Тусгай / Тойм
Үзэгдэх ертөнцийн үйл явдал, мөн чанар, учир шалтгаанаар дамжуулан үл үзэгдэх ертөнц болон Бурханы хүслийг гүнээ тунгаана.
Аврах зөн совин
Хонгилоор давхиж явсан ачааны машинаас гал дүрэлзэв. Жолооч нь бушуухан хөдөлж, машиндаа байсан гал унтраагчаар гал унтраах гэж ноцолдовч тэр нь төдийлөн хүчтэй биш байжээ. Яг тэр үеэр хажуугаар нь явж байсан машинаас костьюмтай гурван хүн гарч ирэн, жолоочийг холдуулж, уг хонгилд суурилуулсан галын хоолойг татаж гарган, өнөөх галыг унтрааж эхлэв. Тэдний энэхүү чармайлтаар гал гучин минутын дотор бүрэн унтарч, хонгилоор дүүрэн улалзсан гал, утаа зэргийг дуудлагаар ирсэн гал командын машины тусламжтайгаар бүрэн унтраасан байна. Шуурхай арга хэмжээ авснаар осол аваар гарахаас сэргийлсэн эдгээр хүмүүс бол нэг танилынхаа оршуулганд оролцохоор явж байсан гал сөнөөгчид байжээ. Тэд хөдөлмөр хамгаалалтын хэрэгсэлгүйгээр улаан галтай тулалдсан нь тэр аж. Гэвч нэгэн ярилцлагад тэд “Ийм нөхцөлд ямар ч гал сөнөөгч төрөлх зөнгөөрөө өөрийн эрхгүй ийм…
Матадор
Улаан даавуу эргүүлэн бухтай тулалдагчийн гарын авхаалж самбаа, эв дүйд бух хөөрнө. Дайран зүтгэх бухын ар нуруунд өдий төдий жад зоогдсон байх аж. Эцэст нь хурц жад бухын ар дагзыг онож хатгавал улайрсан бух дорхноо шурган унана. Хамгийн сүүлд бухын ар дагзыг жадлан хатгаж, хөнөөдөг хүнийг испани хэлээр матадор (matador) гэдэг аж. Өнөө үед бол үнэнийг үндэслэлгүйгээр гажуудуулж, олон түмний санал бодлыг хуурамчаар гүйвуулж, бусдыг гүтгэх хар сурталчилгаа хийхийг матадор гэх болсон. Матадор нь хууль бусаар, эмх замбараагүйгээр ам дамжин тархсаар бусдыг хүнд цохилтонд оруулдаг. Яг л бухыг өдөөн хатгаж байгаад хурц жадаараа ар дагз руу нь цоо хатгадагтай адил. Угаасаа л бусдад хор хүргэх зорилготойгоор гарч ирсэн арга заль учраас матадор цохилтонд өртсөн хүн ямар нэгэн байдлаар шархална. Матадорын…
Паулын хоёр төрлийн иргэний харьяалал
Иргэний харьяалал гэдэг нь тодорхой нэг улс оронд харьяалагдах эрхийг хэлдэг. Аливаа эд зүйлийг өмчлөх эрх болон ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль зэрэг олон нийтийн сонгуульд сонгох, улс төрд оролцон сонгогдох, төрийн албан хаагчаар томилогдох зэрэг үндсэн эрхийг ямар нэг улс орны иргэний харьяалалтай байж, иргэн нь байж л эдэлнэ гэсэн үг юм. 2000 жилийн өмнө элч нар сайн мэдээг тунхаглаж байсан тухайн үед Ромын эзэнт гүрэн Израилийг захирч байлаа. Тэр үед Ромын иргэний харьяалалтай хүн нийгмийн байр суурь өндөр, Ромоос янз бүрийн ашиг тус хүртэн, онцгой эрх эдэлдэг байжээ. Төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, шүүх дээр яллах, эзэн хааны удирддаг Ромын дээд шүүхэд давж заалдах зэрэг давуу эрхүүдийг тэдэнд олгодог байжээ. Үүнээс гадна ташуурдуулах, загалмайд цовдлуулах зэрэг ял шийтгэлээс чөлөөлөгдөж,…
Хувь тавилан
“Ирээдүйд аливаа хүнд, эсвэл ямар нэг зүйлд зайлшгүй тохиох үйл явдал буюу ирээдүйд юу болохыг хянаж захирч байдаг далдын хүч.” Энэ бол “хувь тавилан (運命, destiny)” хэмээх үгийн толь бичгийн утга. Хялбараар хэлбэл хувь тавилан гэгч зүйл нь хүний хүчээр өөрчилж чадахгүй зүйлийг зааж байна шүү дээ. Гутранги үзэлтэй нэгэн гуйлгачин байж гэнэ. Тэрээр өөрийгөө баян болон агуу хүмүүсээс өөр хувь тавилантай төрсөн хэмээн бодож, нэгэн мэргэнээс ийн асуужээ. “Миний хувь тавилан яагаад тэд нарынхаас өөр байгаа юм бэ?” Өнөөх мэргэн гуйлгачинд ийн хариулж гэнэ. “Таны хувь тавилан тэд нарынхаас өөр биш ээ. Баян нь ч бай, агуу нь ч бай бүгд тантай адилхан хувь тавилантай төрсөн юм шүү дээ.” Гуйлгачин мэргэний үгэнд жаахан найдвар тавин, хувь тавилангаа өөрчлөгдөхийг хүлээн…
Хэтэрхий оройтохоос өмнө
“Хамгийн чухал дөрвөн зүйл” гэдэг нь дөч гаруй жил хоспис (эдгэршгүй өвчтэй хүмүүст амьдралынх нь сүүлийн мөчийг тайван өнгөрүүлэхэд нь тусалдаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн төрөл) эмнэлгийн эмч хийсэн Ира Байёкийн (Ira Byock) бичсэн ном. Тэрээр номондоо эдгэршгүй өвчтөнүүдэд болон тэдний ар гэрийнхэнд хандан санал зөвлөгөө өгдөг. Энэ нь “Намайг уучлаарай”, “Би чамайг уучилсан”, “Чамд баярлалаа”, “Би чамд хайртай” гэсэн дөрвөн үгийг хэлэх ёстой аж. Өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн сэтгэл доторхоо уудалж өчиж хэлж байгаагүйдээ хожим гэмшиж байгаа олон тохиолдлыг нүдээрээ харж гэрчилсэндээ зохиолч энэ санааг гаргасан байна. Түүний бичсэн номыг уншаад аавтайгаа 20 жил ярилцаагүй хүн аавдаа гомдсон гомдлоо тайлсан байдаг. Аавыгаа хорт хавдартай болсныг сонсоод аавтайгаа уулзахаар зориг шулуудан, бага багаар уулзаж эхэлсэн байгаа юм. Тэгж байтал…
Гайхамшигтай ул мөр
Модны их биеийг хөрөөдөөд, модны хөндлөн огтлолыг нь харвал тухайн модны цагиргийн хээ харагддаг. Цаг агаар өөрчлөгдөхөд модны ургах хурд өөр өөр байдгаас болоод цагираг үүсэж бий болдог байна. Эсийн хуваагдал хүчтэй байх үед буюу хавраас зуны хооронд модны доторх бүтэц зөөлөн, өнгө нь тод байдаг бол зуны сүүл эсвэл намрын эхэн үеэс эхлэн эсийн хуваагдал удаан явагддаг тул хатуу бүтэцтэй, бараан өнгөтэй болдог байна. Ийм үйл явц давтагдах тусам модны их бие дээр өвөрмөц хээ бий болж, улмаар модны цагираг үүсдэг аж. Модны цагиргийг харвал модны насыг төдийгүй тухайн модны амьдрах хугацаанд юу тохиолдсоныг мэдэж болно. Улирлын ялгаатай өөрчлөлттэй бүс нутгуудад ургасан шилмүүст модод тод цагирагтай байдаг бол улирлын өөрчлөлт багатай, зөөлөн уур амьсгалтай бүс нутагт ургадаг өргөн навчит…
Шоронгоос бичсэн захидал
Жавахарлал Неру бол Махатма Гандитай цуг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хожмоо Энэтхэгийн анхны ерөнхий сайд болсон хүн. Энэтхэг улс Английн колони байсан цаг үеийн турш колоничлолын засаглалыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр олон удаа шоронд хоригдож байжээ. Найнигийн шоронд хоригдсоныхоо дараа тэрээр цорын ганц охин Индрадаа шоронгоос захидал бичжээ. Гурван жилийн турш 190 удаа захидал явуулсан байна. Тэгвэл хайртай охиндоо юуг тэгтлээ хэлэхийг хүсээ юм бол? “Чи төрсөн өдрөөрөө бэлэг сэлт, сайн сайхан ерөөл, мэндчилгээний үг их авдаг сан. Сайн сайхныг ерөөхийн тухайд бол аав нь охиндоо одоо ч өгч чадна л даа. Гэвч Найнигийн шоронгоос би чамд ямар бэлэг явуулах билээ дээ? Миний бэлэг нүдэнд харагдаж гарт баригдах материаллаг, биет зүйл биш.” Охиндоо үнэ цэнэтэй бэлэг явуулах гэж Неру бүх…
Амь аврахад бидэнд юу хэрэгтэй вэ?
2016 оны Рио де Жанейро хотод болсон Олимпоос алтан медаль авсан Мак Хортон нэгэн шүтэн бишрэгчээсээ и-мэйл авчээ. Тэр и-мэйлд тамирчны цээжнийх нь дээд талд байдаг мэнгэ томорч өмнөхөөсөө илүү хар болсон тул арьсны хорт хавдар байж магадгүй гэж таамаглаж байгаагаа дурдсан байжээ. Хортон нэн даруй эмнэлэг рүү очтол эмч түүний мэнгийг меланома болсон байх магадлалтайг хэлжээ. Меланома гэдэг нь меланоцитууд хяналтаас гарч эхэлмэгц үүсдэг арьсны хорт хавдрын нэг төрөл юм. Энэ нь үхлийн аюул дагуулах өвчин боловч шинж тэмдэггүй тул арьсаа сайн анхаарч үзэхгүй бол өвчнийг үнэн зөв илрүүлж чадахгүй талтай гэнэ. Өөрт нь санаа зовж, анхаарал халамж тавин, и-мэйл явуулсан шүтэн бишрэгчийнхээ ачаар тэрээр хэт оройтохоос нь өмнө мэс засал хийлгэж, амь насаа аварч чаджээ. Саяхан АНУ-ын Флорида…
Харамсахад хүргэдэг адилхан алдаагаа давтахгүй байх арга
2019 оны 9 сард Сөүл хотын төвд нэг автобус гэнэт зогссон байна. Автобусаа зогсоосон жолооч зорчигчдоос уучлал хүсчихээд, ум хумгүй гараад гүйчихэж гэнэ. Жар эргэм насны нэг эмэгтэй гудманд ухаан алдаж унахад нь аврах гэсэндээ тэгсэн аж. Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс түүнд туслахыг оролдсон ч эмэгтэй ухаан орсонгүй. Харин автобусны жолооч түүнд шууд хиймэл амьсгал (CPR) хийв. Хэдэн хормын дараа тэрээр ухаан орж, амьсгалж эхэлжээ. Тэгээд автобусны жолооч нэг явган зорчигчоос түргэн тусламж иртэл эмэгтэйн хажууд байхыг гуйгаад, автобусандаа эргэн ирлээ. Хурдан сэтгэж, эмэгтэйн амийг аварсан жолоочийн үйлдэлд зорчигчид ихэд сэтгэл нь хөдөлсөн байгаа юм. Ухаан алдаж унасан явган зорчигчийг харангуутаа нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авсны учрыг уг хэрэг гарсны дараахан жолоочоос ярилцлага авч тодруулжээ. “Би гуравдугаар…
Өгөх хайр
Германы зохиолч Герман Гессегийн бичсэн “Августус” хэмээх богино үлгэрт хайр авах үеийн сэтгэл ба хайр өгөх үеийн сэтгэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулжээ. Аавыгаа нас барсны дараа Августус хүү төрсөн аж. Ээж нь нэгэн ид шидтэй өвгөнөөс гуйсанчлан хүү бүх хүний хайрыг авч өсжээ. Үргэлж л бусдын хайрыг авч байсан тул тэрээр бардам, дээрэлхүү, сэтгэл муутай, элдэв янзын гэмт хэрэг үйлддэг нэгэн болж өсжээ. Улмаар тэр бусдын хайраас ч хүртэл уйдаж, амьдрал нь сонирхолгүй санагдан, амиа хорлох гэж ч хүртэл шийдэж байсан аж. Яг тэр мөчид ид шидтэй өвгөн хүслийг нь асуухаар дахин гарч ирэхэд тэрээр хүн бүрийг хайрлаж чаддаг болохыг хүсэж гэнэ. Маргаашнаас нь хүү өөрийгөө хайрлахаа болин, өнгөрсөнд хийсэн гэм нүглээс нь болж өөрийг нь үзэн ядсан хүмүүсээр…
Хамтдаа
Энэ нь өдөрт арван таван ширхэг тамхи татахтай адил биед хор хөнөөлтэй. Энэ нь аливаа өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрүүл хүмүүстэй харьцуулбал үүгээр зовж байгаа хүмүүсийн цус харвах магадлал 30%-иар нэмэгдэж, зөнөглөх өвчтэй болох магадлал 40%, зүрхний өвчин тусах магадлал хоёр дахин их байдаг байна. Энэ юу вэ? Энэ бол ганцаардал. Америкийн Нийгмийн эрүүл мэндийн албаны комиссар, дэд адмирал асан Вивек Х.Мурти өгүүлэхдээ “Ганцаардал бол сэтгэл гутралд орох, хар тамхинд донтох гэх мэт орчин үеийн нийгмийн асуудлуудыг бий болгох хүчин зүйл” гэж онцолсон байдаг. Ганцаардлаас үүдэн гардаг өвчин эмгэгүүд нь биеийн ерөнхий өвчнөөс хавьгүй илүүгээр бие махбодод хор хөнөөл учруулдаг гэж мэдэгдсэн байдаг. Тэр ч байтугай тэрээр уг албандаа ажиллаж байхдаа үндэстний хэмжээнд эрчимт эмчилгээ шаарддаг өвчний жагсаалтанд ганцаардал гэгч…
Улаан шошны боов нэг үү эсвэл хоёр уу?
Гол дүр болох нэг ахлах сургуулийн сурагч гэртээ иртэл гал тогооны ширээн дээр нь хоёр улаан шошны боов болон ээжийнх нь үлдээсэн зурвас байлаа. “Дүүтэйгээ нэг нэгээр нь хувааж идээрэй.” Зурвасыг уншаад тэрээр нэг боовыг нь шууд л идчихэв. Тэгтэл нэгийг идээд цадахгүй байхаар нь ээжийнхээ захисныг ч тоолгүй, дүүдээ өгөх ёстой нэгийг нь ч авч идэв. Эд мөрийн баримтыг устгах үүднээс тэрээр ээжийнхээ зурвасыг хогийн сав руу шидлээ. Хэсэг хугацааны дараа дүү нь гэртээ ирж, базаж хаясан ээжийнхээ зурвасыг олоод уурлан, улмаар маргаан дэгдэнэ. Ах нь энэ хэргийн улмаас дүүгээсээ уучлал гуйгаад л, дүүдээ улаан шошны боов шинээр худалдаж аваад өгчихөд л болох энгийн зүйл гэж бодно. Гэвч асуудлын гол нь энэ бол энгийн нэг хэрэг биш байлаа. Улаан…
Ач хариулах ухаан
Хятадын Чунчинд бие биенийгээ огт мэддэггүй таван хүн хөгжмийн хамтлаг байгуулжээ. Эмч, гэрийн эзэгтэй, үл хөдлөх хөрөнгийн худалдагч гээд ажил мэргэжил, зан авир нь дор бүрнээ өөр өөр. Түүний хажуугаар бүгд хөгжмийн талаар мэдэхгүй байж гэнэ. Харин тэд гитар, басс гитар, марака (хэмнэлт хөгжмийн зэмсэг) зэргийг гартаа барьж, мэргэжлийн хөгжимчдөөр заалган, тоглолт хийх гэж ихээхэн бэлтгэл сургуулилт хийж гэнэ. Уг хамтлаг “Нэг хүний хамтлаг” хэмээх нэртэй аж. Хамтлагийн гишүүд “Дахин төрөлт”, “Амьдралыг мэдэр” гэх мэтийн хэцүү дуу тоглохыг зорьсон байна. Нүдний эвэрлэг бүрхэвч, бөөр, элэг зэрэг эрхтнээ донор болгон хамтлагийн гишүүдэд өгчихөөд нэг жилийн өмнө нас барсан нэгэн хүний түүхээс уг хамтлагийн нэр үүсэлтэй аж. Уг донор нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг, хөгжимд дуртай нэгэн байж. Үүнийг нь тэд сонсоод…