Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Тэнгэрийн ууган хүү

Өнөө үед дэлхий дээр тоо томшгүй олон сүм төдийгүй Бурханд итгэдэг гэх тэнгисийн эргийн элс мэт олон хүн бий. Бүгд л өөр өөрийн сургаал номлолоо барин, өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж, мөн аврагдсан хүмүүс гэж эрдэцгээнэ. Тэр үй түмэн хүний дунд Бурханы хүүхдүүд чухамдаа хэр олон байгаа бол? Бурханы хүүхэд болж дүр эсгэлээ гээд Бурханы хүүхэд болчихдог юм биш. Бурхан хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөөгүй тэр хүн Бурханы хүүхэд болж ер чадахгүй. Гагцхүү Бурханы гэрчлэлийг авсан хүн л Бурханы хүүхэд болж, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно. Ариун Сүнсээр гэрчлүүлсэн “амлалтын хүүхдүүд” 2000 жилийн өмнө Бурхан хүүхдүүдтэйгээ адилхан махан биен хувцас өмсөөд, “Хүү”-ийн байр сууриар энэ газарт ирсэн билээ. Тэр бол Есүс Христ байсан юм. Тухайн үед хүмүүс Есүсийг таньж чадалгүй, зарим нь…

Маргаашаар бүү сайрх

Бидний эргэн тойронд Бурханд итгэх нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ Бурхан руу очихоо хойшлуулж суудаг хүмүүс их байдаг. Тийм хүмүүс ихэвчлэн “Одоо идэвхтэй ажиллаж, амьдралаа хөл дээр нь босгочихоод нас ахиад ирэхээр л нэг сүсэг бишрэлтэй амьдаръя байз”, “Яг одоо чухал ажил зохицуулах хэрэгтэй байна. Завтай болж байгаад л Бурханд итгэнэ дээ” гэж ярьдаг. Харин тэдний төлөвлөж мөрөөдсөн маргааш нь яг болох эсэхийг хэн ч баталж чадахгүй. Амьдрал ийм л байдаг. Дээр үед Индонез улсад 5000 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэмтэж бэртсэн газар хөдлөлт болж байсан юм. Бүх хүн унтаж байсан үүр шөнөөр газар хөдөлсөн нь ихээхэн хохирол дагуулж, олон хүний амь нас эрсдэх шалтгаан болсон гэнэ билээ. Ганцхан шөнийн дотор тийм аймшигтай гамшиг нүүрлэж,…

Үхлийн биеэс мөнх амийн бие рүү

Сионы гэр бүлүүд маань жил бүр Алгасал баяраа ариунаар сахин, Бурханы соёрхсон амийн найранд оролцож байна. Шинэ гэрээний сайн мэдээний номуудад Есүс “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” (Лук 22:15) хэмээн айлдаад, Алгасал баярыг шинэ гэрээ болгон тогтоосон байдаг. Есүс яагаад шавь нартайгаа Алгасал баяр сахихыг тэгтлээ их хүссэн юм бол оо? Үүний учир нь үхэлд хүлүүлсэн нүгэлтнүүдийг мөнх амийн биеэр бүтээх авралын төлөвлөгөөгөө шинэ гэрээний Алгасал баяраар гүйцэлдүүлэх болохоор тэр аж. Тэнгэрээс манна буулгахыг, үхсэн Лазар амилахыг хүмүүс гайхамшиг гэдэг ч үнэн хэрэгтээ үүрд үхэх заяатай байсан хүн төрөлхтнийг Алгасал баяраар мөнх амьдрах оршихуй болгохоос илүү агуу гайхамшиг гэж үгүй. Үхлийн биеийг маань мөнх амийн биеэр өөрчлөх Бурханы ер бусын…

Бурхантай ярилцах нь

Хүний хорвоод амьдрахдаа хэн нэгэнтэй ярилцахгүй байх шиг зовлонтой, хэцүү зүйл ховор биз. Шоронд хамгийн хүнд гэмт хэрэгтнийг хүмүүстэй огт ярилцах боломжгүй өрөөнд ганцааранг нь хорьдог. Бурхантай ярилцдаггүй итгэлийн амьдрал ч сүнсээр иймэрхүү л байр байдалтай байгаа гэсэн үг. Тийм нөхцөл байдалд бол баяр хөөртэй байж ч чадахгүй, Бурханы хүслийг бүрэн биелүүлж ч чадахгүй юм. Бид Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө юу юунаас илүү Бурхантай ярилцдаг байх хэрэгтэй. Тухайлбал “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээсэн Бурханы үгэнд дуулгавартай байхын тулд хэзээ тунхаглах уу, хэнд тунхаглах уу, дагалдагч болгохын тулд яаж сайн мэдээ тараах уу гэдгээ Бурханаас цаг үргэлж асууж лавлан, хэлсэн үгийг нь биелүүлэхүйц орчин нөхцөл бүрдүүлж өгөхийг тасралтгүй гуйх хэрэгтэй шүү дээ. Бурхантай байнга ярилцаж гэмээнэ Бурханыг дагадаг итгэгчийнхээ хувиар бид…

Дэлхийн авралыг биелүүлж чадах учир шалтгаан

Гай гамшиг болон бузар нүглээр дүүрч буй хорвоод хэн нь ч мөхөлгүй, бүгдийг гэмшихийг хүсдэг Бурханы хүслийг дагаад, сайн мэдээ тунхаглах итгэгчдийн алхаа улам бүр шуурхайлна. Бурхан ертөнцийг аврах их үйлсдээ Бурханы тугийг улам өндөрт мандуулахыг бидэнд зөвшөөрсөн. Бид үүнтэй хөл зэрэгцэн далайн усыг цэвэршүүлдэг 3% давс шиг ертөнцийн давс болсон ариун хүмүүсийн эрэлд мордож, айл гэр цаашлаад нутаг ус, улс орон, дэлхий дахинд түгтэл нь Бурханы сайн мэдээний вант улсыг босгон байгуулалцах авралын их үйлсэд оролцож байна. “Баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод, бүх дэлхийг дүүргэжээ” гэсэн Даниел номын зөгнөлтэй адил бидний эхлэл бага байсан ч төгсгөл нь агуу их байх юм. Бид өөрсдийн хүчинд найдах аваас хүчин мөхөстөж, боломжгүй мэт санагдах боловч дэргэд маань хэн…

Ганц хүний дуулгавар ба ганц хүний дуулгаваргүй байдал

Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид ямагт өөрсдийнхөө итгэлийг эргэн харж, тэнгэр Эцэг, Эхийн хүслийг дахин дахин бодож үздэг байх хэрэгтэй. Шинэ ондоо одоог хүртэл бидэнд Бурханы зарим үгэнд дуулгаваргүй үе байсан бол гэмшиж, бүрэн төгс дуулгавартай болох хэрэгтэй. Бидний хүн нэг бүр энэ үеийн сайн мэдээний эш үзүүлэгч, хүн болгон маш чухал. “Би” гэгч ганц хүний дуулгаваргүйгээс болж Бурханы сайн мэдээний түүхэнд асар их саад учирч болох төдийгүй “би” гэгч ганц хүний дуулгавартай байдал Бурханы ивээл, ерөөл дотор сайн мэдээний түүхийг хоромхон зуур ч биелүүлж болно. Адамын дуулгаваргүй байдал Библид ганц хүний дуулгавартай байдал ба ганц хүний дуулгаваргүй байдал нь хүн төрөлхтөнд хичнээн их нөлөө үзүүлснийг бодит жишээнээс иш татан тайлбарласан байдаг. “Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон…

Сүмийн өсөлтийн гол хүчин зүйл нь эрх мэдэл үү, ах дүүсэг хайр уу?

Сионы гэр бүл та бүхэн шинэ гэрээний сайн мэдээ хурдтай тунхаглагдаж, Бурханы цусаар өмчилж авсан сүм маань хурдан өсөөсэй гэж хүсэж байгаа байх. Үүний тулд нэг сэтгэлээр залбирч, авралын зар тараан, Бурханыг баярлуулах ажил хийе гэж чармайн байгаа бүхий л зүтгэлд тань талархлаа илэрхийлье. Сүм өсөж хөгжинө гэдэг нь итгэгчдийн тоо олшрох, сүмийн барилга сүндэрлэн өндөрсөх гэх мэт тоо хэмжээний хувьд л өргөжин тэлэхийг хэлдэггүй. Итгэгч хүн нэг бүр Бурханы дотор зөв итгэлээр төлөвшихийг л сүмийн жинхэнэ өсөлт хөгжил гэж хэлж болно. Жинхэнэ утга учир бүхий сүмийн өсөлт бий болгохын төлөө хэрхэх ёстой талаар Библи дэх анхны сүмийн түүхийг гол болгон судалцгаая. Анхны сүмийн гайхамшигтай өсөлт Анхны сүмийн өсөлтөнд нөлөөлсөн хамгийн том хүч нь Бурханы соёрхсон Ариун Сүнс байлаа. Харин…

Аврал бидний Бурханд байдаг

Бурхан хуучин гэрээний үед хуучин гэрээгээр, шинэ гэрээний үед шинэ гэрээгээр үе тус бүрд өөр өөр арга замаар хүн төрөлхтөнд авралын сургаалаа зааж, тэнгэрийн хаанчлалд орох замыг нээж тавьсан билээ. Хуучин гэрээний гол агуулгад Бурхан Сүнсээр авралын үйл явцыг гүйцэлдүүлж байгаа тухай тэмдэглэл байдаг. Харин шинэ гэрээнд махан бие өмсөн энэ газар ирсэн Бурханд хэрхэн хандах тухай сургаал дүүрэн бий. Библийн 66 номыг судлаад үзвэл Сүнсээр оршиж байсан Бурханыг мэддэггүй хүмүүс, махан бие өмсөөд ирэхэд нь таниагүй хүмүүс, Сүнсээр оршиж байхад нь ч, махан биеэр ч оршиж байхад нь ч төгс хүлээн авч, үйлчлээд ерөөгдсөн хүмүүс гээд 3 төрлийн хүмүүс гарч байна. Бидний сүнсний аврал бол авралын бүхий л түүхийг хөтлөн явуулдаг Бурханыг таньж мэдэхээс хамаарч байдаг. Энэ талаар Библийн…

Сүнслэг ерөөлийн төлөөх шунал

Ухаарсан хүн ба ухаараагүй хүний үйлсээс олон ялгаа харагддаг. Үнэн дотор ч Бурханы үгийг сайтар ухаараад, ерөөлийг нэг нэгээр нь нямбайлан хурааж авдаг ухаалаг хүн байхад ерөөл авах таатай нөхцөл бололцоо өгсөөр байхад ч хүртэл ухаарч чадалгүй, тэр ерөөлөө нураачихдаг мунхаг хүн ч бас бий. Бид Бурханы бэлдсэн тэнгэрийн орны ерөөлийг хэн хүнээс илүү сайтар хураах ухаалаг хүн болох хэрэгтэй. Сүнслэг ерөөл хураах ажил мөн л бол ямар ч бэрхшээл, золиос дагалдаж байсан тээнэгэлзэлгүй хийдэг Иаковынх шиг ухаан хэрэгтэй. Махан биеийн юмст эрмэлзэх шунал бус сүнслэг ерөөлийн шунал өвөрлөн, нүднээс далд ч сүнслэг ерөөл хураадаг байхыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье. Бурханаас ерөөл хүссэн Иаков Ерөөлийн шуналаараа бусдаас онцгой Иаков өөрийнхөө ихэр ах Есаваас зармагны аяга шөлөөр ууган хүүгийн эрхийг нь…

Мөнгийг хольцноос нь цэвэршүүл

Амьдралын маань өдөр хоног нэг нэгээр өнгөрөн одохын хэрээр Бурханы хаанчлал ойртсоор. Тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртсоор байхад сүнсэнд маань одоо хүртэл хир буртаг, хольц наалдаастай байвал тиймэрхүү хир буртагтайгаар Бурханы хаанчлалд орж чадах уу? Мэдээж чадахгүй шүү дээ. Бурханы ард түмэн нь Бурхан ариун байдаг шиг ариун хүмүүс юм (1Пет 1:15-16, 2:9 үзэх). Тэнгэр Эцэг, Эхийн мөнхийн хаанчлалд оръё гэвэл Бурхан таалдаггүй хир буртгийг арилгах ёстой. Бид сүнснийхээ бүх хирийг арилгасны дараа тэнгэрээс буун ирэх сүнслэг ивээл, нигүүлслийг авч, тэнгэрийн эх нутагтаа буцах эрхийг олж авах болно. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл Солонгост дээр үед өөр нутагт амьдарч байсан хүмүүс баяр ёслолоор төрсөн нутагтаа очих гэж янз бүрийн бэлтгэл ажил хийдэг байлаа. Нийтийн усны холболт хийгдээгүй болохоор ердийн үед байнга…

Бурханаас энэрэнгүй дөлгөөн зан сур

Библийн зөгнөл ёсоор Сион руу одоо дэлхийн олон хүн цуглацгааж байна. Тэдний дотор нүглийн дадал, зуршлаа хаяж, тэнгэрлэг чанарыг өмсөн, өөрчлөгдөхийг хичээж яваа гэр бүлүүд ч бий. Хараахан ертөнцийн нүглийн хирнээсээ салж чадаагүй гэр бүлүүд ч бий. Энэ үед Бурханд түрүүлж дуудагдсан бид үнэн рүү орж ирсэн ч, засрах шаардлагатай зан чанартай гэр бүлүүддээ Бурханы хүсэж буй ивээлтэй үг болон ивээлтэй зан чанараар сайн жишээ үзүүлэх хэрэгтэй. Сионы хүүхдүүдэд байх ёстой хайрын чухал зан чанаруудын нэг болох энэрэнгүй дөлгөөн чанарын давуу талын тухай Бурханы үгээр сурч авцгаая. Ядуу эхнэр нөхөр хоёрын энэрэнгүй хайр Ядуу боловч аз жаргалтай эхнэр нөхөр хоёр байжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёрт гэнэт золгүй явдал учрав. Эхнэр нь таашгүй өвчнөөр өвчилж, зовж шаналж эхлэв. Өвчинд баригдсан эхнэрээ…

Бурханыг санагтун

Алгасал баярын хүч чадлаар нүгэлт ертөнцөөс гарсан бид мөнхийн тэнгэрийн Канаан нутгийг зорилгоо болгоод итгэлийн цөлөөр алхацгааж байна. Хожим хойно мөнхийн баяр баясгалан ба яруу алдарт орох хүртэл энэ замд маань түрхэн зуурын зовлон, бэрхшээл тохиож мэднэ (Ром 8:16-18). Израиль ард түмэн Египетийн боолчлолоос мултарч, амлалтын Канаан нутгийг зорин, 40 жил цөлийн замыг туулах аян замд элдэв бэрхшээл саад учирсан байдаг. Үүн шиг бидний алхаж байгаа энэ аян зам ч бас үргэлж тэгш дардан байгаад байхгүй. Зөвхөн нүдний өмнө байгаа махан биеийн нөхцөл байдлаа л хараад байвал хичнээн харсан ч хүчин мөхөстөж, шийдвэрлэх арга нь олдохгүй хүнд үе тулгарах л болно. Харин бидэнтэй хамт байгаа Бурханыг санавал алив бэрхшээлийг ялж чадна. Зам, үнэн, амь болсон Бурхан үнэний хот Сион дотор…

Бүгдийг хардаг Бурхан

Бурханы ерөөл, нигүүлслийн дунд шинэ он гарлаа. Бид Бурханд дахин нэг жилийг угтаж байгаа энэ үед та нар Бурханыг мэдэх мэдлэг, итгэлээ нэмэгдүүлснээр Бурханы мөнхийн хаанчлалд бэлтгэдэг итгэгчид болно гэдэгт найдаж байна. Бурхан байдаг гэж амаараа хүлээн зөвшөөрдөг хэрнээ бодит амьдрал дээрээ Бурхан байдаггүй аятай авирладаг зарим нэг хүн бий. Мэдээж манай Сионы гэр бүлүүд ийм биш ч хорвоогийн олон хүн одоо хэр нь Бурханы хүслийг ойлгохгүй, Бурханы оршихуйг мэдэхгүйгээсээ янз бүрийн муу зуршилтай, муу үйл хийдэг. Бурхан бүх зүйлийг хянан ажиглаж байдаг. Тиймээс зөвтөд нь зөвтийнх нь дагуу, бузар мууд нь бузар муугийнх нь дагуу, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгдөг “шударга ёсны Бурхан” хэмээн Библид айлдсан байдаг (Мат 16:27, Иса 30:18). Дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг Бурхан…

Сорилтыг ялагч болоорой

Тэнгэрийн хаанчлал өөд итгэлийн замаар гүйж яваа хүн хааяа нэг сорилт гээч саад бэрхшээлтэй тулгардаг. Сорилтыг ялж байж сүнсний Канаан болсон тэнгэрийн хаанчлалд аюулгүй орно. Харин ялж чадалгүй замын дунд унаж, буцвал тэнгэрийн хаанчлал ч мөн төдий чинээгээр холдохоос өөр аргагүй. Одоогийн итгэл сүсгээ гал мэт халуун байлгах нь чухал л даа. Гэхдээ үүнээс илүү сорилтыг ялах итгэлийн оюун ухаантай байж, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг зорин туйлбартай гүйх хэрэгтэй. Сорилт нь биднийг итгэл сүсгээ анх эхлүүлэхэд ирдэг ч, тэнгэрийн Канаан ойртох тусам улам л ширүүсдэг. Гагцхүү Бурханд хандсан итгэл болон тэнгэрийн хаанчлалын найдвартаа тууштай байж, цаг ямагт өөдрөг хандлагаар Бурханыг бүрэн дүүрэн түших нь л сорилтыг ялах цорын ганц зам юм шүү. Цөлийн амьдралын сургамж Эхлэл номон дахь Израилийн түүхээс нэгэн…

Мөхөс үедээ хүчтэй

Бурханы удирдлаган дор дэлхийн сайн мэдээний ажил хурдтай гүйцэлдэж буй энэ үед Бурхан биднээс ямар итгэл хүсэж байгааг тунгаацгаая. Ихэнх хүн Бурханд итгэдэггүй ч өөрсдийнхөө мөхөс доройг мэдрэх үед аяндаа л Бурханыг эрж хайж, Бурханыг түших гэдэг. Харин өөрсдийгөө хүчтэй гэж бодвол Бурханд найдахын оронд өөрсдийн хүч, чадвартаа найдах хандлагатай болдог. “Мөхөс үедээ хүчтэй” гэсэн үг утга авцалдаагүй мэт санагдаж мэдэх юм. Гэвч итгэлийн амьдралд бид өөрсдийн мөхөс доройг мэдрэхдээ л сая нэг Бурханыг эрж хайдаг. Тэгэхэд агуу хүчит Бурханы хүч үйлчлэх тул бид мөхөс үедээ улам хүчирхэг болдог. Сайн мэдээний ажил хийх үед заримдаа бидэнд “Би их зүйл мэддэг. Библиэс ишлэл сайн олдог. Би энэ тал дээр бусдаас илүү ойлголт, мэдлэгтэй” гэж өөрийгөө дөвийлгөн бодох үе бий. Ингэх нь…

Христчин хүний амьдрал

Тэнгэрийн хаанчлалд найдвар тавин, итгэлийн замаар алхаж буй христчүүдийн хувьд Бурханы үгийг мэдэх нь чухал боловч хэрэгжүүлэх нь бүр ч чухал юм. Хүмүүс христчүүдийн тухайд бодохдоо Бурханд итгэдэг юм чинь бусдаас арай өөр байх гэж найддаг. Гэвч тэд христчин хүн аливаа буруу, муу муухай юм хийвэл “Христчин хүн ч ялгаа алга” гээд урам нь хугарч, христийн шашинд итгэл алдран, нүүр буруулах хандлага ажиглагддаг. Жинхэнэ христчин хүн мөн л бол үг, үйлдлээ нэгд нэггүй анхаарч, хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл маань эргэн тойрны хүмүүсээ тэнгэрийн хаанчлалд хөтөлж ч болно, сүйрэл рүү дагуулж ч болно. Бурханд дуудагдсан тэнгэрийн хүүхдүүдийн хувьд бид бүхэн үүнийг нухацтай бодоод, гагцхүү Бурханы жишээ, заасан замыг нь даган, сайн үйлсээрээ үлгэр жишээ үзүүлж,…

Итгэлээр өөрчлөгдөн буй ертөнц

Эдүгээ Сионы ах эгч дүүс маань Библийн зөгнөлийн дагуу ертөнц дахиныг авран, үүгээрээ Бурханд баяр баясгалан өргөе гэсэн итгэлээр арван талантын хөдөлгөөнд бүх зүрх сэтгэлээ дайчлан оролцож байна. Эцэг Бурхан, Эх Бурханд итгэх итгэлээр дэлхий ертөнц ивээлтэйгээр өөрчлөгдсөөр байгааг бид харсаар байна. Юм бүхэн зөгнөлийн дагуу биелдэг гэдгийг Бурхан бидэнд баталж харуулсан. Ариун газар багтахааргүй олон гэр бүл баяр тэмдэглэлээ гэсэн мэдээ газар бүрээс ирсээр. Дэлхийн өнцөг булан бүрээс “Ариун газрыг маань томсгож өгөөч” гэсэн хүсэлт олноороо ирж, Сионы гэр бүлүүд үнэн дотор усны түрлэг мэт цутган ирцгээж байгаа. Бид ердөө үгийн дагуу явж, сайн мэдээг дамжуулсан төдий байхад асар богино хугацаанд энэ олон гэр бүл үнэн дотор ирж байгаагаас үзвэл сайн мэдээний бүх ажлыг Бурхан яаравчлан гүйцэлдүүлж байгаа нь…

Зөвхөн залбирлаар л

Шавь нарь өөрсдийг нь тойрсон үй олон болон хуулийн багш нартай маргалдаж байлаа. Есүс үүнийг хараад учрыг нь асуухад хурсан олноос нэг нь гарч ирээд гомдоллов. “Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ авчирч, зайлуулж өгөхийг шавь нараас чинь гуйсан боловч тэд чадсангүй. Тиймээс Есүс хүүг Надад аваад ир гэлээ. Хүү татвалзаж, хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс бузар сүнсийг зандарч, тушаал өглөө. “Хэлгүй дүлийн сүнс ээ, түүнээс хурдан гар, дахиж түүнд бүү ор!” Тэр сүнс бархирч, түүнээс гарав. Хүү үхсэн мэт боллоо. Хүүг үхсэн гэж бүгд бувтнаж байх үеэр Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. “Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?” Есүс шавь нарынхаа асуултанд ийн хариулав. “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна.” Залбирал бол Төгс…

Тэр ер нь хэн бэ?

Есүс нуурын эрэгт сууж байсан хүмүүст завин дээрээс Бурханы үг сургаж байлаа. Тэр оройноо Есүс тэдэнд “Цөмөөрөө нуур гатлан, нөгөө тал уруу явцгаая” гэлээ. Шавь нар завиа жолоодон, Есүсийг авч явсанд бусад завь ч дагалджээ. Тэр үед их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. Шавь нар айсандаа завины хитэгт дэрэн дээр унтаж байсан Есүсийг сэрээв. “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” Есүс сэрээд салхийг зандарч, нуурт “Чимээгүй. Намд” гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. “Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?” Есүс шавь нараа ийн зэмлэхэд тэд айж, бие биентэйгээ ийн шивнэлдэв. “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?” Салхи, давалгаа хүртэл үг дуугүй захирагддаг…

Нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм

Капернаумд саа өвчтэй хүмүүсийг эдгээчихээд буцаж явсан Есүс татварын газрын хажуугаар өнгөрөхдөө тэнд сууж байсан татвар хураагч Матайг хараад түүнд: “Намайг дага” гэв. Матай Есүсийн хэлснийг сонсоод ямар ч эргэлзээгүйгээр Түүнийг дагав. Тэрээр Есүст зориулан гэртээ найр хийхэд тэнд татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд хамт хооллолоо. Үүнийг харсан фарисайчууд Есүсийн шавь нарт хандан: “Яахаараа танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ?” гэв. Есүс үүнийг сонсоод: “Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм” гэв. Татвар хураагчид Ромын эзэнт гүрний төлөө иудейчүүдээс татвар авдаг байв. Иймд иудейчүүд татвар хураагчдыг жигшдэг байжээ. Гэтэл Есүс хүмүүсийн дорд үздэг татвар хураагчидтай хамт нэг ширээнд хооллох нь тэр. Өөр рүү нь хуруу чичилнэ гэдгийг Есүс мэдэж байсан л даа. Гэвч…