Эхийн угаалга

Хичээлдээ сурах гээд дотуур байранд амьдрахаар гэрээсээ явснаас хойш хувцсаа угаалгахаар долоо хоногтоо нэг гэртээ харьдаг байв. Ээждээ бөөн ажил нэмчихээд залхуурч, идэж ууж байгаад хэдхэн цаг болоод л дотуур байр руугаа буцна. Манай гэр надад улам л дотуур байр шиг, харин дотуур байр миний гэр шиг болоод байлаа. Нэг удаа гэртээ нэлээн хэд хонохоор ирлээ. Энэ үеэрээ л гэртээ нэг дорвитойхон юм хийе гэж шийдээд хувцсаа гаргаж янзлах зуураа угаах хувцсаа хумин, нэг нэгээр нь овоолж гарлаа. Угаах гэж овоорсон хувцсаа хараад, “Ээж минь долоо хоног болгон гэрийнхний бүх хувцсыг угааж цэвэрлэхийн хажуугаар миний бүх хувцсыг яаж угааж байсан юм бол оо?” гэж бодлоо. Нас нь хэдийн 60 хэвийж байгаа ч ажлаа тараад үргэлж л унталгүй шөнө дунд хүргэж,…

Мэри Рөүз Тандугон Тандю / Филиппин, Кесон Сити

Бид аз жаргалтай хүмүүс

Библийн энэ ишлэлийг унших тусам би аз жаргалтай болдог. "Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ." Дэд.Хуу 33:29 ​Бурханы авралыг хүртэж, Бурхан надад туслах бамбай минь болсон юм чинь би үнэхээрийн ерөөлтэй, аз жаргалтай хүн. Итгэлийн аян замд ядарч, туйлдах үе бий л дээ. Гэвч тэнгэр Эцэг Эх маань үргэлж дэргэд байж тусалдгийг бодоод, бид хүчтэй байх ёстой. Дэлхийн хамгийн жаргалтай хүн, бас сайн мэдээний цэрэг болж дуудагдсаныхаа хувьд би хаанчлалын сайн мэдээг зоригтойгоор тунхаглана аа.

Мексик, Пуэбла / Ким Хе Ин

Өөрөө ээж болсныхоо дараа л

Би Ганвон аймгийн төвөөс алслагдсан тосгонд төрж өссөн. Хөдөө амьдрах өдий төдий сайхан зүйл байсан боловч би зөвхөн хотод л зардаг амттай хүнсийг идэх боломж ховор байгаад харамсдаг байсан юм. Тиймдээ ч тэр үү хотод амьдардаг байсан авга ах маань манайд ирж, амттан болон бэлгийн багц өгдөг цагаан сар болон төрсөн өдрөө би их хүлээдэг байлаа. Тусгай хоол идэхийн тухайд би ямар их баярладгийг мэддэг болохоороо ээж маань жил бүр л төрсөн өдрөөр гоё гоё хоол хийж өгнө. Дунд сургуульд ороод би хот руу нүүж, нөхөрт гарах хүртлээ надаас хоёр эгч нэг эгчтэйгээ хамт байсан юм. Манай ээж отгон охин намайг багаасаа гэр орноосоо хол амьдрах болж, өөрөө харж хандаж чадахгүй болсондоо сэтгэл нь хямарч байлаа. Магадгүй тийм болохоороо ч…

Ги Гым Жү / Солонгос, Чүнчон

Дөл нь чамайг шатаахгүй

Манай гэрийнхэн бүгд унтаж байсан үүрийн 5 цагийн орчимд машин мөргөлдөж байгаа мэт чанга чимээ намайг сэрээв. Нойрноосоо хагас дутуу сэрж байх зуур буун дуу шиг чимээ сонстов. Би гүйцэд сэрээд нөхрийгөө сэрээв. Гадаа хэд хэдэн удаа буун дуу гарч, хүмүүс орилолдон мотоцикль нүргэлнэ. Энэ нь бүр ч эмх замбараагүй болгож байлаа. Нөхөр бид хоёр гадна юу болоод байгааг мэдэхгүй маш их гайхаж байлаа. Нөхөр маань надад “Гадаа ямар нэг тэмцэл тулаан болж байх шиг байна. Аймшигтай хэргийн гэрч болчих ч юм билүү, битгий гадагшаа гараарай” гэлээ. Тун удалгүй хүмүүс манай хашааг чиглээд ирж явах шиг чимээ сонсогдов. Манайд аюул хор учруулахаар хэсэг хүн манайхыг тойроод бүсэлчихсэн юм биш байгаа гэж бодохоос ч айж байлаа. Энэ зуур ээж маань ч…

Селин Даршана Соломон / Малайз, Сетапак

Ухаарч амжаагүй Эхийн хайр

Намайг төрөхөөс өмнө манайх Перугийн нийслэл Лимад амьдарч байсан гэсэн. Нэг удаа Перугийн нэг дүүрэгт маш хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ билээ. Тэр үед аав Дотоод Хэргийн Яаманд ажиллаж байсан ба газар хөдлөлтөөс болж сүйрсэн бүс нутгийг сэргээн барих багийн мэргэжилтнүүдийг ахлаж байсан гэсэн. Үүнээс болоод манайх Анкаш хотын Хуараз суурин руу нүүгээд, хэдэн жилийн дараа нь би айлын 6 хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Манай том ах надаас 13 насаар ах. Гэрийнхэн маань бүгд л намайг хайраар халамжилж байв. Би нэг өглөө босоод унтлагын өрөөнийхөө цонхоор гадагш хартал тэнгэрээс яг л цагаан сувд шиг зүйл орж байлаа. Хөөх ямар гоё юм бэ! Би тэр цагаан юмнуудыг барьж үзмээр санагдаж, миний өрөөг ах нарын өрөөнөөс тусгаарладаг урт хонгилд унан барин,…

Мерти Полак / Перу, Лима

Жинхэнэ баатрууд

Америкийн түүхэнд “Газар доорх төмөр зам”-ыг байгуулсан хэсэг бүлэг хүмүүсийг өнөө үед баатрууд гэлцдэг. Учир нь тэд ямар ч хариу нэхэлгүй шударга, өгөөмөр сэтгэлээр боолуудыг чөлөөлөхийн төлөө амь насаараа дэнчин тавьсан юм. 1600-1865 он хүртэл Нэгдсэн Улсад Африк гаралтай Америкчуудын боолчлолыг хуулиар хүлээн зөвшөөрдөг байв. 1800-аад он гэхэд Америкийн хойд мужуудад боолын ёсыг халсан ч, өмнөд мужуудад боолчлол хэвээрээ л байлаа. Хэдийгээр дүрвэнэ гэдэг туйлын хэцүү, бүтэшгүй оролдлого боловч энэ үеэр эрх чөлөөтэй амьдрахын тулд үй олон боол умард руу дүрвэн гарахыг санаархаж байв. Эдгээр боолуудад эрх чөлөөгөө олоход нь туслахаар хар, цагаан арьстай эрх чөлөөт иргэд нэгдэж, умардын эрх чөлөө тийш “аюулгүйн шугам” гэж нэрлэсэн төрөл бүрийн замаар, боолууд замдаа хоноглох тусгай байр болох “өртөө”-нд буудаллан, боолуудыг умард руу…

Д.Карли Динни / АНУ, Коннектикат

Унтаж байх хойгуур минь ч…

Хүнд өвчтэй хүүгээ асардаг нэгэн ээжийн тухай нийтлэлийг саяхан би олж уншсан юм. Хүү нь булчингийн чангарлаас үүдэлтэй амьсгалын замын өвчнөөс болж шаналан зовж байв. Хүүгийн өвчнийг оношилсон эмч нар түүнийг ердөө 18 сарын настай гэж ээжид нь хэлжээ. Эх хүүгээ гэртээ авчран, булчингийн агшилтыг бууруулахын тулд цээжинд нь аль болох ойр ойрхон иллэг хийж эхлэв. Хүүгээ унтаж байхад ч иллэг хийж өгсөөр байв. Унтаж амрах ч хүртэл эхэд бөөн асуудал. Хүүгээ амьсгал нь дутагдаад үхчихвий гэсэндээ санаа зовнин эх түр зуур дуг хийдэг ч удаан унтаж чадахгүй. Өдөрт их л удаж 3 цаг унтдаг байсан гэнэ. Нам унтчихгүйн тулд бүхэл шөнөжин гэрлээ асаана. Мөн хүүгийнхээ нойронд саад болохгүйн тулд гэрлийг зөвхөн өөр рүүгээ тусаж байхаар бүрхүүл хийсэн ажээ. Харин…

Вэй Вэй / Сингапур

Эхийн хайр бол онцгой хайр

Зарим хүн амьдралыг хайран дээр тогтдог гэдэг. Хүн төрж өсөх явцыг анзаарч байхад тэдний хэлдэг нь үнэн мэт. Учир нь бид бие биендээ анхаарал халамж тавьж, тусалж, туслалцаа аван, хайраар холбогддог шүү дээ. Амраг хосын хайр, анд нөхдийн хайр, аав ээж ахан дүүсийн хайр... Нээрээ л янз бүрийн байдлаас хайрыг олж харж болно. Түүгээр ч зогсохгүй мөнгө болон эд материалыг ч хайрладаг хүн бий. Тэгвэл энэ бүх хайрын мөн чанар нь юунд оршдог юм бол? Би хайрын мөн чанарыг өөрөө өөрийнхөө төлөөх аминч үзэл гэж боддог байлаа. Хэн нэгнийг хамгаалж байгаа шалтгаан нь надад хэрэгтэй болохоор, хамт байхыг хүсэх шалтгаан ч мөн надад сайхан байдаг болохоор гэж боддог байв. Хүн ер нь өөрөө өөрийгөө л боддог аминч чанартай болохоор “хайр”…

О.Баясах / Монгол, Улаанбаатар

Нар жаргахаас өмнө “Уучлаарай” гэж түрүүлж хэлэх нь

Өвлийн адаг, хаврын эхээр Англи даяар хөл хорио тогтов. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын олон тохиолдол батлагдаж, үхлийн тоо өдөр бүр нэмэгдсэн тул вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын нэг энэ. Би гэрээрээ ажиллаж эхэлсэн болохоор гэрийнхэнтэйгээ илүү удаан хамт байх боломжтой боллоо. Эхэндээ ч сайхан л байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхөртэйгөө байнга маргах болов. Хоорондын харилцаа сайн юм чинь гээд жаахан болгоомжгүй ярих болж, энэ нь сүүлдээ бие биенээ шархлуулж дуусах нь энүүхэнд болов. Нэг өдөр бид өчүүхэн зүйлээс болоод хэн хэн нь жаахан дуугаа өндөрсгөв. Гэр дотор үүссэн таагүй уур амьсгалыг арилгах гэж оролдох зуураа би “Миний зөв, түүний буруу” гэж бодон, цонхоор гадагш харж байлаа. Тэгтэл нар жаргах гэж байлаа. Яг тэр агшинд саяхан үзсэн…

Ким Дү Ри / Англи, Манчестер

​Болзолгүйгээр өрөөс чөлөөлөх нь

Нягтлан бодох, санхүүгийн салбар гэдэг бол байнга л өр зээлтэй холбоотой байдаг л даа. Өр гэдэг бол хүү нэмсэн зээлийн хэмжээ бөгөөд өрийн хүү нь тухайн цаг хугацаанд ноогдуулсан хүүгийн хэмжээгээр тооцогддог юм. Эргүүлэн төлж чадахгүй их хэмжээний өртэй хувь хүн байх тохиолдолд хувийн санхүүгийн үйл ажиллагааны алдагдлаа нөхөх нэг арга зам байдаг л даа. Үүнийг өр төлбөрөөс чөлөөлөх (хэлтрүүлэх) тусламж гэдэг. Өртэй хүн өрийнхөө зөвхөн тодорхой хэмжээг нь төлнө. Харин үлдсэнийг нь өршөөн цайруулна. Энэ нь тухайн өрийг буцааж төлөөгүй юм чинь зээлдүүлэгчийг ихээхэн алдагдалд оруулдаг юм. Мэдээжийн хэрэг өртэй хүний хувьд өр төлбөрөөсөө чөлөөлөгдөх олон нарийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүд байдаг л даа. Энэ нь шүүхээр дамждаг тул өрөө цуцлуулах хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй ч байж мэдэх юм.…

Элиас Америко Масскэйм / Мозамбик, Мапуто

Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хуруу

Бага сургуулийн сурагч байхад нагац эгч маань намайг нэг том эмнэлэг рүү дагуулж явав. Яах гэж байгаа шалтгааныг нь мэдэхгүй тийшээ намайг очтол өвчтөний хувцас өмссөн нэг танил хүн харагдсан нь ээж маань байлаа. Намайг хараад их баярласнаа удаа ч үгүй “Ёо ёо. Өвдөөд байна шүү дээ” гэж орь дуу тавив. Эмчийг ээжийн боолттой гар дээр ариутгалын бэлдмэл асгахад ээж “Өвдөж байна” гэсэн хэрнээ намайг харангуутаа төд удалгүй инээмсэглэнэ. Ээж инээмсэглэж байсан болохоор би ээжийн хурууны боолт цус нэвчсэн байсныг ч нэг их ноцтой гэж бодоогүй юм. Ээж сарын дараа эмнэлгээс гарсан даа. Намайг гэр рүүгээ орох гэж байхад дуудлага ирж, би ээжтэйгээ уулзахаар сэтгэл догдлон хүлээж байлаа. Ээж маань удаа ч үгүй ирэв. Ээж удаан уулзаагүй намайг тэврэхээр хоёр…

Тайвань, Гаошюн / Ан Жи Ён

Амь биеэ зориулсан гал сөнөөгчид

“Тэд бол түймрийн сүйрлийг зогсоох хаалт болон бэлэн байдаг, ой хээрийн түймэртэй тэргүүн шугаманд нүүр тулж байдаг шилдэг ангийн нэгээхэн хэсэг болсон эрэлхэг дайчид байлаа. Гэвч урьдчилан таамаглах аргагүй тэдний ертөнцөд алив нөхцөл байдал үхэл болон хувирах ч ядах юмгүй ажээ.” Аризонагийн ойн түймэртэй тэмцэж байгаад амь насаа алдсан 19 гал сөнөөгчид хүндэтгэл үзүүлсэн талаар CNN ийн мэдээлэв. АНУ тэр аяараа эдгээр эрэлхэг гал сөнөөгчдийн амь насаа алдсанд эмгэнэн гашуудсан төдийгүй ойн түймэр дундах тэдний нөхцөл байдлыг санан, шимширч байлаа. Гал сөнөөгчдийн золиос бол зөвхөн гамшигтай нүүр тулах үүрэг даалгавар нь ч биш, тэдний золиос бэлтгэл сургуулилтаас нь л эхэлдэг юм. Гал сөнөөгч болохоор хүсэлт гаргасан хүмүүс түймэр унтраах ангид элсэн орж, чанд хатуу дэглэмтэй бэлтгэлд хамрагдах ёстой. Тэд гал…

Майкл Минз / АНУ, NC Шарлотт

Хонь хоньчин хоёр

Монголчууд бидний олонх нь мал аж ахуй эрхэлдэг. Өргөн уудам бэлчээрт үхэр, морь, хонь, ямаа, тэмээ гээд таван хошуу мал өсгөдөг. Ихэнхдээ хонь маллана. Нэг айл гэхэд бараг мянга гаруй хоньтой. Хар, цагаан, борлог, алаг тарлан гээд хонь бүр өөр зүсмийн. Би хоньчны хүү болж төрсөн. Улаанбаатарт дээд сургуульд ирэх хүртлээ бага насаа Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрүүлсэн. Сургуульд сурахаар ихэнхдээ аав ээжээсээ тусдаа амьдардаг байлаа. Зуныхаа амралтаар гэртээ ирж, аав ээжийнхээ хэлсэн ёсоор хонио бэлчээдэг байв. Энэ өссөн орчин маань намайг хоньчин хонио чононоос хамгаалдгийн адил биднийг хуурамч эш үзүүлэгчдээс хамгаалж, хариулж байдаг Бурханы гайхамшигт авралыг сайн ухаарахад хүргэсэн байх. Хонь хавар төллөдөг. Энэ нь хоньчны хамгийн завгүй үе. Нэг айл олон хоньтой, бараг 500 гаруй хонь хургалах болдог.…

Б.Жаргалсайхан / Монгол, Улаанбаатар

Эхийн диваажин

Саяхан сүм дээрээ бид “Завгүй ээж” гэсэн гарчигтай зураг үзсэн юм. Нэгэн ээж ташаандаа хүүхдээ тэврээд, утсаар ярингаа цахилгаан зуухан дээрээ хоол хийнэ. Тэврүүлсэн хүүхэд нь ээжийнхээ мөр чихний хооронд хавчуулсан утсыг нь авах гэж зүтгэнэ. Хажууд нь бас өөр нэг хүүхэд нь зогсоод, ээж рүүгээ ширтэн байлаа. Зурган дахь уг ээж олон зэрэг ажил хийсэндээ ядарч туйлдсан мэт харагдавч тэр бүх ажлыг хамаг хүчээ дайчлан хийж байлаа. Ихэнх ах дүү, эгч дүү нар тэр зурган дээрх ээж яагаад ч юм дарамттай, бачимдсан, тусламж хэрэгтэй харагдаж байна гэв. Гэвч эх хүн болох миний бодол өөр байсан л даа. Дотроо би тэр зурганд “Эхийн диваажин” гэж нэр өгмөөр санагдсан. Миний харснаар бол ээжийнх нь тэвэрсэн хүүхэд өөрөө хоёр хөл дээрээ хангалттай…

Жой Мела Галлант / АНУ, NY Нью Виндсор

Зургаан хүүхдийн ээж

Ээж минь маш эелдэг зөөлөн, тайван хүн байж билээ. Намуухан дуугаар ном уншиж өгөх ээжийн минь төрх цаанаа л сайхан. Таван нас хүртлээ гүнж шиг л өссөн би охин дүүтэй боллоо. Даахь нь их шингэн, булцгар улаан хацартай болохоороо эрэгтэй хүүхэд шиг харагдана. Эрэгтэй хүүхэд хүсэж байсан өвөө эмээ маань дүүг төрөхөд урам муутай байсан сан. Дүү маань ой гарантай байхад ээж маань дахин хөл хүнд болов. Цондгор гэдэстэй, хавагнасан царайтай хүн цэцэрлэгийн маань нэг арга хэмжээнд ирэхэд ээжээсээ би жаахан ичиж билээ. “Бусад ээжүүд бүгд гангалаад ирж байхад...” Ээжийн тийм том гэдэстэй байсан нь хоёр ихэр байсан болохоор тэр байж л дээ. Ихрүүд мөн л охин байсан юм. Тэр үеэс ээжийн минь зовлон эхэлсэн дээ. Өдөржин часхийн уйлалдах хоёр…

Жу Ин Жин / Солонгос, Чанвон

Бурханы чинхүү сэтгэл

“Мин ээ, гэртээ ирээд хэд хонож болох уу?” Ердийнхөөсөө арай өөр, түгшүүртэй өнгө аясаар ээж маань ийн утасдав. Ах бид хоёрын санааг зовоохгүй гэж барагтай бол ярьдаггүй ээж маань гэнэт утсаар ярихыг бодвол нэг юм болсон нь гарцаагүй. Нээрээ л тийм байлаа. Ээжийн нурууны диск нь муудсанаас болоод яаралтай тусламжийн эмнэлэгт хүргэгдсэнээр барахгүй бие нь дээрдэхгүй байгаа тул нэг хэсэгтээ эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон бололтой. Тиймээс би яаралтай чөлөө аваад, шууд аавынх руу явлаа. Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан ээжийн маань биеийн байдал миний бодож байснаас ч ноцтой байлаа. Сууж ч чадахгүй, босоод алхаж ч чадахгүй болохоор хэвтрийн байдалтай байхаас өөр аргагүй байлаа. Хоол ундаа өөрөө ч ууж идэж чадахгүй, бас ганцаараа бие засаж ч чадахгүй болсон байлаа. Жаахан хөдлөх…

Паг Дун Мин / Солонгос, Анян

Зөвхөн хүүхдээ гэх Эхийн хайр

Нэг өдөр би өвөөтэйгөө цуг үдийн хоол идэх зуураа харилцааны хамгийн чухал зүйлсийн талаар ярилцаж байлаа. Би хүн хоорондын харилцаанд юу чухал гэж бодож явдгаа хэлэхэд өвөө маань надад эрт дээр үеийн нэгэн явдлаасаа хуучилсан юм. Манай аавыг төрүүлэхээс өмнө өвөө эмээ хоёр тархины гажигтай нэгэн хүүтэй байсан юмсанж. Эмч хэлэхдээ хүүг нь нэгээс долоо хоног, их удлаа гэхэд хоёрхон долоо хоног л тэснэ гэж гэнэ. Өвөөгийн хамгийн их шаналсан зүйл нь хүүгээ үхэхийг хараад эмээгийн сэтгэл яасан их эмтэрч, урагдах бол гэдэгт байж. Тэгээд эмээг зовоохгүй гэсэндээ эмээтэй огт ярилцалгүйгээр хүүгээ нэлээн зайдуу байдаг хүүхэд асран хамгаалах төв рүү явуулжээ. Түүнээс хойш эмээг өөрөөс нь нэг л дөлөөд байгааг өвөө анзаарч л дээ. Өвөө маань хүүгээ холдуулсандаа өөртөө гутаж…

АНУ, PA Филадельфи / Максвелл

Гүнждийн тос дууссан өдөр

Нэг үдэш би оройн хоолондоо бибимбаб (агшаасан будаа, төрөл бүрийн ногоо, мах, шарсан өндөг, амтат гочүжан (улаан чинжүүний сүмс) зэргийг хольж иддэг) хийхээр шийдтэл гүнждийн тос юу ч үгүй дууссан байлаа. Би оронд нь перилла тос хэрэглэх санаатай хөргөгчөө үзтэл тэр ч бас алга байв. Манайх анх удаа тосоо дуустал шавхсан нь хачин санагдаж, сандран бушуухан ээж рүүгээ мессеж бичлээ. “Ээж ээ, манай гүнждийн тос дуусчихаж. Та жаахан гүнждийн тос юм уу перилла тос явуулаарай.” Ээждээ ямар нэг юм захих болгонд хоёр өдрийн дотор л илгээмж ирдэгсэн. Гэвч энэ удаа долоо хоног өнгөрсөн ч юу ч ирсэнгүй. Хэд хоногийн дараа дүү маань шөнө аажуу над руу залгаж, бие нь тааруу байгаа ээжтэй ярилцсанаа хэллээ. “Гэхдээ юу гээч. Ээж намайг танд…

Гуаг Жон А / Солонгос, Хуасон