Эхийн сургаал-2

“Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.”

84,057 үзэлт

Бид үр жимс арвин их гаргадаг моддын тухайд, нүдэнд харагдах үр жимс болон мөчрийг нь л анхаарч, үл харагдах үндсийг нь нэг их анзаардаггүй. Гэвч амтат жимс ургаж боловсрох хүртэл нь ус болон шим тэжээлээр хангадаг үндэсний үүрэг туйлын чухал юм. Үндэс байхгүй бол мод ч оршин тогтнох аргагүй, мөчир хичнээн бахим чийрэг байлаа гээд үндэс өөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол тэрхүү мод амьдарч чадахгүй, үр жимс ч ургуулж чадахгүй.

Үүнтэй адил бид хийгээд байгаа юм шиг харагдах бүхий л ажил үйл бидний хүч, бидний мэргэн ухаанаар хийгддэг юм биш. Харин яг л модны үндэс шиг далдаас үүргээ гүйцэтгэж байгаа Бурханы хүч чадлаар болж бүтдэг гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм. “Би хийсэн” гэсэн бодол бол мунхаг хийгээд аюултай бодол юм. Эртний Вавилоны хаан Небухаднезар ч мөн Бурханыг бодохгүй бүх зүйлийг өөрөө хийсэн гэсэн бардам үг үйлдлээсээ болоод саруул ухаанаа бүрэн алдаж, араатан шиг амьдарсан байдаг. Өөрт яруу алдар өргөвөл бардам болж Бурханд дуулгавартай сэтгэлээ ч хүртэл гээж, эцэстээ ерөөлөөс тавихад хүрдэг. Тийм болохоор биднийг ерөөл аваасай гэж хүсдэг Бурхан бүх алдрыг Бурханд өргөж даруу сэтгэлээр Бурханыг түшээсэй гэж биднээс хүсэж байгаа. Үндэс байхгүйгээр үр жимс гаргадаг мөчир гэж байдаггүй зүй тогтлыг сэтгэлдээ сийлээд, хором мөч бүрд хамт байж, бидэнд тусалж байгаа Бурханаа алдаршуулан амьдрах хэрэгтэй билээ.

Бурханыг алдаршуулбал тэрхүү алдрыг Бурхан бидэнд эргүүлж өгнө гэж айлдсан байна. Аливаа ажлыг гүйцэлдүүлж байгаа Бурханыг алдаршуулах нь мэдээжийн зүй зохистой хэрэг бөгөөд тэгсний төлөө ерөөл хүртэл өгнө гэж Бурхан амласан юм. Бид Бурханы энэхүү амлалтыг санаж, ямар ч ажил дээр Бурханаа алдаршуулаад ерөөл авах Бурханы мэргэн ухаант хүүхдүүд болох учиртай билээ.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын 2-т ямар сургаал байдаг вэ?
Бурханыг алдаршуулах ёстойн учрыг ярилцаарай.