WATV.org is provided in English. Would you like to change to English?

Гэрийнхэнтэйгээ хайрлах өнгө аясаар утсаар ярь

548 Үзсэн тоо

Та өдөрт гэрийнхэнтэйгээ хэдэн удаа утсаар ярьдаг вэ? Хэн нэгэн рүү залгах, эсвэл тань руу хэн нэгэн залгана гэдэг сайхан хэрэг шүү дээ. Утсаар ярьж байна аа гэдэг таныг эрж хайж, үгүйлж байгаа хэрэг. Энэ нь бид ганцаардаж байгаа биш, бусадтай харилцаатай байгаа гэсэн үг биз дээ.

Нэгэн яруу найрагч “Нэрийг нь л дуудахад над дээр тэр минь ирээд, цэцэг болдог” гэж шүлэглэсэн байдаг. Харин ирж байгаа хүн үзэсгэлэнтэй цэцэг байх уу, хатсан цэцэг байх уу гэдэг нь хэрхэн дуудахаас шалтгаална. Хэн нэгнийг эелдэг халуун дулаан өнгө аясаар ярих үед сайхан хариулах амархан байдаг бол ширүүн дориун хүйтэн өнгө аясаар утасдвал хариулах амаргүй.

Залгаж байгаа хүний дуу хоолойнд нөгөө хүнээ гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг. Хайртай гэрийнхэн рүүгээ хайрлах сэтгэлээр утасдаарай. Тэгвэл гэрийнхэн чинь сайхан үнэр анхилуулах гоёмсог цэцэгс болно.

Зөвлөмж
Гэрийнхэн рүүгээ залгахдаа “зөөлөн” өнгө аясаар дуудах.
Халуун дулаан дуу хоолойгоор ярих.
Харилцагч хүнийхээ дуудуулах дуртай нэрээр нь дуудах.
“Хөөе”, “чи” гэж дуудахаас болгоомжлох.
Нэрнийх нь урд тодотгох үг хэлж дуудах (“Хайрт …”, “Хайр булаам …”, “Миний цорын ганц…” гэх мэт)
Зохисгүй өнгө аясаар залгаж ярихаас болгоомжил.