүлсэн жишээ болон сургаал ёсоор үй олон гэр бүл бие биенээсээ түрүүлж уучлал гуйн, нулимс унаган өөр хоорондоо эвлэрч, гэмшлийн амьдралаар амьдарна гэсэн шинэ шийдвэр гаргацгааж байгаа гэнэ. Тэдний нэг нэгэндээ хэлэх “уучлаарай”, “өршөөгөөрэй”, “намайг уучлаарай” гэх мэт үгс бидний сэтгэлийн гүнд цуурайтаж байна. Тэнгэрийн хаанчлал ойртох үед итгэгчдийн сэтгэл нэг болж, Бурхан махбодоос чулуун зүрхийг зайлуулж, махан зүрхийг өгнө (Езе 36:24-27) гэж амласан байдаг. Сионы хүүхдүүд өөр хоорондоо нэгдэж байгаа төрхийг хараад тэнгэр Эцэг Эх баярлаж байгаа гэдэгт баттай итгэж байна. Гэмшсэн хүн орох тэнгэрийн хаанчлал Өнөөг хүртэл бид нэг газарт хамт байгаа хэрнээ хэн…

​Бурхантай уулзахын өмнө ба дараа​

Эдүгээ зөгнөл ёсоор үүрийн шүүдэр мэт залуучууд босож, Бурханд сайн дураараа өөрсдийгөө зориулж байна. Залуу насных нь хүсэл зориг, гал халуун итгэлийнх нь үр дүнд Ариун Сүнсний үр жимс их гарна гэж итгэж байна. Мөн Бурханы яруу алдрыг гаргах гэрлэсэн эгч дүү нар, гэрлэсэн ах дүү нар, залуучууд, хүүхдүүд, ахмадууд гээд Сионы бүх гэр бүл маань цэвэр буудай үр жимс их гаргах ерөөл авахыг хүсье. Бурхантай уулзахын өмнө ба дараа нь бидэнд өдий төдий өөрчлөлт гарсан. Одоо Библийн үгнээс судалж, Бурхантай уулзсанаасаа хойш бид хэр их өөрчлөгдсөнөө, түүнчлэн Бурхантай уулзахын өмнөх ба дараах амьдралд маань гарсан ялгааг дүгнэж цэгнэж үзэцгээе. Жинхэнэ чидун модонд залгагдсан зэрлэг чидуны мөчир Бурхантай уулзахаас өмнө бид үхлийн боол болон амьдарч байсан нүгэлтнүүд. Бурхантай уулзсаныхаа дараа…

​Би сохор байсан, харин одоо харж байна

Цаг ямагт харааны бэрхшээлтэй байдаг сохор хүмүүс хэн хүнээс илүү харж чадахын үнэ цэнийг мэдэх байх. Харин төрсөн цагаасаа хойш юм бүхнийг харж чаддаг байсан хүмүүс харахын үнэ цэнийг бүрэн ойлгож чадахгүй. Хав харанхуйд амьдарч ирсэн хүн нэг л өдөр хараа орж, ертөнцийг тов тод хардаг болчихвол яах уу? Тэр мөчид тэрээр үгээр илэрхийлэх аргагүй баярлана аа даа. Бидний сүнслэг байдлын хувьд ч ялгаагүй. Сүнслэг харанхуйд байсан бидний сүнс Бурхантай уулзаж, үнэнийг харах сүнсний нүд маань нээгдсэн. Тэр агшинд бидний сүнс баярлан хөөрч, талархлаар бялхаж байсан нь мэдээж. Гэсэн ч бид үргэлж үнэний үгсийг харж, сонсдогтоо цаг хугацаа өнгөрөх тусам юм бүхэн нэгэн хэвийн болдог. Итгэлийн замаар алхах явцад заримдаа бид Бурханы өгсөн ерөөлд талархахаа мартаж орхидог. Эхэндээ амийн үнэний…

​Номер нэг​

Итгэгчдийнхээ зөвт үйлсийн ачаар манай сүм шагнал авсан гэсэн баярт мэдээ дэлхийн өнцөг булан бүрээс тасралтгүй сонсогдсоор. Бурхан Сионыхондоо дэлхийн бүх үндэстнүүдийн дунд магтаал, яруу алдрыг хүртээх зөгнөлийн бүрэн төгс биелэлтийг бид удахгүй харна гэдэгт итгэж байна. Ердөө хуулбар ба сүүдэр төдий энэ дэлхийд бид шагнал авсаар байгаа болохоор Бурханы амласан тэнгэрийн шагналд би бүр ч догдолж байна. Бурхан “Чамд өгөх шагнал Надад бий” гэж тодорхой айлдсан. Сансар огторгуйгаас харахад дэлхий бол үй түмэн гараг эрхсийн дундах өчүүхэн тоосонцор төдий. Тиймээс бидний энэ дэлхийд авах шагнал хичнээн том байсан ч Бурханы хаанчлалд очоод авах шагналтай минь огтхон ч харьцуулах аргагүй. Сионы хүүхдүүд бид тэнгэрт Бурханы өгөх дуудлагын шагналын төлөө хичээнгүйлэн гүйх хэрэгтэй. Номер нэг Бурхан “Number one” буюу “номер нэг”…

​Манай гэрийн эзэн хэн бэ?​

Айл гэр гэгч гэрийн эзнийхээ эрхэм чанар, хүсэл сонирхлыг бүрэн харуулж байдаг. Айлд очихоор зарим айл нь найрсаг, халуун дулаан уур амьсгалтай, зарим айл нь хүйтэн хөндий уур амьсгалтай байдаг. Тэр айлд хэдхэн хором байхад л уг айлынхан ямархуу хүмүүс вэ гэдэг нь ялгагдана. Залхуу юу, ажилсаг уу, эелдэг уриалагхан хүмүүс үү, хатуу хахир улс уу гээд юм юм нь андашгүй. Айл гэр бол гэрийн эзний дотоод сэтгэлийг яг байгаагаар нь тусган харуулдаг орон зай юм. Тэгвэл манай гэрийн эзэн хэн бэ гэдгийг бодож үзэцгээе. Бид бол дотор маань Бурхан оршдог Ариун Сүнсний сүм (1Кор 6:19). Бурхан л бидний сүнсний эзэн, манай гэрийн эзэн, мөн манай сүмийн эзэн байх хэрэгтэй. Манай гэрийн эзэн хэн бэ гэдгийг итгэлдээ суулгаагүй цагт бид…

Ан Сан Хун Христ ирсэн нь

2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд мэндэлсэн. Тэрээр 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний гурван жил хагасын амьдралдаа шинэ гэрээний сайн мэдээ тунхагласан билээ. Улмаар үүргээ дуусгаад тэнгэр өөд одсон юм. Христ тэнгэрт одохдоо энэ дэлхийд дахин буцаж ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг (Үйл 1:6-11). Энэ зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан энэ дэлхийд ирсэн юм. Бурхан яагаад ирснийг Библиэр олж мэдэцгээе. Үнэн халхлагдсан харанхуй ертөнц Есүсийг тэнгэрт одсоны дараа энэ дэлхийд олон юм өөрчлөгдсөн байдаг. Дайсан диавол Бурхан энэ дэлхий дээр байхгүй юм чинь Бурханы хүүхдүүдийг амархан захирна гэж бодоод Бурханы цаг үе ба хуульд өөрчлөлт оруулж эхэлсэн. Элч нарын үеийн сүүлчээр анхны сүмийн үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэллээ. Улмаар сүм анхны хайраа орхин, тав…

​“Би хэдийнээ ирсэн!”

“Би хэдийнээ ирсэн!” гэх Христийн дуу хоолой Сионы ард түмний хашхираанаар дамжин дэлхий даяар сонсогдсоор байна. Дэлхийн олон хүн хэн ирснийг, хаана ирснийг сонирхон, гайхаж буй нь илт. Ертөнцийнхний хүлээж байгаа Бурхан нь хэдийнээ ирснийг бид хүмүүст хэлэх учиртай. Бурханыг арай эрт хүлээн авсан хүний хувьд бид Бурхан хэзээ ирснийг, хаана ирснийг, яагаад ирснийг хүмүүст мэдүүлэх үүрэгтэй юм. Тэгж гэмээнэ хүн төрөлхтөн Бурханыг хүлээн авна. “Би хэдийнээ ирсэн!” гэх Бурханы дуу хоолойноос ч илүү чанга хашхиран, ертөнц даяар Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг цацруулцгаая. Бид бүхэн босож, Бурханы гэрлийг цацруулбал харанхуйн хүч замхарч, Бурханы хүүхдүүд гэрэл рүү ирэн, улмаар Бурханы сайн мэдээний ажил ертөнцийг гайхшируулах хэмжээнд гүйцэлдэх юм (Иса 60:1-22). Махан биеэр ирсэн Бурхан Өнөө үед христчүүд дэлхийн хүн амын ихэнх…

Зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал ба Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал

Бурханы сүмийн талаарх хэвлэлийн мэдээ, сүмийн танилцуулгын кино зэргийг үзсэнийхээ дараа “Эх Бурханы тухай асуух хүн олон болоод байна, мөн Бурханы сүмийг мэддэггүй байсан, манай сүмийг буруу ойлгож байсан хүмүүс үнэн рүү ирж байна” гэсэн мэдээ сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс сонсогдсоор байна. Эх Бурханы тухай тунхаглахыг хүссэн нэг гэр бүл танилтайгаа уулзаад “Та тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг үү?” гэж асуужээ. Тэгтэл танил нь “Тэгэлгүй яахав, би хүсдэг” гэж. Тэгэхээр нь манай итгэгч түүнээс дахиад “Тийм бол та зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?, Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?” гэж дахин асуусан байгаа юм. Тэгтэл танил нь “Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явж чаддаг бол сайхан сан” гэж…