Гехенна

1. Газрын нэр Еврей хэлээр “Ге-Хинном” (Хинномын хөндий). Грек хэлээр Гехенна. Энэ нь Иерусалим хотоос баруун урагш орших нарийхан хөндий газрын нэр аж. Израилийн хаадын үед, ард түмэн бага насны хүүхдийг золиосын тахил болгон шатааж өргөдөг байсан гэдгээрээ энэ газар нэлээд муу нэртэй байж. Тухайн үед израиль ард түмэн харийн бурхан Молех (бухын дүрст шүтээн)-т золиосын тахил өргөж байв. Төмрөөр хийсэн бухын шүтээнийг галд улайсган цоргиулж хоёр гар дээр нь балчир хүүхдүүдийг тавиад золиос болгон шатаадаг байж. Энэ нь жигшмээр муухай тахил байсан юм. ““Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм…

Никеагийн хурал ба Арианизм

МЭ 325 онд Никеагийн хурлаар Алгасал баяраас гадна маргаан дэгдээсэн бас нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн нь Ариусын үзэл баримтлал байлаа. Энэхүү маргаан нь түүхэнд баларшгүй хар толбо болон үлдсэн асар их цус урсгасан хэргийн үндэс болсон юм. Ариусын үзэл баримтлал Ариус нь Египетийн Александриа сүмийн ахлагч байв. Тэрээр хачин жигтэй үзэл баримтлалаараа ихээхэн маргаан дэгдээж байлаа. Энэ талаар товчхон дурдъя. Христ бол бие өмссөн Логос (Грек хэлээр λóγoς - “Үг”, “Үнэн” гэсэн утгатай) мөн. Христ өөрчлөгдөж, зовж болно. Иймд Логос нь хувирч болох ба Бурхантай эн тэнцүү биш. Ариусын үзэл баримтлалаар бол Есүс Бурхан биш, Бурханы бүтээл учраас мөнх оршдоггүй. Мөн Ариун Эцэгийн анхны бүтээл нь Ариун Хүү байсан шиг, Ариун Хүүгийн анхны бүтээл нь Ариун Сүнс гэж үзэж байв.…

Хилс гүтгэлэг

1. Халдеичууд Даниелын гурван найзыг хилс гүтгэсэн нь Вавилоны Небухаднезар хаан алтан хөрөгт мөргөөгүй хүнийг тэр дор нь галтай зууханд хаяна хэмээн зарлигдсан ч Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абеднего нар мөргөөгүй юм. Тэгэхэд тэдэнд атаархдаг байсан зарим халдеи хүн хаандаа зарга мэдүүлж, шийтгэл хүлээлгэхийг хүсжээ. Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. Дан 3:8 ※Халдеи нь Вавилоны өмнөд хэсгээр байрладаг газар нутгийн нэр юм. Халдеичууд Вавилоныг захирах болсноос хойш Вавилоныг халдеи ч гэж нэрлэдэг байв. Небухаднезар хаан учирлан гуйсан ч Шадрах, Мешах, Абеднего нар шүтээнд мөргөөгүй. Иймд хаантан ихэд хилэгнэж, галлах ёстойгоосоо долоо дахин хүчтэй галласан зууханд тэднийг шидүүлэв. Зуух хичнээн их халсан болоод тэднийг зуух руу шидэхээр ирсэн хүмүүс хүртэл өөрсдөө шатаж үхсэн байхав дээ. Бурханаас…

Сайн мэдээний гэрэл болон аянга

“Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.” Мат 13:34 Есүс хайртай хүүхдүүдийнхээ төлөө тэнгэрийн хаанчлалын нууцуудыг сургаалт зүйрлэлээр айлджээ. Энэ нь тэнгэрийн хаанчлалын нууцыг мэдэх нь зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй хүн байгааг хэлж байна. Библийн сургаалт зүйрлэл дундаас аянга болон сайн мэдээний холбоо хамаарлын талаар судалцгаая. “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.” Мат 24:27 1. Аянга бол гэрэл Агаар мандалд хуралдсан цахилгаан цэнэг буухад бий болдог хурц гэрлийг аянга гэнэ. Аянга нь үүлтэй бүрхэг өдөр эсвэл харанхуй шөнө цахилж өргөн…

Хөлийн гишгүүр

1. Исаиа 66-р бүлэгт газрыг Бурханы хөлийн гишгүүр гэж тодорхойлсон. "ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?" Иса 66:1 2. Ариунаас ариун газар дахь гэрээний авдрыг Бурханы хөлийн гишгүүр гэж илэрхийлсэн. "Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ." 1Шас 28:2 "Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе." Дуу 132:7 3. Дайсан диавол Христийн хөлийн гишгүүр болно. Эрт дээр үед дайнд ялагч нь ялалтын бэлгэдэл болгож,…

Хуучин гэрээний тахил

Хуучин гэрээний үед ариун газарт тахил өргөх ёслол үйлдэгддэг байжээ. Гэвч тахилын ёслол хариуцсан тахилч нараас нь өөр хэн ч нарийн ширийн учрыг нь мэддэггүй байлаа. Учир нь тахилууд нь ойлгоход нэн төвөгтэй байв. Түүнчлэн тахилын төрөл, арга, нэр томьёо нь ойролцоо бөгөөд давтагдмал шинжтэй, ялгаж салгахад бэрх байжээ. Хуучин гэрээний тахилуудыг үнэн зөвөөр нь ангилж, тайлбарлахад хүндрэлтэй тул итгэлийн амьдралд тань дэм болох үүднээс Библид давтагдаж гардаг хэд хэдэн тахилын талаар авч үзэцгээе. 1. Тахилын зорилгын дагуу ангилах нь – нүглийн тахил, ялын тахил, эвийн тахил 1) Нүглийн тахил Энэ нь санамсаргүйгээр үйлдсэн нүглийн эвлэрүүллийг хийх зорилготой өргөдөг тахил юм. Израилийн бүх чуулганы болон тэргүүн тахилчийн нүглийг өршөөх тахил, хувь хүний нүглийг өршөөх тахил зэрэг нь нүглийн тахилд багтдаг.…

​Сион хотод махан биеэр оршдог Бурхан

Аврал, мөнх амь авахыг хүсэмжилж байгаа бүх христчүүдийн орхигдуулж болшгүй нэгэн чухал зүйл бол Бурхантай уулзах явдал. Исаиа эш үзүүлэгч “Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” хэмээсэн байдаг. Дээрх ишлэлийг нарийвчлан үзвэл, Бурхан бидэнтэй ойр байж гэмээнэ бид Түүнтэй уулзаж чадна. Тэгвэл ямар үед Бурхан бидэнтэй ойр байдгийг, хаана Бурхантай уулзаж болохыг, мөн Бурхан ямар аргаар биднийг ард түмнээ болгон аврахыг мэдэж авцгаая. Сион хот - Бурхан оршдог үнэний сүм “Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, ... Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. ... ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. ... Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах…

Израиль

1. Иаковын өөр нэр Нэгэн шөнө Бурхан Иаковын зүүдэнд ирж, нагац ах Лабаны гэрийг орхин төрсөн нутаг руугаа буц гэв. Тиймээс Иаков бүх гэрийнхэн болон мал сүргийн хамт төрсөн нутаг руугаа буцлаа. Буцах замдаа тэрээр Иаббок голын гарман дээр ирээд гэрийнхэн болон өөрт байгаа бүгдээ голоор гаргажээ. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ мэдээд, түүний гуя руу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ. Тэр хүн “Үүр цайж байгаа учир намайг явуул” гэсэнд Иаков: “Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй” гэжээ. Тэгээд тэр хүн: “Чиний нэр хэн бэ?” гэж асуусанд тэрээр “Иаков” хэмээв. Харин тэр хүн: “Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь…

Пайзан дээрх бичээс: “Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан”

Есүс загалмайд цовдлогдсоны учир нь тэнгэрт нүгэл үйлдсэн бидний гэм нүглийг уучилж өгөхийн төлөө эвлэрүүллийн тахилын золиос болсон юм. Үнэн дотор байгаа итгэгч нар хэн хүнгүй л энэ талаар сайн мэддэг. Харин бид тэнгэрт ямар нүгэл үйлдсэн юм бол? Есүс эвлэрүүллийн тахил болсон үйл явдлаар бид ямар нүглийн улмаас хөөгдсөн болохоо мэдэцгээе. Есүсийг загалмайд цовдлогдох үед Түүний толгой дээр “иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайз хаддаг. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Мат 27:37 Есүсийг мэндэлсэн тухайн үед Ромын эзэнт гүрнээс тохоон томилсон Херод гэгч хаан иудейн газар нутгийг захирч байжээ. Харин Есүсийг сайн мэдээ тунхаглаж байсан үед Ромоос илгээгдэж ирсэн захирагч иудейн газар нутгийг удирдаж байв. Тиймээс Ромын цезарь (эзэн хаан)-аас…

Бурханы Хүү

Анхны сүмийнхэн Христийн талаар ямар үзэл ойлголттой байсан бэ? Анхан үеийн христчүүдийн мэдэж байсан үнэн хийгээд үзэл ойлголтын талаар авч үзье. Шинэ хуучин гэрээний бүхий л зөгнөлийг цогц байдлаар нь судлаад үзэхэд, үнэн хэрэгтээ Есүс Христ бол махан бие өмсөн энэ газарт ирсэн Бурхан юм. Харин тэрхүү төгс хүчит Бурхан энэ газарт ирэхдээ яагаад Өөрийгөө Хүү, Бурханыг Эцэг гэсэн юм бол? “Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. ...” Лук 1:31-32 Энэ газарт махан бие өмсөн ирсэн Бурхан буюу Есүс нь Бурханы хувиар биш, харин Бурханы Хүүгийн хувиар амьдарч байв. Учир нь Тэрээр биднийг Бурханы хүү буюу хүүхдүүд болгохыг хүссэндээ тэр. Үнэн хэрэгтээ…

Амийн амилалт ба ялын амилалт

Элч нартаа зааж өгсөн Есүсийн үнэний сургаалаас амийн амилалт ба ялын амилалтын талаар судлан үзэцгээе. Түүнчлэн өнөө үед бид хэрхэн тэрхүү амийн амилалтанд оролцох арга замыг олж мэдэцгээе. “Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.” Иох 5:28-29 Есүсийн сургаалаас харахад амийн амилалт ба ялын амилалт гэж байдаг нь тодорхой байна. Паул ч бас хоёр янзын амилалт байдаг талаар гэрчилсэн юм. “Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.” Үйл 24:15 Тэгвэл амийн ба ялын амилалт нь тус тус хэзээ биелэх юм бол? Библийн зөгнөлөөр авч үзэхэд Бурханы 6000 жилийн авралын…

Сүнсний талаарх элч нарын үзэл ойлголт

“Хүн үхвэл яадаг бол?, Хүнд үнэхээр сүнс байдаг уу?, Үхээд хаачдаг юм бол?” гээд олон хүн энэ талаар сонирхож ирсэн ч энэ асуудлын гогцоог тайлж чадаагүй. Үй олон хүн өөрийн оршин тогтнож байгаагийн утга учрыг судалсан хэдий ч хариултыг нь хэн ч олоогүй. Өөрийгөө хэн бүтээснийг ч ухаарахгүй, зөвхөн мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн янз бүрийн үзэл санаа, гүн ухааныг тэд бий болгосон. Харин Христийн заасан сүнсний тухай мэдлэг нь хүн төрөлхтөнд өөрсдийг нь хэн болохыг ойлгуулж, тэдний үнэ цэнэ болон амьдралын зорилгыг тодорхой таниулдаг юм. 1. Хүн бүтээх явцад хэдийн байсан сүнс “Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7 Дээрх ишлэлийн “амьд биет” гэдэг үг нь “амьд сүнс”,…

Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм

Библид хоёр янзын тахилчийн үүрэг (хэргэм) гардаг ба эдгээр нь Аароны хэргэм болон Мелхизедекийн хэргэм юм. 1. Аароны хэргэм Аароны хэргэм гэж хуучин гэрээний тахил өргөх зарлиг хуулийн дагуу гүйцэтгэдэг тахилчийн үүргийг хэлдэг. Аарон леви овгийн хүн байсан болохоор Аароны хэргэмийг “Левийнхний тахилчийн үүрэг (Левийнхний хэргэм)” гэж нэрлэдэг. Итгэлийн өвөг Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг. Иаков арван хоёр хүүтэй байсан бөгөөд эхнэр Леагаас төрсөн Леви нь Иаковын гурав дахь хүү байсан юм. Иаковын хүү Иосеф Египетийн бүх газар нутгийн захирагч болсны дараа Иаковын гэр бүл Египет рүү нүүдэг. Тэндээ 430 жил суурьшаад эцэст нь Египетийн нутгаас гарсан байна. Иаковын сая сая үр удам Мосе удирдагчийг даган Канаан нутгийг зорин хөдөлсөн юм. Улаан тэнгисийг гатлан цөл рүү орсон израиль ард…

​Есүс хэн бэ?

4-р зууны үеэс өнөөг хүртэл Есүсийн бурханлаг чанарын талаарх маргаан тасралтгүй өрнөсөөр ирсэн. Зарим сүмд Бурхан ба Есүсийг тусад нь авч үзэн, Есүсийг хүмүүн бидний нэгэн адил бүтээл гэж үздэг байхад, зарим нь Есүсийг тэнгэр элчийн нэг гэж үздэг. Тэр ч байтугай “Бурхан ба Есүсийн хүсэл, зорилго хоёр нь адилхан ч Тэд тус тусдаа” гэж үздэг сүм ч байдаг. Нэг Библийг үзэж байгаа хэрнээ яагаад ингэж их ялгаатай тайлбарлаж байгаа юм бол? Үүний шалтгаан нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсийн тэмдэглэсэн ариун бичээсийг нүглээр бохирдсон хүмүүний нүдээр л хараад тайлбарлаж байгаа хэрэг. Хүн төрөлхтнийг аврахын тулд махан бие өмсөж ирсэн Христийн мөн чанар бол Бурхан гэдгийг Библийн зөгнөл болон түүний биелэлтээр дамжуулан судалцгаая. Иммануел “Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө.…

Библийн бүтэц ба онцлог

1. Библийн хэл “Библи” гэдэг үг нь грек хэлний “Библоз” гэсэн үгнээс гаралтай [Bibloz=Ном]. 1) Хуучин гэрээ нь еврей хэлээр бичигдсэн. ※ Хуучин гэрээний зарим ном (Езр 4:8-6:18, 7:12-26, Иер 10:11, Дан 2:4-7:28) Вавилон улсын хэрэглэж байсан арамей [Халдеи] хэл дээр бичигджээ. Иудейчүүд Вавилоноос чөлөөлөгдсөний дараа арамей, еврей гэсэн хоёр хэлээр ярьдаг байв. 2) Шинэ гэрээний Библи нь тэр үед дэлхий нийтээр хэрэглэж байсан грек хэл дээр бичигдсэн аж. МЭ 1-р зуунд грек хэл нь Ромын эзэнт гүрний албан ёсны хэл болсон байна. ※ Шинэ гэрээний Библи арамей болон еврей хэл дээр бичигдээгүй шалтгаан нь сайн мэдээ зөвхөн еврейчүүдэд биш харь үндэстнүүдэд ч тунхаглагдах ёстой учраас тэр юм (Александр хаан зүүн зүгийг эзлэн авснаас хойш ихэнх улс үндэстэн грек хэлийг…

Золиос

『Үнэхээр Сатаны төлөвлөгөөний дагуу Есүс нүгэлт сүнснүүдийг аврахаар махан бие өмсөн, энэ газарт ирээд, тэдний нүглийн хөлсийг төлөхөөр Өөрийн биеэ нүглийн тахил болгон өргөсөн юм. Библид “Нүглийн хөлс нь үхэл” гэсэн учир нүгэлгүй, зөв шударга хүн зөвт бус хүний оронд үхвэл нүгэл үйлдэгч сүнснүүдийг аварч чадахаар байсан. Эртний хуулиар хэрвээ нэг нүгэлтнийг гараасаа мултлан явуулсан бол түүний оронд өөрөө үхэх ёстой байжээ.』 (2Хаа 20:42) “Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид” үнэний ном, 13-р бүлэг “Анхны Адам ба Сүүлчийн Адам” хэсгээс авав. 1. Үгчилсэн утга Грек хэлний λυτρον [Литрон] буюу “Золиос” гэсэн үг нь боол эсвэл олзны хүнийг чөлөөлсний хариуд төлсөн мөнгийг хэлнэ. 2. Түүхэнд харуулсан золиосын тухай жишээ (1Хаа 20:1-43) Израилийн Ахаб хааны өдрүүдэд Арамын Бен-хадад хаан болон Израилийн Ахаб хааны…

Баал ба Ашера

​1. Баал: Энэ нь “эзэн, эзэмшигч” гэсэн утгатай үг бөгөөд аянга цахилгааны бурхан, хур борооны бурхан, элбэг дэлбэг амьдруулдаг бурхан хэмээн шүтдэг байсан, Канааны газар тариалангийн бурхан юм.​ ​Канааны ойролцоох нутгийн олон улс үндэстэн Олон бурхант шашныг шүтдэг байв. Тэд олон бурхдаас өөрсдийн дуртай бурхнаа, хүсэл мөрөөдлөөсөө хамааран аль нэг бурхныг шүтдэг байжээ. Эдгээрээс Баалыг тариа будаа, жимс ногоо, мал сүрэг гэх мэтийг өсгөж арвижуулдаг бурхан хэмээн үзэж, Канааны эргэн тойрны олон улс оронд шүтэж байлаа. Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Израилийг захирах болсон Ахаб хаан Иезебел гэх харь эмэгтэйтэй гэрлэдэг. Иезебелийн эцэг Етбаал нь Тирийн хаан төдийгүй Баалын бурхны тахилч байв. Иезебел Израильд бэр болж ирсэн нь улс төрийн зорилго агуулаад зогсохгүй цаагуураа шашны зорилготой байжээ. Иезебел Баалын…

Асар

1. Арван тушаал ба асар Мосе Синаи ууланд Арван тушаал бичсэн чулуун хавтанг авах үед Бурхан түүнд тэнгэрийн ариун газрыг харуулсан байдаг. Мосе уулнаас бууж ирмэгцээ Израиль ард түмэнд Бурханы үгийг дамжуулж, Арван тушаал хадгалах асар майхан барихад шаардагдах алт, мөнгө, нарийн нэхсэн маалинга, даавуу гэх мэт асар барих материал ард түмнээс цуглуулав. Хүмүүс өдөр бүр сайн дурын өргөлүүдийг авчирдаг байсан бөгөөд асар барихад цуглуулсан материал хийх ёстой бүх ажил үйлчлэлд хангалттай хүрэлцээтэй байсан тул Мосе тэдэнд цаашид хандив авчрахгүй байхыг сануулан хэлэв (Гэт 35:4-36:7). Бурхан мэргэн ухаан, ойлголтыг өгсөн Безалел, Охолиаб болон бусад урчууд асар барьж эхэллээ. Тэгээд хоёр дахь жилийн эхний сарын эхний өдөр асар баригдсан юм. Тийнхүү тэд Арван тушаал сийлсэн чулуун хавтан бүхий гэрээний авдрыг ариунаас…

Терафим

“Рахел тэрхүү гэрийн шүтээнүүдийг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. ... Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй. Иаков уурлаж, Лабантай маргалдав. ... Та хамаг юмыг минь нэгжээд гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.” Эхл 31:34-37 Гэрийн шүтээнүүд буюу терафим нь Иаковын нагац Лабаны амьдарч байсан Месопотамид айл болгоны шүтэж байсан шүтээн юм. Иаков болон түүний гэрийнхэн нутагтаа буцаж ирэхэд түүний эхнэр Рахел эцгийнхээ гэрийн шүтээнүүдийг хулгайлж ирсэн үеэс шүүгчдийн үе, хаадын үе тэр ч байтугай бүр хойд Израиль, өмнөд Иуда гээд хуваагдсан хаанчлалын үе хүртэл Бурханы хуулийг үл хүндэтгэж байх үед элдэв шүтээнүүдийн хамт гэрийн шүтээн газар авсан юм. Ялангуяа шүүгчдийн үед…

Ариун Сүнсний ажил ба бузар муу сүнсний ажил

Протестант сүмд өвчин эмчлэх юм уу харь хэлээр ярихыг Ариун Сүнс авсны баталгаа гэж үзээд үүнийгээ их чухалд тооцдог. Ганц протестант биш, католик сүмд ч бас Мариагийн хөшөөнөөс нулимс дуслах юм уу хэн нэг өвчтөн эмчилгээ авах юм бол үүнийг нь Ариун Сүнсний ажил гэлцэнэ. Хэн нэгнийг ариун хүнээр өргөмжлөхдөө ч гайхамшиг үйлдэх чадварыг нь тэд шалгадаг байна. Гайхамшиг ба тэмдгүүд нь цөм Ариун Сүнсний ажил уу? Ариун Сүнсний ба бузар муу сүнсний ажлыг яаж ялгах вэ? Энэ талаар Библийн дагуух хариултыг олцгооё. Гайхамшиг тэмдэгт мэхлэгдэж болохгүй гэсэн захиас Гайхамшиг тэмдгүүдийг Ариун Сүнсний ажил гэж үздэг хүмүүс Есүс ч бас шавь нарын хамтаар олон гайхамшиг үйлдэж байсан болохоор гайхамшиг тэмдгүүд нь Ариун Сүнс хамт байгаагийн илэрхийлэл гэдэг. Гэвч Есүс Өөрийгөө…