bible-word-mnfaith-life-mn
  • No categories

Та юу мэдмээр байна?

Бурханы сүмтэй холбоотой түгээмэл асуултууд

Бурханы сүм айл гэрийн аз жаргалын төлөө ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

“Гэр бүл гэдэг нь эцгийн хаанчлал, эхийн ертөнц, үр хүүхдүүдийн диваажин” гэсэн үг байдаг. Тэр чинээгээрээ гэр бүл нь аз жаргалын үндсэн нэгж төдийгүй хүний нийгмийг бүрдүүлэгч юм. Тиймээс л Бурханы сүмийн зүгээс гэр бүл дэх хүн бүр бие биенээ харилцан хүндэтгэж, халамжлан санаа тавьж, эв найртай амьдар гэсэн Библийн…

Бурханы сүм Есүст итгэдэг үү?

Бурханы сүм Есүст бат итгэж, Түүнийг хүндэтгэдэг сүм юм. Түүгээр ч зогсохгүй Бурханы сургаалыг амьдралд хэрэгжүүлэн, аврал авах арга замыг тунхагладаг. Есүсийн загалмайн зовлон бол хүн төрөлхтөнд үнэгүйгээр нүглийн уучлал өгөх Бурханы золиос юм. Есүс Христийн золиос, хайр байхгүй байсан бол хүн төрөлхтөн мөнхөд өвчин шаналалдаа зовон, мөнхийн үхлээс ангижирч чадахгүй, үхэх хувь тавилантай байх байсан. Есүс байхгүй ертөнц бол цөхрөл гуниг, өвчин зовлонгийн ертөнц юм. Хүн төрөлхтөнд авралын гэрэл, мөнхийн найдвар өгөхөөр Есүс энэ газар ирсэн билээ. Бурханы сүм Есүст итгэж, Есүсийг хайрладаг төдийгүй хүн төрөлхтний төлөөх Есүсийн хайр, золиосыг тунхаглан мэдүүлдэг. Есүсийн нэрнээс гадна Есүсийн шинэ нэрэнд итгэдэг юм (Илч 3:12).

Бурханы сүмийнхэн Библид итгэдэг үү?

Бурханд итгэдэг гэх хүмүүс Бурханы үг болох Библид мэдээж итгэх ёстой. Библи бол Бурханы Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгч нар тэмдэглэсэн Бурханы төгс үг юм (2Тим 3:16, 2Пет 1:20-21). Библи дотор хүн төрөлхтнийг нүглээс нь аврах гэсэн Бурханы хүсэл төдийгүй хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр, мөнхийн тэнгэрийн хаанчлалын талаарх авралын мэдээ шингэсэн байдаг төдийгүй бидний сүнсний эх үндсийг ч мөн ухааруулдаг. Ертөнцийн сууриас эхлэн үеийн төгсгөлийг хардаг Бурхан Библиэр хүн төрөлхтөн бидний сүнсний эх нутаг, тэнгэрийн хаанчлал руу хөтлөх үнэн зөв замаар биднийг удирдан залдаг. Тиймээс Бурханы үг болох Библид хэрхэн итгэхгүй байх билээ?

Бурханы сүмийн зүгээс тэрс үзэл гэж юуг авч үздэг вэ?

Библийн дагуу авч үзвэл “тэрс үзэлтэн” гэдэг нь Бурханд итгэдэг гэж зүтгэдэг хэрнээ Библи болон Бурханы тушаалыг дагадаггүй, хүний тушаалаар бий болгосон онолыг дагадаг хэсэг бүлэг хүмүүсийг заадаг (2Пет 2:1-3). Итгэл үнэмшил нь тэрс үзэл мөн үү, биш үү гэдгийг ялгах хэм хэмжүүр нь Есүс Христийн тушаалыг дагаж байна уу, үгүй юү гэдгээр тодорхойлогдоно. Анхны сүмийн үед ч тэрс үзлээс болгоомжлох талаар анхааруулж байсан (Тим 3:10). Тэр үеэс хойш харийн шашны үзэл сүм дотор түрэн орж ирж, жинхэнэ христийн шашин мэт бат бөх гэгч нь байр сууриа эзэлжээ. Тэгэх явцад Библийн эсрэг онол баримтлал, итгэл үнэмшил зэрэг нь христийн шашны сургаал болон өөрчлөгдөж, өнөө үед ч Христийн шашны ёс заншил мэтээр тэдгээрийг сахисаар байна. Эдгээрийг уялдуулан авч үзэхээр өнөө үед…

Бурханы сүм өсвөр үеийнхнийг чиглэсэн ямар сургалт явуулдаг вэ?

Өсвөр үеийнхэн бол гэрэлт ирээдүйг бүтээх гол баатрууд юм. Бурханы сүм өсвөр үеийнхний зөв зан чанар, халуун сэтгэл, оюун санааг нь төлөвшүүлж, ёс зүй, бусдыг ачлах ёсонд сурган, тэдэнд итгэл найдвар хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг юм. Өвөл зуны улиралд сурагчдын кэмпийн хүрээнд Библийн сургалт явуулах, нэр алдартай хүмүүсийг урьж авчран зан чанарын тусгай лекц уншуулах, залуучуудад зориулсан оркестрын тоглолт зохиох, сургалтын тэтгэлэг олгох, туршлага хуримтлуулах кейс сургалт явуулах, сайн дурын ажил хийлгэх, өсвөр насныханд зориулсан сар тутмын “Су-үл (Найдварын цэцэрлэг)” сэтгүүл хэвлэн гаргах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлдэг юм. Өсвөр насныхан болон сурагчдын эцэг эх, багш нар ч мөн уг сургалтанд хамтран оролцдог болохоор харилцан ойлголцох, эв эеэр нэгдэхэд эдгээр нь чухал ач холбогдлоо өгдөг байна.

Бурханы сүм хүн төрөлхтөн болон нийгмийг чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг. Бурханы сүм нь Бурханы авралын мэдээг дэлхий дахинд сонсгохын төлөө авралын зар тараадаг юм. Мөн амь аврах, тэнцвэрийг бий болгох, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хүн төрөлхтний эв нэгдлийг чиглэсэн олон ажлыг улс орон, үндэс угсаа, хэл соёл үл харгалзан явуулж, хүн төрөлхтний аз жаргалтай ирээдүйн төлөө ажиллаж байна. Газар хөдлөлт, хар салхи, үер ус гэх мэт гамшгийн үеэр хүмүүнлэгийн аврах ажиллагаа болон улс нийгмийг хамарсан тусламжийн аянуудыг явуулж ирсэн. Түүнчлэн олон улсын болон төр засгийн байгууллагуудтай түншлэл тогтоож, хүн төрөлхтний энх тайван болон аз жаргалын төлөөх SDG (Тогтвортой хөгжлийн зорилт) зорилтод хүрэхийн төлөө хамтран ажиллаж байна.

Бурханы сүм сайн дурын ажил их хийдгийн учир шалтгаан юу вэ?

Сайн дурын ажил бол христчин хүний үүрэг. Бурханд итгэдэг итгэгчдийг ертөнцийн гэрэл, давсны үүрэг гүйцэтгэж, хөршдөө хайраар туслаарай гэж Библид сургадаг (Мат 5:13-16, 22-39). Бурханы сүм дэлхий дахины улс орон бүрд байгаль орчин цэвэрлэх, амьжиргаа буурай айл өрх, хөрш нийгэмд туслах зэрэг олон янзын сайн дурын ажил өрнүүлдэг. Сайн дурын үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг учир шалтгаан нь хүн төрөлхтнийг нэг айл, нэг ам бүл хэмээн үздэгтэй нь холбоотой. Библид гардаг сайн самари хүний зүйрлэл нь хөршөө хайрлах хайрын талаарх сайхан сургамж юм. Үүнийг тайлбарлахдаа Есүс “Та нар ч мөн ийнхүү үйлд” хэмээн айлдсан шүү дээ. Бурханы тэрхүү сургаалын дагуу дэлхий дахины Бурханы сүм сэтгэл зүрхээ нэгтгэн, сайн дурын ажил өрнүүлж байна.

Бурханы сүм дэлхий дахин дахь ялгаварлан гадуурхал болон зөрчил мөргөлдөөнийг арилгах үүднээс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Ялгаварлан гадуурхана гэдэг нь өөрийгөө өндөрт тавьж, бусдыг дорд үзэхээс үүдэлтэй. Хүн төрөлхтөн бие биедээ үйлчилж, нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэж Бурхан сургадаг. Энэ дэлхийд ялгаварлан гадуурхал гэж байхгүй хайр бол зөвхөн Эхийн хайр юм. Бурханы сүм дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн ам бүл гэж үздэг Эхийн хайраар үндэстэн ястан, арьс өнгө, гарал угсаа, хүйс, соёл иргэншлээр нь ялгаварлан гадуурхахаас ангид дэлхий дахин харилцан ойлголцож, харилцан эв эетэй байхад тусалдаг. Дэлхийн соёлын солилцооны хүрээнд өөр өөр соёлтой гэр бүлүүдийг урих, гадаад оюутан урих, сайн үйлсийн аян явуулах, гадаад орны соёлтой танилцах баг илгээж, ялгаварлан гадуурхлыг үгүй болгох компанит ажил явуулдаг нь Бурханы сүмийнхний хүчин зүтгэлийн нэг хэсэг юм. Хүн бүхэн Эхийн сэтгэл өвөрлөвөл даян дэлхий ялгаварлан гадуурхал гэж үгүй, энх амгалан…

Бурханы сүм нь глобал сүм. Тэрхүү өөр өөр улс орны хүмүүс хэрхэн нэгддэг вэ?

Дэлхий дахины Бурханы сүмийн итгэгчид үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө өөр хэдий ч Эцэг Бурхан, Эх Бурханы хайран дотор бүгд адилхан тэнгэрийн гэр бүл юм. Дэлхий дахины зөнч нарын хурал чуулган, сайн мэдээний хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, сайн дурын ажлын талаарх чуулга уулзалт, олон улсын Библийн семинар, “Уучлаарай, баярлалаа” хэмээх хандивын үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн арга хэмжээ, хурал чуулганыг явуулж, бүс нутаг, улс орон, тив дэлхий, цаашлаад тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн эв нэгдлийн төлөөх үндэс суурийг тавьдаг. Хүн төрөлхтөнд мөнхийн аз жаргал түгээх гэсэн эрхэм зорилго дор дэлхий дахины Бурханы сүм сэтгэл хүслээ нэгтгэж байна.

Бурханы сүмд явахын сайхан юм нь юу вэ?

Бурханы босгон байгуулж, өсгөн хөгжүүлсэн Бурханы сүм нь Библид суурилсан чухал сургаал сонсож, ариун мөргөл сахиж, номлогч итгэгчийн аль нь ч харилцан нэг нэгэндээ даруу хандан, санаа тавьж, халамжлан үйлчлэх хайр бүхий халуун дулаан газар юм. Тэнд та ариун дээд Бурханы хайр, ивээлээр мөнхийн аз жаргалыг хүлээн авах болно. Мөн хүмүүний амьдралын эх үндэс, утга учрыг ухаарч, авралын тухайд бат итгэл олж авах юм. Бурханы хүүхэд болон төлөвшиж, үнэн зөв сургаалыг нь сурч, гэр бүл, сургууль, нийгэм, хаана ч зөв зүйтэй сайхан амьдарч, гэр бүлээрээ аз жаргалтай, гэрэл гэгээтэй болоод зогсохгүй цаашлаад дэлхий ертөнцийг ч энх тайван, амар амгалангийн газар болгон өөрчлөх болно.